Сурвалжилга: Сургуульдаа очихын хүслэн болсон сурагчдын хүсэл биелсэн есдүгээр сарын 1

Цар тахлын үед боловсролын салбарын үйл ажиллагааг эхлүүлж буй 27 орны нэг нь манай улс билээ. Цар тахал намжаагүй энэ үед хичээл сургуулийг эхлүүлэх талаар иргэд олон талын байр суурийг илэрхийлж байв. Гэвч Засгийн газар болон УОК-оос боловсролын салбарын үйл ажиллагааг эхлүүлэх зоригтой шийдвэрийг гаргасан. Ингэхдээ салбар яамнаас онцгой үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих түр журмыг боловсролын бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн юм.  Онцгой нөхцөл байдлын үеийн хичээлийн шинэ жил сурагчдын дунд урьд урьдын жилүүдтэй харьцуулшгүй их хүлээлтийг бий болгосон нь гарцаагүй.

Өглөө эртлэн босож өөр өөрсдийн эрдэм номын албандаа мордсон хүүхэд багачууд маань ч нүүрэндээ баярын мишээл тодруулсаар явлаа. Нэгдүгээр сард хөл хорио тогтоосноос хойш их хотын амьдрал цэцэрлэгийн багачуул, сургуулийн сурагчдын инээд наргиа, дуу чимээгүйгээр гунигтай гэгч нь хөвөрч байв. Харин өнөөх нам гүмхэн их хотын амьдралыг сэрээх мэт хүүхэд багачуудын инээд цангинасан хоолой энд тэндгүй сонстож, тэр бүү хэл сургуульд нь хүүхдээ хүргэж өгөх гэсэн эцэг, эхчүүдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь замын хөдөлгөөний ачааллаас харахад илт.

Бид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд боловсролын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн барьж, ямар зохион байгуулалттай ажиллаж байгааг сурвалжилахаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийг зорив.

“Жаргалтай хэрнээ завгүй өдрүүд ирлээ дээ” гэсээр эцэг, эхчүүд хажуугаар зөрнө. Дүрэмт хувцсаа нямбайлан өмссөн хүүхдүүд аав, ээжийнхээ гараас хөтөлж, басхүү баглаатай цэцэг ч барьсан харагдана. Сургуулийн дүрэмт хувцсыг анхлан өмсөж, сурагч хэмээх нэрний эзэн болж буй зургаан настнуудаас эхлүүлээд хөл хориотой хэдий ч сургуульдаа очихын хүслэн болсон ахлах ангийнхан ч хичээл эхлэх цагаа хүлээж тэсэлгүй сургууль үүдэнд цугласан байв. Тэд сургууль, багш найз нөхдөө маш их санасан гэдэг нь илт. 

Сургуулийн үүдний хэсэгт хүүхдүүдийг онцгой нөхцлийн үед анги дүүргэлтээр зохицуулсан хуваарилалтыг гаргасан харагдав. Сурагчдыг маск зүүсэн эсэхийг шалгаж, гарыг нь ариутгаснаар дотогш нэвтрүүлж байлаа. Харин эцэг эхчүүдийг дотогш нэвтрүүлэхгүй байв. Бид нийслэлийн 21-р сургуулийн албаны эх сурвалжуудаас хэд хэдэн зүйлийг тодрууллаа.

“Ээлж солигдох 15 минутын хугацаанд үйлчилгээний ажилчид цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийнэ”

Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн сургалтын менежер Ж.Гантуяа “БШУЯ-наас гаргасан А17-р түр журмын дагуу 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хийлээ. Нэгдүгээр ангид 670 орчим хүүхдийг 13 бүлэгт хуваан элсүүлж авсан. Анги бүрт 20+5 зааврын дагуу дэд бүлэгт хуваан ээлжээр хичээллүүлнэ. Нэгдүгээр ангийн хувьд хоёр дэд бүлгийн журмаар хичээллэхээр болсон. Сурагчдаа хүлээн авахын тулд халдвар хамгааллын дэглэмийг чанга сахин ажиллахаар бэлтгэл ажлыг ч сайтар хангаад байна. Үүний тулд ариутгал халдваргүйжүүлэлт, гарц тэмдэглэгээ, хүүхэд хоорондын зайг 1.5 м байлгахаар ширээ сандлыг байрлуулсан.

Манай сургууль нэг ээлжиндээ 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хүчин чадлын хэмжээндээ тохируулан бага ангидаа 84 дэд бүлэг үүсэж байгаа юм. Анги танхимын хүрэлцээ боломжтой гэж харж байгаа.

