Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд цахим гав зүүлгэнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан билээ. Энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан. Зорчих эрхийг хязгаарлах ял гурван үндсэн агуулгатай.  

Нэгдүгээрт, гартаа болон хөлдөө цахим бугуйвч буюу гавыг тухайн хэрэгт холбогдсон хүн зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой чиглэлд зорчих боломжтойгоор чиглэлийг баталгаажуулж болно. Өөрөөр хэлбэл, тогтоосон чиглэлээс л гарахгүй байх ёстой. Гуравдугаарт, тодорхой хүмүүстэй уулзахгүйгээр хязгаарлах болохоор тогтоосон агуулгатай ял юм. Энэ ялын хэрэгжилтийг техник, тоног төхөөрөмжийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр удаа хойшлуулсан. 2018, 2019 онд хойшлуулсан юм. 

Харин хуулиараа 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хуулиндаа тэгж зааж өгсөн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн долдугаар сараас эхлээд энэ ялыг хэрэгжүүлэх суурь судалгаануудыг хийж, үүнтэй холбоотой тооцоог өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар Засгийн газрын тогтоол гарч, ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ хамт байх боломжтой. Тодорхой хуулийн хязгаарлалтад орж, энэ ялаа эдлэх боломж бүрдэж байгаа юм. Анх удаагаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, болгоомжгүйгээр бусдад хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт л энэ төрлийн ялыг онооно. 

Бид эхний тооцооллоор 2021 онд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноох магадлалтай гэж үзэж, бэлтгэл ажлаа хангаж байгаа.  Энэ ялын бодлогыг хэрэгжүүлснээр их, дээд сургуульд суралцаж буй оюутан анх удаагаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол сурч, боловсрох эрхээ алдахгүй байх боломжтой. Тодруулбал, оюутны амьдарч байгаа гэр болон сургуулийн хооронд маршрут татна. Эсвэл байгууллага удирдаж байгаа хүн зам тээврийн осол гаргалаа гэж бодъё.  Ял эдэлчихээр ихэнх тохиолдолд байгууллага, компанийнх нь бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд ордог, дампуурдаг тохиолдол ч бий. Тэгвэл зорчих эрхийг хязгаарлах ял хэрэглэснээр тухайн байгууллагын захиралд гэр, компани хоёрынхоо хооронд зорчих боломжтойгоор хязгаарлалт тогтоож болно. 

Цахим гав нь ухаалаг утастай адилхан.  Оосор нь дотроо ган утастай, таслах боломжгүй.  Хэрвээ таслах гэж оролдох, тасалсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Хязгаарлалтаас тухайн хүн гарвал зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялаар солигдоно. Хуулиндаа тэгж заасан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс давтан болон хүнд гэмт хэрэгтнүүдтэй хориход ял эдэлснээс буруу зан үйлд суралцах. Дахин гэмт хэрэг өдүүлэх сэдэлтэй болохоос сэргийлнэ. Мөн хориход бусдын дарамтад орохоос ч сэргийлж байгаа юм. 

Эрүүгийн хуулийн 197 заалтад сонгох байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оруулж өгсөн. Шүүх тухайн нөхцөл байдлаа харж, хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож онооно л гэсэн үг. Энэ ялыг хэрэглэснээр хориход ял эдэлж буй хүмүүсээс 60 хувийн бага зардал гаргана. 2021 онд 1080 хүнд энэ ялыг онооно гэж тооцоход л 3 орчим тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцсон.   Авлига, албан тушаалын хэрэгт ч зорчих эрхийг хязгаарлах ял онооно гэж зааж өгсөн. Гэхдээ шүүгдэгчийн нийгэмд учруулсан хор хохирлын хэмжээг харгалзан үзэж, шүүх л шийдэх асуудал" хэмээлээ.  

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.182zochin   • 9 сарын 17. 4 цаг 38 минут

Сайд ИХ гишүүн ийм юм үзүүлээд жижгэрч байх ч гэж дээ,оруулж ирсэн компани эсвэл цагдаа танилцуулна биз, ер нь тэр гаваа үзүүлэх шаардлага байх ч үгүй,нямбаатар TV garch uuriiguu reklam dah uvchtei ymaa

182.160.36.103Бие хамгаалагч   • 9 сарын 16. 23 цаг 01 минут

Ийм гавыг тайлах арга аль хэдийнээ гарсан шүү дээ. Орой ухаарах юм даа.

