2020 оны 9-р сарын 17
8 цаг 30 минут

ЦЕГ: Б.Сүндэръяагийн ээжийг хамтран амьдрагч нь хувийн таарамжгүй харилцаанаас болж гэмтээсэн

    Гадаад харилцааны яамны гадна явж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид шалгах шаардлага тавьж байгаа бичлэг сошиалд тавигдаж, иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн. Учир нь шаардлага тавьж буй цагдаа нарын иргэдтэй харьцаж буй хандлага нь дээрэнгүй, бусдыг доромжилсон, захирангуй байсан хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм. Тиймээс уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-ГХЯ-ны ойролцоо явж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид үндэслэлгүйгээр шалгаж, автомашиндаа хүчээр суулгахыг оролдож байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж байна. Тухайн үед тэнд яг ямар үйл явдал болсон юм бэ? 

-Энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон үйл явдал. Тухайн өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байсан. Үүнтэй холбоотой Сүхбаатарын талбайд мөн жагсаал, цуглаан болж, цагдаагийн албан хаагчид эргүүлд гарч байсан. Гэтэл Гадаад харилцааны яамны урд очих үед нь сэжиг бүхий этгээд жагсаалд оролцогчдын болон төрийн тусгай албан хаагчдын зургийг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн ГХЯ бол төрийн тусгай хамгаалалтад багтсан байгууллага. Тиймээс сэжиг бүхий этгээдийг цагдаагийн алба хаагчид шалгахаар шаардлага тавьсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйлд заасанчлан “Цагдаагийн алба хаагч, хуулийн этгээд нь гэмт хэрэг, нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй түүнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлээс татгалзах эсхүл үйлдэл хийх шаардлага тавих” эрхтэй байдаг. Мөн хуулийн 25-р зүйлд зааснаар “Хүний нэр хаяг, тодорхой үйл ажиллагааг тодруулах зорилгоор бичиг баримтыг нь шалгах” эрхтэй.

-Тэгээд иргэн А-д яг ямар шаардлага тавьсан юм бэ?

-Иргэн А-г бичиг баримтаа шалгуулахыг хүссэн үйл ажиллагаа л явагдсан. Иргэдийн дунд энгийн иргэнийг цагдаагийн алба хаагч шалгасан гэх ойлголт их гарч байна. Гэхдээ цагдаагийн байгууллага аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн эрх үүрэгт тохируулан сэжигтэй гэж үзсэн хүн, хуулийн этгээд, тээврийн хэрэгсэл, орон байрыг шалгах эрхтэй.

-Иргэн А “Өвөр монгол найздаа илгээх зорилгоор 10 секундын хоёр бичлэг хийсэн” гэж мэдээлсэн. Тухайн бичлэгээс болж саатуулсан хэрэг үү?

-Өндөр дээд хэмжээний айлчлал болж байгаа үед цагдаагийн байгууллага сонор сэрэмжээ дээшлүүлнэ. Сэжигтэй гэж үзсэн хүний бичиг баримтыг шалгаж, нэр, гэрийн хаягийг нь тодруулах эрхтэй. Тухайн шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх нь ч цагдаагийн алба хаагчид бий. Энэ нь болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, тодорхой гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэх ажиллагаа юм.

-Тухайн иргэнтэй харьцахдаа цагдаагийн алба хаагчийн зүгээс ёс бус аашилсан, цүнхнээс нь угзарч татаж байгаа харагдсан. Хэдий цагдаагийн алба хаагч сэжигтэй этгээдийг шалгах эрхтэй боловч энэ нөхцөлд энгийн иргэнийг айлгаж, дарамталж, ёс бус аашилсанд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна?

