2020 оны 9-р сарын 8
8 цаг 00 минут

А.Лхагвасүрэн: Жет Лигийн орлон тоглогчоор ажиллах санал ирэхэд зүүдэлж байгаа юм шиг л санагдсан

“Уолт дисней” кино компанийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Мулан” хүүхэлдэйн киног үзээгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгосон бөгөөд манайд энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн билээ. “Мулан” кинонд Монголын орлон тоглогчид оролцон тоглосон юм. Тэр дундаа орлон тоглогч А.Лхагвасүрэн Хятадын алдарт жүжигчин Жет Лигийн орлон тоглогчоор ажилласан нь монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж байгаа юм. А.Лхагвасүрэн одоо Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

-Монголын орлон тоглогчдын баг “Мулан” кинонд оролцон тоглосон юм байна. Энэ кинонд оролцон тоглох боломжийг яаж олж авсан бэ?

-Өмнө нь манай “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын холбоо “Марко Поло” киноны уран бүтээлчид хамтарч ажилласан юм. Тэр үед Уэйн гээд киноны жүжигчдийн унадаг морийг арчилж, сургаж өгдөг мастертай танилцсан. Тэр хүнд монголчуудын морь унаж байгаа байдал маш их таалагдсан юм билээ. Монголчууд моринд эрэмгий, сайн унадаг, бас хайрладаг юм байна гэж харсан гэсэн. “Мулан” киноны уран бүтээлчид тэр хүнтэй хамтарч ажиллахаар болсон. Харин тэр хүн бидэнд санал тавиад, хамтарч ажиллах боломж гарсан юм.

-Хэдэн хүн энэ киноны багт орж, хамтарч ажилласан бэ?

-54 хүн очиж, хамтарч ажилласан.  15 орлон тоглогч, 4 орчуулагч, бусад хүмүүс нийлээд 54 хүн энэ киноны баг орж ажиллалаа.

-Холливудын маш том уран бүтээлд ажиллаж. Тэр том уран бүээлчид хамтарч ажиллахад ямар байв. 15 орлон тоглогч бүгд энэ кинонд ажилласан уу?

-15 орлон тоглогч бүгд кинонд оролцсон. Морин дээрээс уналт хийгээд, хэцүү гэсэн хэсгүүдэд тоглосон. Орлон тоглогчид бүгд л галын шугаманд явдаг хүмүүс. Хамгийн хэцүүг нь хийж байдаг. Эрсдэл өндөртэй болгонд л орлон тоглогчид тоглоно. Бид яг л тэр үүргийнхээ дагуу л ажилласан даа.

-Өөрийн тань хувьд алдарт жүжигчин Жет Лигийн орлон тоглогчоор ажилласан гэсэн. “Мулан” киног үзэхэд Жет Ли хааны дүрд тоглосон учраас төгсгөлийн хэсэгт цөөн минут гардаг юм билээ. Яг ямар хэсгүүдэд орлон тоглогчоор ажиллав?

-Би одоогоор киногоо үзээгүй байгаа. Солонгост есдүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ гэсэн, хүлээгээд л байж байна. Миний тоглосон хэсэгт хаан морь унаад ордонд орж ирэхэд түшмэдүүд нь өвдөг сөгдөж ёсолдог сцен. Тэр хэсэгт Жет Ли бид хоёр солигдоод л зураг авалтад орсон. Би мориноосоо буухаар Жет Ли мордоно. Жет Лиг мориноосоо буухад би мордоод явна. Би морь унаад явахад нуруунаас зураг авна. Царай гарах шаардлагатай үед Жет Ли морьдоод, зураг авахуулдаг.  Мөн хаан шадар цэргүүдээ дагуулаад морьтой давхидаг хэсэг байгаа. Тэр хэсэгт зураг авалтад орсон.

-Кино нээлтээ хийхээс өмнө ямар нэг байдлаар өөрийнхөө тоглосон хэсгийг үзэх боломжгүй байдаг уу?

