2020 оны 9-р сарын 4
8 цаг 30 минут

Б.Буджаргал: Дэлхийд рекорд тогтоож, Монголынхоо нэрийг сурталчлахад багахан л дэмжлэг хэрэгтэй байна

Олон өдрийн гүйлтийн төрлөөр дэлхийд нэрээ гаргаж, өнгөрсөн хугацаанд 9 тэмцээнд оролцохдоо 4-т нь түрүүлсэн Б.Буджаргалтай ярилцлаа. Тэрбээр Тайландад байгаа бөгөөд оны өмнө болох дөрвөн ч тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.  Гэвч хүний нутагт гацсан учраас санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд ороод буйгаа өөрийн фэйсбүүк хаягаар мэдэгдэж, элэг нэгт монголчууддаа хандсан билээ.

-Тайландад жилийн өмнө очсон юм байна. Ямар зорилгоор Тайланд явсан юм бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэмцээнд оролцохоор Тайландад ирсэн. Улмаар дараагийн тэмцээндээ явах гэж байх үед коронавирус гараад гацчихсан. Түрээсийн байр нь тийм ч их үнэтэй биш, хямдавтар. Хэдий хямд ч гэсэн мөнгөгүй болчихоор төлж дийлэхгүй шүү дээ.

-Өөрийнхөө фэйсбүүк хуудсаар мэдээлэл өгөхдөө байрлаж байсан байрнаасаа хөөгдсөн гэсэн. Нөхцөл байдал ямар байна. Одоо хаана байгаа вэ?

-Байрныхаа түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болоод гарсан. Өнгөрсөн хэд хоногт бясалгалын газар очиж, хоног төөрүүлж явна. Сүм, хийдүүдэд бясалгал хийдэг газар байдаг юм. Үнэгүй хонуулдаг.  Хоол нь ч гэсэн үнэгүй. Хамгийн хэцүү нь бясалгал хийдэг газар байвал гүйхийг хориглодог. Зөвхөн бясалгалаа хийдэг байх ёстой. Өглөө, өдөр, орой гурван удаа бясалгал хийнэ. Өдөрт гурван удаа бясалгал хийгээд, үнэгүй байрлаад, хоол идээд байж байх ёстой. Гүйхээс авахуулаад өөр зүйл хийхийг хориглодог. Гүйхгүй болохоор миний бэлтгэл алдагдаад, дараа дараачийн тэмцээнд оролцож чадахгүй болно. 

-Одоо тэгээд бэлтгэлээ хийхгүй байгаа юм уу?

-Бэлтгэлээ хийж чадахаа болиод, аргаа барахдаа өчигдөр /2020.09.02/ фэйсбүүктээ пост оруулсан. Хүмүүс холбогдоод, тодорхой хэмжээнд дэмжээд байна. Тиймээс буцаад бэлтгэлдээ орсон. Мөн оны өмнө болох тэмцээнүүдэд оролцох зорилго тавиад байж байна даа. 10 гаруй хоног бэлтгэлээ тасалдуулчихаад байна.

-Монголд танд тусалж, дэмждэг компани, аж ахуйн нэгж байхгүй юм уу. Уг нь тамирчдыг аж ахуйн нэгжүүд дэмжээд, харьяалаад байдаг даа?

-Надад цалин өгөөд, дэмжээд явдаг байгууллага байхгүй. Өмнө нь тэмцээнд оролцохдоо дандаа л өөрөө зохицуулаад л явдаг байсан. Хүмүүс ч их тусалдаг байсан. Ерөнхийдөө л хүмүүсийн дэмжлэг, тусламжаар тэмцээнд оролцож ирсэн. Нэг тэмцээн болоход л хүмүүсээс тусламж гуйгаад явдаг.  Байнга нэг, хоёр хүнээс гуйгаад, тусламж аваад байх хэцүү шүү дээ. Зарим нь “Чи дахиад гуйсаар л байна уу. Гуйж ханахгүй юм” гэсэн байдлаар хандана. Тэдний буруу биш. Байнга туслаад байх боломж хязгаарлагдмал шүү дээ. Би чинь тэмцээнд орохоороо чамгүй амжилт үзүүлчихнэ.  Тийм болохоор зарим нь дахин дахин тусалдаг. Гэвч үргэлж нэг хүнээс гуйгаад байж болохгүй. Ийм л нөхцөл байдалтай байдаг. 