Бага ангид нийт 2041 хүүхэд суралцаж байна. Эхний болон дараагийн ээлж солигдох хүртэлх 15 минутын хугацаанд үйлчилгээний ажилчид цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх юм. Эцэг, эхчүүдэд хэд хэдэн шаардлагыг сургуулийн зүгээс тавьж байгаа юм. Жишээлбэл, эцэг, эхчүүдийг дотогш нэвтрэхгүй байх, хүн хоорондын зайг барих, маск зүүх зэрэг шаардлага юм. Мөн анги руу сурагчдыг оруулахдаа халууныг нь үзэж оруулж байна. Өөрөөр хэлбэл, анги бүрт халдвар хамгааллын хэрэгслүүд болон ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Энэ жилийн хувьд шилжилт хөдөлгөөн маш ихэссэн. Энэ нь шинэ байр ашиглалтад орж, хүүхдийн эзлэх хувьд тохируулан үүсгэх бүлгийг нэмэгдүүлэн хүртээмжийг сайжруулж буйтай холбоотой” гэлээ.

"Есдүгээр сард дунд болон ахлах ангиудад өмнөх хагас жилийн давтлага хичээл орно"

Харин дунд болон ахлах ангиудад ямар зохицуулалт хийгдэж байгаа талаарх мэдээллийг тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежер Ц.Цэрэндоржоос тодруулсан юм. Тэрбээр “Яамнаас гаргасан А17 тоот түр журмыг хэрэгжилтийг хангахаар сүүлийн арав гаруй хоногт сургуулийн анги танхим, сурагчдын хичээллэх хуваарь болон ариун цэврийн, халдвар хамгааллын дэглэмийг сахихаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.

Яамнаас танхимын болон теле гэх хосолсон байдлаар хичээллэх шийдвэр гарсан. Энэ нь танхимын сургалт өдөрт 4 цагаар буюу долоо хоногт 12 цаг хичээллэнэ гэсэн үг. Манай сургууль 1-5 дахь өдрүүдэд дунд болон ахлах ангиудыг дэд бүлэгт хуваан хичээллүүлэх юм. Нэг ангийг хоёр дэд бүлэгт хуваасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний дэд бүлгийн сурагчид 1-3 дахь өдрүүдэд хичээллэх бол дараагийн ээлжийн дэд бүлгийн сурагчид 3-5 дахь өдрүүдэд хичээллэх юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс гаргасан зөвлөмжийн  дагуу есдүгээр сард өнгөрөгч арван хоёр сарын сүүлчээс зургадугаар сар хүртэлх хагас жилийн хичээлийг давтах, бататгах байдлаар орох юм. Шинэ хичээл орохгүй.

Энэ хичээлийн жилд манай сургуулийн бага ангид 1907, суурь буюу дунд ангид 910, бүрэн дунд 397 сурагчийг хүлээн авсан байна. Хувийн сургуулиудаас хүүхэд их шилжиж ирэх нь ихэссэн. Ингэхдээ харьяалал болон бусад шалтгаантай хүүхдүүд ч байгаа юм. Ийнхүү суудлын тоо гүйцвэл сургууль шилжилтийн асуудлыг  зогсоохоос өөр аргагүй байдалд хүрэх юм.

Зарим ангиудад дуу хөгжим, орос хэл, биеийн тамир, технологи, газарзүй зэрэг хичээлүүд орохгүй байхаар болсон. Уг хичээлийн багш нар нь нэг сарын хугацаанд хичээл заахгүй боловч жижүүр багшаар ажиллах юм” гэлээ.

Шинэхэн сурагчдаас бүрдсэн нэгдүгээр ангиар ороод гарав. Нүдэндээ доголон нулимстай суух жаалаас авахуулаад хэзээний сурагч шинждээ орсон дуулгавартай хүүхдүүд ч байлаа. Заримынх нь нүд анги тойруулан өлгөсөн өнгө өнгийн ханийн материал дээр тусаж буй нь илт.

 “Нэгдүгээр ангийн сурагчдад сургуулийн орчинд дасах, сурах дадал хэвшилд зориулагдсан бэлтгэл 60 цагийн хичээл орно”

21-р сургуулийн 1-Б бүлгийн багш Г.Тодгэрэл “Миний бие зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил хоёр дахь нэгдүгээр ангиа хүлээн авлаа. Манай ангид 56 хүүхэд бүртгэлтэй байгаагаас шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор одоогоор хоёр дэд бүлэгт хуваагдан хичээллэж байна. Нэгдүгээр ангийн хичээлийн агуулгын хувьд бэлтгэл 60 цагийг оруулж өгсөн байдаг. Энэ нь тухайн хүүхэд сургуулийн орчинд дасах, сурагч болсоноо мэдрэх, сурах дадал хэвшилд зориулагдсан 60 цаг гэсэн үг юм.

Багш нарын зүгээс эцэг эхчүүдэд хичээлийн ээлж солигдох цагийг баримталж, хүүхдээ өөрийн биеэр ирж авах шаардлагыг тавьж байна” хэмээв. Ийнхүү сурагчид цагаан толгойн үсгийг нямбайлан бичсэн самбарын  өмнө ээлж ээлжээр зогсон өөрийгөө бусдадаа танилцуулав.