-Ямар ч боломж байхгүй, бидний мэдлээс хэтэрсэн зүйл. Тэр битгий хэл зураг ч авах хориотой. Бид фэйсбүүкээрээ цацаад байгаа зургийг чинь нууцаар л авсан. Кино нээлтээ хийхээс өмнө ямар нэг байдлаар зураг цахимд оруулбал өндөр торгуультай.  Бид чинь зургаа хоёр жил хадгалж байгаад сая л нээлтээ хийхтэй нь зэрэгцэж фэйсбүүк хуудсандаа оруулсан. 2018 онд киноны зураг авалтад оролцохоор явсан шүү дээ. Хоёр жилийн дараа л кино нээлтээ хийж байна.

-Орлон тоглогч гэхээр илүү хүнд, бэртэж гэмтэж магадгүй хэсэгт жүжигчнийг орлодог гэж ойлгодог байлаа. Гэтэл “Мулан” киног үзэхэд тийм хүнд, хэцүү хэсэг гараагүй. Яагаад орлон тоглогч авсан юм бол гэж бодогдсон?

-Жет Ли надаас гадна 5 орлон тоглогчтой байсан. Би зөвхөн морь унадаг хэсэгт л орлон тоглогчоор ажилласан. Гэтэл тэнд Жет Лигийн өмнөөс зураг авах объект дээр нь зогсоод, гэрэл, сүүдрийг нь тааруулдаг орлон тоглогч ч байх жишээтэй. “Мулан” киноны зураг авалт Шинэ Зеланд улсад болсон. Гэтэл Хятадад очоод өөр нэг хэсгийн зураг авалтыг хийхэд дахиад нэг орлон тоглогч байж байх жишээтэй. Тулаантай хэсэгт яг тэр чиглэлээр дагнасан орлон тоглогч байгаа гэх мэтээр бүх чиглэлийн орлон тоглогчтой байдаг юм билээ. Морийг нь нэг хүн унана, тулааны хэсгүүдийг нь өөр нэг хүн хариуцна. Бүр хувцас өмсөх хүн ч байх жишээтэй.

-Фэйсбүүктээ бичсэн постыг чинь уншсан. Жет Ли, Донни Йен зэрэг алдартай жүжигчидтэй хамт нэг кино уран бүтээлд ажиллахад гайхалтай байсан, маш их сэтгэл догдолсон гэж. Бид багаасаа л энэ жүжигчдийн киног үзэж, тулаантай хэсгүүдийг нь биширч өссөн. Ийм алдартай жүжигчдийг ойроос харж, тоглож буй кинонд нь орлон тоглогчоор оролцох ямар байв. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Би анх орлон тоглогч хийх гэж л очсон. Жет Лигийн орлон тоглогчоор ажиллана гэж бодоогүй.  Ямар ч байсан морь унадаг хэсэгт л орлон тоглогчоор ажиллах юм байна гэж бодож очсон. Очсоны дараа зураг авалтад хоёр, гурав орчихоод байж байтал орчуулагч Золоо “Чамайг Жет Лигийн орлон тоглогчоор ажиллах уу гэнэ ээ” гэж асуусан. Тийм зүйлийг надаас маш энгийн асууж байгаа юм. Би ч тоглоод байна л гэж бодсон. Анх би огт итгэхгүй байсан. Гэтэл орчуулагч маань “Үнэн, чамайг орлон тоглогчоор ажиллаач гэсэн” гээд итгүүлсэн. “Хэрвээ чамайг ажиллана гэвэл хоёр долоо хоног нэмж ажиллах юм байна. Чамд тийм цаг зав байгаа юу” гэж асуулгаж байна гэсэн. Би маш их гайхаад, зүүдлээд байгаа юм шиг  л санагдсан. Маш гоё байсан. 

