2020 оны 8-р сарын 31
8 цаг 10 минут

Л.Саруулбат: Хүн өөрийнхөө хэмжээнд өдөр бүрийн давтамжтайгаар дасгал хийвэл үр дүнд хүрэх боломжтой

 Дөрөвдүгээр сараас хойш “Үнэгүй Fitness” групп хэмээх нэртэй фэйсбүүк  хуудсыг нээж,  лайваар дасгал хөдөлгөөн зааж байгаа Ази, дэлхийн аварга фитнес тамирчин Л.Саруулбаттай ярилцлаа. Түүний групп хуудас  өдгөө 150 мянга гаруй гишүүнтэй болсон бөгөөд энэ хэцүү цаг үед зөв үлгэр дуриалал болсон энэхүү үйлс нь хүмүүсийн талархлыг ихээр хүлээж байгаа билээ. 

-Фитнессээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Яагаад хичээллэхээр болов? 

-Би фитнесээр хичээллээд 12 жил болж байна. Мэдээж эрүүл амьдрах гол зорилго маань. Тэр үед жингийн алдагдалтай байсан. Анхнаасаа тамирчин болъё гэж хичээллэж эхлээгүй. Гэрийнхээ хийморийг дүүргэсэн аав байхыг хүссэн.

-Амжилтын түүхээсээ хуваалцаач?

-2010-2017 онд дараалан 7 удаа Монгол Улсын аварга болж байсан. 2013 онд Азийн аваргын хүрэл медаль хүртэж,  2016 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан. "Mr.Olympia amateur-Asian Grand prix" бол “IFBB professional league” холбооноос Ази тивд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог “Азийн Гран при” гэдгээрээ онцлогтой юм. Энэ тэмцээнд 2018 онд алтан медаль авч байсан. Олон улсын хэмжээний мастер.  

-Гэр бүлийн хүнтэйгээ фитнессээр хичээллэдэг. Гэр бүлийн хүнээ танилцуулбал? 

-Гэр бүлийн хүнийг маань Ч.Болорцэцэг гэдэг. Фитнессийн багш, дасгалжуулагч. Дэлхийн аваргын хүрэл, Монгол Улсын аваргын хошой мөнгөн медальтай. Бид 3 хүү, 2 охинтой спортын гэр бүл. Эхнэр маань надад маш их тусалдаг.  Дэглэмийн хоол, өмсөх бэлтгэлийн хувцаснаас эхлээд бүх зүйл дээр миний ард, амжилт бүхэнтэй минь хамт байдаг. Өөрийгөө ялан дийлсэн хүчирхэг бүсгүй.

 -"Үнэгүй фитнесс групп" хэмээх групп нээж, багш дасгалжуулагчаар ажилладаг. Өглөөдөө цэцэрлэгт хүрээлэнд иргэдтэй хамт дасгал хөдөлгөөн хийж байгаа. Яагаад ийм групп үүсгэж, хүмүүст хичээл заахаар шийдэв?

-"Үнэгүй фитнесс групп"-т бид баг хамт олноороо ажилладаг. Бид энэ группыг нийгэмд эрүүл, саруул зүйлсийг цогцлоох хүсэлдээ хөтлөгдөн үүсгэсэн. Эрүүл хооллолт, эрүүл амьдрал, эрүүл нийгмийг бүтээхэд бид жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Заавал нэг талбай дээр жагсаад л, юу ч хийхгүй юм байж  сөрөг коммент бичиж, хар энерги цацаад, бухимдалтайгаар тэмцэж байхын оронд ядаж өөрсдийгөө өөрчилье. Өөрийгөө өөрчлөх юм бол эргээд бүх зүйлийг өөрчлөх боломжтой. Дээрээс нь Ковид-19 гэх өвчин гарсан. Ийм үед яагаад бид нэгэндээ мэддэг, чаддагаа хэлж өгөөд, хамтдаа даваад гарч болохгүй гэж. Өвөг дээдэс шиг ээ өгөөмөр, нигүүлсэнгүй байж болохгүй гэж. Биднийг хүн муутай, арчаагүй, оркууд л гэнэ. Элдвээр л дуудуулдаг. Гэвч бид энэ бүхнийг сөрж, хамтдаа ганцхан өглөөний дасгал хийж, өөрөөсөө өөрчлөлтийг эхэлж болохгүй гэж. Манай фитнесс группийн гишүүдээс хамгийн дээд амжилт гаргасан хүн 20 кг турсан байгаа.

-Лайвийг тань үзэж байхад гаргаж буй эмоци ихэнх хүмүүст  таалагддаг. Зарим хүмүүс дургүйцлээ илэрхийлж харагддаг.  Фитнессийн багшийн хувьд энэ нь нэг арга барил уу?

