Б.Бямбаа: Би сурагчдад салхи мэдрүүлж, далай үнэртүүлэхийг хичээдэг

Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд нэгэн дүрслэх урлагийн багшийн хичээл зааж байгаа бичлэг олон хүний анхаарлыг татсан билээ. Тэрбээр самбарын хоосон орон зайг ашиглан сурагчдыг болон биднийг сарны туяаны тусгалд далайн эрэг дээр аваачсан. Тэрхүү авьяаслаг багшийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 2010 онд СУИС-ийг уран зураач мэргэжлээр төгссөн. Улмаар 2013 онд Тайвань улсын Их сургуульд мастер хамгаалсан. Түүнээс хойш багшийн ажлыг хийж байна. Би хүүхдүүдэд хичээл заах дуртай. Зургийн хичээлийг мэргэжлийн түвшинд заахыг боддог.

-Таны самбарт зураг зурж байгаа хичээл цахим орчинд тавигдаж маш олон хүнд хүрсэн. Тэр бичлэгийг цахим хуудсанд танай сурагч байршуулсан уу?

-Би “JET” сургуульд ажилд ороод удаагүй байна. Тэр үед би дөрөвдүгээр ангийн сурагчдад хичээл зааж байсан. Харин ангийн сурагч  миний бичлэгийг хийж авсан байсан. Би тэр үед хичээлдээ бүх анхаарлаа хандуулсан байсан учраас огт мэдээгүй. Багш нар өөрт оногдсон 40 минутыг маш үр дүнтэй зарцуулах ёстой. Манай сурагчийн хийсэн бичлэг маш олон хүнд хүрсэн байна лээ. Би дараа нь олж мэдсэн.

-Та зөвхөн бага ангийн сурагчдад зургийн хичээл ордог уу?

-Би 1-12 дугаар ангийн сурагчдад хичээл ордог. Мөн хувиараа амралтын өдрүүдээр зургийн сургалт явуулдаг. Сургалтдаа цөөн тооны 4-5 хүүхдийг л хамруулдаг.

-Та хичээл ордог бүх ангидаа бичлэгт гарсан шиг хичээлээ заадаг уу?

-Тиймээ. Хичээлээ энэ зарчмаар явуулдаг. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ээлжит хичээлийг бэлддэг. Өөрт ногдсон 40 минутыг маш үр бүтээлтэй зарцуулахыг хичээдэг. Жишээлбэл, хүн бүр зургийн хичээл үзэж байсан. Сургуульд орсон цагаасаа хойш зургийн дэвтэр, өнгийн харандаатай ажилласаар төгссөн байх. Би мэргэжлийн зураач хүний хувьд сургалтын энэ хэв маягийг өөрчлөхийг бодсон.

-Тэгэхээр энэ арга барилыг Тайвань улсад мастер хийхдээ эзэмшсэн үү. Гадны өөр сургуульд уран зургийн хичээлийг таны зааж байсан арга барилаар заадаг уу. Бидэнд маш шинэлэг зүйл шиг санагдсан?

-АНУ-ын телевизийн шоунд "Bob Ross"  гэдэг нэртэй зураач усан будгаар бүх хүмүүст зориулсан уран зургийн хичээл ордог. Үүнтэй адил уран зургийн сургалтууд Европийн орнуудад маш их явагддаг. Харин самбарт шохойгоор зурж байгааг одоогоор хараагүй байна. Би “Энгийн шохой ашиглаж самбар дээрх бүх хүнд зориулсан сургалт шиг зургийн хичээлийг яагаад орж болохгүй гэж” хэмээн бодсон. Тэгээд л өөрөө энэ хөтөлбөрийг боловсруулж сурах бичгийн зарим хичээлүүдтэй хослуулан төлөвлөгөө гаргаж хичээлээ орж байгаа. Уран зургийн багш хүн гэдэг хүүхдүүдэд энгийн сэдвээр зураг зуруулж суулгах нэр биш юм. Хүүхдүүдийг зурж сургах үүрэгтэй учраас заавал өөрийн биеэр үзүүлэх ёстой. Тиймээс самбарын ажиллагаа, шохойг эзэмших байдал цаашлаад самбарын нойтон алчуурыг ашиглаж зураг хэрхэн зурж болохыг хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Би хичээлийн эхний 10 минутад үүнийг харуулдаг. Үлдсэн хугацаанд хүүхдүүдэд үзэх ёстой агуулгаар нь хичээлээ заадаг юм.

