Хүйтэн, сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор улирлын томуугийн эсрэг вакциныг хийх талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Харин уг вакциныг БНХАУ-аас оруулж ирж байгаа, эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүйгээр хийх гэж байна гэх зэрэг мэдээллүүд асуудал дагуулж байна. Тиймээс энэ асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
-Улирлын томуугийн эсрэг вакциныг удахгүй хийхээр болсон. Уг вакциныг хаанаас оруулж ирж байгаа талаар иргэд ихээр сонирхож байна?
-Жил бүр хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд бид А хүрээний H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн. Тус вакцин нь БНСУ-ын “Green Cross” компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин юм.
-Вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Томуугийн вакцины захиалгыг жил бүр Засгийн Газрын санхүүжилтээр хийдэг. Энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалсан. Уг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулахаар төлөвлөсөн байгаа. Томуугийн вакциныг есдүгээр сарын сүүлээр хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Уг вакцинд ямар насны хүмүүс хамрагдах боломжтой вэ?
-Томуугийн вакциныг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг хамруулдаг.
-Томуугийн вакцинд хүүхдийг хамруулахдаа эцэг, эх асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авдаг уу?
-Эцэг, эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр вакциныг хийдэг.
-Томуугийн вакциныг хилээр нэвтрүүлэх үед хяналтыг хэрхэн тавьж ажилладаг вэ?
-Вакциныг хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг Эрүүл мэндийн яам болон холбогдох бодлогын төвүүд хийж ажилладаг.
Ц.Янжиндулам
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЭНЭ ОДОО ЯМАР ХАРНХУЙ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС ВЭ, ЭСВЭЛ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ ЮМ УУ,? ВАКЦИНЫ ХҮЧИНД ЭНЭ ХҮН ТӨРЛӨХТӨН ЧИНЬ ОРШИН ТОГТНОЖ БАЙНА,ЖИШЭЭ НЬ ЭНЭ ПОСТ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС КОРОНА ВИРҮСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БАЙГААД ҮЗ ДЭЭ! ТА НАРАА АРАЙ ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЭНЭ ТАЛААР ЗӨВЛӨӨД БАЙНА
hmd hogoorl huzaal tuslana gedeg hereerbugdiig huurna buu hiilge oruulz irsen humuust ehleed hiilgeerei
solongos geed huzaagiin hogoor tushilt hiih gez bna uu
Ард түмнийг вакцин нэртэй элдэв хороор бүү хордуулаад бай. Энэ вакцин нэртэй хороос чинь болж хорт хавдар, элдэв вирус цэцэглэж, дахиж өөр вөкцин тарихгүй бол болохгүй цуврал бизнес болсон гэдгийг дэлхий даяаараа л ярьж байна.
Эхлээд вакцин оруулж ирсэн нөхдүүдэд дараа нь үүнийг магтаад байгаа хүмүүст яаралтай хийж тандалт ажиглалт хийсэн нь дээр байх шүү эцэг эхчүүд юу гэж хүүхдээ вакцин хийлгэх билээ эхлээд өөрсддөө хийцгээж жилийн дараа бол болох биш үү
Туршилтын туулай болов доо. Хятадууд манайд ямар ч юм явуулж магадгүй шүү
Хятадаас л орж ирсэн байгаа
Шал худлаа, ***** вакцинаа Со гээд шахах гэж байхгүй юу, Аймшигтай хүмүүс
So hiigvi bgaadaa no