66.181.161.37Зочин   • 9 сарын 16. 20 цаг 03 минут

Эргүү мал вэ, гэр бүлийн хүчирхийллийг гэрт нь байлгахаар дахиад хүчирхийлэл хийлэг юм бгаа биздээ

58.121.206.9Зочин   • 9 сарын 16. 19 цаг 54 минут

Erdene bat nomgyibayar bayar bayartsogt ed nartaa zoriulav uneheer doromjilj devsleh yumdaa ard tumniig

87.88.174.238Зочин   • 9 сарын 16. 19 цаг 19 минут

1 бугуйвч байдаг юм өрөөсөн хөлд зүүдэг

193.154.235.194Зочин   • 9 сарын 16. 18 цаг 42 минут

said nart zoriulj

202.126.89.3Зочин   • 9 сарын 16. 18 цаг 34 минут

Авилгачдыг эрхлүүлчих юм бна л даа хөгийн амьтад

202.9.40.2Зочин   • 9 сарын 16. 18 цаг 06 минут

өөрийхөө хүзүүнээс зүү новшоо

213.127.59.108Зочин   • 9 сарын 16. 17 цаг 15 минут

baruund hund gemt heregtend zuulgedeg

59.153.112.241Зочин   • 9 сарын 16. 15 цаг 50 минут

Гэр бүлийн хүчирхийлэгчид зүүлгэж болно. Харин цагдаагийн хүчирхийлэгчдэд хэзээ зүүлгэх вэ

192.82.73.10Зочин   • 9 сарын 16. 15 цаг 41 минут

охид хүүхэд юу яадаг юмнуудын юмнаас нь зүүдэг юм

192.82.73.10Зочин   • 9 сарын 16. 14 цаг 43 минут

НЯМКА ХҮЧИРХИЙЛЭГЧДЭД ЗҮҮЛГЭХ БАС НЭГ ЮМ БОДНО БАЙГАА

202.126.89.136Зочин   • 9 сарын 16. 14 цаг 10 минут

Эхлээд хүүкэд зүүлгэ

202.21.127.170irgen   • 9 сарын 16. 14 цаг 04 минут

Авилгачдад энэ ялыг бэлтгэж өгч байгаан бн Нямбаатар гэх этгээд.

202.55.188.42Зочин   • 9 сарын 16. 13 цаг 41 минут

Ждүчдэд бас нэг иймэрхүү хүзүүвч ч юмуу илүүчлээд зүүлгэчих гэвэл боломж байна уу?

66.181.186.22Зочин   • 9 сарын 16. 13 цаг 16 минут

Bayr hurgey

Шинэ мэдээ

ХҮНам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болжээ6 цаг 15 минутын өмнө“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 сар 29. 18:00Уур бухимдлаасаа хэрхэн ангижрахыг Далай лам зөвлөжээ9 сар 29. 17:50БНХАУ хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйг ядуурлаас гаргажээ9 сар 29. 17:40Фото: Энэ сарын эрэгтэй кпоп хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарчээ9 сар 29. 17:30НҮБ: БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн хэвээр байна9 сар 29. 17:20Эмгүйгээр ханиад, томууг эдгээх 13 арга9 сар 29. 17:10НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай уулзалт хийнэ9 сар 29. 17:00Макрон:Бид Лукашенкагийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй9 сар 29. 16:50Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ9 сар 29. 16:42Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ9 сар 29. 16:41Ираны лигийн хамгийн өндөр цалинтай бөх нь Хасан Яздани9 сар 29. 16:40Владимир Лисин Оросын хамгийн баян хүн болжээ9 сар 29. 16:35ДЭМБ: “COVID-19”-ийн түргэн оношлуурыг 133 оронд нэвтрүүлнэ9 сар 29. 16:30Сонгууль хүчинтэй болгох зорилгоор л нэр дэвшсэн ч ялчихсан ЦЭВЭРЛЭГЧ бүсгүй9 сар 29. 16:20В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ9 сар 29. 16:10“Ногоон технологи-2020” өдөрлөг 10 сарын 2,3-нд болно9 сар 29. 16:05Аравдугаар сарын цаг агаарын төлөв9 сар 29. 16:00Райан Маккарти: Цар тахалын улмаас цэргүүд амиа хорлох тохиолдол ихэссэн9 сар 29. 15:50Б.Бат-Эрдэнэ: Нэг хүн 20-30 ломбард зэрэг ажиллуулж байгаа нь маш олон хүний эд хөрөнгө сүйдэх нөхцлийг бүрдүүлээд байна9 сар 29. 15:45Эерэг Дагва9 сар 29. 15:45ЦУОШГ: Ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна9 сар 29. 15:41“Alibaba” компани захиалга хүргэх анхны роботоо танилцууллаа9 сар 29. 15:40Чуулганы хуралдаанд Шадар сайд мэдээлэл хийнэ9 сар 29. 15:35"Таны заавал сонсох 500 цомог" №93 Missy “Misdemeanor” Elliott, 'Supa Dupa Fly'9 сар 29. 15:30Премьер лигийн багуудаас халдварын арван тохиолдол илэрчээ9 сар 29. 15:25АКИ БАШЁ: Хоёр ёкозүнад анхааруулга өгнө9 сар 29. 15:20Япон улс энэ намар угсаа залгамжлах хунтайжийг тунхаглана9 сар 29. 15:10Зэсийн ханш өсч эхэлжээ9 сар 29. 15:00“Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөөгөөнд 4200 хяналтын ажилтан чууллаа9 сар 29. 14:57
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.