2020 оны 9-р сарын 17
8 цаг 10 минут

Н.Отгонбаяр: “Лексус-570” авах 350 сая төгрөгөөр нэг дарга 144 жил такси барина

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент шинээр гурван байнгын хороо байгуулсан. Нэг нь УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан Цахим бодлого, инновацийн байнгын хороо юм. Тус хорооны саяхан нэгэн хурал дээр онлайн такси үйлчилгээний аппликейшны “UB cab” компанийн захирал Н.Отгонбаяр Засгийн газрын авто баазыг татан буулгаж, өндөр үнэтэй 570-уудад зарцуулдаг мөнгөөрөө такси үйлчилгээний компаниудыг дэмжих ёстой хэмээн лоббидож байна хэмээн ярьсан юм. Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН БААЗЫГ ТАТАН БУУЛГА, ЭСВЭЛ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ЦОМХОТГО-

 -УИХ-ын Цахим бодлого, инновацийн байнгын хорооны хурал дээр та засгийн газрын авто баазыг татан буулгаж, дарга нар такси барьдаг бол гэсэн санал хэлсэн. Олон хүн таны саналыг дэмжиж байгаа юм билээ?

-УИХ-ын Цахим бодлого, инновацийн байнгын хорооны хурал дээр Засгийн газрын авто баазыг татан буулгах талаар байр сууриа илэрхийлсэн. Цахим бодлого, инновацийн байнгын хороотой болсон нь маш сайшаалтай. Хуучин бол Мэдээлэл технологийн газар гэдэг ч юм уу агентлагаас хэтэрдэггүй байсан. Цахим бодлого инновацийн байнгын хороотой болж байна гэдэг Монголын бүх ард түмнээс сонгогдсон хууль тогтоох дээд байгууллага хүртэл цахим бодлого ирээдүй юм гэдгийг ойлгож байна гэсэн үг.

Бид одоог хүртэл гаднаас олж байгаа мөнгөнийхөө 90 хувийг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс олдог. Хятадын гадаад харилцааны сайд Ван И уржигдар Монголд ирсэнтэй холбоотойгоор Элчин сайд нь ярилцлага өгөөд шуугиулаад байна шүү дээ. Манай нүүрсний хэрэгцээ ер нь бол хангалттай. Гаднаас нүүрс авах шаардлагагүй гэж байна. Нүүрс зарахгүй болчихвол энэ улс чинь дампуурах гээд байна шүү дээ. Хилээ хаасан, нүүрс зарахгүй байх үед хэн мөнгө олж байна гээч. Инженерүүд, программистууд мөнгө олж ирэх байхгүй юу. Тиймээс би тэр байнгын хорооны хурал дээр энэ чиглэлээр бизнес хийж байгаа Монголын компаниудаа дэмжиж ажиллаач гэсэн. Тэнд Кэмбриджийн хөтөлбөрийг лоббидно гээд байсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Н.Учрал, Г.Амартүвшин гурав ороод ирчихсэн байсан. Тиймээс лобби хийдэг гишүүдээр лобби хийлгэе гэсэн юм.

 -Яг ямар тодорхой санал дэвшүүлсэн юм бэ?

-Засгийн газрын баазыг татан буулгая. Эсвэл тодорхой түвшин цомхотго гэсэн. Хөдөө гадаа явахад бас хэрэгтэй байдаг байх. Өнөөдөр манайд дүүргийн хэлтсийн дарга хүртэл машин унадаг шүү дээ. Юу вэ. Ийм хангамж өгдөг хувийн аж ахуй нэгжүүд ч байхгүй. Манай томоохон групп компаниуд захирлууддаа тийм үргүй зардал гаргаж, өглөө гэрээс нь аваад ажилд нь хүргэж өгдөггүй. Тэгээд ажлынх нь гадаа жолооч нь машиндаа сууж байдаггүй. Тиймээс Засгийн газрыг манлайлах ёстой гэж үзсэн. Энэ бол цоо шинэ зүйл биш. Бусад улс орнуудад хэрэгжиж байна. Дэлхий ертөнц тэр чигтээ аливаа юмыг өмчлөхөө больж байна. Бүх юмаа хувааж хэрэглэдэг, тэгж байж зардал буурдаг. Энэ дэлхийн нөөц, бүх зүйл хязгаартай болоод байна. Хамгийн гол нь шударга ёсны асуудал байна. Улс нь дөрвөн их наядын алдагдалтай төсвийн тодотгол хийчихээд байхад дарга нар нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны дарга нарын, баячуудын унадаггүй 350 саяын үнэтэй машиныг бидний татварын мөнгөөр авч унадаг. Түүнийг нь бид гудамжинд хараад, маяктай машинаас сүрдээд зай аваад явж байх нь үнэхээр утгагүй байхгүй юу.