Нөгөө талаар маш өндөр хариуцлага ирсэн.  Би чадахгүй бол яана аа. Морийг нь унаж чадахгүй бол яах билээ гэсэн айдас их байсан. Монгол орлон тоглогч гээд монголчуудын нэр хамт явж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн Жет Лигийн орлон тоглогчоор ажиллахаар болчихоод морио унаж чадахгүй бол хэцүү биз дээ. Яагаад морь унаж чадахгүй байх вий гэж айсан бэ гэхээр, тэнд морь унах арга барил нь өөр. Бид чинь давхихдаа дөрөөн дээрээ өндийдөг дөө. Тэд тэгэхгүй, эмээл дээрээ суугаад л давхидаг. Морьтойгоо ихэмсэг харьцах ёстой гэх мэт өөрсдийн гэсэн арга барилтай. Тэр арга барилыг нь тэнд очоод сурсан. Гадаадынхны морь гэдэг монгол мориноос огт өөр юм билээ. Тийм учраас л морио унаж чадахгүй байх вий дээ гэж айсан хэрэг.  Гэхдээ маш их баярлаж байлаа.

Зураг авалт эхлэхээс өмнө бидэнд зааварчилгаа өгсөн. Донни Йен, Жет Ли гэх зэрэг том жүжигчид рүү удаан харж болохгүй.  Сайн байна уу гэж мэндэлж, зураг авахуулж бас болохгүй гэсэн дүрэмтэй. Хэрвээ тэгвэл шууд зургийн талбайгаас хөөнө. Шинэ Зеландын нэлээд хэдэн орлон тоглогч байсан. Тэдний хоёр нь Жет Литэй мэндлээд, зургаа авахуулснаас болоод орой нь гэр рүүгээ буцахаар болсон. Тиймээс бидэнд үүнийг маш нарийн сануулсан. Бид чинь 50-иулаа болохоор жаахан бужигнах гээд байсан. Зарим нэг нь дүрмээ зөрччих гээд. Хэн нь дүрмээ биелүүлэхгүй байгаа нь мэдэгдэхгүй тохиолдол ч гараад байсан. Гэхдээ л монголчуудынхаа нэр хүндийг унагахгүйн төлөө бүгдээрээ хичээсэн. Бид анх удаагаа холливудын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа тохиолдол болохоор таалагдах ёстой. Дараа дараагийн уран бүтээлд оролцох гарцыг нээж өгөх хэрэгтэй гэдэг утгаараа маш их хичээсэн. 

Донни Йентэй хамт кино зураг авалтад орохдоо өөрийн эрхгүй инээмсэглэх гээд хэлээ хазаж байсан

-Хамгийн их сэтгэл догдуулсан мөчөө эргээд дурсвал?

-Жет Ли, Донни Йен гээд том жүжигчдийг харж болохгүй гэсэн болохоор хулгайгаар л их харлаа даа. 10 гаруй секунд хараад л өөр тийшээ харчихна. Тэр хүний хажууд зогсож байна гэж бодохоор л баяр хөөр төрөөд, инээмээр санагдаад байсан. Зураг авалт үргэлжилж байхад инээж болохгүй шүү дээ. Би Донни Йений морийг нь бариад, ард талд зогсож байгаа юм. Морьтой хамт явж байгаад, буухаар нь би гялс зэрэгцэж буугаад, Донни Йений морийг нь барьдаг хэсэгт тоглосон. Яг тэр үед үнэхээр их баяр төрж, бүр инээх гээд хэлээ хазаж байсан. Үнэхээр гоё байдаг юм билээ. 

Жет Лигийн орлон тоглогч хийхдээ маш гоё мэдрэмж авсан. Цагаан морь унаад, бараа бологчидтойгоо яваад, ордон ордог. Ордон руу ороход 200 гаруй хүн хаанд өвдөг сөгдөж ёсолдог хэсэг байдаг юм. Яг тэр үед үнэхээр омогших мэдрэмж төрсөн. Маш олон хүн өвдөг сөгдөж мөргөөд, би дундуур нь морьтой явж байгаа байхгүй юу.  Тэр хэсэг үгээр хэлэхийн аргагүй гоё байсан. Бас хэсэг зураг авалтад орчихоод, мориноосоо буусан. Жет Ли надтай зөрөөд моринд мордоод, зураг авалтыг үргэлжлүүлж байгаа юм. Би мориноосоо буучихаад зогсож байтал нэг Ази охин ирээд, нарнаас халхалж,  шүхэр барьж зогссон.  Тэр үед ч бас их омогшиж, баярлаж байлаа. 

