2020 оны 9-р сарын 14
12 цаг 10 минут

Н.Алтанзул: Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг хэн харж байгаа бол гэж бодоод гэрээ цэцэрлэг болгож тохижуулсан

     Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн нэгдүгээр сард сургууль, цэцэрлэгүүд улс даяар карантин тогтоосон. Энэ үеэр Дархан-Уул аймагт амьдардаг гурван хүүхэд гэртээ цоожтой үлдсэний улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч байв. 

Гурван охиноо зуурдаар алдсан залуу хос болох Г.Чинбат, Н.Алтанзул нар ард түмний цуглуулан өгсөн хандивын мөнгөөр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгч байсан бол энэ удаад гэрээ цэцэрлэг болгон тохижуулан, цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг харж байна. 

Энэ талаар Н.Алтанзултай утсаар цөөн хором ярилцлаа. 

-Юуны өмнө танай гэр бүлд тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хэрэг явдал гараад багагүй хугацаа өнгөрчээ. Дархан-Уул аймагтаа ажиллаж, амьдарч байна уу? 

-Бид хоёр буйраа сэлгээд Эрдэнэ хотод ирж амьдарч байна. Дарханд амьдрахаар нэг л хэцүү санагдаад Эрдэнэтэд ирсэн. Хүүхдүүдээ алдсанаас хойшхи хоёр сар бол үнэхээр там шиг аймшигтай байсан. Охидууд минь байнга нүдэнд харагдаад амьд явахад хэцүү л байлаа. Нөхөр бид хоёр нэг нэгнээсээ нууцаар уйлсаар өдөр хоногийг өнгөрүүлж байсан. Одоо өмнөхөө бодвол арай дээрдэж байгаа ч мэдээж хүүхдүүдээ алдсан эцэг эхийн гуниг зовлон, шаналал хэзээ ч тайлагддаггүй юм байна. Миний хань өнгөрсөн хугацаанд намайг сэтгэл санаагаар их түшиж тулж ирсэн. Өөрөө шаналж байгаагаа надад харуулахгүйг маш их хичээж байсан ч би нөхрөө их өрөвддөг байсан. Өнгөрсөн хугацаанд манай нөхөр нэг л удаа найзуудтайгаа уулзана гээд гарсан. Тэгсэн найзууддаа охидоо санасан сэтгэлээ илэрхийлж маш их уйлсан гэсэн. Намайг хямарчих байх гээд миний дэргэд уйлж чаддаггүй болохоор найзуудтайгаа уулзаж, сэтгэл дэх буглаагаа нэг сайн гаргаж авсан байх. 

Хүмүүс бид хоёрыг "Ямар их сэтгэлийн хаттай юм бэ, бурхан минь. Би л байсан бол галзуурчихсан байгаа" гэж зөндөө хэлж байсан. Мэдээж маш хэцүү байсан ч охид минь бид хоёрт удалгүй ирсэн болохоор цаашдаа амьдрах итгэл, урам зоригтой болсон. 

-Жирэмсэн юм уу. Баяр хүргэе ээ. Сайхан мэдээ байна. Ингэхэд гэрээ цэцэрлэг болгон тохижуулах санааг хэн нь анх гаргасан юм бэ. Жирэмсэн болохоор хүүхдүүд хараад ядрахгүй байна уу? 

-Тиймээ. Жирэмсэн. Ирэх арванхоёрдугаар сард төрнө. Жирэмсэн ч гэсэн өдөртөө хүүхэд хараад ерөөсөө ядардаггүй. Харин ч хүүхдүүдээс их амар амгаланг мэдэрдэг. Гэрээ цэцэрлэг болгон тохижуулах санааг би анх гаргасан. Гурван охиноо алдсан болохоор нөхөр маань гэдсэн дэх хүүхэддээ маш их санаа зовж байгаа. Гэхдээ л би цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг хэн харж байгаа бол, эцэг эхчүүд нь хэн нэгнийг нь гуйгаад л хараад өгөөч гээд явж байгаа байхдаа гэж бодоод шууд гэрээ тохижуулаад цэцэрлэггүй цөөн хэдэн хүүхдийг харахаар болсон. Би хар багын л хүүхэд харах хоббитой байсан. Мөн цэцэрлэгтэй болно доо гэж боддог байсан. Үүнийг хийхэд дуучин Нара эгч надад 16 хүүхдийн цэцэрлэгийн тоног төхөөрөмж бэлэглэсэнд үнэхээр их баярласан. 