-Та бүр тоо бодоод гаргачихсан ярьж байсан. Нэг лексус 570-ийн мөнгөөр дарга нар такси барьвал хэдэн жилийн таксины мөнгө вэ?

-350 сая буюу 123 мянган доллараар зарагддаг лексус 570 Таванбогд дээр байна. Та бид өдөр тутамдаа такси барихад 10000 төгрөг хангалттай байхгүй юу. Дарга нар үнэхээр их ажилтай болоод машин хангамж гаргадаг юм бол өдрийн 30 мянгаар тооцъё. Тэгвэл тэр таксигаар хүүхдээ хүргээд яваад байхгүй. Ажилдаа ирж очихдоо такси үйлчилгээнд л 30000 төгрөгөө зарцуулна. Өдрийн 10000 төгрөгөөр тооцоход 350 сая төгрөг нь 144 жил такси барих мөнгө байгаа юм. Зөвхөн автомашины үнээр бодоход шүү. Цаана нь жолоочийн цалин, шатахууны зардал байна. 600 мянган төгрөгийн цалинтай жолооч гэж байхгүй. Өндөр л цалинтай байгаа. Байсхийгээд засвар үйлчилгээ, тос масло, татвар, оношилгоо хийлгэнэ гээд есөн жорын урсгал зардал гарна.

     -Тэгээд таны саналыг байнгын хорооны гишүүд ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Тэнд зөвхөн би асуудлаа яриагүй. Маш олон IT компаниуд очиж саналаа хэлсэн. Өөр өөртөө тулгамдаж байгаа асуудлуудаа хэлсэн. Миний ярьсан зүйлийг олон нийт маш их дэмжсэн байна. Дэмжихээс өөр яах юм бэ. Бид бүгд татвар төлдөг шүү дээ. Нөгөөдөхийг нь төсөвт төвлөрүүлчихээд нэг нөхөрт зориулж 570 аваад байвал утгагүй. Төрд ажиллалаа гээд бүтээмж байдаг бол бас өөр. 200 мянган төрийн албан хаагч байж биднийг манлайлаад хошуучлаад яамаар байна, танай бизнест юу хэрэгтэй байна гээд гүйж байдаг бол хамаа алга. Гэтэл дандаа л ард нь сууж байдаг. Нийгмийн хөгжлөө төр өөрөө гүйцэхгүй байж тийм өндөр зардалтай, хэрэглээтэй байж болохгүй шүү дээ.

-Дэлхийн улс орнуудад ямар байдаг юм бэ?

-Хамгийн ойрын жишээ Казахстан. Тэнд очиж үзсэн хүмүүс зөндөө л байгаа. Энэ улсад Засгийн газар нь бүх баазаа 100 хувь татан буулгачихсан. Такси үйлчилгээний компаниудад сая миний ярьсан жишгээр хуваарилалт хийгээд өгчихсөн. Том, хүндтэй зочин ирвэл такси үйлчилгээний VIP үйлчилгээг сонгож болно. Манайд ч гэсэн VIP үйлчилгээ байна. Дарга нарыг таксигаар явуулъя гэж яриад байгаа нь тэр мөнгийг “UB cub” авах гээд байгаа юм биш. Тэнд бүртгэлтэй 1300 жолооч л орлогоо авна шүү дээ. Бид дуудлагаа хуваарилж өгсний шимтгэлээ авна. Тэр олон хүмүүс ажлын байртай болж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал биз дээ. Хятадад ч гэсэн ялгаагүй. Бүгд аппликейшнээр шийдсэн. Төрийн машин хоолны газар, баар рестораны гадна зогсож болохгүй гэх мэт журамлаад өгчихсөн.