-Кино зураг дууссаны дараа ч юм уу, ямар нэг байдлаар Жет Литэй гар барих боломж олдоогүй юу?

-Жет Литэй очиж мэндэлсэн. Монгол хүн чинь ахмад настай, алдар нэртэй жүжигчин байвал түрүүлж очиж мэндлэх ёстой гэж үздэг дээ.  Яагаад ч юм тэр үед надад тэр хүнд хүндлэл үзүүлэх ёстой ч юм шиг санагдсан. Манай орчуулагч надад “Хоёулаа очоод мэндэлчихье” гэсэн. Би жаахан эмээгээд, “тэгж болохгүй гэсэн биз дээ” гэтэл зүгээр гээд л очсон. Очоод мэндлээд, гар барьсан.  Жет Лигийн орлон тоглогчоор ажиллахаар болоход надад зориулж хувцас оёх шаардлагатай эсэхийг мэдэхээр өмнө нь бэлтгэсэн байсан киноны хувцсыг өмсгөж үзүүлсэн. Хувцсыг нь оёж байгаа Европ оёдолчин надаас хэмжээ авчихаад, уулга алдаад, баахан юм яриад байсан. Орчуулагчаасаа юу гээд байгааг нь асуутал “Жет Литэй өндөр, нам чинь яг адилхан байна. Цээж, гарын урт, өргөн, өвдөг гээд бүх бие чинь яг адилхан байна гэлээ. Булчин чинь л жаахан том юм байна гэж хэллээ” гэсэн. 

Тэгэхэд надад үнэхээр гоё байсан. Надад зориулж хувцас ч дахиж оёогүй. Хааны дүрд зориулж оёсон байсан хувцсыг нь шууд өмсчихсөн. Биеийн хэмжээ яг адилхан байсан болохоор намайг дахиж дуудсан. Жет Лид өмсүүлэх ёстой хааны хувцсыг надад өмсүүлж, тест хүртэл хийсэн. Ямар харагдаж байна, эвгүй хэсэг байна уу, дахиж оёж янзлах уу гэдгийг нь шалгасан. Хааны суудаг том суудал байдаг. Тэр сандал дээр би бас суусан. Доошоо буудаг шатыг нь надаад шалгуулсан. Шат нь алхахад эвгүй байна уу гэдгийг нь шалгуулсан гэсэн үг. Тэр шат нь их эвгүй байсан. “Шатаа хэт богинохон хийчихсэн байна, буухад хөл алдаж магадгүй” гээд хэлсэн чинь тэр дор нь засах гэх мэтээр л ажилласан даа.

Зарим үед бид холливудын орлон тоглогчдоос чадвараараа илүү гарч байлаа

 -Та нар анх “Action crew гэж гарч ирээд, Жеки Чаны “Би хэн бэ” киноны дээвэр дээрх тулааны хэсгийг дууриаж үзүүлж байсан. Тэр бичлэгийг чинь үзэж байлаа.  Зодооны техникийн хувьд та хэд жүжигчдээс дутахааргүй болчихсон юм шиг санагдаж билээ. Түүнээс хойш чадвар чинь улам нэмэгдсэн байх?