-Болсон процессийн хувьд шалгалтын ажиллагааг хийнэ. Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг иргэн гаргах эрхтэй. Харин цагдаагийн ажилтан гудамжинд явж буй сэжигтэй гэж үзсэн хэнийг ч шалгаж, хууль ёсны шаардлага тавих эрхтэй байдаг. Тухайн иргэнийг бичиг баримтаа үзүүлэх шаардлагыг хүлээж авахгүй байгааг бичлэгээс анзаарсан байх.  Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн биелүүлээгүй асуудал юм. Харин цагдаагийн алба хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал бол тусдаа ярих зүйл.

-“Улаан бал” нэвтрүүлгийн үеэр балетийн багш Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагатай холбоотой хэд хэдэн хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдэхгүй байгаа талаар дурдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нэр төрд халдаж, дарамталсан гэх үндэслэлээр иргэн З-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Мөн Сүндэръяагийн ээж болох А-ын хамтран амьдрагч Т нь хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь гэмтэл учруулсан асуудал шалгагдаж дууссан. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болно. Цагдаагийн байгууллага иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахгүйгээр орхиж, ямар нэгэн байдлаар засаж өөрчлөх ямар ч боломжгүй.  Цагдаагийн байгууллагын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Түүний ярьсан мэдээллүүдтэй холбогдуулан өөрөөс нь тодруулах болно.  Мөн тэрбээр “Цагдаагийн байгууллагын зүгээс худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан” хэмээн ярьсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараагаагүй. Харин үйл явдлын бодит мэдээллийг тавьсан.

-Дүүргийн засаг даргаас зөвшөөрөлтэй жагсаал цуглаанд оролцож буй жагсагчдыг цагдаагийн алба хаагчид ирж тарахыг шаарддаг, дарамталдаг гэх мэдээлэл их гардаг. Тэгвэл энэ нь хуулиараа хэрхэн зохицуулагддаг ажиллагаа вэ?

-Аливаа жагсаал, цуглааны үед цагдаагийн байгууллага жагсагчдын аюулгүй байдал, тухайн орчинд нийгмийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Хугацаа хэтэрсэн, жагсаал цуглааны зорилгоо өөрчлөх, хоёр нутаг дэвсгэрт дамжиж байрлалаа өөрчилдөг зэрэг зөрчил гаргадаг. Энэ нь хүсэлт тавьж бүртгүүлсэн болзлоо зөрчиж буй асуудал юм.

Нийгмийн дэг журмыг хамгаалах, сахиулах үүрэг нь цагдаагийн алба хаагчдад байдаг. Жагсаал, цуглааныг тараах нь цагдаагийн байгууллагын зорилго биш. Харин хууль зөрчиж эхлэх үеэс цагдаагийн алба хаагч хуулийн хүрээнд шаардлага тавьж эхэлнэ. Бүртгүүлээгүй, хууль зөрчсөн жагсаал байвал хуулийн ёсны шаардлага тавих нь зүй ёсны асуудал. Олон нийт цугласан газар нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь цагдаад бий.

-Цагдаа нар хувийн өмчид шалгалт хийх үедээ сэтгүүлчид дагуулан, мэдээллийн хэрэгслээр цацдаг байдал нь хүний эрхэд халдаж байгаа асуудал юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эрх үүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх мэдээ, сурвалжилгаа бэлтгэж болно.  Харин цагдаагийн алба хаагч өөрийн үйл ажиллагаанд сэтгүүлчийг татан оролцуулж, тэднээр ямар нэгэн мэдээлэл бэлтгүүлэх ажиллагаа явуулах боломжгүй.

 

 

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.16Зочин   • 2020, 9 сарын 23. 7 цаг 56 минут

Тэр 2 удирдах ажилтныг нь хар тэгж харицахыг өөрсдөө зөвлөөд байж байгаа юм тэрэндээ дүгнэлт хийнэ гэж байхгүй Энэ Баатархүүтэй бол юм ярилтгүй зөв ч бай буруу ч бай бидний зөв байсан л гэж хуцдаг нөхөр ёстой л бууны ноход доо