-Таны ийм гоё санал санаачлага байнгын хорооны хурал дээр нэг яригдаад д өнгөрчих юм биш биз дээ. Та ажил хэрэг болгохоор цаашид хэлж ярьсаар байна биз дээ?

-Ажил хэрэг болгоно гэж 100 хувь итгэж байгаа. Үүнээс өөр арга байхгүй. Үе шаттай эхлэх байх гэж бодож байна. Сүүлд ЗГХЭГ-ийн даргын зөвлөх ирж уулзсан. Яаж хийх вэ гэж уулзсан. Тэгэхээр ажил хэрэг болох байх гэж итгэж байна. Болох ч ёстой. Одоо загас шиг дуугүй байдаг, нэг нөхөр дөрвөн жил сонгочихоод, тэнд очоод тансаглаж байгааг нь хараад байж байж болохгүй. Дарга нар хандивын мөнгө идсэн асуудал сая шуугиан боллоо. Дарга нарын машиныг такси болгох энэ саналыг иргэдийн 99.9 хувь нь дэмжиж байна шүү дээ. Ухаантай дарга бол үүнийг барьж аваад л үлгэрлээд ажил хэрэг болгоно.

ХУВЬ ХҮМҮҮС ЖИЛД ДУНДЖААР ТАКСИНД 4.5 САЯ, МАШИНТАЙ ХҮМҮҮС 7.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ-

-Манай иргэд ч гэсэн том том хар жийп их унадаг болсон. Тэгээд зам дээрээ багталцахгүй түгжрээд зогсчихсон байна. Иргэд ч гэсэн автомашин авахын оронд такси үйлчилгээг сонгоод явбал түгжрэл буурах болов уу?

-Хувь хүн ч гэсэн таксигаар явбал зардал бага. Манайхан ерөөсөө ойлгодоггүй. Би машингүй гэхээр манай найзууд чи такси үйлчилгээний аппликейшны захирал хүн шүү дээ гэж хэлдэг. Үгүй. Санхүүгийн тооцоо хийгээд үзье. Та 15 сая төгрөгийн машиныг лизингээр авч байна. Сар бүр мөнгө төлнө. 15 саяар авсан машинаа мөнгөө төлөөд дуусах үед 20 саяыг төлсөн байдаг. 15 саяар авсан машин гурван жилийн дараа элэгдэл хорогдол гээд үсрээд 13 сая төгрөгийн үнэлгээтэй болно. Капитал юм уу гэхээр биш. Хүмүүс зөвхөн бензинд өгдөг мөнгөө таксинд өгдөг өдөр тутмын мөнгөтэйгээ харьцуулдаг. Таксинд өгч байснаас би 10000 төгрөгөөр бензин хийчихвэл хоёр өдөр яваад байна гэж баярлаад машин аваад байгаа юм. Банкинд төлж байгаа лизинг мөнгө биш юм уу. Дээр нь өөрийгөө хэзээ ч эмнэлэгт үзүүлэхгүй байж энд нь нэг юм дуугараад байна гээд машинаа аваачаад оношлуулаад засуулдаг. Дээр нь зогсоол олдохгүй, төлбөртэй зогсоолд тавина. Даатгал, өвөл зуны дугуй, тос масло гээд бөөн зардал.

-Хувь хүмүүс такси баривал машин авснаас хямд тусна гэж тооцоолсон тоо байна уу?