-Монголд орлон тоглогч бэлтгэдэг сургууль гэж байхгүй. Бид өөрсдөө л бор зүрхээрээ сураад, хөгжүүлээд ажиллаж байсан. Кино үзэж өөрсдийгөө хөгжүүлнэ. Жет Ли, Жеки Чаны кинонуудыг үзнэ. Монголынхоо кинонуудад их ажиллана. Тулааны найруулгыг нь хийнэ, өөрсдөө оролцон тоглоно. Тулаант кино яаж бүтдэг вэ гэдгийг бид бүгдийг нь мэддэг байсан. Ганцхан зүйлд өөрсөддөө итгэлгүй байсан юм. Тэгээд холливудын кинонд орлон тоглогчоор ажиллаад, гадаадын орлон тоглогчидтой өөрсдийгөө харьцуулж харсан. Гэтэл бидний мэргэжлийн түвшин тэднийхээс давж гарна уу гэхээс доогуур нь орохгүй юм билээ. Зарим нэгтэй нь эн зэрэгцэнэ, заримаас илүү гарна, бидний чадвар. Кинонд ажиллах зарчим гэж байдаг. Хамгийн түрүүнд юуг, яаж хийх ёстой вэ гэх зэрэг. Бид өөрсдөө л тэр дарааллаа гаргадаг байсан. Гэтэл тэр дараалал буюу тулааны хэсгийг яаж үзүүлдэг холливудын зарчим биднийхтэй адилхан байсан юм. “Бидэнтэй л адилхан хийдэг юм байна шүү дээ” гэж хоорондоо ярьж байлаа. Зарим үед бид чадвараараа холливудын орлон тоглогчдоос илүү гарч байсан. Тэр үеэс хойш бид нэрээ өөрчлөөд, мэргэжлийн түвшинд ажиллаж чадах юм байна гэдгээ мэдэрсэн.

-Солонгост байгаа юм билээ. Түр очсон уу, тэнд ажиллаж байгаа юм уу?

-“Jump” гэдэг театрт жүжигчнээр ажиллахаар ирсэн юм. Мюзикл тоглодог театр. Би нэг хөгшин хүний дүрд тоглож байсан. Жүжгийн төгсгөлд гэнэт гарч ирээд акробат эргэдэг дүр. Тийм дүрд тоглож байсан чинь коронавирус гараад, театр маань үзэгчгүй болсон. Сүүлийн нэг жил тоглолтоо хийж чадаагүй. Одоо өөр нэг ТББ-д зураглаачаар ажиллаж байгаа. Мэдээ бэлтгэж өгөөд байж байна даа. Монгол хилээ нээвэл очно гэсэн төлөвлөгөөтэй.

-Эх орондоо ирээд хийхээр төлөвлөсөн уран бүтээл байгаа юу?

-Монголд байхдаа хэт их хайрцаглагдаад, улайрч ажиллаж байсан юм байна. Энд ирээд хэсэгхэн өөр ажил хийсэн чинь юун дээр алддаг байсан бэ гэдгээ тунгаах цаг гарсан. Өмнө нь ажилласан киногоо үзээд, алдаануудаа олж харсан. Тулаант кино гэдгийг нэлээд сайн ойлгосон. Монголдоо очвол юуны түрүүнд тулаант кино хийе гэж бодож байгаа. Тэр чиглэлээр өөрийгөө ч бэлтгэж байна. Бид өөрсдөө гардаж кино хийнэ. 

-“Мулан” кинонд орлон тоглогчоор ажиллахад холливудын уран бүтээлчид тодорхой хэмжээнд анзаарсан байх. Үүнээс улбаалаад илүү хүнд тулааны хэсэгтэй кинонуудад орлон тоглогчоор ажиллах боломж нээгдэх байх, тийм үү?

-Яг баттай хэлж мэдэхгүй байна. Бидэнтэй холбогдоод, хамтарч ажиллах хүн гарч ирвэл хэзээд бэлэн. Одоо манай багийнхан Австралид ажиллаж байгаа. Тэнд “Марвел”-ын нэг шинэ баатартай кинонд ажиллаж байна. н.Наранбаатар, н.Болдбаатар тэргүүтэй орлон тоглогчдын баг оччихсон, ажиллаж байгаа.  “Мулан” киноны дараа ирсэн санал нь “Марвел”-ынх байсан юм. Би Солонгост ирчихсэн байсан болохоор явж чадаагүй. Тэр кинонд олон хүн аваагүй, цөөхүүлээ явсан. Би энд театрын гэрээтэй болохоор хамаагүй хаяж явж болохгүй. Тиймээс Солонгост байхгүй бол болохгүй.

