2020 оны 9-р сарын 7
8 цаг 20 минут

Э.Эрдэнэжамьяан: Шинэ хот байгуулж, төвлөрөлийг бууруулж байж л түгжрэл буурна

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН АН, ШИНЭ эвсэлтэй нэгдэж орон нутгийн сонгуульд орохоор болсон гэж байна. Улс төрийн намууд сонгууль сонгууль гээд л гүйдээд байдаг. Гэтэл иргэдийн амьдрал бухимдалтай байна. Замын түгжрэлээс авахуулаад бухимдах зүйлс нийслэлд их байна. Та бүхэнд энэ асуудлыг шийдэх ямар гарц гаргалгаа байна вэ?

-Нийслэлийн бүх асуудал утаа, түгжрэл сургуулийн ачаалал, хүртээмжгүй байдал. Бодоод үзэхээр нэг л үгэнд хамаатай. Энэ бол төвлөрөл. Нийслэлийн бүх асуудлыг шийдэхийн тулд төвлөрөлийг сааруулах хэрэгтэй. Үүний төлөө Монгол Улсад хоёр дахь нийслэл буюу ахиад нэг хот байгуулж, нийслэлээ тийшээ хуваарилж байж асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш шинэ байшин бариад, хотод дахиж зам тавиад асуудал шийдэгдэхгүй болчихоод байна. Сумаас аймаг руу, аймгаас хот руу шилждэг. Хотын захынхан нь хотын төв рүүгээ суурьшихыг хүсдэг, хүүхдээ төвийн сургуульд өгөхийг хүсдэг болчихсон. Хотын захын сургуулиудаа гоё болгохгүйгээр хэзээ ч хичээл сургууль орох үеийн түгжрээ арилахгүй.

-Сургуулиудын хүрэлцээ, чанарын асуудлаас үүдэж төв рүү тэмүүлээд байдаг юм болов уу?

-Яагаад орос гуравдугаар сургууль шиг сургуулийн эрхийг нь өгөөд хотын захад байгуулж болдоггүй юм бэ. Яагаад заавал хотын төвийн айлын хүүхдүүд орос гуравдугаар сургуульд сурах ёстой юм бэ. Яагаад нэгдүгээр сургууль, 11-р сургуульд шиг сайн сургуулиуд гэр хороололд байж болдоггүй юм. Баянхошуунд тийм сайн сургууль байвал тэндэхийн эцэг эхчүүд хүүхдээ хотын төв рүү зөөхгүй шүү дээ. Заавал яагаад хотын төвд л хамгийн сайн сургууль байх ёстой гэж энэ нийслэлчүүд бодоод байгаа юм бэ. Яагаад сургуулиуд ялгаатай байх ёстой юм бэ гэж асуух хэрэгтэй. Хэнийх нь хүүхдүүд сайн сургуульд яваад, хэнийх нь хүүхдүүд таарсан сургуульдаа явж байх ёстой юм бэ. Энэ бүхэн л бүх юмны үндэс. Нэгдүгээрт төвлөрөл. Хоёрдугаарт ялгаварлан гадуурхалт. Гуравдугаарт ажлын байр. Энэ гурван асуудлыг шийдэж байж л нийслэлийн асуудлууд цэгцэрнэ. Бүгдийг нь нэг дор шийдэх арга байна. Том бүтээн байгуулалт хийгээд тэндээ ажлын байр бий болгоод ажлын байрыг дагаад хүмүүс нь ажилтай орлоготой болоод хотын төвлөрөл саармагжиж, ядуурал нь багасч ялгаа нь арилна.

-Манайхан хотын хөгжлийг төвд байгаа хэдэн байшингаар төсөөлөөд байдаг юм биш үү?