-Би тооцоо хийгээд хүмүүст ойлгуулаад байгаа юм. Та таксинд өдөрт арван хэдэн мянган төгрөг зарцуулдаг гэж бодоход жилд 4,5 сая төгрөгийн зардал гарч байна. Зөвхөн таксигаар явахад. Гэтэл зарим өдөр автобусаар, зарим өдөр алхаж, заримдаа өөр хүнд дайгдаж ч болно шүү дээ. Тэгвэл бүр хэмнэнэ гэсэн үг. Гэтэл машинтай хүнээс жилд 7.5 сая төгрөг тогтмол гарч байгаа юм. Зарим айлууд байрныхаа метр квадратын үнээр граш худалдаж авдаг шүү дээ. Ийм стресс худалдаж авах хэрэггүй. Хувь хүнд ч гэсэн маш үргүй зардал. Монгол Улсын хэмжээнд харахад 6.5 тэрбум долларын экспортын орлоготой юм байна. Гэтэл нэг тэрбум доллараар 60 мянган автомашин нэг жилийн дотор худалдаж авсан байна. Дээр нь хоёр тэрбум доллараар шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл гэх мэтийг авсан байна. Монгол Улс нэг жилд нийтдээ 3 тэрбум долларыг зөвхөн автомашинд зарцуулж байна.

Өрхөөр авч үзвэл, нэг залуу 800 мянган төгрөгийн орлоготой байж 400 мянган төгрөгийг лизингэд өгөөд тэр машиныг тэжээх гэж амьдраад байна. Ажлаа тарангуут бензинээ хийх гэж таксинд явж түгжрэнэ. Орой сүү талх авна. Хэн нь ч мөнгө олж гийгүүлсэн юм байхгүй 15,20 мянган төгрөгтэй гэртээ хар шөнөөр ордог. Уг нь 15 мянган төгрөг үнэтэй юу, тэр хүн гэртээ 4 цаг үр хүүхэдтэйгээ, найз нөхөдтэйгээ уулзаж, сурч боловсрохдоо зарцуулах нь үнэтэй юу. Бидний ухамсарт байна. Байртай, машинтай байна гэдэг өнөөдөр хүний амьдралын итгэлцүүр байхаа больчихоод байна шүү дээ. Нийтээрээ бид ойлгомоор байна. Тэгэхгүй бол 600 мянган автомашинтай, 1,6 сая хүн оршин суудаг хотод бид түгжрээд амьдарч байна. Нялх нойтон хүүхдүүд нь багтаад гурван хүн тутмын нэг нь машинтай гэхээр юу болж байна аа. Бид сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Үүнийг төр нь манлайлах ёстой. Төр нь өөрөө машин унаад байхаар иргэд нь яах юм бэ. Эднийгээ дагаад дуурайгаад байдаг биз дээ. Төр өөрөө машингүй, дарга нар нь пүүз өмсөөд гудамжаар алх л даа. Тэгвэл иргэд чинь дагаж дуурайгаад алхана биз дээ.

-НЭГ ДАРГА СОЛИГДООД ӨӨР ДАРГА ТОМИЛОГДОХООР БҮХ АЖИЛ ЭХНЭЭСЭЭ ЭХЭЛДЭГ ТОГТОЛЦООНООС БОЛЖ АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙНА-

-Онлайн такси үйлчилгээний аппликейшны “UB cab” компани яг хэзээ байгуулагдсан бэ?