-Хүмүүсийг хөдөлгөхийн тулд яагаад эвийлж, хонгор минь, хайр минь, чиний наад гэдэс чинь буяны, удмын тарга гэж худлаа ярьж, бие биенийгээ хөөргөх ёстой гэж. Одоо яг үнэнтэй нүүр тулъя л даа. Хүнд гүзээ гэж байдаггүй. Бүдүүн гэдэсний бохирдол. Бүдүүн гэдсэнд юу байна гэхээр гүйцэд боловсрогдоогүй хоол байдаг. Тэрийгээ гаргаж чадахгүй байгаагаа л гүзээ гэдэг. Тэр бол бохир. Миний эмоцинд дургүйцдэг хүмүүс ихэнхдээ эрчүүд байна. Би мундаг багшдаа ч биш. Цаг үеэ олж л таарсан гэж бодож байна. Манайх төрийн бус байгууллага. 10 гаруй хүнтэй.

-Энэ спортоор хичээллэж эхлэхэд шантармаар үе их гарч байсан байх. Энэ үеэ хэрхэн давдаг байв? 

-Мэдээж шантармаар үе байсан. Ганцхан би өөрийгөө өөрчлөөд, каррер хөөж, олны танил болох нь чухал биш. Энэ бүхнийг хийж байж үр хүүхдүүд, хань ижил, амьдралаа авч явна гэдгийг өөрөө мэдэж, ухамсарлаж байсан учир хичээж ирсэн.

-Фитнессээр хичээллэхээс өмнөх та, одоогийн энэ төвшинд хүрсэн та хоёрын ялгаа. Сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэг болсон болов уу?

-Хичээллэж эхлээгүй байх үедээ өөртөө итгэлгүй байсан. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун биш. Хүний өөдөөс хараад ярихад дотроо жижигхэн айдастай байсан. Одоо бол би хэнтэй ч юу ч ярьж чадна. Хүссэн бүхнээ хийж, хүссэнээрээ амьдарч чаддаг. Сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэг болж бүх зүйлийг хийж чадна гэсэн итгэлтэй байдаг.

  - Дасгал хөдөлгөөн хийхийн ач тус нь юу вэ?

-Дасгал хийхэд хүний бодисийн солилцоо сайжирна. Хүний биеийн ихэнх хэсэг нь булчин. Тиймээс  булчингууд маш сайн сэргэж өгнө. Булчин суларснаар хүний арьс зүс өнгө алддаг. Уураг дутагдаад ирэхээрээ өвчин бий болно. Дасгалыг маш сайн хийх хэрэгтэй. Ядаж нурууны суултгүй байна. Өөртөө итгэлтэй гэх мэт маш их ач тустай.

-Нийтийн биеийн тамирыг хэрхэн хөгжүүлэх вэ? 

-Монголд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн тулд нийтээр нь хамруулах хэрэгтэй. Гэхдээ Хятад хүмүүс шиг ушу хийгээд ч юм уу, соёлын довтолгоо хийх гэж оролдох хэрэггүй. Бидний хийж буй дасгал бол кардио, хүч хоёрыг хослуулсан дасгал. Ямар ч насны хүмүүс хийж болдог. Хөгшин настай хүмүүс заавал бидний хийж байгаа шиг тоогоор хийх шаардлагагүй. Өөрийнхөө хэмжээнд өдөр бүрийн давтамжтайгаар хийвэл үр дүнд хүрэх боломжтой. Нийтээрээ эрүүл байх хэрэгтэй. Хүн өөрөө эрүүл байвал нийгэм тэр чигтээ эрүүл болно. Иймээс нийтийн биеийн тамирыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хүн өөртөө эзэн байвал, эх орондоо ч эзэн байна. Монголын нийтийн биеийн тамир илүү барууны орон шиг байж хөгжих болов уу. Аль болох үүссэн газрыг нь дагаж байж илүү хөгжих байх.

   -Монголд фитнессийн спорт ямар түвшинд явж байна?

-Одоо л хөгжиж эхэлж байх шиг байна. Эхлэх гээд л. Хөгжил сайн гээд өөрийгөө тойрсон хэдэн тамирчнаар л төсөөлдөг байсан. Гэвч үгүй. Маш олон хүмүүс нийтийн биеийн тамирыг мэдээгүйгээсээ болж илүүдэл нүүрс ус, хоолоо шингээж чадахгүй байсаар тэр нь хор болж хорвоогоос явдаг байсан гэдгийг маш сайн ойлгосон.

-Таны бодлоор эрүүл зөв амьдрал гэж юу вэ? 

