Ой аравхан сартай Сүйжин охин цусны хорт хавдраар өвчилж, ЭХЭМҮТ-д өвчинтэйгээ тэмцэж байна. Тэрбээр саяхныг хүртэл уушгины хатгалгаа, бөөрний үрэвсэл хэмээн эмчлүүлж, онош нь тогтоогдохгүй удсаны эцэст 2020 оны есдүгээр сарын 14-нд цусны хорт хавдартай болох нь тогтоогджээ. Хорт хавдар нь тархи болон бусад хэсэгт үсэрхийлж, тархах магадлал өндөр байгаа тул яаралтайгаар бүтэн унтуулгатай химийн хүнд эмчилгээ хийлгэж байна.
Хэдийгээр биеийн байдал тогтвортой ч цаг алдалгүй БНСУ-д эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал маш өндөр гэдгийг эмч нар хэлсэн аж. Харамсалтай нь, эмчилгээний зардалд ойролцоогоор 800 гаруй сая төгрөг хэрэгтэй тул Сүйжин охины гэрийнхэн сайхан сэтгэлд Монголчуудаасаа тусламж гуйн "Хөөрхөн зүрхтэй хамтдаа" хандивын аяныг эхлүүлээд байна. Жаахан биендээ баймгүй их тэвчээр гаргаж, хүнд өвчинтэйгөө тэмцэж буй хоёрхон настай охинд минь элэгт нэгт Монголчууд минь тусламжийн гараа сунгаач хэмээн Сүйжин охины ээж аминчлан хүсэж байгаагаа манай сайтаар уламжиллаа.
Ингээд охины биеийн байдал болон эмчилгээний талаар Сүйжин охины ээж О.Номингоотой цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө охиноо ЭХЭМҮТ-д сахиж байгаа бөгөөд эмчилгээний дундуур охиноо түр үлдээгээд гарч ирсэн юм.
-Охины тань биеийн байдал хэр байна. Одоогийн байдлаар ямар эмчилгээ хийгдэж байгаа вэ?
-Охин минь зургадугаар сарын сүүлээс хойш өвдөж эхэлсэн. Онош нь тогтоогдохгүй явсаар байгаад хэдхэн хоногийн өмнө цусны цагаан эсийн цочмог хорт хавдар гэж оношлогдоод эмчилгээгээ яаралтай эхлүүлээд байгаа. Цусны хавдар нь удаан хугацааны эмчилгээ шаарддагаас гадна эмчлэхэд маш хүнд өвчин гэнэ. Бусад эд эрхтэний хавдрыг мэс заслын аргаар тайрах эсвэл хагалж авч болдог бол цусны хавдрыг мэсний аргаар эмчлэх боломжгүй. Охин минь байнгын халуурч, халууны эмчилгээ хийлгэж байна. Мөн хоёр уушгиндаа голомтод хатгаа, бөөрөнд тээшинцэр үүссэн байдалтай байна. Хавдраас мөн дархлаа нь муудсанаас болж өөр эд эрхтэнүүдэд нь нөлөөлж болзошгүй байгаа. Химийн эмчилгээ эхэлсэн.
-БНСУ-д эмчлүүлвэл эдгэх магадлал өндөр гэсэн. Одоогоор эмнэлэгтэйгээ холбогдсон уу. Эмнэлгийн зүгээс юу гэж байна?
-Сайн гэсэн бүх эмнэлгүүдд хандсан байгаа. Одоогоор хариу ирээгүй учраас ямар нэгэн эмнэлгийн нэр цохож хэлэх боломжгүй байна. Эмнэлгүүдээс хариу ирсэний дараа хамгийн сайн эмнэлгийг нь сонгоод охиноо яаралтай эмчлүүлэхийг хүсэж байна. Мөн эмнэлгүүдийг солилцох бичиг баримтны асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа. Хариу гарсны дараа сонгосон эмнэлэгтэйгээ харьцах боломжтой болно. Энэ өвчин тархи руу үсэрхийлэх магадлал маш өндөр учраас бидэнд цаг хугацаа алт шиг л үнэтэй байна. Боломж олдвол маш түргэн хугацаанд гадагшаа явах хэрэгтэй байна. Бид ч яаралтай явахын тулд өөрсдийн чадах бүх зүйлээ л хийж байна.
-Ийм жаахан хүүхэд цусны хорт хавдраар өвчилсөн шалтгааныг эмч нар юу гэж тайлбарласан бэ?
-Энэ өвчний 95 хувь нь шалтгаан тодорхойгүй өвддөг гэнэ. Бусад өвчний шалтгаануудыг агаар, ус, хоол хүнснээс болсон гэх мэт тоочих боломжтой байхад цусны хорт хавдрын шалтгаануудыг тодорхойлоход их хэцүү байдаг бололтой. Мөн хүн болгонд хавдрын эс гэж байдаг. Энэ нь идэвхжсэнээр зарим хүмүүс хүндээр өвддөг гэж сонссон.
- Сүйжин охин хэр удаан хугацаанд Монголд эмчилгээнд хамрагдах боломжтой вэ. Энэ талаар тооцоолол гаргасан байгаа юу?
-Бидэнд цаг хугацаа алдах ямар ч эрх байхгүй. Эмчилгээний зардал бүрэн цуглараагүй байсан ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хурдан хугацаанд БНСУ-руу явах болно. Эхний эмчилгээнүүд одоогийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт хийгдэнэ. Нэгэнт эхэлсэн эмчилгээг тасалж болохгүй. Бид ЭХЭМҮТ-д цусны хорт хавдрын тасагт эхний шатны химийн эмчилгээг 33 хоног хийлгэнэ.
