Ж.Мягмар: Хоёр настнуудыг хэрхэн яаж бүртгэхийг цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдөө зохион байгуулна

    Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл хоёр настай хүүхдүүдийг хэзээнээс цэцэрлэгт хамруулж эхлэх болон бүртгэл, элсэлтийн талаар асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээллээ. 

Тэрбээр "Энэ сарын 21-нээс хичээл, сургуулиудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж эхлэхтэй холбогдуулан БШУ-ны сайдын тушаал гарч, орон нутгийн сургууль цэцэрлэгүүдэд хүргүүлж байна. Ингэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн түр журмаар зохицуулагдаж байсан тушаалыг хүчингүй болгож, хэвийн горимд шилжих чиглэлийн асуудлыг нарийвчлан тусгаж байна. Тухайлбал, нэг бүлэгт хамрагдах хүүхдийн ээлж, хүүхэд хоорондын зайг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбоотой хэрхэн зохион байгуулах чиглэлийг аймаг, нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл зөвлөмжүүдийг хүргэж ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг хамруулах болсонтой холбоотойгоор тухайн цэцэрлэгүүд анги танхим, элсэлтийн ажлын чиглэлийг сайдын тушаалд тусгасан байгаа. СӨБ-ын тухай хуулиар цэцэрлэгийн хүүхдийг бүртгэх, элсүүлэх асуудлыг тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн зохион байгуулах чиг үүргийн ажил юм. Энэ долоо хоногт элсэлт бүртгэлийн ажлыг зохион байгуулж дууссаны дараа энэ сарын 21-нээс хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж эхэлнэ.

Мөн энэ жил 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах бодлогыг хэрэгжүүлсэн. Улсын хэмжээнд 79 мянга гаруй 5 настай хүүхдүүдийн ихэнхийг цэцэрлэгт хүлээж авч чадсан. Сайдын тушаалд цэцэрлэгторж амжаагүй 5 настай хүүхдүүдийг судалж, цэцэрлэгт хамруулах талаар тусгагдсан байгаа" хэмээлээ. 

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.71Зочин   • 2020, 9 сарын 18. 16 цаг 55 минут

Ингэж авах л бсан юм бол хуучнаар нь байлгахгүй яасан юм. Хүүхдийн эцэг эхчүүдийн багш нарын сэтгэхүйгээр тоглоцгоогоод...3 жил хамт явсан багш найз нараас нь хүчээр салган, танихгүй багш, хүүхдүүдтэй нэг анги болгоод дөнгөж дасан зохицож бхад нь эргээд салгадаг!!!!. Томчууд бид яахав. Хүүхдийн сэтгэл зүйгээр тоглоод... Өөрсдөө дотор нь ажиллаж үзээгүй хүмүүс яаж цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сэтгэл зүйг мэдэхэв дээ. Арай дэндүү юмаа

66.181.161.98Зочин   • 2020, 9 сарын 16. 20 цаг 03 минут

Анхнаасаа яах гэж ийм тэнэг шийдвэр гаргасан юм бол. Ажлаа мэдэхгүй ийм тэнэг хүүхэлдэйг ажилд тавьж шийдвэр гаршуулж улсын мөнгө идэх гэсэн хүмүүсийн ажил шүүдээ. Үүнээс болж ард түмний хүүхэд хохирч цэцэрлэгч үгүй болов. ЭНЭ БУРУУ ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХАРИУЦЛАГЫН ХЭН ХҮЛЭЭХ ВЭ. САЙД УУ ЭНЭ АЖИЛТАН УУ

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 16. 17 цаг 27 минут

Ямар ч хэрэгтэй юм яриагүй байна энэ улсын шийдвэрийг яах ёстой вэ

103.212.119.210Зочин   • 2020, 9 сарын 16. 17 цаг 07 минут

Боловсролын яам чинь СӨБ-аа мэддэг юм бол ийм балай хариулт өгөхөө боль. Та ажлаа мэддэг юм бол ажлаа хий. Бусад руу битгий нялзаа

66.181.160.68Зочин   • 2020, 9 сарын 16. 16 цаг 02 минут

Бусад 3 4 настнууд нь яахын шинээр хүүхэд бүртгэхгүй гээд байна энэ цэцэрлэгүүд чинь ямар ч бодлого шийдвэр гаргаад байдаг яацан төр засаг вэ????????????????????

66.181.161.71Зочин   • 2020, 9 сарын 18. 17 цаг 07 минут

цэцэрлэг нь анги бхгүй бол яаж авахав дээ. 2настайгаасаа эхэлж явсан анги нь тэр чигээрээ явсаар сургуульд орно. Дундаас нь хүүхэд шилжихгүй л бол нэмж авах арга бхгүй

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.