-Миний хувьдаа бодож байгаа нэг асуудал бол гэр хорооллыг хөгжүүлэх тухай асуудал. Хүн бүр байртай, хойноо зуслангийн газартай сайхан амьдаръя гэсэн хүсэл монголчуудад байдаг. Гэтэл сүүлдээ гэр хороолол нь утаатай, тоостой, аятайхан орчингүй, сургууль, цэцэрлэггүй болчихоод байгаа юм. Сүүлиийн 30 жил Монголчууд хотын төв буюу Сүхбаатарын талбайн эргэн тойрныг л хотын хөгжил гэж харж ирсэний хар гай. Ер нь аль ч хөгжсөн улсад жинхэнэ хотын хөгжлийг айлын гадна байдал илтгэдэг. Чингэлтэй, эсвэл Баянхошууны хойно байгаа айлуудын гадна цэвэр цэмцгэр байдал, дэд бүтэц хөгжсөнийг л хөгжил гэж ойлгодог. Тэгж хардаг нүдээ өөрчилж байж л хөгжинө. Түүнээс биш хотын төвд усан сан, пантан хийж жилдээ хэдэн удаа гоё болгоод, хэдэн гоё цэцэг тариад, хотын төвийнхөө хэдэн байшинг хэдэн удаа угаагаад ч хот гоё болохгүй шүү дээ.

-Төргүй хот болчихоод байгаа юм уу гэж олон нийт шүүмжилж байна?

-Концепцгүй. Юуг яаж хөгжүүлэхээ мэдэхгүй байна. Үнэндээ эрх баригчдын, нийслэлийн удирдлагуудын хандлага бол яаж төсвийн мөнгөөр дэл сул мөнгө цохих вэ гэж л хараад байгаа юм. Хамгийн амарханаар тендер авах арга замыг л боддог болохоос биш яг ард иргэд рүү чиглэсэн, хэрэгтэй зүйл хийж чадахгүй байна. Хэрвээ хийе гээд харах юм бол ямар ч хүний нүдэнд ил, хийхээр олон ажил байна шүү дээ. Бүгдээрээ тав алхахад хотод хийх ажил өчнөөн байхад ямар их мөнгийг үр дүнгүй зарцуулдаг юм бэ. Ажилгүй, ажил хайгаад, ажил олдохгүй болохоор амьдрал нь хэцүүдээд архинд ороод, айл гэр хагацаад зовоод байна. Ажлын байраа яагаад нэмэгдүүлдэггүй юм бэ гээд маш олон асуудал ярьж болно. Өөр хандлагатай, өөр арга барилтай хүмүүс нийслэлийг удирдлагаар гарч ирэхгүй бол ерөнхий юм яриад шийдэгдэхэд асар хэцүү.

-Танай гурван нам нэгдээд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэсэн үг үү?

-Бид аль зургадугаар сард тус тусдаа мөрийн хөтөлбөрөө боловсруулаад өгчихсөн. Одоо бол хэн хэнийхээ мөрийн хөтөлбөрийг хүндэтгэж үзээд явна гэсэн үг. Би олон жил намуудын мөрийн хөлөлбөрийг уншсан хүний хувьд мөрийн хөтөлбөрүүд нь бараг ялгагддаггүй шүү дээ. Нийслэлийн, ялангуяа орон нутгийн сонгуулийн хувьд бүр төстэй. Одоо мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн хөгжилд байшин барилга, тендер төвтэй амлалтууд байдаг. Энд цэцэрлэг барина. Тэр байрыг засна гэхээсээ илүү хэдэн хүнийг ажилтай болгох уу гэдэг нь чухал. Гэр хорооллын хэдэн мянган айлуудын хэдэн хувь нь ажилгүй байна. Ямар бизнес хийх сонирхолтой байна. Тэрэнд нь ямар хэмжээний зээл тусламж, төрийн дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг шийдчих юм бол тэр хүн өөрөө жорлонгоо, хашаагаа янзалчихна. Тэр хүн хашаандаа мод тарьчихна. Асар олон асуудлыг хувь хүмүүсийн боломж, чадавхи, цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр шийдэж болно.

-УИХ-ын сонгуулиар танай нам бас л хэдэн намтай эвсэл болж орсон. Тэгээд амжилт гаргаагүй. Энэ удаа орон нутгийн сонгуульд АН, ШИНЭ эвсэлтэй эвсэж ороод дахиад уначих юм биш биз дээ?

-Түүнийг мэдэхгүй. Бид өөрсдөө сонгууль зохион байгуулж байгаа биш. Тэртээ тэргүй бидэнд маш хүнд даваа байна. Зөвхөн МАН-тай өрсөлдөж байвал өөр хэрэг. Бид төсвийн мөнгөтэй, нийслэл орон нутгийн төсөвтэй өрсөлдөж байна. Төрийн байгууллагуудтай нь өрсөлдөж байна. Тэгэхээр мэдээж шударга бус тулаан болж байна. Хэн нь ялахыг бүү мэд. Гэхдээ ийм байгаа шүү гэдгийг ард түмэнд харуулах нь чухал. УИХ-ын сонгуульд авсан саналаараа МАН-ыг дийлчихээд байгаа гурван нам нэгдчихээд байхад МАН дахиад ялвал сонгуулийн тогтолцоо чинь биш байна гэдгийг ард түмэн ойлгох ёстой.