202.126.92.99айн гээд сонсож бай   • 2020, 9 сарын 22. 15 цаг 13 минут

Цагдаа бол цагдаа мэдэж ав. Цагдаа ямар эрх мэдэлтэйг хүн бүхэн мэднэ одоо болоо. Гадаад оронд очоод цагдаа руу хуцаад үзээрэй шууд буудуулаад үхсэн байх болно шүү чи. Монголд улс төрчид нь цагдааг тоглоом болгоод дуугүй үйлчилгээний гэх тодорхойлолтой байлгах болсонтой энэ асуудад холбогдож байдаг юм. Цагаадгийн зарим нэг дарга нар цагдаа зааж зөвлөж бай гэж хэлснээс болсон асуудал. Цагдаа хууль зөрчсөн байна гэж хэлээд л болоо өөр цагдаад хийх жаил байхгүй. Тэр ухуулдаг, сэнхрүүлдэг ажил чинь төрийн захиргаа,үйлчилгээний албадын хийдэг ажил

202.126.92.9801   • 2020, 9 сарын 23. 9 цаг 09 минут

яг үнэн дээ

202.9.46.215Монгол улсын иргэн   • 2020, 9 сарын 22. 8 цаг 47 минут

Цагдаагүй өдөр байдаггүй байж яагаад дандаа муулж байдаг юм бэ. Наад хүн чинь бараг тагнуулын ажил хийсэн юм бишүү. Өвөр монголд байгаа найзруугаа явуулах гэж бичсэн гэж байна. Эх орондоо нэмэр болохгүй, өөрсдөө монгол бичгээ ч мэдэхгүй байж яагаад монголчуудыг турхираад байдаг хүмүүс вэ. Цагдаа ирээд боловсноор биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардахад бичлэг нууцаар хийж байгаа хүн зүгээр л үзүүлчих үү. Бид эх орондоо ядахдаа тайван амьдармаар байна. Хирээ мэдэхгүй муурын сахалаар оролдож зүгээр л амьдарч байгаа ард иргэдэд лай болох гээд бай.

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 18. 21 цаг 37 минут

ODOO TSAGDAA TSAGDAA BISH BOLSONSHDEE DANDAA DARGA NARIIN ZAHIAALGAAR L AJILLANA ENGIIN YADARSAN IRGEDIIG DEERELHENE JINHENE HULGAICH LUIVARCHID RUU HARJ CH CHADAHGUI

202.9.46.186Зочин   • 2020, 9 сарын 18. 16 цаг 39 минут

Хан -Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийг шалгахыг шаардаж байна !!!

202.9.46.186Зочин   • 2020, 9 сарын 18. 16 цаг 36 минут

УЛААН БАЛ НЭВТРҮҮЛГЭЭР ОРСОН СҮНДАРЬЯАГИЙН БИЧЛЭГИЙГ ХАЙЖ ҮЗ. БААТАРХҮҮ ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧ ХУЛГАР ШҮҮ ЗАЙЛААРАЙ МОНГОЛ ТӨРӨӨС

202.21.100.210Иргэн   • 2020, 9 сарын 18. 15 цаг 08 минут

Энд цагдаагийн харьцааны асуудал л байна. Хэрэв цагдаа хэн нэгэн иргэнд ирээд та бичиг баримтаа шалгуулна уу, таны цүнхийг шалгах шаардлага гарлаа гэхэд ямар ч иргэн гаргаад үзүүлнэ. Гэтэл иргэн хүнийг бичлэг хийх нөхцөл байдал эхлээд үүсгэсэн байдал ажиглагдаад байна лээ. Тэгээд яаж л бол яаж иргэн хүнийг буруутган болгож болохыг, яаж дарамталдагийн бодит жишээг энэ бичлэг харууллаа. Тэр дэд хурандаа, хошуу 2 бол дээд офицерууд шүү дээ эднээс ийм байж боломгүй үйлдэл, зан гарахаар цагдаад ард түмэн яаж итгэх вэ. Цагдаад шинэчлэлт хэрэгтэй.

