2020 оны 9-р сарын 9
11 цаг 30 минут

Б.Эрдэнэбаатар: Амьдралаар нь кино хийе гэхэд Осоржамаа сонгуулийнхантай андуурч дургүйцэж байсан

Нийгмийн хог шаар хэмээгдэж, олон нийтийн доог тохуу болсон сошиал “од” Осоржамааг танихгүй хүн үгүй. 20-30 мянган үзэгчтэй лайвынхөө өмнө элдвээр тэнэглэж, элэглэж байдаг түүний цаад амьдрал нь ямар вэ, ямар хүн юм бэ, яагаад тэнэглэлийн замыг сонгох болсон талаар өгүүлэх  киног “Наяд” фильмийн залуус бүтээжээ. Тодруулбал, Осоржамаагийн амьдралыг харуулсан “Амьдрал бол” кино өчигдөр буюу есдүгээр сарын 08-наас эхлэн бүх IPTV-гээр гарч эхэлжээ. Киноны талаар төслийг удирдан санаачлагч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Яагаад Осоржамаагийн амьдралаар уран сайхны киног хийхээр болсон юм бэ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд Осоржамаагийн лайвын хандалт маш ихэссэн. Үүнийг дагаад хүмүүс Осоржамааг элдвээр хэлэх нь ихэссэн. Тэгэхээр нь манай фильмийн залуус ярилцаад энэ хүний амьдралыг судалж үзье, ямархуу характертай хүн юм, яагаад олон нийт энэ хүнийг үзэн ядаад байна гэдгийг сонирхож өнгөрсөн хавраас хойш өөртэй нь уулзаж ярилцаж эхэлсэн. Биднийг уулзаж эхлэхэд Осоржамаагийн амьдрал огт өөр байсан.

-Огт өөр гэхээр ямар байсан гэсэн үг вэ?

-Яг ямар байсныг кинонд бүгдийг нь харуулсан. Тиймээс энд дэлгэрэнгүй ярьж болохгүй. Та бүхэн киноноос үзнэ биз. Ер нь бол нийгэм нь энэ хүнийг ийм болгосон юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Осоржамааг эмнэлгийн зүгээс сэтгэцийн ямар нэг өөрчлөлтгүй байна гэж дүгнэсэн гэсэн. Бид бүх амьдралыг нь эхнээс нь дуустал нь яриулаад тэрнээс зохиол, санаагаа гаргаж ирсэн. Ингээд бараг хоёр сар орчим байнга уулзаж кино зураг авалтаа хийж байсан. Натурт гарахдаа байнга хамт байсан. Хотод зураг авалт хийхдээ өглөөд гэрт нь очоод орой хүртэл зургаа авч байсан.

-Эмчийн хэлснээр бол сэтгэлзүйн ямар нэг өөрчлөлтгүй гэсэн юм бол энэ хүн жүжиглэж байна гэсэн үг үү?

-Осоржамааг эцэг эхгүйг бид мэднэ. Хойд эхтэйгээ өссөн юм билээ. Ямар гэрт амьдардагийг нь мэднэ. Анх хотод орж ирэхэд нь түшээд авах хүн байгаагүй. Өөрийнхөө бор зүрхээр өдий хүртэл явсан юм билээ. Ярилцаж сэтгэлээ онгойлгох хүн байгаагүй. Тэр үедээ фэйсбүүкийн лайв гэдгийг олж мэдээд хүмүүстэй харилцаж эхэлсэн юм билээ. Анхандаа лайвынхаа учрыг сайн олоогүй, маш олон хүн үзээд доромжилсныг ч мэдээгүй байсан юм билээ. Сүүлдээ тэр хүн муулуулсан ч хамаагүй ханьтай байх гэж, хань татаж ганцаардахгүй гэсэндээ байнга лайв хийдэг болсон юм билээ.

