Өчигдөр буюу есдүгээр сарын 03-ны өдөр "Цусаа бэлэглэх өдөр" тохиосон билээ. Энэ өдөр "Мөнгөн донор" болон "Хүрэл донор" тус бүр нэг хүн энгэрийн тэмдгээ гардан авсан байна. Цус болон цусан бүтээгдэхүүнээ 100-гаас олон удаа өгсөн тохиолдолд "Мөнгөн донор" бол 70-аас олон удаа өгсөн хүнийг "Хүрэл донор" хэмээн өргөмжилж энгэрийн тэмдэг, гарын бэлгээр шагнадаг аж.
ЦССҮТ-ийн санаачилгаар дөрвөн жилийн өмнөөс "Бахархал 10”, “Бахархал 20” болон 30, 40, 50 тэмдгээр тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг урамшуулж иржээ. Мөн таван хүн "Бахархал" тэмдгээр энгэрээ мялаажээ. Мөн энэ жилээс хоёр болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад "Цусны донор" гэдгийг илтгэх, цусны бүлгийг нь бичсэн тэмдэг гардуулж байгаа аж.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Eruul geheesee gaj gemeer,barag eruul mendiin baiguullaga ni anhaaruulmaar