2020 оны 9-р сарын 16
12 цаг 00 минут

“Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан 20 өрх “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ

Намрын дэлгэр цаг ногоочдын хувьд хавар, зуны турш урсгасан хөлс хүч, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх баярын улирал байдаг билээ. Өнгө алагласан шинэхэн ургацын ногоогоор ширээгээ чимж, өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй илүү гарсныг нь зарж борлуулан амьжиргаандаа нэмэрлэж буй “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан хөдөлмөрч, бүтээлч 20 өрхийн төлөөлөл өчигдөр ХААН театрт “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ.

 “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Эх үрс-Энэрэл” хөдөлгөөнийнхөн 2001 оноос санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нийслэлийн захын хорооллын орлого багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, тогтвортой орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын есөн дүүргийн нийт 350 гаруй өрхөд бодит үр өгөөжөө өгсөн маш өргөн хүрээтэй төсөл болж чадсан бөгөөд ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2009-2012 онд энэхүү төслийг санхүүжүүлэн хамтран ажиллаж ирсэн.

Энэ жилийн хувьд ХААН Банк Сангийнхан Сүхбаатар дүүргийн алслагдсан хороодын, төслийн шалгуурт нийцсэн 20 өрхийг сонгон  авч, олон төрлийн хүнсний ногоо, нарийн ногооны үр үрсэлгээ болон хөрс сайжруулах хар шороо, элс бордоо, мөн жимсний бут болон хүлэмж барих материалаар хангаснаар иргэд хашаандаа хүнсний ногоо тариалах, улмаар өрхийн хэрэглээнээс илүү гарсан ногоо, жимсээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Уламжлал ёсоор уг төсөлд хамрагдсан өрхүүд багт хуваагдан хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, хадгалах, нөөцлөх сургалтад хамрагдан, тариалалтын дараах үе буюу ургац хураах хүртэл багийн удирдагч нарын байнгын зөвлөгөө, дэмжлэгийн тусламжтай ажиллажээ.

Үр дүн хуваалцах “Ургацын баяр”-ын үеэр төсөлд хамрагдсан 20 өрхийн төлөөлөл нийт 14  нэр төрлийн хүнсний ногоо тариалж 10 тонн орчим ургац хураасан гэдгээ дуулгаж, ургацынхаа дээжээс авчирч, шинэхэн ногооны үзэсгэлэн гаргасан байв. Энэ үеэр “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан иргэн Т.Одончимэг “Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тогтмол сургалтад хамруулж, практик зөвлөгөө өгч байсан нь тун онцлууштай, үр өгөөжтэй байсан. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлж, хашаандаа ногоо тарьж, амьдрах орчныг дээшлүүлсэн сайхан төсөл боллоо” хэмээсэн бол иргэн Ц.Нарангэрэл “Төсөлд хамрагдсанаар бусадтай хамтарч, мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж, нэг нэгнээсээ туршлага судалж байсан нь хамгийн сайхан байсан. Хүүхдүүд маань хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ байсан тул ногоо тарих явцад биечлэн оролцож, амтархан идэж байсан” хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар....

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.