-Та фэйсбүүк хуудсаараа лайв хийхдээ өдөрт 42 км гүйж бэлтгэл хийж байна гэж байсан. Хоол унд муутай болохоор бэлтгэлд нөлөөлж байна уу?

-Бэлтгэлд нөлөөлнө. Уг нь хөнгөн мөртлөө уураг, амин дэм сайтай хоол идээд гүйвэл сайн байдаг. Биед хэрэгтэй биш хоол, хүнс идээд гүйхээр сайнаар нөлөөлөхгүй. Ямар ч байсан бэлтгэлээ зогсолтгүй хийх ёстой учраас бясалгалын газраасаа гараад, нэг байр түрээслэхээр болсон. Одоохондоо мөнгийг нь өгөөгүй л байгаа. Төлбөрөө нэхээд л байна. Фэйсбүүктээ нөхцөл байдлаа бичсэн чинь хүмүүс хандив өгнө гэсэн. Хүмүүс хандив өгвөл байрныхаа төлбөрийг төлөөд, жимс, ногоогоо авч идээд, бэлтгэлээ  таслахгүй хийнэ дээ.

Арваннэгдүгээр сарын 16-нд АНУ-д болох тэмцээндээ бас бүртгүүлчихсэн. Бүртгэлийн хураамж гэж 800 ам.доллар авдаг. Тэр мөнгөө төлөөгүй л байна.  Бүртгэлийн хураамжаа төлөх, онгоцны тийз захиалахаас эхлээд мөнгө хэрэгтэй байгаа. Нэг тэмцээнд оролцоход чамгүй зардал гардаг. Онгоцны тийз захиална, гүйж байхдаа идэх хоол, хүнс хэрэг болдог. 10 хоногийн турш өдөр, шөнөгүй тасралтгүй гүйхээр жимс, ногоо, амин дэмтэй хүнс хэрэг болдог. Дээрээс нь туслах хүмүүс хэрэгтэй байдаг юм. Доод тал нь 2-3 хэрэг болдог юм.

Америкаас гадна, Хятадад аравдугаар сарын 1-нд болох тэмцээнд бас оролцоно. Би өнгөрсөн жил Хятадын тэмцээнд түрүүлсэн. Тийм болохоор намайг энэ жилийнхээ тэмцээнд урьсан юм. Оролцоно гэхээр хил гаалийнх нь хязгаарлалт юу болох нь уу. Коронавирустэй үед тэнд хорионд орчихвол хэцүү.  Хөл хорио нь сулрах нь уу, боломж юу байна гэдгийг ажиглаад байж байна.  Америк хөл хорио байхгүй. Америкт 11, 12 дугаар сард хоёр тэмцээн болно.  Тэр хоёр тэмцээнд оролцохоор зорьж байгаа. Би түрүүнд хэлсэн, тэмцээний үеэр туслах хүн хэрэгтэй гэж. Гүйж байх замд ундаа, ус, идэх юм бариад зогсож байх хүн хэрэгтэй. 10 хоног гүйх үед суугаад, тухалж хоол иднэ гэсэн ойлголт байхгүй. Өдөржин, шөнөжин гүйж байгаа болохоор туслах хүн зайлшгүй хэрэг болно.

Туслах хүн олоход хэцүү. Америкаас олно гэхээр хүн олдох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Монголоос хүн авч явна гэхээр визтэй нь олдохгүй. Визтэй хүн олдлоо гэхэд онгоцны тийзийг нь төлнө. Коронавирустэй үед онгоцоор нисэж болох нь уу гээд асуудал их байна. Америкт цалин өгвөл очиж тусалъя гэсэн хүн байгаа. Тэр хүнд цалин өгмөөр гэх мэтээр санхүүгийн асуудал их. Би тэмцээнд оролцвол аварга болох магадлал өндөр. Би аварга болох яах вэ, үүний цаана Монгол Улсын нэр гарах л чухал. Дэлхий даяар Монгол Улсын нэрийг гаргаад, олон өдрийн гүйлтэд түрүүлнэ гэдэг чинь эх орноо гадаадад сурталчилж буй л хэрэг.  Монгол хүний тэсвэр хатуужил өндөр юм байна. Монголчууд ийм мундаг хүмүүс байдаг юм байна. Чингисийн баатарлаг монголчууд гэж харна. Өмнө нь ч гэсэн ингэж л байсан. Би Аризонад болсон тэмцээнд түрүүлж байхад “Чингисийн монголчууд Аризонын хөндийг эзэллээ” гээд бичиж байсан.  Энэ чинь Монголоо сурталчилж байгаа л хэрэг.

Уг нь би гүйгээд байвал Монголоо сурталчлаад, дэлхийд таниулаад л явна. Хаана ч, ямар ч тэмцээнд оролцсон түрүүлэх боломжтой. Дөрвөн удаа аварга болчихсон. Цаашдаа ч аварга болоод, дэлхийн рекорд тогтоох боломжтой. Дэлхийн рекорд тогтоочихвол монгол хүний үнэ цэн нэмэгдэнэ. Тэсвэр хатуужлын спортоор монголчууд мундаг гэдгийг харуулаад явбал сайхан л байх. Гэтэл төр засгаас намайг дэмждэггүй. Монголоо сурталчлаад явж байна гэж ойлгодоггүй юм шиг байна билээ.

-Энэ онд оролцох боломжтой дөрвөн тэмцээний зардал нь хэдэн төгрөг болох вэ?

-Нэг тэмцээнд оролцоход багадаа л 10 сая төгрөг хэрэг болдог. Өмнө нь би дандаа л хувиасаа гаргаад л явдаг байсан. Хамгийн их нь 25 сая төгрөг өөрөө зохицуулаад явж байсан ч удаатай. Туслах хүмүүс байнгын нойр, хоолгүй байж надад тусладаг. Би өмнө нь туслах хүмүүстээ цалин өгч байгаагүй, боломж ч байхгүй юм чинь. Гурван хүний онгоцны зардал даагаад явахад л 3-4 мянган ам.доллар хэрэг болно. Дээрээс нь буудал, хоол гээд 20 сая төгрөг болчихдог юм. Нэг тэмцээнд оролцоход дунджаар 15 сая төгрөг хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгө зарцуулж байж аварга болно. Туслах байхгүй бол зутарна, амжилт гаргаж чадахгүй. Мэргэжлийн сэтгэл зүйч хүртэл хэрэгтэй л байдаг.

Би өмнө нь сэтгэл зүйч авч явж үзээгүй. Хэрвээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй бол илүү амжилт гаргана. Арваннэгдүгээр сард би шууд дэлхийн рекорд тогтоох боломж байна. Намайг ашиглаад Монгол Улс сурталчилгаагаа хиймээр байгаа байхгүй юу. Нэг их дэмжлэг хэрэггүй. Нэг сайн сэтгэл зүйч гаргаж өгөөд. Сэтгэл зүрхнээсээ туслаад, гүйх замд хоол, жимс, хүнс бариад зогсож байх туслах л байхад болно. Өмнө нь авч явсан туслахуудын зарим нь шөнө унтчихна. Шөнө талбайд ганцаараа л гүйнэ. Ганцаараа гүйх чинь сэтгэл санаагаар их унана. Ядаж нэг хүн дэмжээд, алга ч болов ташаад байж байвал өөр. Гэтэл бүгд унтаад өгдөг, унжгар байвал нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог.  Нөгөө хэдээ хараад би бараг унжгар болчих гээд байдаг.  Тэгэхээр сэтгэл зүй сайтай, тэвчээртэй хүн авч явах хэрэгтэй гэх мэтээр зардал их гарна. Тэмцээнээс өмнө бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэмцээний дараа сэргэлт авна. Бүтэн сарын турш л хичээх, зүтгэх болно. Ингээд бүх зардлаа тооцвол 25 сая төгрөг хэрэгтэй болдог. 

-МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр аварга сонгогдлоо. Биеийн тамир, спортын улсын хороог шинээр эмхлэн зохион байгуулж байна. Тэр хүмүүс, удирдлагууд руу хандаж үзсэн үү?

-Би фэйсбүүктээ пост оруулсан чинь Ц.Шаравжамц дарга хандсан. Дэмжиж туслах талаас нь болохоороо хичээе гэсэн. Өмнө нь би дарга нарт ханддаг л байсан. Төсөв, мөнгө байхгүй гээд хэн нь ч тусалж байгаагүй. Тэмцээнд оролцох гэсэн юм гээд зөндөө л гуйж байлаа. Зүгээр нэг тэмцээнд оролцох гээд гуйгаад байгаа юм биш шүү дээ. Өмнө нь аварга болчихсон, өөрийгөө батлаад харуулчихсан. Амжилтаа ахиулъя гээд гуйхаар төсөв, мөнгөгүй гээд өгдөггүй байсан. Олимпын тамирчдаа л дэмжинэ гэдэг.

-6 хоног гүйхдээ хэдэн км замыг туулбал дэлхийн рекорд тогтоох юм бэ?

-1040 км гүйчихвэл дэлхийн рекорд эвдэнэ. Өмнө нь би 10 хоногт 1304 км гүйж байлаа. Зургаан хоногт 840 км гүйж байсан. Одоо 200 км ахиулчихвал дэлхийн рекорд тогтоох гээд байгаа юм.

Монголчууд та бүхэн Б.Буджаргалыг дэмжиж, Монголын нэрийг дэлхийд гаргахад нь туслахыг хүсвэл Бямбаагийн Буджаргал хаан банкны данс: 5027402524, Худалдаа хөгжлийн банк: 499198105 гэсэн дансаар хандив өргөөрэй.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.2.5.68SPORT   • 2020, 9 сарын 5. 13 цаг 34 минут

IIM L TAMIRCHING TUCLAJ DEMJIJ BAIX XEREGTEI B.BUDJARGAL DELXIIGEER TENEED YABJ BAIGAA TENEMEL XYN BISH MONGOL ULCIIN NER XYNDIIG MONGOLIIN GYILTIIN SPORTIIG DELXIID TAMAGLAJ BAINA SHYY DEE MONGOLCHUUDAA XANDIB TSUGLUULTSGAYA DARGA NARAA,IX XURLIIN GISHYYDEE XULGAINII MONGONOOCOO XANDIB OGOOREI

49.0.212.230Зочин   • 2020, 9 сарын 4. 17 цаг 38 минут

Энэ тамирчинд тусалмаар байна. Аян эхлүүлэх нэр хүндтэй сошиал од байна уу хурдан эхэлчмээр байнаа. Шал хэрэггүй залилан шуналын тулам ажил хийх дургүй залхуу юмнуудад худлаа өрөвдөж хандивлаад байхын оронд улс орны нэр гаргаж яваа тамирчин хүнд тусалцгаая!!!!!

99.67.164.183Зочин   • 2020, 9 сарын 4. 12 цаг 22 минут

Enhbayar money yavuulah nuu?

202.126.88.181Зочин   • 2020, 9 сарын 4. 11 цаг 09 минут

Амжилт хүсье

43.242.242.165Жагаа   • 2020, 9 сарын 4. 10 цаг 29 минут

Чанартай хоол хүнс муутай, сайн амарч чадахгүй, сэтгэл санаа тайван биш хэцүү байгаа юм байна. Монголчуудаа тусалцгаая.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.