-Таны зурсан зургуудыг хүүхдүүд дуурайж зурж чаддаг болов уу. Их л өндөр түвшний зураг мэт харагдаж байсан. Хүүхдүүдэд ахдахгүй юу?

-Хүмүүс өөртөө чинь адил шүүмжлэл хэлсэн байсан. Би яг тэр үед хүүхдүүдийг бодит орон зайд хөтөлж чаддаг. Учир нь хүүхдүүдэд сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг маш сайн төрүүлж чадахгүй бол тэд заасан хичээлийг ойлгодоггүй. Хичээлээ ойлгомжтой заахын тулд хүүхдийн сэтгэлийг өөртөө маш сайн татах хэрэгтэй. Хүүхдүүдийн сонирхол маш хурдан буурдаг. Тиймээс хүүхдэд шинэ зүйл сургахын тулд сонирхлыг нь татаж чадахгүй бол маш хэцүү ажил мэт санагддаг. Мөн аливаа зүйлийг тултал нь маш сайн хийх хэрэгтэй. Жишээлбэл, АНУ-ын маш сайн пүүзийг хятадууд дуурайж үйлдвэрлэдэг. Сайн чанарын пүүзнээс дуураймал ч гэсэн сайн пүүз гардаг. Үүнтэй адил сайн багшаас сайн бүтээгдэхүүн гарах нь үнэн. Харин  багштайгаа яг  адилхан байхгүй нь тодорхой. Түүнтэй бага зэрэг дөхүүлж зурсан ч тухайн хүүхэд хөгжиж байгаа гэсэн үг. Тиймээс л би хичээлээ маш сайн ордог байхыг өөрөөсөө шаарддаг.

-Цахим орчинд цацагдсан бичлэгийг харж байхад таны шавь нарын сэтгэл хөдлөл маш мэдрэгдэж байсан. Зургаа зурахдаа хүүхдүүдтэйгээ байнга харилцан ярилцдаг уу?

-Би эхлээд хүүхдүүдийг төсөөлөн бодуулдаг. Бүх хүүхдүүд нүдээ аньснаар хичээл эхэлнэ. Хүүхдүүд юу төсөөлсөн тухайгаа хуваалцдаг. Бидний хичээл харилцан ярианаас үүдэлтэй. Төсөөллөөс биет зүйлс самбарт амилна. Самбарын хоосон орон зайг 3D хэмжээсээр дүүргэж салхийг мэдрүүлж, далайг үнэртүүлсэн зураг зурахыг хичээдэг. Би санасандаа хүрдэг. Хүүхдүүдэд тэр сэтгэл хөдлөлийг нь мартуулахгүйгээр ой ухаанд нь буутал хүргэдэг. Энэ л миний хичээлийн онцлог, давуу тал юм даа.

-ЕБС-ийн зургийн хичээлээс хүүхдүүд ямар ур чадварыг эзэмших ёстой вэ?

-Бид өмнө нь сургуульд нэг дэвтэр, өнгийн харандаагаар зурж сураад төгсдөг байсан. Та эндээс уран зургийн боловсролыг бүрэн хүлээн авч чадах уу. Үгүй л болов уу. Харин уран зураг бол дэлхийг авч явдаг салбаруудын нэг. Тиймээс энэ салбарт маш хүндэтгэлтэйгээр, няхуур хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ёстой гэж боддог. Ном сурах бичигт ихэвчлэн өөр зүйлүүд байдаг. Зарим нь хэт ахадсан мэт. Дүрслэх урлагийн хичээл хүүхдийг суулгаж сургадаг. Аливаа ажлыг заавал хийж дуусгадаг. Нэг ажлыг тогтвортой сууж хийж дууссаны дараа хүүхэд өөрөө ч мэдэлгүй уран зургийн хичээлээс гоо зүйн боловсролыг олж авдаг. Миний хувьд  гурван зарчим баримталдаг. Нэгдүгээрт, зөв зохистой хүн болгох. Хоёрдугаарт, урлагийн өндөр түвшний мэдлэг. Гуравдугаарт, урлагийн түвшинд хаана ч бичиж, зурдаг болчихсон байхад үүнийгээ амьдралд ашиглах бодит чадвартай хүнийг бэлдэх.

-Та 7-8 жил зургийн багш хийсэн хүний хувьд хүүхдүүдийн зураг зурах түвшинг хэрхэн ажигладаг вэ. Хүүхэд бүр уран зургийн өндөр мэдрэмжтэй, мундаг байх албагүй байх?

