Сурвалжилга: Улсын цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй байна

Өнгөрсөн даваа гаригт УОК, Засгийн газар хуралдаж, энэ сарын 21-нээс эхлэн хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр гарсанаар цэцэрлэггүй үлдсэн 77 мянган хоёр настай хүүхдийн асуудал нааштайгаар эргэж, хүүхдээ хараад гэртээ сууж байсан эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэхээр болсон юм. Харин одоо засгийн газрын шийдвэр хэзээ биеллээ олж, хоёр настнуудаа цэцэрлэгт хамруулах вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсгэж эхэллээ.

Иймд манай сурвалжлах баг цэцэрлэгүүд хоёр настнуудаа хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг сурвалжиллаа. 

Бид эхлээд Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгт очив. Биднийг очих үед тус цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар сургалтад явсан байлаа. Харин цэцэрлэгийн үүдэнд бага насны бяцхан охиныг хөтөлсөн эмэгтэй цэцэрлэгийн жижүүрээс “Танай дарга хэзээ ирэх вэ. 2 настай хүүхдүүдийг хэзээнээс эхэлж авах уу. Яаж бүртгүүлэх үү” гэдгийг тодруулж байв. Цэцэрлэгийн жижүүрт “Дарга нар мэднэ” гэдгээс өөр хариулт үл олдоно. Бид хүүхдээ хөтөлсөн эмэгтэй О.Мөнхжаргалтай цөөн хором хөөрөлдөв.

      -Хүүхдээ үлдээгээд буцах хамгийн найдвартай газар бол улсын цэцэрлэг-

      Тэрбээр “Хоёр настнуудыг бүртгээд эхэлчихвэл хурдан хүүхдээ бүртгүүлмээр байна. Ер нь хүүхдээ үлдээгээд буцах хамгийн найдвартай газар бол улсын цэцэрлэг. Би Баянзүрх дүүрэгт 30 гаруй жил амьдарсан хүн. Одоогоор энэ хавьдаа Хүүхэд харах үйлчилгээ байдаг эсэхийг мэдэх ч үгүй юм байна. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсанд маш их баярлаж байгаа. Гэхдээ бүртгүүлж чадах болов уу гэсэн айдас байна" гэв.

Хүүхдээ цэцэрлэгт бусдаас амжиж бүртгүүлэх гэсэн эмээ охиноо хөтөлсөөр яаран ирсэн нь энэ байж. Түүний дагуулсан хоёр настай охины ээж, аав нь гадаадад ажиллаж яваад хил хааснаас болж одоог хүртэл Монголдоо ирж чадахгүй байгаа аж. Бид дараа нь тус цэцэрлэгийн арга зүйчээс дараах тайлбарыг авлаа.

-Анги дүүргэлтийн асуудлаас болж  хоёр настай хүүхдүүдийг авах боломжгүй байна-

Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгийн арга зүйч Н.Алагцэцэгээс “Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын шийдвэр гарсан ч одоогоор бидэнд ямар нэгэн үүрэг, чиглэл ирээгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдээс чиглэл ирнэ. Энэ жил таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах ёстой гэсэн учраас бага ангийн бүлгүүдийн анги танхимд 80 гаруй хүүхэд авчихсан байна. Нэг анги дүүргэлтийг 40 хүүхдээр барих чиглэл ирсэн учраас хоёр настнуудыг авах боломжгүй байгаа. Одоо ч гэсэн анги дүүргэлтийн хэмжээ хэтэрсэн. Нэг ангид 40 хүүхэд байх ёстой бол манайд нэг ангид 50 хүүхэд байна. Тиймээс хоёр настнуудыг авах боломжгүй гэдэг судалгаагаа удирдах байгууллагад хүргүүлсэн" гэлээ. 

-Холимог бүлэг үүсгэх чиглэл ирвэл 2, 3, 4 настай хүүхдүүд нэг ангид хичээллэнэ-

Харин 129-р цэцэрлэгт очих үед цэцэрлэгийн эрхлэгч эзгүй байсан тул арга зүйч Т.Сайнжаргалаас тодруулга авлаа. 

