Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалтыг  2020 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар Турк улс Ковид-19 цар тахлын үед бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын байраа хадгалж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх өөрийн арга барил, туршлагыг хуваалцаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын зорилттой уялдаж байгаа юм. Сургалтад оролцогчид Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын байранд зайлшгүй авч хэрэгжүүлэх ерөнхий болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлогтой уялдсан арга хэмжээ, түүнийг хянах талаар Турк Улсын сайн туршлага, боловсруулсан арга аргачлалаас суралцана.

Тухайлбал, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнс, газар тариалан, шатахуун, хийн түлш, хөдөө аж ахуй, зочид буудал, тээвэр, нийтийн хоол, үсчин, гоо сайхан зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тус бүрийн ажлын байрны онцлогтой уялдан коронавирусийн дэгдэлтээс хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олж авах юм. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчид, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүрээр аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, багш нарын төлөөлөл оролцож байна.  

Туркийн Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ерөнхий газрын мэргэжилтэнгүүд дараах сэдвүүдийн хүрээнд  онлайнаар холбогдож, туршлага солилцсон байна. 
  •  Ковид-19-ийн хүрээнд ажлын байранд авах ерөнхий арга хэмжээ
  • Шатахуун, хийн түлшний станцууд дахь ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Банкны салбар дахь ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Дуулдлагын төвүүд дэх ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Амны хөндийн болон шүдний эрүүл мэндийн төвүүд дэх ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Хог хаягдлыг цуглуулах бэлтгэх үйлчилгээ явуулдаг ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Гар аргаар тээвэрлэх зөөх ажил явагддаг ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах
  • Хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах

Сургалт өнөөдөр мөн үргэлжилнэ. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.