2020 оны 9-р сарын 18
10 цаг 20 минут

Л.Эрдэнэбулган: Хог пресслэгч оруулж ирсэн компанийг Аудитын байгууллага хуулийн хугацаандаа шалгана

 БОАЖЯ-наас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өгсөн билээ. Нийтдээ 525 сая төгрөгийн өртөг бүхий хог пресслэгч машин гардуулсан үйл явдлын дараа цахим ертөнцөд маш их шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Эрдэнэбулганаас тодрууллаа.  

-Хог пресслэгч машиныг Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргаанд гардуулж өгсөн. Хог пресслэгч машины ач холбогдол нь юу вэ?

-Өнгөрсөн онд 5 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хог пресслэгч машиныг олгосон. Харин энэ онд үлдсэн 16 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олголоо. Нэмээд Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад хог пресслэгч машиныг олгохоор шийдсэн. Тендерийг нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан. Улмаар компани нь шалгараад, гэрээгээ байгуулаад хийсэн ажил.  Монгол Улсын хэмжээнд жилдээ 3.3 сая тонн хог хаягдал гардаг.  Үүний 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг гэж үзэж байгаа юм. Хуванцар хог хаягдал байгальд асар их хор уршигтай. 200-400 жил болж байж задардаг. Байгальд задарна гэдэг чинь хуванцарын нано элементүүд агаарт задарч байна гэсэн үг шүү дээ.  АНУ-ын Аризонагийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэг хүн жилд 50 мянган ширхэг нано бичил элемэнтээр амьсгалж байна. Энэ нь маш олон төрлийн хорт хавдар болоод суурь өвчлөлийн шалтгаан болж буй талаар судалгаандаа дурдсан байгаа.

Нэг үеэ бодвол манай улсад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд харьцангуй тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихлээ. Ажлын байр бий болгохоос гадна байгаль орчинд ээлтэй. Цаашлаад импортыг орлох бараа, бүтээгдэхүүний бий болгох гээд маш олон давуу талуудтай.  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай байгуулна, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ гэх зэрэг маш тодорхой заалтууд оруулж өгсөн. Одоогоор орон нутагт хог дахин боловсруулах үйлдвэрүүд тогтворжоогүй байна. Тиймээс хуванцар хаягдлыг Улаанбаатар хот руу зөөвөрлөх хэрэгтэй болдог. Хаа байсан Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас хуванцар хог, хаягдал тээвэрлэлээ гэж бодъё. Овор хэмжээ нь ямар билээ. Харин пресслэгч машинтай болсноор хуванцар хаягдлын овор хэмжээг 5-6 дахин багасгана.

 -Хог пресслэгч машин хүлээлгэж өгөхтэй зэрэгцээд үнэ өртөгтэй нь холбоотой санал, шүүмжлэл гарч эхэллээ. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Төсвийн мөнгөөр шууд худалдан авалт хийх зохицуулалт маш хязгаарлагдмал. Тухайлбал, хог пресслэгч машин авахын тулд бид өөрсдөө интернэтээр орж мэдээллийг нь хайгаад, үнийг нь судлаад, хамгийн хямдыг нь авах зохицуулалт хязгаарлагдмал. Хуулийнхаа дагуу л үйл ажиллагаа явдаг. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулдаг. Пресслэгч машины хувьд, Монгол Улсад мөрдөж байгаа хууль, журмын хүрээнд үнэлгээний хороог 2020 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Үнэлгээ хороо 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тендерийг хууль журмынх нь дагуу зарласан. Зургадугаар сард тендерийн шалгаруулалт дуусаж, гүйцэтгэх компани нь шалгарсан. Улмаар зургадугаар сардаа багтаад гэрээгээ хийсэн.  Үнэтэй холбоотой шүүмжлэл их гарч байна. Зөвхөн техник, төхөөрөмж үнэ гэж ойлгож болохгүй.