-Анх та нарыг очоод амьдралаар нь кино хийе гэхэд Осоржамаа ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Тухайн үед сонгуулийн үе байсан. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах хүмүүс тухайн үед их ирсэн бололтой байсан. Биднийг сонгуулийнхантай андуурч нэлээд дургүй хүлээж авсан. Тэгээд үнэн учраа хэлээд ямар ч сонгууль байхгүй, бидний авсан бичлэг сонгуульд ашиглагдвал гомдол гаргаарай гэж нэлээд ярилцаж, гэрээ байгуулж байж зөвшөөрүүлсэн. Ямар ч байсан өөрийнх нь түүх бол нэлээд хөдөлмөрч залуу юм билээ. Хүмүүс фэйсбүүкийн араас муулдагтай адилгүй. Шал өөр хүн угтаж авсан. Киног нь үзээд энэ залууг бодох бодол  өөрчлөгдөх байх аа.

-Та нарыг Осоржамааг ашиглаж мөнгө олох гэж байна гэсэн сөрөг хандлага нийгэмд байна?

-Бид тухайн хүнтэй гэрээ байгуулаад тодорхой хэмжээнд авч өгөх юмаа тохиролцож байгаа шүү дээ. Ашиглаад хаях биш. Бидэн рүү маш олон хүн чат бичиж, Осоржамааг ашиглах гэж байна, мөнгө олох хэрэгсэл болгох гэж байна, Осоржамаа анхнаасаа кино хийх гэж жүжиглэж байсан байна гэх мэт сөрөг хандлагууд явуулж байна. Осоржамаагийн хувьд өмнө нь дандаа л ашиглуулж явсаар өдийг хүрсэн юм билээ. Харин бид ашиглах биш харин хамтарч, тохиролцож ажил хэргийн гэрээ байгуулсан хүмүүс. Өөрийнх нь амьдралыг л бусдад харуулахыг зорьсон. Энэ киног үзэх юм бол хүмүүсийн сэтгэгдэл, сэтгэхгүй өөрчлөгдөх байх. Хийц талаас нь үзсэн хүмүүс л дүгнэх байх. Осоржамаа өөрөө лайв хийхдээ ярьдаг шүү дээ. Намайг тэнэгтвэл улам их хүн үздэг. Над дээр тусламж гуйж хүмүүс ирээд тэр хүмүүст туслахаар лайв хийхэд хүмүүс үздэггүй. Сайн юм ярьвал үздэггүй, саарыг л үздэг. Нийгмийг өөрчилмөөр байна. Яаж эрх чөлөөтэй амьдрахаа хүнд харуулмаар байна гэсэн. Тиймээс бид түүнийг яаж өдий хүрснийг харуулахыг хүсч байгаагаа хэлж бүрэн ойлголцсон гэж хэлж болно.

-Цагдаа нар ирээд зоддог гээд л уйлаад ярьдаг шүү дээ. Тэр нь яг үнэн байсан уу?

-Тийм асуудлыг нь сайн мэдэхгүй. Ер нь цагдаа ч бай хэн ч бай тэр хүнд хамгаалах хүн байхгүй. Элдэв асуудалд ороод цагдаад хандаад өргөдөл гаргахаар ямар ч хариу байхгүй гэж ярьж байсан. Намайг хамгаалах хэн ч байхгүй болохоор би өөрөө өөрийгөө л авч явна гэсэн.

-Осоржамаа гол дүрийн жүжигчин юм байна. Хэр сайн жүжиглэсэн бэ?

-Өөрөө жүжигчин болохыг мөрөөддөг гэж бидэнд ярьсан. Бид яг өөрийнх нь байгаа байдлаар жүжиглүүлэхгүйгээр тоглуулахыг зорьсон. Өөр хүний талаар биш чиний л талаар кино учраас гэж хэлж ойлгуулсан учраас асуудал бага гарсан. Өөрийнхөө амьдралыг л буцааж дахиад тоглосон  гэсэн үг.

-Уран сайхны кино юм уу баримтат кино юм уу?

-Баримтат уран сайхны кино. Тэр хүний амьдрал нь өөрөө адал явдалтай учраас баримтат уран сайхны кино болсон гэж хэлж болно. Нэг цаг 5 секундийн кино болсон.

-Бүх IPTV-гээр гарч байгаа юм байна. Ямар үнээр түрээсэлж үзэх вэ?

-3000 төгрөгийн үнэтэй.

-Та бүхэн Осоржамаатай киноны талаар мэдээлэл задлахгүй гэж гэрээ байгуулсан уу. Гэнэт л кино бэлэн болсон талаар мэдээлэл цацагдаж эхэллээ шүү дээ?