202.72.240.53зочин   • 2020, 9 сарын 18. 12 цаг 43 минут

шалчигнасан бацаан байна лээ америкт бол буудуулахаар эрх ярьсан үүргээ мэддэгүй

165.225.102.71Зочин   • 2020, 9 сарын 18. 6 цаг 20 минут

Зураг авах, бичлэг хийх нь чөлөөтэй шүү дээ. Цагдаагын зураг авсан гэж шалгах юм уу? Даварсан цагдаа нар ядарсан иргэддээ л дээрэлхүү. Хятад хүн харвал шууд номхон зогсож байгаад зодуулдаг. Хэлэх муу үг алга даа. Эрийн муу цагдаа гэж үнэн шүү.

202.126.92.99Өрөвдөлтэй бидний Монгол   • 2020, 9 сарын 18. 15 цаг 22 минут

Хууль гэж юу байдгыг мэдэх нь бүү хэл өрөвдөлтэй хүн байна даа хөөрхий..........?

202.179.21.199Зочин   • 2020, 9 сарын 17. 19 цаг 25 минут

Цагдаа иргэнтэй зүй бус харьцсан тухай яригдаж байхад, шал өөр юм яриад байх юм. Цагдаагийн ажилтан хуульд заасан үндэслэлийн дагуу иргэнийг шалгах эрхтэй ч ёс бус харьцаж болохгүй гэж яриад байхад л зориудаар асуултын гуйвуулаад байх юм. Ийм хандлагаар цагдаагийн ажилыг явуулмааргүй байна.Залхмаар байна,бас дургүй зэвүү хүрч байна,нийгэм стресдэж байна. Шууд зүгээр уучлалт гуйгаад арга хэмжээгээ аваад л яваад байж болдоггүй юм уу, Өөрөө өөрсдийгөө хамгаалах гэж хэвлэлийн албатай болсон юм уу

202.126.92.99жирийн иргэний нүд   • 2020, 9 сарын 18. 15 цаг 14 минут

Цагдаа хараад үгийн зөрүүгүй цугтаж байгаа, бариад авхаар бичлэг хийгээд байгаа хүнийг шалгахаар ямар харьцааны зөрчил харагдаад байгаа юм бол доо гарч байгаа бичлэгээс хархад цагдаа хүч хэрэглэж, хэл амаар доромжилсон үйлдэл гарахгүй юм хаанаас олж хараад байгаа юм бол доо хөөрхий шалгах үндэслэлээ хэллээ шалгуулахгүй байгаа л бичлэг харагдах юм үзэж байгаа зүйлээ ойлгоод үзэж сурмаар юм даа иргэд минь

31.165.231.3Зочин   • 2020, 9 сарын 17. 17 цаг 13 минут

zagdaa huuliinhan es zui harizaanii soelgui hymyysiig yagaad ajild avdag um be ? 21-r zuund amdarch baina shyy, sonor seremjtei baij ayultai umtai temzeh ni zov gehdee hentei yaj temzeh ...shalgalt hiihdee yamar dyrem juramtai bash estoi geed zaaltud baidag bizdee....ene hyn bol shuud l omoorood baina bolohgui dee

122.201.23.201Зочин   • 2020, 9 сарын 17. 16 цаг 03 минут

ТӨРИЙН ХУВЦАС НӨМӨРСӨН ХАНАНЫ ХАДААСНУУД

122.201.23.201Зочин   • 2020, 9 сарын 17. 16 цаг 00 минут

Би цагдаа том гэсэн мэт байдаг Хүнд хүн чанар гэж баймаар юм ОДОО ЦАГДАА ТЭТЭГВЭРТЭЭ ГАРААД Л НОХОЙ болдог юмдаа.