Нэгдүгээрт, тухайн бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангасан, баталгаажуулсан гэрчилгээтэй байх ёстой. Энэ чинь аюулгүй ажиллагаа шаарддаг техник. Яаж ажиллуулах заавар, гарын авлагатай байсан ч, зааж сургасан ч гэсэн аюулгүй байдал нэгдүгээрт. Цаашлаад Стандартын байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээтэй тоног, төхөөрөмжийг авах ёстой. Гэх мэтээр тендерийн ажлын даалгаварт олон шаардлагыг тусгаж өгдөг.  Цаашлаад шаардлага хангасан техник, төхөөрөмжийг захиалагчийн зааж өгсөн газруудад суурилуулна. Ажилуулна, аюулгүй ажиллагааг нь хангана, хүмүүсийг нь сургаж, зүгшрүүлэх ёстой.  Би нэг компанийг өмгөөлөөд, тэдний зөв гэж хэлэхгүй. Хамгийн гол нь энэ ажлыг хууль, журмаараа зохицуулаад хийж байгаа.  Дүрэм, журмаас гадуур ажиллавал хууль, хяналтын байгууллагад шалгуулах үндэслэл болно.  Нэг үгээр хэлбэл, хуулиас гадуур ажиллах боломжгүй.

Миний ойлгож байгаагаар тухайн компани хууль, журмаа барьж ажилласан байх. Нөгөө талаар, техник, тоног төхөөрөмж авчирч байгаа учраас гааль, НӨАТ-ын татвар төлнө. Гадаадад, дотоодод тээвэрлэсэн зардал орно. Ажиллах хүчний зардал, цалин мөнгө гэж байна. Захиалагчийн зааж өгсөн газарт аваачиж суурилуулна. Хоёр жилийн хугацаанд баталгааг нь хангана. Ямар нэг байдлаар эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд тухайн компани үнэ төлбөргүйгээр засах үүрэгтэй байдаг. 

-Д.Сарангэрэл сайд хог пресслэгч машиныг гардуулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд төсвийн мөнгө шамшигдуулж байгаа юм биш биз гэсэн шүүмжлэл ч гарч байна?

-Хувь хүний өнцгөөс харахад, хэн нэгнийг гүтгэж, харлуулах гэсэн оролдлого л гэж ойлгогдсон. Д.Сарангэрэл сайдтай холбох ямар ч үндэслэл байхгүй. Өнгөрсөн зургадугаар сард тендер шалгаруулах үйл ажиллагаа дуусаад, гүйцэтгэгч нь тодроод, гэрээгээ байгуулчихсан байсан гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэгвэл Засгийн газар хэзээ байгуулагдсан билээ, та бүхэн мэдэж байгаа байх.  Анх пресслэгч машиныг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт хуваарилах гэж байсан юм. Харин Д.Сарангэрэл сайд дотоод, гадаадын жуулчид их очдог газруудад өгвөл хэрэгтэй төхөөрөмж байна гэсэн санал гаргасан. Тэгээд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд өгөх жишээтэй. Хөвсгөл нууранд ачаалалтай үедээ өдөрт 20, 30 мянган жуулчин очдог. Түүнийгээ дагаад хог, хаягдал их гардаг. Ялангуяа хуванцар хаягдлыг маш ихээр гаргадаг.

Зөвхөн Хөвсгөл гэлтгүй Горхи-Тэрэлж, Дарьганга, Хөгнө Тарнын ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадад хог пресслэгч машиныг өгсөн. Ингэснээр хог, хаягдлын зохистой менежмэнтийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хог пресслэгч машин өгсөн нь маш зөв шийдэл гэж харж байгаа.  Сайд хуваариалалтад л оролцож, саяын миний ярьсан шийдвэрийг гаргасан. Түүнээс өөрөөр Д.Сарангэрэл сайдтай ямар ч хамаагүй. Хардаж, сэрдэх нь хүмүүсийн эрх. Энэ ажлыг гүйцэтгэсэн “Сан өргөө” гэдэг компани өөрийнхөө цахим хаягаар мэдэгдэл гаргасан байсан. Шалгуулахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн байна билээ. 

