2020 оны 9-р сарын 2
16 цаг 10 минут

АНУ Тайваньтай эдийн засгийн яриа хэлэлцээ хийх механизмыг эхлүүлжээ

 АНУ Тайваньтай “худалдаа, эдийн засгийн яриа хэлэлцээ” хийх механизмыг эхлүүллээ гэж тус арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

"Жил тутмын энэхүү өндөр түвшний эдийн засгийн яриа хэлэлцээ нь АНУ, Тайванийн хооронд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх тавцан болно" гэж Тайван дахь Америкийн хүрээлэн (АНУ-ын Элчин сайдын яам) мэдэгдсэн байна. Тодруулбал, “технологи, эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээг дахин чиглүүлэх”, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах, дэд бүтэц болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх аж.

Америкийн төлөөлөгчдийн багийг Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн дэд сайд Кейт Крач тэргүүлнэ. “Хоёр талын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах” зорилготой яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд хийх эхний хурал хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй байна.

Тайванийн засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жан Дунхань Вашингтоны санаачилгыг "Тайвань-АНУ-ын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам" хэмээн нэрлээд талархан хүлээн авчээ.

Сүүлийн үед Бээжинтэй харилцаа муудаж байгаатай холбоотойгоор Цагаан ордон Тайваньтай харилцаагаа идэвхжүүлж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. БНХАУ-ын эрх баригчид Тайванийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг билээ. АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Алекс Азар наймдугаар сарын 9-12-нд Тайбэйд айлчилсан бөгөөд тэрбээр 1979 оноос хойш тус аралд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. Тайванийн эрх баригчид рактопамин хэмээх тэжээлийн нэмэлт бодис бүхий Америкийн махны импортод тавьсан хязгаарлалтыг цуцлахыг зөвшөөрснөө даваа гарагт мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: Монцамэ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ4 цаг 18 минутын өмнөТусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд7 цаг 26 минутын өмнөЦар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцуулав7 цаг 27 минутын өмнөЗасгийн газар вакцин импортлох ААН-үүдийг дэмжинэ7 цаг 29 минутын өмнөМҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ7 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал хүслээ7 цаг 37 минутын өмнөЭМЯ: Банкинд ажилладаг нэг хүнээс халдварын шинэ голомт үүссэн7 цаг 40 минутын өмнөУлаанбаатарт 5 хэм хүйтэн байна7 цаг 43 минутын өмнөС.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна3 сар 5. 15:13УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна3 сар 5. 15:05Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа3 сар 5. 14:39Намын түүхт ойг мартуулсан үзэн ядалт - Н.Багабанди VS Н.Энхбаяр3 сар 5. 14:00Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна3 сар 5. 13:17"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ3 сар 5. 12:49ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ3 сар 5. 12:08379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа3 сар 5. 11:57Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ3 сар 5. 11:55“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ3 сар 5. 11:53Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв3 сар 5. 11:51УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ3 сар 5. 11:43Нэг шинэ голомт үүслээ3 сар 5. 11:30Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3 сар 5. 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3 сар 5. 11:12Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3 сар 5. 11:00Засгийн газар ээлжит бусаар хуралдана3 сар 5. 10:44Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3 сар 5. 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3 сар 5. 10:36С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3 сар 5. 10:33Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна3 сар 5. 10:29Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ3 сар 4. 17:00
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.