-УИХ-ын сонгуулийг шударга бус болсон гэж та бүхэн үзээд байгаа. СЕХ-ны удирдлагуудыг нөлөөлсөн гэж хардаж байгаа юу?

-Аливаа нэг шийдвэр гаргадаг байгууллага байна. Хүмүүс хооронд иргэний гэрээ хэлцэл гаргаад шийдүүлдэг байгууллага нь шүүх. Байгууллага дотор ямар нэг зарга гарвал захирал нь шийдэж байна. Улс төрийн намууд дотор өрсөлдөөн байвал шийддэг байгууллага бол СЕХ. Гэтэл улаан цагаан асар олон хууль зөрчсөн баримт СЕХ-нд гаргаж өгөөд байхад өнөөдөр нэг ч хүн хариуцлага хүлээсэнгүй шүү дээ. Тэгэхээр СЕХ хуйвалдаж байгаа биш юм уу. Нийт санал өгсөн хүмүүсийн тооноос 250 мянган хүний санал илүү гарчихаад байна. Үүнийг СЕХ яагаад хэвийн гэж үзээд байгаа юм. Бид юунд итгэх юм бэ.

-Одоо удирдлагууд нь солигдчихлоо шүү дээ?

-Гавьяаныхаа амралтанд гэдэг нэрээр сайхан тэтгэвэртээ гарч байх шиг байна. Дараагийн удирдлагуудад найдаж байна. Миний бодлоор Беларусь шиг жагсаал цуглаан хийж хүнд замаар сонгууль явдаггүй байгаасай. Сонгуулиар эвтэйхэн бие биедээ ажлаа өгчихдөг байж болно шүү дээ. Төр барьж байгаа нам нь төрийн хүчээр сонгуулийг аваад байхаар эцсийн дүндээ заавал үймээн шуугианаар дуусдаг. Сонгууль нь шударга болдог нийгэм байгаасай гэж л хүсдэг.

-МАХН УИХ-ын сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах маш том амлалт амласан. Гэвч ялагдал хүлээсэн. Одоо энэ амлалт хэрэгжих боломжгүй болсон уу?

-Заавал хэрэгжүүлнэ. Нэг удаагийн сонгуулийн амлалт биш шүү дээ. Хоёр, гурван жилийн өмнөөс хэлсэн. Бид Шинэ үндсэн хуулийн төслийг байнга ярьж байгаа. Шинэ Үндсэн хууль батлахгүй л бол Монголын улс төр биш болчихсон байна. Шинэ мөнгөний онол ярьдаг. Өнөөдрийн төсөв, татварын тогтолцоо ерөөсөө ард түмнийг банкны хүү, татвар хоёроор шулдаг тогтолцоо болохоос бизнес эрхлэгчдийг дэмждэг, хүмүүсийг цалин орлоготой болгоход чиглэсэн тогтолцоо биш. Гуравдугаарт хүмүүсийнхээ ахуй амьдралыг шийдэх ёстой. Төр юуны төлөө оршдог вэ гэхээр аль ч үед төр иргэдийнхээ ахуйг шийдэх ёстой. Хүний ахуй юунаас эхэлдэг вэ. Орон сууцнаас л эхэлдэг. Улс төрийн хувьд Үндсэн хуулиа цэгцлээд, санхүү эдийн засаг, мөнгөнийхөө бодлогыг цэгцлээд, иргэдийнхээ ахуй амжиргааны хувьд шинэ хот буюу орон сууцны асуудлыг цугцлэх гурван том зорилго байгаа. Бид үндсэн гаргалгааг нь олчихоод тайлбарлах гээд яваад байгаа юм. Хүмүүс үүнийг харамсалтай нь бүтэшгүй зүйл мэтээр ярьж байгаа.

-Маш олон иргэд танай орон сууцжуулах хөтөлбөрт бүртгүүлсэн тийм үү?

