2020 оны 9-р сарын 17
13 цаг 59 минут

Д.БУДЗААН: “Сүүдэр бүү тусга” аяныг орон нутаг руу түлхүү хэрэгжүүлнэ

    Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн-зөн Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагуудхамтран хүүхдийн гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг зохион байгуулахаар болжээ. Тус аян нь нэг сарын хугацаанд улс орон даяар хэрэгжих юм.Аяны хэрэгжилтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.

 -“Сүүдэр бүү тусга”аян нь ЦЕГ-аас явуулж байсан өмнөх аянуудаас юугаараа онцлог вэ?

-Нэг сарын хугацаанд хүүхдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхчиглэлийн мэдээ мэдээлэл өгч, хяналт шалгалт хийж, сургалтыг шат дараатай зохион явуулна. Гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байна, гудамжинд яаж хамгаалах уу, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү аяныг зохион байгуулж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг саармагжуулах чухал ач холбогдолтой.

-Тус аяныг өрнүүлэх шалтгаан нь юу байсан бол?

- Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 782 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барч, 290 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал, хохирсон хүүхэд 35 хувиар, гэмтсэн хүүхэд 29.3 хувиар буурсан. Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулинд хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн байгаа. Эрүүгийн хуулинд заасан 200 орчим гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаад,прокурорт шилжүүлсэн. Зөрчлийн хуулиар 3000 гаруй иргэнийг баривчилсан. Сүүлийн гурван жилд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихсэж байна. Ахуйн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэжбайгаа нь тогтоогдсон.Энэ нь торгоод, баривчлаад, яллаад ч асуудал бүрэн шийдэгдэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлаад явлаа гэхэд ар гэрийг нь хэн тэжээхэв гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал байна.

-Хүүхдийн гэмт хэргийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэлээ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдийн хүчирхийллийгихэвчлэн хойд эцэг, эх нь үйлдсэн байдаг. Гэхдээ хүүхдүүдээ сайн өсгөөд явж байгаа хүмүүс байгаа. Нийгмээрээ хүчирхийлэлд автсан байгаа зүйл бол биш. Сүүлийн гурван жилийн байдлаар 5043 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт бий. Үүний 1000 орчим хүүхэд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон. Залуу хосууд үүргээ ухамсарлаагүй гэр бүл болоод салдаг. Дахин гэр бүл зохиоход хүүхэд анхны хохирогч болж байна. Энэ тохиолдолд бага насны хүүхдүүд хаана хандахаа мэддэггүй. Тиймдээ мэдээлэл ирдэггүй. Гэмт хэрэг үйлдсэний дараа биш гэр бүл төлөвлөхөд нь зөвлөдөг, нийгмийн соёлд төлөвших шаардлагатай байгаа. Цагдаагийн байгууллага мэдээ мэдээлэл хүргэдэг ч үр дүнгээ өгөхгүй байна. Тэгэхээр боловсролын байгууллагаар дамжуулан иргэний боловсролын хичээлийн цагуудаар энэ агуулгыг нэмж оруулахаар хөтөлбөр боловсруулж байгаа.

-Энэ аян цаашид үргэлжлэх үү. Үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Бид гэмт хэргийн гаралтыг харна. Гэмт хэрэг буурсан бол дараагийн гудамж талбайн гэмт хэрэг, зам тээврийн осол гэх мэт өөр хэргүүд дээр аян өрнүүлж, ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Аян эхлүүлж,гэмт хэргийн тоо өссөнөөр энэ аян муу явна гэсэн үг биш. Илрүүлж, шалгаж таслан зогсоосноороо илүү үр дүнтэй байна гэж үзнэ.

-Бусад байгууллагуудтай ямар байдлаар хамтарч ажиллаж байгаа вэ?

-Урьдчилан сэргийлэх ажил мэдээлэл түгээх зарчим дээр явагддаг. “Дэлхийн зөн-Монгол”, “ JCI  М о н гол ” олон улсын байгууллагууд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай нийгэмд эерэг соёлыг түгээхийн тулд хамтран ажиллаж байна. Гэмт хэргийн хохирогчдийг хамгааллын тал дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ньтүлхүү ажиллана.

-Орон нутагт хэрхэн хэрэгжих бол?

-Хүүхэд бол эрүүгийн хэргийн онцгой субъект. Хэргийг шалгахын тулд асран хамгаалагч, өмгөөлөгч, байлцуулж тухайн орчныг бүрдүүлж мэдүүлэг авах шаардлагатай байдаг. Сүүлийн гурван жилд гарсан гэмт хэргийн 70.1 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байгаа. Орон нутагт бага насны хүүхдийн хэрэг дарагдаад үлддэг байж магадгүй гэж үзсэн. Тэгэхээр орон нутаг руу чиглэсэн хяналт шалгалт, нуугдмал хэргүүдийг илрүүлэх ажлуудыг түлхүү зохион байгуулна. Мэдээлэл авах суваг, илрүүлж болох бүх боломжийг дайчлан ажиллана. Богино хугацаанд дэвшилттэй соён гэгээрүүлэх, мэдээллийг өгөөд явъя. Эерэг зөв гарсан хандлагыг хувийн байгууллагууд нь аваад яваасай гэж хүсч байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.229Зочин   • 2020, 9 сарын 17. 18 цаг 46 минут

muu guliisun pzda

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 17. 14 цаг 26 минут

Gerees zail

202.179.2.234Зочин   • 2020, 9 сарын 17. 14 цаг 00 минут

2 дахь амьдрал зохиож хэрэггүй ээ хүмүүсээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.