Тэрбээр “Одоогоор хоёр настнуудыг авах ямар нэгэн үүрэг, чиглэл ирээгүй байна. Үүрэг, чиглэл ирсэний дараа л хүүхдүүдээ хамруулж эхлэх байх даа. Хуучин нэг ангид 50 хүүхэд хамруулдаг байсан бол одоо 25-аар нь хоёр бүлэгт хуваасан. Харин өнөөдрийн байдлаар хоёр бүлэгт хуваасан хүүхдүүдээ нэгтгээд нэг бүлэг болгоод байж байна. Энэ жил 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах шаардлагатай учраас хоёр настнуудыг авдаг бүлэгтээ 5 настай хүүхдүүдийг хамруулаад байсан. Тэгэхээр одоо хоёр настнуудыг нэмж авах боломжгүй л байдалтай байна. Манай цэцэрлэгт 14 бүлэгт 728 хүүхэд хамрагдаж байгаа. Хоёр настай хүүхдүүдийг авахад ямар чиглэл ирэхийг сайн мэдэхгүй байна. Холимог бүлэг үүсгэх болвол тэр чиглэлийг баримтлан ажиллана. Холимог бүлэг гэдэг нь 3-4 настай хүүхдүүдтэй нэг ангид хамт хичээллэнэ гэсэн үг юм” хэмээв.

-Эцэг, эхчүүд хоёр настай хүүхдүүдийг хэзээнээс хамруулж эхлэх талаарх мэдээллийг                                                      маш их асууж байна-

Бидний дараагийн очсон цэцэрлэг бол Баянзүрх дүүргийн 204 дугаар цэцэрлэг байлаа. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг “Ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Өнөөдөр энэ талаар 11:00 цагийн үед биднээс судалгаа авсан. Энэ судалгааг үндэслэн БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас үүрэг ирэх болов уу. Манайх бага ангид хүүхэд элсүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн. Цэцэрлэг бүр өөрсдийн онцлогтой байдаг учраас манайхаас гадна өөр олон цэцэрлэг хүүхдүүдийг хамруулах байх. Хоёр настнуудыг авах цэцэрлэгүүд байгаа ч эсрэгээрээ авах боломжгүй газрууд ч байна. Манай цэцэрлэг дөрөвхөн бүлэгтэй. Тиймээс одоогоор хоёр настнуудыг хүлээж авах орон тоо байхгүй байна. Эцэг, эхчүүд энэ асуудлыг маш их асууж, ирцгээж байна. Бид БШУЯ-наас ирэх зөвлөмжийн дагуу зарлал хүргүүлэх талаарх мэдээллийг тэдэнд өгөөд буцаасан ”гэсэн юм. 

Очсон цэцэрлэгийн бүрийн үүдэнд хоёр настнуудыг хэзээнээс бүртгэж эхлэх талаар сураг тавьсан эцэг, эхчүүд цөөнгүй байлаа.

             -Цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг авахаар ирсэн-

Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн иргэн н.Баянмөнх байв.  Тэрбээр “Энэ сарын 21-нээс хичээл, сургууль хэвийн горимоор ажиллах гэж байхад цэцэрлэгийн бүртгэл хэзээнээс эхлэх талаар тодорхой мэдээлэлгүй байна”  хэмээсээр бидэнтэй зөрөн, цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг чиглэн алхав.

Хоёр настнуудаа цэцэрлэгт хамруулахыг хүссэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүдийг сахиж тэр бүү хэл мэдээлэл авахаар зорин ирэх болжээ. УОК-оос шийдвэр нь гарсан хэдий ч эцэг, эхчүүдэд цэцэрлэгт хэрхэн хамруулах талаарх мэдээллийг шуурхай хүргэж ажиллах шаардлага үүсээд байна. Цэцэрлэгүүд хоёр настнуудыг бүрэн хамруулах боломжгүй байгаад ямар зохицуулалт  хийх хэрэгтэй вэ. Ихэнх цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдийн анги танхимд ахлах бүлгийн хүүхдүүдийг хамруулсан учраас анги танхимын хүрэлцээ, багш ажилчдын орон тоо гээд олон асуудал дахин хөндөгдөх бололтой.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.27.107.106эргэлзээ   • 2020, 9 сарын 16. 19 цаг 12 минут

2 настай хүүхэд баас,шээсээ ч удирдаж чадахгүй гэдгийг эрхэм Ерөнхий сайд мэддэг боловуу

64.119.19.240Зочин   • 2020, 9 сарын 16. 11 цаг 05 минут

bolovsroliin yamni erguu oron garan maluud mergejlin hund zaigaa tavij ug

66.181.177.80зочин   • 2020, 9 сарын 16. 8 цаг 10 минут

Цэцэрлэг сургууль барилаа л гэх юм тэгээд яагаад ачаалал багасдаггүй юм бэ боловсролын мэргэжилтэнгүүд гэж малнууд багшид хүүхдүүдэд ямар их ачаалал өгдөг юм бэ хорь гаран хүүхэд байх нооромтой ангид дөч тавин хүүхэд өгчихөөд юу бодож суудаг юм бол до өөрсдийг нь ингэж ажил гэвэл яаж хачин царайлах бол до салбарын сайд нь энэнд анхаарлаа хандуулмаар юмаа олон хүүхэд бужигнаад хүүхэд юу сурах вэ дэ зайлуул .

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.