-30-40 орчим мянган айл бүртгүүлсэн. Тэр олон айлын горьдлого харамсалтай л байгаа байхгүй юу. 100 жилийн өмнө онгоцоор ниснэ гэхэд хэн ч итгэдэггүй, утсаар ярина гэхэд хэн ч итгэдэггүй, 20 жилийн өмнө 20 жилийн хугацаатай байрны зээл авна гэхэд итгэдэггүй л байсан. 50 жилийн өмнө хувийн өмчтэй байна гэхэд итгэдэггүй байлаа. Бүх нийгэм өөрчлөгдөж байхад бид яагаад өөрөө өөрсдийнхөө төлөө итгэхгүй байгаа юм бэ. Яагаад сэхээтнүүд бид хүүгүйгээр орон сууцанд орж болно гэдгийг ойлгохгүй байгаа юм бэ. Эрх барьж байгаа улс төрийн намдаа биш манай иргэдийн, эсвэл иргэний нийгмийг төлөөлж байгаа сэхээтэн давхаргын хүмүүст хамаг учир байна. Тэд зөвхөн өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун учир түүнийг өөрчлөхийг хүсэхгүй байна. Өөрөө төрөөс байр авчихсан учраас бусдыг хүүгүй мөнгөөр байр авахуулахыг хүсдэггүй. Өөрөө хангалттай бизнесийн орлогоор байр авчихдаг учраас хүмүүсийг лизингтэй зовж явдгийг ойлгодоггүй. Эсвэл өөрөө лизингээ төлөөд болоод байгаа учраас бусдад хэцүү байна гэдгийг ойлгодоггүй. Захын хорооллоор яваад эсвэл дундаж амьдралтай хүмүүсийн хэнтэй нь ч уулзсан номер нэг нь байрны асуудал байгаа юм. Шийдлийг нь гаргаад хөөцөлдөхгүй юм бол улс төрийн нам байгаад яах юм бэ.

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

185.253.97.20Зочин   • 2020, 9 сарын 9. 11 цаг 08 минут

Shine hot baiguulah ni bitgii hel Erdenet Darhanaa oligtoi hogjuulrh horongo baihgui.

202.9.40.45Иргэн   • 2020, 9 сарын 8. 19 цаг 15 минут

Эрдэнэжамъян чам шиг Энхбаярын бөс долоогч хоосон толгойт хөөсөн хийрхэгч сая гаран хүнтэй том хотыг удирдалцадгүй юмаа Энхбаяр албан тушаалын донтонгийн цүнхийг нь чирээд л явж бай

202.9.40.170Зочин   • 2020, 9 сарын 7. 14 цаг 32 минут

Энхбаяртай очоод уйлаад чи хэрэггүй

64.119.25.217Иргэн   • 2020, 9 сарын 7. 11 цаг 23 минут

Хонхортоо бөөгнөөд шоргоолж шиг байхаар түгжрэл бууруулна гэж худлаа яриад хэрэггүй.

103.57.93.156Зочин   • 2020, 9 сарын 7. 10 цаг 29 минут

Энэ чинь нөгөө уйлдаг нөхөр билүү

49.0.147.33зочин   • 2020, 9 сарын 7. 10 цаг 21 минут

нээрээ хөдөө хээр юун түгжрэл машин харагддаггүй л дээ

49.0.147.33зочин   • 2020, 9 сарын 7. 10 цаг 20 минут

хэзээ ухаан суунадаа

64.119.26.175Зочин   • 2020, 9 сарын 7. 10 цаг 12 минут

МӨН АГУУ СЭТГЭДЭГ ХҮН ЮМАА ИЙМ ХҮНИЙГ АГУУ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭНИЙГ........ юм бэ ха ха хи хи

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 7. 9 цаг 40 минут

Уйлхай юу гээд бн аа.

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 7. 9 цаг 23 минут

shizotoi yum shig tsaraitai lalar vee

122.201.31.244Зочин   • 2020, 9 сарын 7. 9 цаг 09 минут

Uilanhai ***** zail

66.181.168.131   • 2020, 9 сарын 7. 8 цаг 41 минут

Nalaih geed beleehen suuri ni bn,tsaashaagaa tsochin terelj geed hotihond agaart garhad oirhon,tuulaas nariihan suvag tataad huuchin nalaihin nuursnii uurhain honhorig usaar duurgeed nuur uusgechijch boloj bn,ugaasaa hotin honhoroos undurlug gazar,ireeduin metro tavihad mash tohiromjtoi usand avtana gesen oilgoltgui

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.