-Гэрээ цэцэрлэг болгон тохижуулаад хүүхэд харах санааг нөхөр тань хэрхэн хүлээж авсан бэ? 

-Нөхөр болон хоёр талын гэрийнхэн гэдсэн дэх хүүхдэд маань маш их санаа зовсон. Гэсэн ч би зөрсөөр байгаад гэрээ тохижуулсан. Тэгээд тохижуулаад ирсэн чинь манай нөхөр хамтдаа бэлтгэл ажилд туслаад явсан. Эхний хоёр өдөр маш их ядарсан ч нэг туслах багштай болоод одоо бол гайгүй. Хоёрхон долоо хонож байгаа ч хүүхдүүддээ маш их дасчихаж. Эднийгээ харахаар гурван охиноо харж байгаа шиг л санагддаг. 

-Өдөрт хэчнээн хүүхэд хардаг вэ. Мэдээж цэцэрлэг болгоё гэвэл заавал зөвшөөрөл авч байж, үйл ажиллагаа явуулах байх? 

-Харин тийм. Би цэцэрлэгийн зөвшөөрөлгүй учраас өдөртөө 5-6-хан хүүхэд л хардаг. Хэдийгээр цөөхөн хүүхэд харж байгаа ч онцгой нөхцөл байдлын дэглэмийг яг дагадаг шүү. Хүүхдүүдээ өглөө ирэхэд халууныг нь үзнэ. Маскыг нь зүүлгэж, гарыг нь ариутгана. Өөрийн талаас журмаа яс баримталж байгаа. Эцэг эхчүүд маань ч хүүхдүүдээ харуулаад ажлаа амар тайван хийгээд сэтгэл амар байна гээд л өдөр болгон хэлдэг. 

-Өдөрт 5-6 хүүхэд хардаг юм байна. Төлбөр мөнгө авах уу? 

-Нэг хүүхдээс өдрийн 10 мянган төгрөг авдаг. Энэ мөнгийг хоол унданд нь зориулдаг. Бас туслах багшийгаа цалинжуулж, хүүхдийг нь үнэгүй хардаг. Гэхдээ өдрийн 10 мянган төгрөгөө бөөнөөр нь авахгүй ээ. Тав хоногоор нь л авдаг. Энэ нь эцэг эхчүүдэд дарамт болохгүй байх гэж боддог. Бас талийгаач охидынхоо төрсөн өдрөөр хүүхдүүдээ үнэгүй хардаг. Есдүгээр сарын 2-нд бүх хүүхдээ үнэгүй харсан. Одоо есдүгээр сарын 19-нд үнэгүй хүлээн авна. 

-Цаашдаа зөвшөөрөл хөөцөлдөөд хувийн цэцэрлэг болгох бодол бий юу? 

-Одоохондоо сайн мэдэхгүй л байна. Яваандаа учир нь олдох байх. Гэхдээ хөөцөлдөж байгаад цэцэрлэгийн зөвшөөрөлтэй болохыг хичээнээ. Би зөвхөн хүүхдийг хооллож ундлаад байхгүй. Эргэн тойрондоо дасаж, хүүхдүүдтэй тоглох бас шинэ зүйлс сурах хэрэгтэй гэж боддог. Хэдийгээр гэртээ харж байгаа ч хүүхдийн орчин, мөн хүүхдүүдэд зориулсан булантай. Хүүхэд харна гэдэг чинь бүх сэтгэл зүрхээ гаргаж ажиллах юм шүү дээ. Зүгээр л гэртээ өөрийнхөө хүүхдийг харахаас тэр өөр. Хүүхдэд зааж, сургахаас авахуулаад зөндөө юм бий. 

-Хүүхдээ төрүүлэхээр яах вэ. Хүүхдүүдээ хүлээж авах уу? 