-Холливудын кинонд ажиллахаар үнэлгээ өндөр байдаг байх. Тэр дундаа Жет Лигийн орлон тоглогчоор ажиллахаар үнэлгээ нь бүр нэмэгдэх үү?

-Өдрийн 350 Шинэ Зеланд долларын цалин авч байсан. Шинэ Зеландад очоод хоёр сар гаруй болчихоод ирсэн.  Жет Лигийн орлон тоглогчоор сүүлийн хоёр долоо хоногт л ажилласан.  Зурганд орохоосоо илүүтэй жүжигчдээ хүлээнэ. Тэд чинь Шинэ Зеландад байхгүй. Зураг авалт нь болохоор нисдэг тэрэгтэй хүрээд ирнэ. Хаанаас ч юм хүрээд л ирнэ, зургандаа орчихоод яваад өгнө. Бид тэнд Донни Йений сториг нь үзээд байж байгаа юм чинь. Биднийг Шинэ Зеландад зурганд орж байхад огт өөр улсад цанаар гулгачихсан явж байх жишээтэй. Яг өөрийнх нь дүрийн зураг авалт болохоод ирээд, нэг өдөр зургандаа орчихоод л яваад өгдөг.  Бид тэр үедээ “Холливудын тулаантай киноны мастерууд, бурхан тэнгэрүүд ийм байхаас яах вэ дээ” гээд л ярьж байлаа. 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 21 минут

за , та миний үгийг үгэнд тооцохгүй , ээжийг хүнд тооцохгүй харгис байна . Орж ирэх хэрэггүй , ямар ч уршилсан юм байхгүй .

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 17 минут

Таны хариу бол ийм л хачин юм ирж таарна . Би төсөөлж л байсан юм. БИД ХУРДАН БУЦМААР БАЙНА АА . таны санаа ТАНЬ хариу , хийж байх үйлдлүүдээс харагдаж байна .

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 16 цаг 54 минут

Ах , дүүд нь арай л урамгүй байна аа . Ээжийгээ харахад ч хэцүү . Ээжийн өнөөдрийг хүртэл төлөвлөсөн ажил болгон нь миний таны бас өөрийнх нь нүдэн дээр нурж унаж байна . Наад захын миний энэ сургууль . Намайг орсон өдөр ээж минь ямар их баярлаж бүүр өгөх байх юм аа олж ядаж байлаа даа . Дараа нь хүртэл утасны асуудал үүсэхэд "миний хүү , ямар ч асуудал үүссэн ээж нь харамсахгүйээ , учир хүү минь сургуультай . өөдрөг байх шалтгаануудын нэг . Тийм учраас хичээгээрэй . " Гэтэл өнөөдөр...

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 00 минут

ах нь тийм байсан шүүдээ...бид хичнээн сэтгэл өндөр байлаа...

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 17 цаг 09 минут

Мэдээж таньд хэцүү байгаа байх . Гэхдээ би аль 4н сараас хэлээл д л байсан , гуйгаад л байсан . Би бүүр 2 хүнийг оролцуулахгүйгээр шийдээд өгөөрэй ч гэж гуйсан . Улирч сууна гэдэг арай л юм . Та ч хэлсэн бас мэдэж байгаа , чи юм мэддэгээрээ сууж байгаа юм уу гэж . тэр нь ч үнэн . Би уул нь юм мэдээд авъя гэж ээжийг гуйн байж энд ирсэн . Энд нэг иймэрхүү юм болж өнгөрсөн байдаг юм . Дотор байгаагаа таньд хэлэхгүй өөр хэнд хэлэх билээ . Ээжид хэлэлтэй биш , ээж ч даахгүй байх . заримдаа бодох юм , ахтай яриад байна уу?эсвэл ханатай яриад байна уу