 “Би үсэг сурч, тоо бодож сурахыг хамгийн их хүсэж байна”

Энэ жил нэгдүгээр ангид элсэж суралцаж буй н.Амин-эрдэнэ охинтой цөөн хором ярилцаж, түүний сэтгэгдлийг хуваалцлаа.

-Энэ жил сургуульд орж, сурагч болж байгаа юм байна. Сургууль руугаа орж ирэхэд хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?

-Надад хичээл хийнэ гэж бодохоор сайхан санагдаж байгаа. Бас маш олон найзуудтай болох байх. Тус тусдаа ширээтэй болохоор гоё санагдсан. Бас үдийн цайтай юм билээ.

-Цэцэрлэгт байхдаа юу хийх дуртай байсан бэ, сургуульд ороод юу хийж сурахыг хүсэж байна?

-Би сургуульд орсон болохоор үсэг сурч, тоо бодож сурахыг хамгийн их хүсэж байна.

-Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Би эмч болохыг мөрөөддөг. Эмч болохын тулд хичээлээ сайн хийх хэрэгтэй.

-Аав, ээж хоёр нь чамайг сургууль дээрээ ямар байхыг захисан бэ?

-Хичээл дээрээ үймүүлж болохгүй, багшийнхаа хэлсэн үгийг сайн сонсож байгаарай гэж захисан.

-Өглөө сэрэх хэцүү байна уу?

-Гайгүй ээ. Би цэцэрлэгт явдаг байхдаа өглөө бүр эрт сэрдэг байсан.

Сургуулийн доторх дүр зураг ийм байлаа. Харин сургуулийн гадна биднийг өөр дүр зураг угтсан юм. Эцэг, эхчүүд олноор цугласан байлаа. Олны дунд маскгүй зогсох хүмүүс ч мэр сэр байв. Хэдийгээр хичээл сургууль орж эхэлсэн боловч хөл хориог цуцалсан гэсэн үг биш билээ. Иймд  хөл хөдөлгөөн ч ихэссэн энэ үед халдвар хамгааллыг дэглэмийг энгийн үеэсээ ч илүү сайтар сахих ёстойг эцэг, эхчүүд ч мартах ёсгүй юм. 

Дэлхий нийтээр өдрөөс өдөрт хэдэн зуун мянгаар нэмэгдэх цар тахлын айдас дагуулсан гунигт мэдээ сонстож байвч халдварыг дотооддоо алдаагүй улс орны хувиар боловсролын салбарын үйл ажиллагааг эхлүүлэх зоригтой шийдвэр хэрэгжиж эхэллээ. Найман сарын турш үргэлжилсэн хөл хорионы шийдвэрийг дагасан хүүхэд багачуудын сэтгэл, баяр хөөр өнөөх харанхуй дундах айдсыг үргээх мэт санагдсаныг нуух юун. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

91.167.69.89mongol eej   • 2020, 9 сарын 5. 18 цаг 06 минут

11 nasnaas doosh nasnii huuhduud maska zuuj bolohgui sh dee,manaid uvchin garaagui bhad demii surjignehee bolchih

66.181.186.195зочин   • 2020, 9 сарын 2. 10 цаг 11 минут

ОЛОН ЮМ БИЧИХИЙНХЭЭ ОРОНД ЯАЖ ХИЧЭЭЛ ЯВАГДАХ ВЭ ГЭДГИЙГ БИЧЭЭЧ. ӨВЧИН ГАРВАЛ ХЭЦҮҮ БАЙСНЫГ НЬ ТООХГҮЙ ӨВЧИН ХАРЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ. СЭТГҮҮЛ СУРВАЛЖ НАРЫНХАА ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭЭЧ ТАНАЙ САЙТ

43.242.242.18Зочин   • 2020, 9 сарын 2. 9 цаг 44 минут

үнэн хүүхдүүд хэцүү байсан сургууль, цэцэрлэг орж амьдрал эхэллээ. ЗГ зөв алхам хийсэн.

202.179.21.248Зочин   • 2020, 9 сарын 2. 9 цаг 36 минут

долдой гарчиг

202.126.89.126Zochin   • 2020, 9 сарын 2. 8 цаг 56 минут

ODOO ZORIGTOI HILEE NEEGEECHEE

66.181.186.195ЗОЧИН   • 2020, 9 сарын 2. 10 цаг 15 минут

ТЭГЭЭД ӨВЧИНДӨӨ БАРИГДАЧЭЭ.

66.181.190.66бодол   • 2020, 9 сарын 2. 8 цаг 43 минут

Сонгууль хийсэн,сургууль эхлэлгүй яахав.Сурвалжлагч сүржин гарчиг өгөв үү?

202.55.188.43Зочин   • 2020, 9 сарын 2. 8 цаг 31 минут

Засгийн газрын ЗОРИГТОЙ шийдвэр ....

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.