-"Хөөрхөн зүрхтэй хамтдаа" аяны хүрээнд хэчнээн төгрөг цугларсан байгаа вэ?
-Монголчууддаа маш их баярлаж талархаж байгаа. Хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар охин минь тун удахгүй эдгээд хөл дээрээ босоод ирэх болов уу гэж итгэж байна. Дансанд минь мөнгө цугларч байна. Гэхдээ охиныхоо эмчилгээнд бүх цагаа зарцуулаад утсаа тэр бүр шалгаж амжаагүй л байна. Тэгэж байгаад нэгдсэн мэдээлэл өгнө өө. Монголчууддаа дахин талархаж байгаагаа илэрхийлье.
Мөн өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдгийг одоо л чин сэтгэлээсээ ойлгож байна. Бид цусны хорт хавдрын талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй явдаг байжээ. Ихэнх хүмүүс Солонгосын олон ангит киноноос л үзэж, дуулсан байх. Харин хажууханд байж байна гэж хэзээ ч төсөөлдөггүй юм байна. Тиймээс Монголчууддаа хандаж ганцхан зүйлийг уриалмаар байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаасай. Жилд ганцхан удаа хүүхдээ хөтлөөд цусны болон ерөнхий шинжилгээ өгч байгаарай. Ямар ч өвчин хүндэрсэн хойноо эдгэрэх боломж нь багасдаг юм байна. Биднийг хавдрын эмнэлэгт хэвтсэнээс хойш энд цусны хорт хавдраар маш олон хүүхэд оношлогдон ирж байна. Бид өөрсдөө биш гэхэд өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй.
Та бүхэнд хэд дахин давтан хэлмээр байна. Хүүхдүүдээ дагуулаад цусны шинжилгээ заавал өг. Завгүй нэг нь завтай байгаа ойр дотныхоо хэн нэгэнд хүүхдээ даатгаад явуулаарай. Мөн хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд маш сайн анхаарах хэрэгтэй.
Хүүхдийн биед хэрэггүй химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн битгий идүүлж байгаарай. Хүүхдүүдээ тогтмол эмчийн үзлэгт оруулж бай, урьдчилан сэргийл. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ ямар бүлгийн цустайг нь мэддэггүй юм байна. Хүүхдийнхээ цусыг багадаж байна уу үгүй юу гэдгийг сайн хянадаг бай. Бид хүүхдийн хамарнаас цус гарахад халуудлаа гээд толгойг нь усаар норгоод өнгөрдөг. Тэр болгоныг тоохгүй өнгөрөөж болдоггүй юм байна шүү.
Эцэст нь халуун сэтгэлт Монголчууд минь миний бяцхан охинд туслаач гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна.
Ингээд Хандивын дансны мэдээллийг хүргэж байна.
Данс эзэмшигч: Номингоо
- Хаан банк 5027313111
- Худалдаа хөгжлийн банк 410025704
- TBD USD 461003569
Т.Эрдэнэчимэг
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ийм хөөрхөн, бяцхан сахиусан тэнгэрт төр засаг, компаниуд туслах хэрэгтэй. Монголын минь иргэн болох гэж их азаар ирсэн бяцхан үрийг харсаар байгаад алдах эрхгүй ш дээ. Энэ нэг зарим хүний "хэзээ хийсэн үйлийн үр юм бол доо" ч гэх шиг хүнийг тавлаж байгаа нөхдүүд туслаж чадахгүй бол дуугүй л байвал таарна. Тэртээ тэргүй шаналж байгаа ээж аавых нь зүрх сэтгэлийг нэмж шархируулаад яах вэ дээ.
barag naidlaga baihgyi yumshig bna daa...naadah chini tiim amarhan emchilchihdeg uvchin bish deerees ni iim jaahan hyyhded ilerch baidag.. hezee hiisen yiliin yr yum boldoo..etseg eh ni ih l eryyl bus amidraliin hev mayagtai baisan bolov uu gej hardahaar bna.. orchnoo , niigmee eryyljyylehiin tuluu hun byr hatuu temtsehgyi bol ene met hyyhdyydiin uvchlul ihsenyy gehees bagasahgyi...ter bolgond ni gadaadad ynetei emchilgee hiilgeneed baih bolomjgyi... hyn bolgon dor byrnee tungaah heregtei... sorry hatuu ch gesen bodit baidliig bichlee...
Huuhdee gesen estseg ehiin setgeliig oilgoj bna gevch za KOR yavlaad chemo therapy hiilgeed gaigui bolood irlee gej bodyo. Ene havdar gedeg chin shud avj bgaa met emchleed l zugeer bolchihono gej bhgui. Emchilgee hiilgeed gaigui bolson ch dor hayj 5 jil 1 jild hamgiin bgdaa 1 udaa bvren shinjilgeeg bainga hiilgej baingiin mergejiliin emchiin hynaltand bh estoi. Havdar dahih magdlal undor uchir. Manaid ter bolomj n bhgui bdg. Bid unheer neeree MGL ulsiin irgen bolj tursondoo gomdoh estoi iym shig bna.
Uls ene humuusdee tuslaachee,haachvaa,idej uuh uren taran hiiheeree 10,20 terbumaar hulgailchidag yum bilee,zovoj baigaad gants ch mungu uguhgui yum,