Д.Батмөнх: Хивэгний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хязгаарласан

Нэг шуудай малын тэжээлийн үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 18 мянган төгрөг болтлоо өсжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн энэ үед малын тэжээл өндөр үнээр зарагдах нь малчдад санхүүгийн олон хүндрэлийг учруулж байна. Тиймээс хивэгний нийлүүлэлтийн талаар ХХААХҮЯ-ны  Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Малын тэжээлийн үнэ энэ жил 18 мянгад хүрсэн нь малчдын бухимдлыг төрүүлж байна. Тэжээлийн үнэ өсөж буй гол шалтгаан юу вэ?

-Манай орны мал аж ахуй бэлчээрээс шууд хамааралтай. Монгол улсын бэлчээрийн тэжээлийн нөөц зун, намрын улиралд нийт тэжээлийн хэрэгцээний 91.2 хувийг хангах боломжтой. Өвөл, хаврын улиралд 35.6 хувийг л хангадаг гэсэн судалгаа байдаг. Иймд өвөлжилт, хаваржилтын үед нэмэгдэл тэжээл зайлшгүй шаардлагатай болж байна. Яг энэ үед бүгд л өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь эрэлтийг ихэсгэж үнэ өсөх шалтгааны нэг болж байна.

-Малын тэжээлийн үнэ ханштай холбоотой асуудлыг ШӨХТГ хариуцдаг байх. Гэхдээ үнийн өсөлт, малчдын бодит байдалд тулгарч буй асуудлуудын талаарх бодит мэдээллийг хүлээж авдаг уу?

-Манай яам малчин лавлах 109 тусгай дугаарын утсаар малчдаас бодит мэдээллийг байнга авч холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

-Малын тэжээлийн үнийн өсөлтийг ХХААХҮЯ-аас хэрхэн зохицуулах бодлого баримталдаг вэ?

-Манай яамны хувьд тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн асуудлыг хариуцаж ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол гаргуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг тогтоолоор өвс, тэжээл бэлтгэх үүргийг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасан байдаг.

-Өнгөрсөн жилүүдэд малын тэжээлийн дундаж үнийг хэн, хэрхэн тогтоодог байсан бэ?

-Аливаа бүтээгдэхүүний үнэ ханш чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд суурилж явах нь бий. Яамнаас хувийн хэвшлийнхний үнэ ханш руу шууд орох нь тийм ч тохиромжтой биш. Харин бодлогоор зохицуулах ажлыг хийж байна. Өнгөрсөн жилийн мөн үед улсын дунджаар боодол өвсний үнэ 6000 төгрөг, 25 кг савлагаатай хивэгний үнэ 13000 төгрөг байсан.

-Тэжээлийн үнэ цаашид буурах уу. Бууруулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Бид өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах цаг үед тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Үүнтэй уялдан хивэгний хангамж нэмэгдэх боломжтой болно.

     -Малын тэжээлийн үнийн өсөлт улаан буудайн тариалалт хожуу хийгдэх болон нөөцтэй холбоотойгоор өсдөг үү. Энэ талаар мэдээлэл дэлгэрэнгүй өгнө үү?

-Манай улс жилдээ 70 орчим мянган тонн хивэг үйлдвэрлэдэг. Үүнээс 20 мянга орчим тонн экспортлогддог. Мөн хэмжээний хивэг импортоор орж ирдэг. Мэдээж улаанбуудайн нөөцөөс хивэгний үйлдвэрлэл шууд холбоотой. Гурилын үйлдвэрүүд шинэ ургацын улаанбуудай үйлдвэртээ аваад эхлэхээр хивэгний үйлдвэрлэл нэмэгдэнэ.

     -Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн өсөлт тогтвортой байдаггүй. Харин эсрэгээрээ малчдаас гардаг зардлууд маш өндөр байдаг?

-Манай яамнаас “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийн боловсруулан Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг хөтөлбөрт мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, үнийн тогтворгүй байдлыг арилгахад чиглэгдсэн олон арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан. Цаашид энэ чиглэлд анхаарч ажиллана.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.