2020 оны 9-р сарын 17
13 цаг 52 минут

У.Хүрэлсүх: Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүйгэдгийг хатуу анхааруулав. “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн дуусгана гэсэн үг биш. 2022 онд ашиглалтад хүлээж авна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалж хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар маш муудсан. Тиймээс нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсан юм. Энэ чиглэлийн авто зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй, осол аваар ихээр гардаг есөн хар цэг бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ төслийн ажил нь өнгөрөгч оны 4 дүгээр сард эхэлж, 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. Харин Ковид 19 цар тахал, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн төслийн бүтээн байгуулалтын явц удааширчээ.

Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозам

2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам

3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45,74 км автокам

4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км автокам

5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30,53 км автокам

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх , зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу ОУ-ын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ. Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн.

2019 оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24,86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэльтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдгээр тайлбар өгөв.

2020 оны ажлын хэрэгжилт:

2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын нэгний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг 03 дугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй байна. Үүнээс үүдэн АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл:

Багц нэг. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозамын ажлын гүйцэтгэл 2020 оны 09 сарын 10-ны байдлаар 69,01 хувьтай. 

Багц гурав. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47,74 км автокамын ажлын гүйцэтгэл 53,3 хувьтай.

Багц тав. Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30,53 км авто замын ажлын гүйцэтгэл 51,5 хувьтай бөгөөд дээрх багцуудын ажлыг ирэх 10 дугаар сардаа багтааж дуусгана гэв.

Харин багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам, багц дөрөв- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй. Тиймээс гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьжээ. Ирэх 11 дүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

185.183.107.26зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 08 минут

Сайн л эвдрэл багатай зам болвол санаа амар нэг л өдөр сүнгэнтэл давхилдана даа Энэ ажлыг эхлүүлж ажилдаа орсон МАШ САЙН шүү АН ынхан 2014 онд бөөн халтуураар мөнгө угаасныг санахад гутамшиг

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 18. 6 цаг 52 минут

DANDAA HUDLAA SHAAHIIMAA DARHANII ZAM DEER NODNIN JIL YUUUCH HIIGEEGUI ZUVHUN TUSLAH ZAMAA L TAVISAN ENE JIL 5SARAAS HOISH BAS YUUUCH HIIGEEGUI URGELJ L JOOHON SHOROO ZUUSUN BOLOOD L YAVTSGAAJ BAIGAA SHDEEE HAMGIIN MUU EVDRELTEI ZAMIIG N ORHIOOD ZUGEER SHAHUU BAISAN ZAMUUDIIG N BUGDIIG N HUULCHAAD L HAYAAD 2 JIL BOLJIINO SHDEE HALTAR LALARAAAA!!!!!!

150.129.140.25Зочин   • 2020, 9 сарын 17. 21 цаг 55 минут

Машинаар явах зориггүй вагон зайдалд очоод бүлт бүлт авч шившиг болжээ ЕС

202.9.40.117Зочин   • 2020, 9 сарын 17. 18 цаг 18 минут

ковид чинь хаа сүүлд шүү дээ мал минь

139.5.217.173Зочин   • 2020, 9 сарын 17. 16 цаг 52 минут

зураг авахуулах яах вэ замаа дуусга

103.14.37.4ббабаб   • 2020, 9 сарын 17. 15 цаг 13 минут

шааалдааа муу фясда минь энэ зам 20 онд биш 19 онд дуусах ёстой байсныг оймсондоо мөнгө чихдэг лаларууд чинь саад болоод

203.91.115.53МАН   • 2020, 9 сарын 17. 15 цаг 01 минут

Ковид оос биш шүү 2016 ондковид байгаагүй.Танайхан мөнгө хуссанаас болсон шүү. МАН ынхаан Худлаа иргэдийн тархи угаахаа боль

202.126.88.191Авилгачин түшмэдээ цаазал   • 2020, 9 сарын 17. 14 цаг 28 минут

Нэг авилгачин түшмэлээс болж улс орон даяараа хохирч байна . Зам муу байгаагаас болж Дархан , Сэлэнгээс орж ирж байгаа төмс хүнсний ногоо үнэтэй байна .

202.179.24.129Дарханы замын зорчигч   • 2020, 9 сарын 17. 14 цаг 18 минут

Замаа ашиглалтад оруулж чадаагүй тендерийг дэлхийд нээлттэй хийгээгүй албан тушаалтнуудад нөхөн хариуцлага тооцооч. тэгвэл одоо ажиллаж байгаа хүмүүс дахиж алдаа гаргахгүй. Уг нь Налайхын зам засварын ажилтай зэрэг эхэлсэн шүү дээ

203.98.76.186zamiin Har   • 2020, 9 сарын 17. 14 цаг 18 минут

18 ond AXBanknaas zeel avch zamiin ajliig ehlvvlsen. 19 ond 1 mundag mergejliin bus said 200km asfalitiig huuluulj ergvvteed ajliin yavts udaashirsan, nemeed Covid zalgasan. mongolchuud bvgd medej bj ESaidiig haraaj zvheed yaahav dee

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 17. 14 цаг 03 минут

4,5 jiliin umnu l shineer zam tavilaa geed baigaagui biluu,ternees umnu 10g ond bas shine zam,ireh jil bas shine zam tavih bhda

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 56 минут

COVID-нэрийг барьж улс төр хийж 62-суудал авсан шүү Хүрэлсүхээ одоо болио дарханы зам 2016-оноос хойү л яригдаж бга шүү худлаа шаагад бхын

64.119.26.161Зочин   • 2020, 9 сарын 17. 16 цаг 32 минут

Өөр муучилах юм байвал нэмээрэй. Элдэв юм идээд,үзээд ухаан нь орол гарал байх юм. Урт наслаасай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.