-“UB cab” анх 2013 онд байгуулагдсан. Түүнээс хойш монгол инженер залуучууд смарт утсанд суурилсан такси дуудлагын ухаалаг шийдлээ хөгжүүлсээр ирлээ. Одоогоор “UB cab” аппликейшн 70000 хэрэглэгчтэй. 1300 гаруй бүртгэлтэй такситай ажиллаж байна. 2013 онтой харьцуулахад смарт буюу ухаалаг гар утасны хэрэглээ ихэссэн. 2013 онд ухаалаг утастай байсан ч дата хэрэглээ нь хязгаарлагдмал байсан бол өнөөдөр дата боломжууд нэмэгдэж байна. Тиймээс аппликейшн суурьтай бизнесүүдийн эрин үе эхэлж байна. Зээлийн бүх бүтээгдэхүүнүүд, байгууллагууд аппликейшнээр зээл өгч эхэлж байна. Хүний оролцоогүй. “UB cab” аппликейшн ямар асуудал шийдэж байна вэ гэвэл хоногтоо 3000-5000 дуудлагыг ямар ч операторгүйгээр хэрэглэгч жолооч хоёрыг хооронд нь холбож байна. Ухаалаг утастай хэн ч манай үйлчилгээг авах боломжтой. Хүн бүр ухаалаг утастай болж байна. Танд такси хэрэгтэй байгаа бол манай аппликейшныг ашиглаад өөртөө ойрхон байгаа такситай шууд холбогдоод дуудах боломжтой. Манайх ганц дуудлагаас гадна төлбөр тооцоо бүх зүйлийн ухаалаг цогц шийдэл. Аппликейшнээр туулсан зам нь харагдана. Төлбөрөө төлж болж байна. Такси бариад замаараа АТМ зогсдог байдал үгүй болж байна гэсэн үг.

-Танайд хэдэн такси бүртгэлтэй байдаг вэ. Такси компаниудтай хамтарч ажилладаг гэсэн үг үү?

-Манайх өөрсдөө нэг ч такси эзэмшдэггүй, зөвхөн аппликейшны компани. Манайхтай хувь хүмүүс, такси компаниуд хамтарч ажилладаг. Бид оператор үйлчилгээг үзүүлж байна. Хэрэглэгчийг нь олж өгч байна. Улаанбаатар хот стандарт такситай байх ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод стандартын 500 гаруй такси л байдаг юм билээ. Бид үүнийг нэмэгдүүлэх гээд долдугаар сард хотын дарга асан С.Амарсайхантай уулзаж “Хот такси” гэдэг брэнд бий болгоё гэж ярьсан. Хувиараа таксинд явдаг хүмүүсийг хуулийн хүрээнд манай компани бүртгэлжүүлчихсэн байна. Автотээврийн тухай хуулинд зөв талдаа рультэй автомашинууудыг такси үйлчилгээнд явуулна гээд заачихсан байдаг. Тэгэхээр зөв талдаа рультэй, 10 жилийн насжилттай машинтай 1300 гаруй жолоочийг бүртгэсэн. Ингээд хотын даргад удаа дараа санал тавиад энэ хүмүүсийг албажуулж өгөөч гэсэн. Нэгдүгээр эгнээгээр явах зөвшөөрөлтэй албан ёсны такси болгочихвол хотод 500 биш 2000 орчим такситай болох боломж байна. Дэмжиж өгөөч гэсэн. Харамсалтай нь тухайн үед С.Амарсайхан даргын амласнаар энэ асуудал шийдэгдэхгүй байна. Манайд нэг дарга нь болиод дараагийн дарга нь ажлаа хүлээж авахаар ажил нь дахиад эхнээсээ эхэлдэг тогтолцоо байна. Одоо дараагийн даргад нь дахиад л эхнээс нь танилцуулах юм шиг байна.

   -Танайд бүртгүүлсэн жолооч нарын нийгмийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ. Нийгмийн даатгал төлөх боломж бүрдэх үү?

-Олон хүмүүс ямар ч бүртгэлгүй, татвар ч төлдөггүй хүмүүс таксинд явдаг гээд л шүүмжилдэг шүү дээ. Энэ хүмүүс одоо бүртгэлтэй болж, улсдаа татвар төлдөг болж байна. Бид таксины жолооч нарынхаа татвар төлдөг тогтолцоо, системийн холболтыг нь бэлэн болгочихлоо. Үүний үр дүнд жолооч нарын нийгмийн баталгаа бий болж байна. Насаараа таксинд явчихаад нэг ч удаа банкнаас зээл авч үзээгүй хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, орлого тодорхойгүй гээд дандаа жилийн өндөр хүүтэй банк бусын зээл авдаг байсан. Банкнаас хүү багатай зээл авдаг болсноор тэд  үйлчилгээний чанараа сайжруулж, машин тэргээ угааж арчих мөнгөний боломжтой  болно гэсэн үг.