-Хууль, журмынхаа дагуу тендерт ялсан компани ажлаа хийж байгаа, тэгэх ч ёстой байх. Гэхдээ ажил, үүрэг гүйцэтгүүлж байгаа Төрийн байгууллага хяналт тавих хэрэгтэй болов уу. Тийм тогтолцоо байдаг биз дээ. Ирүүлсэн үнийн санал нь бодит уу гэдэгт хяналт тавих ч гэдэг юм уу?

-Хяналт тавих тогтолцоо мэдээж байгаа. Төсвийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэсэн ажилд жил бүр Үндэсний Аудитын газраас  шалгалт хийдэг. Аудитын байгууллага шалгаад, ямар нэг зөрчил гарсан тохиолдолд зөвлөмж, акт, албан шаардлага хүргүүлдэг. Энэ ажлыг гүйцэтгэсэн компанийг ч гэсэн Аудитын байгууллага хуулийнхаа хугацаанд шалгах нь ойлгомжтой.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.192Иргэн   • 2020, 9 сарын 19. 12 цаг 51 минут

Юу илрүлэр вэ дээ. Адилхан луйварчид

202.9.40.106Ангараг   • 2020, 9 сарын 19. 1 цаг 22 минут

Аудитын байгууллага нь аль нам бэ? ... намынх юм уу? Тэгвэл үндэслэлгүй мэдээлэл түгээсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Ял өгсөн ч яахав дээ тэдэнд

202.126.90.135зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 33 минут

машины үнэтэй юм байна хайрхаан гэж

103.57.95.221Зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 06 минут

huviin baiguullaga hiih yumiig uls yagaad hiigeed bdagiin. Hog avdag companiud ni eniigee avaad ter aimaguuddaa bairluulna biz. Torgui yum gej alga bolloo

49.0.156.20Зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 54 минут

Ийм юмыг манай инженерүүд хийж чадахгүй гэж үү Яагаад дотооддоо хийлгэх зар , мэдээлэл гаргахгүй бна Арай ч дээ имй юмыг наад захын оюутануудын хийнэ дээ Ийм байж яаж хөгжих юм

203.91.112.234Зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 38 минут

Стандарт нь бхгүй, үйлдвэр нь туршлагатай бх, зөвшөөрөлтэй бх гээд явж өгнө ш дээ. Оюутнуудын хийсэн юмыг итгэж авах уу. Оюутнууд 1 2 ширхэгээр хийвэл энэнээс үнэтэй гарна. тэд нар ч гэсэн орлого хэрэгтэй. Үнэгүй хийлгэх юм уу.

202.126.89.51Зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 48 минут

Iimerhuu mashiniig manaihan uursduu hiichij bolhol baisan. Ih engiin butetstei.

202.179.27.143иргэн   • 2020, 9 сарын 18. 9 цаг 46 минут

энэ Рам ч арай ийм Үнэ хүрэхгүй ээ,

202.55.191.130Зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 22 минут

ingej ajil hiihgui ee, shuud hariutslaga toots, odoo shat shatandaa nugalaa gargaj ashig sonirholiin zurchluur yumand handdagaa hezee bolihiim be

192.82.68.237инж   • 2020, 9 сарын 18. 9 цаг 19 минут

нэг ширхэг нь нэг Хово машины үнэтэй юм уу

66.181.186.145Зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 18 минут

АТГ шалгах хэрэгтэй, юун Аудит вэ? Энэ пресс 2 сая ₮-ийн үнэтэй эд шүү

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 15 минут

2020-оны намын санхүүг босгохын тулд хэсэг бүлэг хүмүүст тендер нэртэй хулгайг Хүрэлсүхийн фракц нэвтрүүлсэн гар нь хүрээгүй салбар байхгүй ЭМ-салбар хүртэл нэрвэгдсэн хөөрхий

