2020 оны 9-р сарын 18
8 цаг 30 минут

МЕТРО ХОТ: Гарцгүй газраар хүүхдээ дагуулан битгий гүй

 Бид өдрөөс өдөрт өнгө нэмж буй нийслэл хотынхоо хөгжил дэвшлийг ярьдаг боловч замын хөдөлгөөнд оролцох нийтийн соёл, дүрэм журмаа умартсан хэвээр байна. Учир нь хичээл, сургууль эхэлж авто замын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гарцгүй газраар хүүхдээ хөтлөн гүйх ээж, улаан гэрлээр яаран алхах аав нарын дүр зургийг их хотын хаанаас ч харж болно. Хүүхдийг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцуулах тэр тусмаа зам хөндлөн аюулгүй гарах нөхцөл боломж хангалтгүй болохыг эцэг, эхчүүд сайн мэддэг. Гэвч эцэг, эх асран хамгаалагч өөрсдөө энэ тал дээр үлгэрлэж чадаж байна уу. “Яарч байна, хоцорлоо” гэх өнөөх л хэнэггүй зангаа өмнөө тавьж, гарцгүй хэсгээр хүүхдээ хөтлөн гүйсний дүнд хэн, юуг хожих вэ?

 Тодорхой ажлын цаггүйгээр хөдөлмөрлөж буй аав ээжүүдийн хариуцлагыг өвөө, эмээ нар үүрдэг нь бичигдээгүй хууль болсоор удсан. Нэг ёсондоо тэд ач, зээ нараа сургууль, цэцэрлэгт хүргэж өгч, авах үүрэгтэй. Харин тэдний зарим нь хотын соёл болон замын хөдөлгөөний дүрмийг үл ойшоох нь элбэг байдгийг бид мэднэ.

     Энэ жил онцгой нөхцөл байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэцүүхэн журмын дор эхлэв. Азаар удахгүй энгийн горимд шилжих гэж байна. Сурагчид гэр, сургуулийн хооронд харгалзах хүнтэй явах нь зөв алхам. Гэвч зарим үед өөртөө ахадсан том цүнх үүрсэн балчир жаалууд хэн нэгэнд хөтлүүлж, чирүүлсээр замын голоор гүйж харагдана. Бяцхан хүүхдэд буруу өгөх гэсэнгүй. Ямар ч шалтгаантай бай зам хөндлөн гарцгүй хэсгээр гарах нь эрүүл мэнд, амь насаа танихгүй жолоочид даатгасантай ялгаа юун.

Явган хүний гарцаар гарахдаа зарцуулсан багахан хугацаанаас таны үр хүүхэд насан туршийн зөв хэвшилд суралцана. Харин хэдхэн хором тэвчээргүй аядсан таны үйлдэл өөрийн болон өрөөлийн амь насыг эрсдэл рүү түлхсээр байна. Учир нь өнөөдөр гарцгүй газраар хөл алдан гүйж буй үйлдлийг маргааш таны хүүхэд ч дуурайж мэдэх юм. Иймд улаан гэрлийг ч үл тоон балчир хүүхэд дагуулан зам хөндлөн гарч гүйдэг буруу дадлаас татгалзаж, зөвөөр үлгэрлэе.

Ц.Янжиндулам

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.34ХУД-ийн 1-р хорооны иргэн   • 2020, 9 сарын 19. 10 цаг 38 минут

Явган хүний гарцаа хангалттай гаргаач ээ. Байсныг нь машины эрчимд сөрөг нөлөөтэй гээд устгаад төмөр шүтсэн хот болоод дууслаа шүү энэ УБ хот. Энхтайваны гүүр урагш уруудаад 2 гарц байсныг энэ шалтгаанаар хааснаас хойш олон жил боллоо. Ядахдаа зам доогуур нь гарц гаргамаар байна ш дээ. Хамаг үйлчилгээ, худалдаагаа замын зүүн талд нь төвлөрүүлчихээр эс хүссэн ч зам хөндлөн гарахаас аргагүй байна.

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 18. 14 цаг 30 минут

Gartsgui bol hun dairch bolno gesen ig yum uu

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 18. 12 цаг 45 минут

тийм шд

202.21.108.219Зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 03 минут

Жолоочид явган хүний зам дээгүүр машинаа тэгнүүлээд тавьчихдаг байж гарцгүй газраар зам гарч байгаа хүнд зам тавиад өгчихөд яачихдаг юм.

64.119.18.70Зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 24 минут

жолооч оркууд хурдаа тохируулж яваачээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.