 

 

 

 

 

 

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

145.14.31.81Зочин   • 2020, 9 сарын 19. 10 цаг 10 минут

Ub cab.r bainga uilchluuldeg. Mungu tsaasan deer yag garsan km hunii oroltsoogui bodogdood gardag, odoo hediig neheh bol gesen stress heruul baihgui, taxinuud ni tseverhen bolovson daraa ni yum humaa martaj buulaa gehed joloochiin ner mashinii dugaar geed buh medeelel haragddag tul buuh ezentei, emegtei hun oroi udesh taxi barihad naidvartai baidag. Odoo taxigaa olshruulj oldotsiig ni saijruulaad hereglegchdee burtgeed Bolt app shig tulburiig suuhaas umnu haruulaad tootsoog avtomataar banknaas tatdag bolchvol bur amar.

59.153.87.186Mongol irgen   • 2020, 9 сарын 17. 18 цаг 42 минут

Tiinshde ene Mongol ulsad 570 mashinii orond 570 ajiltai hvmvvs bolon 570 hvnii ajliin bair heregtei tgej ih busdaas owormots mashin unmaar baiwal Mongol hvnii hiisen mashin geed zahialgaar hiilgvvlj unalda 76 guia

202.179.24.72Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 46 минут

Бас нэг ийм санаанууд яваад байх. Хэрэгжихгүй ч гэсэн ард иргэдийн талархалыг хүлээсэн сайхан санаанууд гаргаж тавиад хүссэн санаандаа хүрэх. Хүссэн санаандаа хүрээд юуг бол юуг ч хийж болох гэдэг санаа сэдэл үү. Отгобаяраас асуух асуулт 1. Таны аппликейшнээр зохион байгуулааад явуулаад байгаа такси УБ-хотын хаагуур яваад хүний хэрэгцээг хангаад байна вэ? 2. Үржүүлэх, хуваах, нэмэх, хасах дөрвөн аргын тооны хүрдийг Монголын ард иргэдэд зааж нэг их үнэлгээ авч дээшээ цойлох арга ухаан сэдэж монголчуудыг мулгуу тэнэг гэж доромжлоод байна у?

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 41 минут

Аюулгүй байдлаа бодсон ч, яаж ч бодсон ч хувийн компаниар юу гэж төрийн ажлыг залгуулах бэ дээ. Харин үнэтэй машинаас татгалзах хэрэгтэй

202.21.127.183Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 35 минут

Зун хөдөө гадаа явах, зуслан гарах, ойр зуур ачаа зөөх зэрэгт такси явах уу ? хэдээр явах бол ? хүн бүрт яарсан үед өнөө такси олдох уу? Гэнэт, яаралтай эмнэлэг явах хэрэг гарвал яах вэ ? Олон нялх нойтон хүүхэд зөөх хэрэг гарна гэх мэт машин хэрэг болох маш олон шалтгаан бий. Тэр бүрийг такси шийдэх үү ? хувийн компаниа бодсон нэг ашигч нөхөр. Хэдэн сарын өмнө Казахстаны төрийн албан хаагчид такси үйлчилгээг сонголоо гээд хэвлэл мэдээлэл фасе-р яваад байсныг овжин нөхөр ашиглах гээд л ...

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 24 минут

төрийн төсөвийн татвар төлөгчийн мөнгөөр үнэтэй машин унаа авдаг ажлын байраа олон сая төгрөгөөр засварладаг олон сая төгрөгийн үнэтэй тавилга эд хогшил авдаг за тэгээд бичиг цаас шатахуун гээд асар их зарлага гаргадагаа болиочээ.Баячуулыг тэжээх гэж ард түмэн махийж байна

64.119.24.193Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 06 минут

Яг үнэн

202.179.24.72Иргэн   • 2020, 9 сарын 17. 12 цаг 19 минут

системд өөрчлөлт оруулах, бас ийм замаар оруулсан төр дамжин ийм зам руу оруулсан луйварчин хулгайч нарыг шудрагаар шийтгэж ялыг нь үүрүүлээгүй цагт энэ мэт сайхан санаанууд шийдэгдэхгүй. Гэхдээ зөв санааг ард иргэд сайн дэмжиж хэрэгтэй

