Кино үзэж, гар утсаараа интернэтэд холбогдох нь хүн бүрийн хувьд өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болсон энэ үед үнэгүй кино үзэж, дата бэлгэнд авах урамшуулал гарчээ. Уншигч та Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 6 сарын турш, сар бүр LookTV-ийн Видео сангаас 3 кино үзэх эрх, 3GB дата бэлгэнд авах боломжтой. Мөн дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар авахад барьцаа төлбөр, бүртгэлийн хураамж төлөлгүй 0 төгрөгөөр дугаартай болох боломжийг Юнител Групп танд олгож байна. Ингэснээрээ та дараа төлбөрт дугаарыг үнэгүй авч, 6 сарын турш нийт 18 кино үнэгүй үзэж, 18GB дата бэлгэнд авах юм.
Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ч мөн шинэ дугаар авалгүйгээр өөрийн дугаараа дараа төлбөрт багц руу шилжүүлэн дээрх урамшууллыг авах боломжтой.
Та өөрт ойр байрлах Юнителийн салбарт бичиг баримттайгаа очин дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод, урамшууллаа 6 сарын турш ашиглаарай.