192.82.66.151Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 56 минут

Хөөе нөгөө Зиндаа дээр хүн зодсон гэж бичигдсэн нөхөр мөн үү.Жудочид хүн зодлоо гэсэн гарчигтай дотор нэр нь албаны дарга Э гэж бичигдсэн байна лээ.Арай л биш нөхөр юмаа.Том ар нь Аюурсайхан гэнэ шүү.Үеэл нь гэнэ шүү.

202.55.191.130иргэн   • 2020, 9 сарын 18. 8 цаг 44 минут

Аюулгүй ажиллагаа гэнэ дээ зураг дээрээс харахад өндөр даралтын шланкууд нь битүүмжлэгдээгүй л байна ш дээ зүүний сүвэгч шиг цоорох үед тосоо гадагш нь ямар хүчээр цацах вэ ойлгомжтой дотоодын инженерийн зургаар захилуулж үйлдвэрлэсэн бол арай л өөр байх байсан юм даа. Сургалтыг тэгэхдээ тэргүй үйлдвэрлэсэн компани үнэгүй явуулах олон улсын жишиг стандарт байдаг шүү Эрдэнэбулган

Шинэ мэдээ

Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана30 минут 25 секундын өмнөМьянмарт эсэргүүцэгчдийн цогцсыг ар гэрт нь 85 ам.доллараар зарна1 цаг 52 минутын өмнө“БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна2 цаг 6 минутын өмнөЦэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана2 цаг 7 минутын өмнөНоён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ2 цаг 17 минутын өмнөСансарт ниссэн хатагтай нар: Mэй Жэмисон2 цаг 17 минутын өмнө"Pfizer" вакцинд тэсвэртэй мутацид орсон хувилбар Өмнөд Африкт илэрчээ2 цаг 22 минутын өмнөХөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан2 цаг 34 минутын өмнөДээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 8 шүүгч ажиллахаар болов2 цаг 46 минутын өмнөКоронавирусийн халдвар авсан жүдочдыг Монголд авчран эмчилж эхэлжээ2 цаг 57 минутын өмнөСамранд явсан зургаан иргэн угаартаж нас баржээ3 цаг 11 минутын өмнөНэгдүгээр ангид элсэгчдийг НАЙМДУГААР САРД бүртгэнэ3 цаг 27 минутын өмнөС.Энхболд: Эмч ажилчид дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцож болно3 цаг 52 минутын өмнөУОК: Байгууллагууд ажиллах ажилчдынхаа нэрсийг Шуурхай штабт бүртгүүлэхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй4 цаг 41 минутын өмнөХөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй4 цаг 54 минутын өмнөНийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ5 цаг 22 минутын өмнөС.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна5 цаг 41 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа5 цаг 47 минутын өмнөЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас 20 настай эрэгтэй нас барлаа6 цаг 19 минутын өмнөДэлхийн аваргын төлөө боксчид шинэ дүрмээр тулалдана6 цаг 26 минутын өмнөХӨСҮТ: 28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтаа үр дүнтэй байлгавал долдугаар сард өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош бүртгэгдэх тооцоолол байна6 цаг 34 минутын өмнөФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР6 цаг 47 минутын өмнөЯпон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ6 цаг 57 минутын өмнөЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна6 цаг 59 минутын өмнөХ.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна7 цаг 9 минутын өмнөУлаанбаатарт 8 хэм дулаан байна7 цаг 11 минутын өмнөЗасгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4 сар 12. 18:08Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов 4 сар 12. 17:44Bild: Германы канцлер Меркель коронавирусын эсрэг вакцин хийлгэхээ хойшлуулжээ4 сар 12. 15:06Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна4 сар 12. 14:17
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.