202.179.24.72Иргэн   • 2020, 9 сарын 17. 12 цаг 15 минут

Хэрэгжүүлбэл, хэрэгжвэл зөв санаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх монгол хүний ухамсарын хөрс суурь байхгүй болсон. 30 жил гэдэг улс орныг бүхлээр нь сүйрүүлж хэн ямар унаа унаж байна вэ? ямар эрх мэдэлтэй хүн бэ? ямар хувцас өмч вэ? гэдгээр нь үнэлж цэгнэдэг ийм тогтолцоотой цэцэрлэгээс эхлээд сургууль, сургууль төгсөөд ажил алба ийм замаар хүмүүжлээр явж байгаа нөхцөлд улс орноо гэх сэтгэлгээгүй болж шудрага бусаар амьдрах нь илүүц гэдэг хүмүүжил төлөвшсөн учир одоо цэцэрлэг сургуулиас нь эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгохын төлөө сургалтын сист

66.181.161.26Зочин   • 2020, 9 сарын 17. 11 цаг 50 минут

дээр нь бензин болон бусад зардал нь нэмэгдээд юун 350 сая

103.111.68.3Зочин   • 2020, 9 сарын 17. 11 цаг 50 минут

зөв

103.111.68.3Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 39 минут

маш зөв санаа бнааа

150.129.140.182Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 35 минут

Энэ залуу маш зөв ярьж бодож явна. Даанч манай амбицтай тэнэг дарга нэртэй ухнууд юу ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Хүүкийн шударга ёс тогтоох

182.160.32.51шааааа   • 2020, 9 сарын 17. 10 цаг 08 минут

МАШИНГҮЙ 3 ЖИЛ АМЬДАРЧ ҮЗЛЭ. ХЭМНЭХ ГЭЭД. ӨВӨЛ ТАКСИ ЗОГСОХГҮЙ ЭХНЭР МААНЬ 4КМ ГАЗАР АЛХАЖ ХАРЬСААР ХАНИАДНААС САЛААГҮЙ. ЭМЭНД БҮХ МӨНГӨӨ ГӨВЦӨН. ХЭМНЭХ БИШ ШАТСАН. ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХОХИРСОН.

202.131.234.82Зориг   • 2020, 9 сарын 17. 11 цаг 10 минут

Чи энэ апплигейшнийг ашинласан юм уу?

203.91.119.147zochin   • 2020, 9 сарын 17. 9 цаг 57 минут

Зөв санаа байна. Наадуул чинь хийхгүй тийм болохоор ядаж зайлшгүй хэрэгцээтэй газар нь цөөн машин үлдээх хэрэгтэй. Тэгвэл хийж магадгүй

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 17. 9 цаг 36 минут

Ийм залуучууд л энэ улсыг хөгжүүлэх байх.

202.21.109.33Зочин   • 2020, 9 сарын 17. 9 цаг 20 минут

Дарга нэртэй хувалзнууд жийп унаж таксидах ёстой юм уу. Гэтэл зарим оронд нийтийн тээврээр явдаг яваад болоод байна. Манай хэдэн хувалзнууд яагаад ийм новшийн юм бэ

64.119.21.220Зочин   • 2020, 9 сарын 17. 9 цаг 11 минут

Zuv sanal bna. Demjij bna. Gehdee UBCab app taxinii toogoo nemeh heregtei bna. Ih olon udaa, udaan duuduulj baij taxi oldoj bna. Zarimdaa bur oldohgui bna. Anhaaraarai

66.181.161.83Зочин   • 2020, 9 сарын 17. 8 цаг 47 минут

Zov zuil bn. Harj bhad neg hun neg mashin gesen zarchimaar hotiin tovd hodolgoond oroltsoj bn uuniig neg mashin 3-aas dooshgui hun gesen zarchimd shiljuuleh zuiliig sedeh.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.