2020 оны 9-р сарын 9
12 цаг 10 минут

Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна - Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, хариуцлага гарцаагүй !!!

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2020 оны эхний 8 сард улсын хэмжээнд 18.000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.120 хэргээр буюу 22.1 хувиар буурсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 750 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 10 хэргээр буюу 1.4 хувиар тус өссөн.

Мөн 2020 оны эхний 08 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 17.790 иргэн өртөж хохирсноос гэр бүлийн хүчирхийллийн улмаас 716 иргэн хохирсон, үүнээс 640 буюу 89.4 хувь нь эмэгтэй, 56 буюу 7.8 хувь нь хүүхэд эзэлж байна.

Дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 7394 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1967 буюу 36.2 хувиар, зөрчил гаргасан 5783 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 616 буюу 11.9 хувиар тус тус өссөн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар 6 сар-2 жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар заавал мэдээлэх үүрэг бүхий субъектүүд гэж хэн бэ? Хэрвээ мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол авагдах арга хэмжээний талаар?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд:

  • Бүх шатны боловсролын байгууллагын багш,
  • Эмнэлгийн мэргэжилтэн,
  • Нийгмийн ажилтан,
  • Хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар
  • Цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд
  • Сум, багийн Засаг даргад болон
  • хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/ утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хүнийг 200.000 төгрөгөөр торгоно. 

Энэ төрлийн гэмт хэргийн  86.5%  нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсэн байх тул иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлэл ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь  зөвхөн гэр бүлийн хүмүүсийн хооронд авч үздэг байсан бол шинэ хуулийн үйлчлэлд /ГБХТТХ/ хамтран амьдрагч, хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд эцэг, эх,  ах,  дүү  гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр хамаарна гэж заасан. 

Цагдаагийн байгууллага нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г шинээр хийж, 2017 онд ашиглалтанд оруулсан. Ингэснээр цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон.

Цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд чиглэсэн үйл ажиллагаанд иргэд болон төр, төрийн бус байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС

Холбоо барих утасны дугаар: 70191092.

Цахим хаяг: https://www.facebook.com/gerbul.heltes

ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС @gerbul.heltes  · Government organisation

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.66Зочин   • 2020, 9 сарын 10. 13 цаг 35 минут

биеийн хүчирхийллийг бий болгодог зүйл бол үгийн хүчирхийлэл ,үгээр хүнийг үхүүлж ч ,амьдруулж ч бно ,

202.9.46.66Зочин   • 2020, 9 сарын 10. 13 цаг 25 минут

2О жил хамт амьдарсан хосыг гэр бүлийн баталгаагүй тул хамтран амьдрагч ,гэр бүлийн гишүүн гэж тооцохгүй гэж шүүх шийдвэр гаргадаг байхад ,Гэрбүлийн хүчирхийллийн тухай нэртэй хуулиндаа хамтран амьдрагчийг гэрбүлийн гишүүнд тооцож байгаа юм ,Хамтран амьдрагчийн хэн нэг нас барахад амьд байгаа ханьд нь нас барагчийн өв хөрөнгийг өвлүүлдэггүй ,орон байрнаас нь хөөж гаргадаг хууль зөв үү ?

122.201.23.201Зочин   • 2020, 9 сарын 9. 14 цаг 11 минут

ОРОХГҮЙ ЯААГААД ГЭВЭЛ ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ ЭМЭГТЭЙ ХҮН ХҮҮХЭД ХОЁРИЙНХ

122.201.23.201Зочин   • 2020, 9 сарын 9. 14 цаг 09 минут

Аймаар аймаар авгай нар эр нөхөрөө зодож хөөгөөд гадуур хонуулаад хойгуур нь нууц амрагтайгаа явалдаад байх юм ГЭР БҮЛИЙН хүчэрхийлэлд орох болов уу?.

64.119.24.52Зочин   • 2020, 9 сарын 9. 14 цаг 32 минут

гэр бүлийн хүчирхийлэл мөн 102, 107 утсанд хандах

202.55.188.82Зочин   • 2020, 9 сарын 9. 10 цаг 50 минут

Ждү бол бас л гэмт хэрэг шүү дээ.

202.9.46.118Зочин   • 2020, 9 сарын 9. 10 цаг 44 минут

Хүнтэй гэрлэж хамтран амьдрах нь хүсээд дурлаад байх зүйл огт биш.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.