-Тийм шүү. Уулын мод урттай богинотой гэдэг шиг. Хүүхдүүдийн авьяас ч мөн харилцан адилгүй байдаг. Хүүхэд бүр өөрсдийн түвшинд зурж сурсан байдаг. Би төрөлхийн авьяастай олон хүүхдийг илрүүлж мэргэжлийн сургуульд нь оруулж байсан.  Би багш хүний хувьд сурагчдыг  ямар мэргэжил сонгоход нь хүртэл тусалдаг. Би тэдэнтэй эцэг, эхээс нь илүү харилцаа үүсгэдэг. Учир нь тэд миний шавь. Тэдний амьдралд гэрэл гэгээ болох хүн нь би шүү дээ. Тиймээс аливаа зүйлд няхуур хандахад нь би бүх хүчээрээ тулж ажилладаг.

-Таны зурсан сайхан бүтээлүүдийг харсан. Та өөрийн болон бусадтай хамтран бүтээлийн үзэсгэлэн хэр их гаргаж байсан бэ?

-Би бол уран бүтээлч хүн. Зураачид ихэвчлэн өрөөндөө ганцаараа суугаад л зургаа зурдаг. Би Монголд оюутан байхдаа хамтарсан үзэсгэлэнгүүдэд олон оролцож байсан. Бүх л үзэсгэлэнгүүдэд оролцдог байлаа. 2013 оноос хойш багшийн ажил хийхийн хажуугаар нь захиалгаар зураг их зурдаг байсан. Захиалгаар зураг зурах нь миний эрхэлдэг нэг бизнес юм даа. Мөн өөрийн зурагнуудаа олон улсын уралдаан тэмцээнд их явуулдаг байсан. Багш нарын дунд зохиогддог олон уралдаан тэмцээнд орж өөрийгөө хөгжүүлдэг. Би урлагийн бүтээлийг маш чанартай хийхийг хүсдэг. Би өөрийгөө хэтэрхий бодитой зурдаг гэж боддог. Аливаа зүйлийг хальсан дээр буулгасан фото зураг шиг л зурдаг. Зарим хүмүүс их гайхдаг.

-Тэгэхээр маш бодитой зурдаг гэдэг нь уран зургийг ямар төрөлд хамаарах уу?

-Энэ нь дэлхий дахинд эрчийг авч байгаа зургийн нэг төрөл. Зураачдаас маш их ур чадварыг шаарддаг. Үүнийг “Hyberrealism” гэж нэрлэдэг. Фото зураг мэт зурах. Зураагүй мэт зурах гэдэг. Энэ бол маш хэцүү төрөл. Дэлхийн уран зургийн чиг хандлага энэ төрөл рүү явж байгаа. Би уран зургийн маш олон төрлийг барьж ажилладаг. Харин эдгээрийн дотроос “Hyberrealism”-ыг барьж авч ажилладаг. Учир нь маш их ур чадвар, чансаа шаарддаг. Өөрөө ч ямар нэгэн ажлын хэцүүг нь хийх дуртай хүн л дээ. Би энэ төрлөөр Тайвань улсад мастер хамгаалахаасаа өмнө ч гэсэн зурдаг л байсан. Би их нуугдмал байсан. Би өөрийгөө дөвийлгөж ярих дургүй хүн. Надад өөрийгөө хүмүүст сурталчлах хүсэл, зав ч байдаггүй.

-Зураач мэргэжлээр Их дээд сургууль төгссөн хүмүүст ажлын байр ховор байдаг мэт санагдсан. Та бол уран зургийн багш хийж байна. Таны эргэн тойронд энэ мэт асуудал тулгарч байсан уу. Манайх урлаг, уран зургийн боловсрол тэдгээрийг хөгжүүлэхэд анхаарал бага хандуулдаг мэт санагддаг?

-Таны асуулт зөв л дөө. Жишээлбэл, зарим хүмүүс чи зургаар хоолоо олж идэх үү гэж асуудаг. Энэ хүнд хэцүү замыг би туулж байсан. Хэн нэгэнд бурхнаас авьяас заяасан бол тэр нь хүссэн хүсээгүй хөгжинө. Харин тэр авьяас байхгүй бол та урлагаар оролдоод хэрэггүй. Урлаг бол хэрцгий зүйл. