Нийслэлийн удирдлагууд УОК-т цугларсан хандивын данснаас 21 даргад сая сая төгрөгийн урамшуулал олгосон асуудал шүүмжлэл дагуулсаар байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр "Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан албан хаагчдаа урамшуулах шийдвэр гарсан. Шагнал урамшуулал хандивын мөнгөнөөс гараагүй. Аудит орсон байгаа. Шагнал, урамшуулалын мөнгө цалингийн төсөвт байдаг.
Миний бие онцгой комиссын орлогч дарга. Нийт алба хаагчдыг нэг улс төрчтэй холбож нөр их хөдөлмөрийг нь дордуулж хандаж болохгүй гэдгийг нийтэд хэлмээр байна. Он гарсаар дөрвөн сарын хугацаанд ажилласан хүмүүст таван сарын сүүлээр бүх нэмэгдэл, илүү цагийн цалинг тооцож өгсөн. Бүх байгууллагад цалингийн фонд байдаг. Илүү цагийн хөлс бүгд суусан.
Дашрамд дурдахад хандивын хөрөнгөөр нэг ч хүнд шагнал өгөөгүй. Дарга гэхээр урамшууллаа далд, өөр хэлбэрээр ав гэсэн нийтийн хандлага байж болохгүй. Олон түмэндээ нээлттэй, ямар субьект ямар урамшуулал өгснийг нээлттэй байлгадаг зарчим руу явахгүй бол албан тушлаатнууд бид юу ч авдаггүй гэчихээд нууцаар авдаг байж болохгүй" гэв. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлийн төсөв хэдэн төгрөгөөр тасарсан бол?
-Нийслэлийн төсвийн алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн. Учир нь ХАОАТ-ыг тэглэсэн. Монгол Улсын төсөвт тодотгол орсон. НИТХ-аар нийслэлийн төсөвт тодотгол оруулж, тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг зогсооно.
-Түгжрэлийг хэрхэн зохицуулах вэ?
-Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна. Автозамын нэгдсэн хөдөлгөөнийг зохицуулах нэг гарц нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Их багтаамжтай, цөөн автобусаар зорчих хэрэгтэй. Цахилгаан автобусыг гол шийдлээ болгож, хэлэлцэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургуулийн хүүхдүүдийг гурван удаа хүргэдэг байсан. Одоо ирэх 7 хоногоос жигдрээд ирэхээр ачаалал багасна гэж харж байна.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Улаанбаатар хотын ажил сайнгүй байгаааг ард түмэн мэдэж байгаа энэ21 хүн шагнуулахаар сайн ажилсан хүн нэгч байхгүйг өөрсдөөч мэдэж байгаа 21 сая төгрөгөө төрд тушаа ташаахгүй бол орон нутгийн сонгуульд нэрийг чинь дэмжижхүй шүү
Хотын Захирагчийн 21 албан тушаалтан илүү цагаар ажиллаж шагнуулахаар ямар ажил хүмүүс вэ хотын даргын үүрэг гүйцэтгэгч нөхөр бүх зурагтаар хандивын мөнгөөр 21 хүн шаганууллаа гээд яриад байхад ганц үг хэлээгүй байж гэнт шалгуулсан үз гээд загнаж зандарч бна та нар шалгуулаагүй ээ
Хандивийн хөрөнгө биш ч хэний хөрөнгөөр шагнаж байгаагаа мэддэггүй хүн байна. Төрөөс зайлах ёстой хүний нэг.
Ichih bulchirhai alga aa. Hun zon ni yaj ami zuuj bgaag medseer bj, tatvariin mongonoos humsalj baidag yasan duurchihsen yumnuud baidag yum be. Elentsegniih ni darga nar.
ийм цайсан ичихгүй худлаа хэлж иргэдээ басаж доромжлодог хүн байдагаа. хандив тусламжийн хөрөнгөөс гэж тушаалд нь бичсэн байхад...
Хандив, татвар ямар ялгаа байнаа Адилхан ард түмний карманаас гарч байгаа биздээ. Ийм элий балай юм ярьж байгаа гарууд юу ч хийсэн ингэсгээд л ард олны тархи угаагаад сурчихсан хөгийн нөхөдүүд юм бишүү.
Хулгай хийнэ худлаа ярина мангар нэрэндээ таарсан хог шаарууд
Насаараа төрд ажиллаа Илүү цагийн мөнгө гэж авч үзээгүй Одоо болохоор шагналын мөнгийг хандиваас биш татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан юм биз дээ. Дансандаа сая төгрөг орсоныг ч мэддэггүй ХОМ д мэдүүлсэнээр өч төчнөөн хөрөнгөтэй баян чинээлэг дарга нар шагнал авах хэрэг байна уу Мөнгө орохыг тэсэн ядан хүлээдэг авангууваа өр төлбөрөө өгдөг ард иргэдээ л шагнамаар даа
Одоо худлаа бухах арга 10-аад хоног бодсоны эцэст бодож олоо юу. Тэр дор нь хэлсэн бол итгэхээр байлаа. Ийм тэнэг мулгуу сэтгэлгээтэй байж бас хотын дарга болох санаатай. Одоо больсон нь дээр шүү. Тэнэг байж тэнэгээ мэдэхгүй цэцэрхэж байгаа нь өрөвдмөөрь бас аймаар.
Neeh ih zantai ynzaglad aav n gaigui hvn bsan ym heniigee duuraisan ym .ih l hoolond tsadaj dee .zaluu hvn baij naad hiimel torhoo zas
chudalch ,olon nudelsen buduun Batbaysgalan !!! yasan ich nerelchej gololzood bna. Tanar bugd ogchor !!!
Хандиваас биш байхаа
ажил хийсэн хүмүүс шагнал авахад яадгийн. юу ч хийгээгүй бж сая төгрөг өг гээд байгаа биз дээ
Жунайгийн цүнх баригч юу юу гэнэ вэ, сарын дараа бултаараа огцорохоо мэдчихээд амжиж цуслах аргаа олж ядаж байгаа нь энэ
Зэвүүн бацаан шүү .
төсөв нь тасарсан шагнал өгсөн амар ч юмуудаа, хүний хүнээр хувийн компаниа удирдуулахаар иймэрхүү байдаг яг л адил болж