-Харна аа. Манай гэр хоёр давхар. Нэг давхараа цэцэрлэг болгоод тохижуулчихсан байгаа. Өөрсдөө хоёр давхартаа амьдарч байгаа. Бидэнд тохиолдсон эмгэнэлт явдал өөр ямар нэгэн айлд бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирдаг. Тиймээс цэцэрлэггүй байгаа хүүхдүүдийг эрсдэлтэй байдалд оруулахгүйн тулд авсаар байх болно. Үр хүүхдээ алдах шиг аймшигтай зүйл энэ хорвоо дээр байхгүй. Гэхдээ бид хоёр ард түмнийхээ ачаар босч чадсандаа баярлаж явдаг. Хандив гээд мөнгө ороод ирэхэд бид хоёр гайхаж, бас их сандарсан. Үүнийг далимдуулаад, Монголынхоо нийт ард түмэнд баярласан талархсанаа дахин илэрхийлье. Унасан нэгнээ түшээд босгоод ирдэг гайхалтай ард түмэн юм. 

Б.Анир 

 

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

217.149.167.182Зочин   • 2020, 9 сарын 16. 20 цаг 37 минут

Setgel saitai bhd buh zuil saihan bolnoo. Idahgui turuh urd n bolon eejid n ger buld n sain saihniig husie. Ajild n amjilt eruue

202.55.188.45Зочин   • 2020, 9 сарын 15. 20 цаг 10 минут

Хандивиин аян зохиоё оо

183.177.99.228Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 29 минут

Аз жаргал хүсье

95.114.26.131ZOCHIN   • 2020, 9 сарын 14. 23 цаг 26 минут

MASH CAIN BAINA TA 2-IIG MONGOLCHUUD DEMJIX BOLNO CAIN CURGAN XYMYYJYYLEGCH BOLOROI MONGOLIIN IREEDYI BOLCON XYYXDYYDIIG XAIRLAJ XARJ ACARCH BAIGAA TAA 2-T AMJILT CAIN CAIXNIIG XYC YEE

122.201.23.130Зочин   • 2020, 9 сарын 14. 15 цаг 17 минут

hayag ni haana be

43.228.131.208Зочин   • 2020, 9 сарын 14. 13 цаг 57 минут

sain saihan buhniig husey..unshaad uillaa.bi chin er hun shuudee..gehdee ene ih tesver,ene ih saihan saihan setgeliin umnu uilahgui baij chadsanguiee..Amjilt husii

64.119.16.139Munkhuu   • 2020, 9 сарын 14. 13 цаг 25 минут

Sain bn minii duu , ahij nemej 2 huuhed gargaj 3 huuhedtei boloooroi zaluu humuus bn amidrald ni az jargal husie . Saikhan setgel buhniig yalna

122.201.24.237Хүү   • 2020, 9 сарын 14. 12 цаг 44 минут

Сайн сайхан бүхнийг хүсье..

202.21.117.194Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 14 минут

amjilt

202.9.46.140Oogii   • 2020, 9 сарын 14. 11 цаг 48 минут

Mongotoi bna

202.9.40.100Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 33 минут

bayr xvrgie amjilt dvv mini

202.21.100.210Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 37 минут

uneheer mundag yuma amjilt

66.181.184.225gg   • 2020, 9 сарын 14. 10 цаг 35 минут

2 duudee bayar hurgie. aan 3 duudee shu. ih saihan setgeltei zaluus bna da. duu nariin mini amidral ugelj saihan bh boltugai

202.179.25.83zochin   • 2020, 9 сарын 14. 10 цаг 16 минут

eruul saruul saichan amidraarai

192.82.78.69Irgen   • 2020, 9 сарын 14. 9 цаг 39 минут

Amjilt

202.126.89.78Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 26 минут

Kk хүүеээ жирэмсэн юм уу ингэнээ хөөрхийнбэ

122.201.22.34Зочин   • 2020, 9 сарын 14. 8 цаг 33 минут

Амжилт.

192.82.64.208irgen   • 2020, 9 сарын 14. 8 цаг 23 минут

mundag baina amjilt

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.