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 17. 15 цаг 09 минут

Цагдаа нар иргэдтэй бүдүүлэг ёс зүйгүй дээрэнгүй харьцдаг.Энийгээ өөрчлөөч . Гэрчгүй газар бол аймаар зоддог. Удирдлага нь хүртэл иймэрхүү л хандлагатай байна шүү дээ хөөрхий

202.126.92.99Өрөвдөлтэй бидний Монгол   • 2020, 9 сарын 18. 15 цаг 20 минут

Цагдаад шалгуулж иргэд өөрөсдөө соёлтой харьцаж чаддаг бол уу үг хэлүүлэхгүй л цагдааг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаа харагддаг гудамжинд үүргээ мэддэггүй эрх ярьсан тэр эрхээ бас мэдэхгүй.....................? хий хоосон хөөсөрсөн хүмүүс

202.21.108.164Зочин   • 2020, 9 сарын 17. 15 цаг 08 минут

Цагдааг шалгадаг байгууллагаа үгүй хийсэн Галдаа проукуроос хойш цагдаа нар даварсан доо

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 53 минут

Энэ эмэгтэй Ардын намын НО-г сайн мэдээд бгаамдаа хөөрхийг алчих вы дээ өөрийгөө хамгаалж чадахгүй эмэгтэй л бна лээ

66.181.161.112Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 25 минут

Ёс зүйтэй шаардлага тавьж ажилах хэрэгтэй. Шалгах эрхтэй гээд бүдүүлэг хүч хэрэглэсэн байж болохгүй. Энэ нь зохимжгүй нэр хүндийн унагаасан зүйл болсон.

43.228.131.42Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 25 минут

цагдаа нар ёс зүйгүй бүдүүлэг иргэдтэй дээрэнгүй харьцдаг

203.91.115.48Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 22 минут

Цагдаа улс төрийн ажил хийхээ больчих хэрэгтэй. Тэр хүн нийгмийн хэв журам зөрчөөгүй байхад, гэмт хэрэг шууд хийгээгүй зүгээр явж байгаа хүнийг ингэж шалгадаггүй. Эсвэл олны нүднээс далд дайчлан баривчлах, тэгэхдээ прокурорын зөвшөөрөлтэй байх ёстой. Хүнийг хүнд хэрэгт сэжиглэж байгаа бол энэ тухай мэдэгдээд шалгадаг ЭБШХуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бичлэг бол зүгээр л цагдаа нарын балмад танхайрал, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна шүү.

213.55.221.19Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 13 минут

Одоо 1 л их еерсдийгее емеерсен тодорхой товчхон ганц уг хэлэхэд л ялархсан улс болох нь. Цагдаа ажлаа хийгээд шалгахад баримтаа узуулэх хэрэгтэй ш дээ. Тэгээд ч улс эх оронд нь тодорхой айлчлал хийгдэнэ гэдгийг мэдэж байж ГХЯ ны тэнд юу хийж сэлгууцэж явдаг юм.

202.9.40.8z   • 2020, 9 сарын 17. 14 цаг 19 минут

chi bol zugeer l neg muu manuuhai pizda mini

203.91.115.48Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 18 минут

Чамайг ингэсэн бол чи ч амиа тавьсан өмхий ОРКоо. Зөв юмыг өмөөр. Өгөрчихсөн толгойтой **** вэ чи.

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 12 минут

Шалгаж болно Гэхдээ аймаар дээрэлхүү бүдүүлэг ёс зүйгүй харьцдаг нь үнэн шүү дээ Баримттай байхад л ингэж бухдаг Хажуугаар нь явж байсан хүмүүсийг хүртэл цаашаа явцгаа яваач гээд л зандрангуй дээрэлхүү харьцаад л байсан шүү дээ өөрсдийгөө өмөөрөөд байхын оронд хандлагаа өөрчилж ард иргэддээ хүндэтгэлтэй зөв зохистой харьцах тал дээр шинэчлэл хиймээрсэн дээ Цагдаа та татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг шүү

64.119.19.188Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 01 минут

цагдаа иргэнтэй буруу харьцсан. шаардлагаа ч буруу тавьсан нь бичлэгээс харагдаж байгаа. ёс зүйгүй аашилсан зохих журмаа баримтлаж ажиллагаагүй цагдаагаа өмөөрч хайцаалж байгаа нь буруу бас муухай байна. эдгээр цагдаад хариуцлага тооцож олон нийтэд эргэж мэдээлэхийг шаардаж байна.