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 02 минут

би ч ойлгохын дээдээр ойлгож бөайгаа ч зарим хүндрэл гараад байгааг ойлгоо.. бидний дотор адил хүнд байнааа... аааа

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 17 цаг 14 минут

Амаараа хэлнэ та сонсохгүй хэл ам биеэрээ эсэргүүцнэ. бичнэ уншаад ойлгодоггүй юм шиг байгаа юм эсвэл хүсэхгүй байх шиг . Магадгүй миний хэл ам , бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвар муу байх . Найруулагч хариу бичнэ , тэр нь төв , бөөрөнхий . тодорхой бус жижүүрийн хариултууд . Эсвэл бас миний ойлгох чадвар дутав уу ?

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 8. 17 цаг 19 минут

Нүүрээ харж уулзах боломж ? - дахин шог . Би өөрийн болон гадны хүмүүсийн дэргэд ахтайгаа зөвлөлдөх хэрэггүй юм шиг санагддаг . тэгэхээр ингэж л харьцаж байна . Би уул нь таныг их л хүндэлж харьцдагдаа.

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 04 минут

ойлгож байгаа шүү.... ээжийгээ Л.мөнхтүшиг дээр бич гээрэй. бичнэ гэсэн ногоо бүүр доош оржээ.

202.21.115.2Батбаяр   • 2020, 9 сарын 8. 15 цаг 25 минут

Тиймээ эдгээр залуучуудыг олон жилийн өмнөөс мэдэх юм байна. Хүний хөдөлмөр зүтгэл хамт олон нэг зорилготой байх сайхан гэдгийг үнэхээр хариуулж байна.Тухайн үед манайд кино урлаг сөнөцөн байхад л эдгээр залуучууд үнэхээр дур хүслээрээ энэхүү ажлаа хийж байсан санагддаг. Одоо тэгэхэд Алдарнтуудтай цуг кинонд ороод явж байна Сайхан санагдаж байна Дүү нар сайн байнаа цаашдаа улам их амжилтийг хүсье. Энэ эрчээрээ байгаарай.

98.206.15.23Зочин   • 2020, 9 сарын 8. 11 цаг 59 минут

,a yahav.Heden mongol maani delhiid uursdiinhuu hudulmuriig uneluuleed, araasaa olon humuus delhiid gargaad,Mo gol ulsiinhaa neriig gargaad yavaa n ovoodoo.Harin hujaanuudad tegj uhej hataad bailgui zugeer l onogdson ajilaa sain hii. Ted altan tseejtei mungun bugstei bish yund uil hailaad baidiin sda.

202.179.26.48Зочин   • 2020, 9 сарын 8. 11 цаг 56 минут

мундаг залуу байна. манай монгол залуус зөв зүйлээрээ гялалзаж байгаад баяртай байнаа хха.

66.181.168.131   • 2020, 9 сарын 8. 11 цаг 51 минут

Bi bur uilaad setgel hudluud huugee bas Chan ahin orlon boloosoi geed zalbiraad yavjina

203.91.114.244Зочин   • 2020, 9 сарын 8. 10 цаг 33 минут

уншиж байхдаа өөрийн эрхгүй инээмсэглэж уншлаа. Сэтгэлээсээ сайхан ярилцсан байнаа :) Мундаг залуу байна. Амжилт хүсье

172.58.140.240Монгол   • 2020, 9 сарын 8. 9 цаг 52 минут

Ур чадвар, сурах суралцах талаараа монголчууд мундаг шүү. Том жижиг дүр нь хамаагүй бусдаас сурч, туршлагаас нь суралцсан нь чухал. Чин сэтгэлээсээ ярьсан сайхан ярилцлага бна. Амжилт хүсэж, шинэ тулаантай киног чинь хүлээж бна.

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 8. 9 цаг 26 минут

Mundag bnaa manai zaluuchuud. Joohon helen deeree anhaarchihval ch bvr l ih ajiliin sanal irdeg bolno doo.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.