-Гол санаа нь маш зөв байх ёстой. Алдаж болно. Алдаагүй гаргахгүйгээр эрүүл зөв амьдралыг олно гэж бараг байхгүй. Ер  нь нийгэм тэр чигтээ эрүүл байх хэрэгтэй. Хүн өөрөө бие болон сэтгэл санаа, зүрх, оюунаараа эрүүл байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө олж авах нь чухал. Эрүүл бие дотроос эрүүл ухаан гарна. Таргалалт чимээгүй тахал гэж нэрлэгддэг. Нэг гоё үг байдаг. “Өмнө нь би бүх зүйлийг өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг байсан. Гэхдээ эхлээд өөрийгөө өөрчлөх нь бүх зүйлийн өөрчлөлт юм”. Энийг л хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Эрүүл зөв амьдрал гэж алдаатай боловч агуулга нь зөв байх ёстой. Агуулга нь зөв гэдэг нь мөн чанар, хүний мөс нь маш зөв. Эцэг, эхийн суурь хүмүүжил зөв. Буруу зөвийг ялгадаг, гэхдээ алдаатай ч байж болно. Алдаагаа ухамсарладаг байх. Авилгал, хээл хахууль энэ нийгмийн буруу муу муухай бүхэн зөв болох нь эрүүл амьдрал юм болов уу. Зөвхөн бие бялдар, зөв хоолны асуудал биш байх.

 -Та жин хасах зорилготой хүмүүст зориулж зөвлөгөө өгөөч?

-Манайхан турах гэж буруу ярьдаг. Турах гэдэг үгний язгуур нь тураал. Туранхай байснаараа сайхан байдаггүй. Өөхний хувиа маш бага болгоод, булчингийн хувиа өсгөх хэрэгтэй шүү. Заавал жинд ач холбогдол өгөх нь чухал биш. Их жин хасахгүй байсан чи галбиржиж байвал маш зөв хасаж байна гэж ойлгох хэрэгтэй. Турах гэдэг бол шал өөр зүйл.

-Залууст хандаж юу хэлэх вэ?

-Мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байгаарай. Амьдралдаа алдсан ч, оносон ч утга учиртай байлгаарай гэж хэлье. 

 Т.Нандин-Эрдэнэ 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.12Zochin   • 2020, 8 сарын 31. 11 цаг 57 минут

Doping

183.177.100.4OD   • 2020, 8 сарын 31. 11 цаг 52 минут

zochin yaag unen xellee.yabdag jorlon shu dee. Sxan ajil ehluuljee zaluuchuud uxamsarlaj dagaj uuriiguu yalj .uurchluxiig urialj Bainaa saihan ajil sanaachiljee, ajild ni tomoos tom amjilt husie

66.181.168.131   • 2020, 8 сарын 31. 11 цаг 48 минут

Sulhan bulbarai biyetei jungaa bandinar haraad door ni orj bavuulahnsan geel muruuduu shajgbhda

122.201.17.98wwwwwww   • 2020, 8 сарын 31. 11 цаг 31 минут

taria tariuldag talaaraa helchihvel amar bizde. yag naturalaaraa yavaad iim bietei bolno gej bhgui shde. Taria heregledeg ni nuugaad bodit baidlaa helehgui zaluuchuud medegdehuunguigeesee bolood mash ih tariulj bna gaduur

202.21.100.164казак бүсгүй   • 2020, 8 сарын 31. 10 цаг 35 минут

боов их жижиг байна шүү цаашдаа анхаараарай амжилт

103.229.121.7Би   • 2020, 8 сарын 31. 11 цаг 20 минут

Үнэн бөлгөө

66.181.168.131   • 2020, 8 сарын 31. 11 цаг 51 минут

Zugeeree joohon mus tataal azraga bolno,chamaig uhtelchini shaana,daraa ni hoshnogoo 2 hagaluulchaad oyoo taviulna geed goshigonood bv

66.181.168.131 Gosoh hujaa yankand   • 2020, 8 сарын 31. 11 цаг 52 минут

Yavj arabuudihaa baastai hoshnogiig doloo

202.9.40.81Зочин   • 2020, 8 сарын 31. 8 цаг 26 минут

Ёстой сайхан санаачлага. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.

192.82.74.119зочин   • 2020, 8 сарын 31. 8 цаг 21 минут

Гүзээтэй хүмүүс чинь явдаг жорлон гэсэн үгүү

202.55.188.84Х   • 2020, 8 сарын 31. 8 цаг 20 минут

гоё шүү мэдээж энэ спортыг дэмжиж байнаа цаг зав гаргаж хийхийг хүсэж байнаа амжилт хүсэж байнааа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.