192.82.76.24Зочин   • 2020, 9 сарын 17. 12 цаг 27 минут

Шалгах гээд байгаа цагдаа нь яг цагдаа мөн байсан юм уу. Бичиг баримтаа ч үзүүлэхгүй чи хүн амины гэмт хэрэг хийсэн сэжигтэнтэй их төстэй байна гээд байсан. Хэрэг илрүүлсэн нэр зүүж хүн хэлмэгдүүлэх зорилготой байсан байх.

192.82.65.47Зочин   • 2020, 9 сарын 17. 12 цаг 15 минут

Цагдаа нарт ёс зүй гэж ер байхгүй шүү дэ. Нэг нэгнээ өмөөрч харагдаж байна цагдаа нар.

66.181.186.145Зочин   • 2020, 9 сарын 17. 11 цаг 13 минут

Цагдаа, прокурорт хамгийн адгийн хүмүүс ажилладаг гэсэн нийгмийн ойлголтыг яаж өөрчлөх вэ гэвэл зөвхөн тэнд ажиллаж байгаа алба хаагчид үйлдлээ зөв болгож л засна. Тэгсэн цагт нийгмийн дунд цагдаа, прокуроруудын нэр хүнд өснө.

103.57.92.33ddd   • 2020, 9 сарын 17. 11 цаг 12 минут

хүүхэн шиг шалчигнасан баньд нар хотоор нэгж болжээ пиздаа. зүгээр шалгуулчих хооронд утсаар бичлэг хийгэд.. нам цохиод унагахгүй муу гөлгийг

202.126.88.191Баавартай цагдаа нар   • 2020, 9 сарын 17. 11 цаг 03 минут

Цагдааг энэ Баатархүүгээс эхлүүлэд бүгдийг нь солих цаг болжээ

192.82.73.231Иргэн   • 2020, 9 сарын 17. 10 цаг 45 минут

Цагдаа ямарч хүнийг шалгах эрхтэй. Ажлаа л хийж байсан байна. Хүмүүс их сонин болжээ янз бүрийн асуудал болхоор цагдаа гээд орилдог шүүдээ. Урьд өмнө гудамжинд явж байхад байнга л хутга мэсний үзлэг хийдэг байсан. Одоо харин бүр больсон болхоор хүмүүс их эмзэг болсон байна. Үзлэг шалгалтаа бүр их чангаруулах хэрэгтэй. Гудамжаар сайхан хувцас өмссөн санаа муутай гөлийсөн хулгайчууд зөндөө явдаг учраас шалгуулж цагдааг ажлыг нь хийлгэх ёстой

203.91.115.48Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 24 минут

Яиар ч хүнийг шалгах хэрэгтэй боловч хуулийн үндэслэл прокурорын хяналт хэрэгтэй. Тэгээгүй л бол цагдаа нар юу ч яриад нэмэргүй өөрсдийнх нь буруу байна.

150.129.140.182Хүү   • 2020, 9 сарын 17. 10 цаг 30 минут

угаасаа энэ цагдаа нарын хувь үзэмж л тэр. Зүв зүгээр явж байсан хүнийг шалгана гэж юу байсийн. Тэр залуу мопедтой явж байгаа нь бичлэг дээр байна лээ. Ганц буруутгаад буй зүйл нь Гадаад яамны хажуугаар л гарч явсан юм билээ. Монголын цагдаад бол ёс зүйгүй адгийн новшнууд дүүрэн ш тээ...

66.181.161.17Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 09 минут

цагдаатай холбоотой гомдол гаргаад нэмэргүй юм бна лээ таг чиг ямар хариу өгдөггүй

103.111.68.3иргэн   • 2020, 9 сарын 17. 9 цаг 39 минут

сэжиг бүхий гэж яасийн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.