Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Ганхуягийг ТНБД-аар жинхэллээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай. 1995 онд Нийслэлийн 87 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, 2004 онд Америкийн Нэгдсэн Улсад Армийн санхүүгийн офицерын сургууль, 2008 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дайны коллежийн дээд дамжаа, 2011 онд ҮБХИС-ийн магистрын дамжааг тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, нийтийн удирдлагын магистр.
Тэрээр 1999-2000 онд БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст мэргэжилтэн, 2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Барилга, орон сууцны хэлтэст мэргэжилтэн, 2000-2005 онд Зэвсэгт хүчний 014, 150 дугаар ангид санхүүгийн дарга, 2005-2008 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид санхүүгийн дарга, 2010-2012 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Тайлан бүртгэлийн бодлогын ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газарт Санхүүгийн хяналтын албаны дарга, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд тасралтгүй ажиллаж байна.
Мөн 2005 онд Конго Улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэж байсан юм.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Olon jol salbartaa ajilsan hun tomilson ba mash zuv
Mundag zaluu da
Salbaraas n tomilson n mash zuite
Ажилаа мэддэг салбарын хүн болсонд баяртай байна
Цэргийн академи төгсөөгүй гээд дэд хурандаа, хурандаа цол өгдөггүй юм байна лээ. Академи төгсөөгүй хүн хурандаа болоод, дарга болоод одоо ТНБД болоод генерал болох нь дээ. Тэгээд үудрага ёс у? Ямарт нь үйлчилээд ямарт нь үйлчилдэггүй журам байдаг юм бол доо.
зөв хүнээ жинхэллээ ажлаа салбараа мэддэг 👍
төрийн албаны шалгалт авдаг байснаа больсон юмуу Хүрэлсүхээ
энэ хүмүүс чинь төрийн албанд ажилдаг л бол шалгалтаа өгөөд тэнцсэн хүмүүс байдаш юм бүгдэнгээс нь авдаг
төрийн нарийн болохын тулд дахиад шалгалт өгөх ёстой
АНУ д ТӨГССӨН УЧРААС ШУУД ТАВИХ НЬ ЗӨВ
Tsagdaa yum uu
Ану монголыг батлан хамгаалахаар нь хөгжүүлдэг юмуу гэх юм