-Ер нь бол тэгсэн. Гэхдээ нэг их нууцлалын гэрээсээд байх зүйлгүй. Киноны талаар л ярихгүй байхаар тохирсон.

-Танай “Наяд” фильм өмнө нь ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Өмнө нь өөрсдийгөө сориод кино тэмцээнүүдэд оролцож байсан. Яг “Наяд” фильм нэрээрээ энэ киног анх хийж байна.

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.76.177Зочин   • 2020, 10 сарын 25. 13 цаг 36 минут

монголын кино урлаг дампуурч байгаа юм бн

202.9.46.48Oogii   • 2020, 10 сарын 3. 7 цаг 10 минут

Daraa n gomo naraa gan od

66.181.191.63Зочин   • 2020, 9 сарын 9. 22 цаг 25 минут

Алдармаагийн киноноос л лав дээр болно байх

81.165.20.219saraa   • 2020, 9 сарын 9. 21 цаг 29 минут

Khumuus min zugeer l bie bienee khundetgej saikhan amidartsagaay uur ikh zuil baidaggui uim shdee ene boginokhon amidral deer

202.131.243.190хаха   • 2020, 9 сарын 9. 18 цаг 45 минут

Дараачийн анги дээр нь Өнөрчимэг тоглоно гэсэн шүү, гэх мэтээр олон ангит кино хийхээр төлөвлөж байгаа гэсэн

182.160.36.75Зочин   • 2020, 9 сарын 9. 13 цаг 55 минут

Өөрийнхөө бор зүрхээр л амвдарч яваа залуу шүү дэ. Хэцүү амьдрал туулсан ч өдий зэрэгтээ цоглог яваа нь болж л байна шдэ.Ашгүй дэ амьдралд нь их дэм тус болох байх да Хүмүүсийн хандлага бас өөр болох байхаа. Залуу минь сайхан амьдардаг юм шүү

43.242.242.235Зочин   • 2020, 9 сарын 9. 13 цаг 50 минут

за зайлаа баримтат уран сайхны кино ооо??? манай уран бүтээл ээээ ???? ээлдээ бүр хэлэх ч үг алга. Хийх юм аа олж ядсан юм. энэ хэн д хэрэгтэй юм. Мэдрэл хөрөг нэвтрүүлэг юм уу?

64.119.23.211Зочин   • 2020, 9 сарын 9. 17 цаг 19 минут

Shut the fck up boomer hunii yu hiih yaj amidrahiig chi zaahu? Uneheer durgui chin hureed bvl algasaj suraach yostoi chi l ooroo demii comm bichij demii yum hiij bnda nusan taglaa chin

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 9. 12 цаг 03 минут

Хэнд ч гай бололгүй амьдарч яваа залуу хүн. Хүмүүс бид бусдын ялгаатай байдлыг ойлгож, хүндэлж, зохицож амьдарч байж энэ нийгэм маань хүн амьдарч болохоор байна. Үгүй бол цөөнхөө барьж идсэн хүн сүрэг л болж хувирна.

202.21.127.183Зочин   • 2020, 9 сарын 9. 12 цаг 02 минут

Осоржамаа наяд гээд тооны нэртэй нөхдүүдэд мөнгө л болж харагдаж дэ.

182.160.37.152zochin   • 2020, 9 сарын 9. 11 цаг 05 минут

Hoorhiidoo ene hoorhii huug burhan tenger iveeg.

122.201.24.50Зочин   • 2020, 9 сарын 9. 11 цаг 05 минут

Bolj bn sh de. Ene kino n ystoi goy bolson bnlee. Humuus uzeed arai ooroor tuuniig harah bhaa. Kino geheesee iluu osoroogiin amidarliig haruuljee. Saihan buteel boljee

202.126.90.159Зочин   • 2020, 9 сарын 9. 10 цаг 44 минут

Xiix yumaa olj yadsan yum be

202.21.100.210Зочин   • 2020, 9 сарын 9. 11 цаг 51 минут

tenegvv chi

193.34.232.20Зочин   • 2020, 9 сарын 9. 11 цаг 51 минут

чи харин энд хуцаж л бдаг яасан их илүүдээ гарсан цаг завтай хийцгүй ямбий вэ?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.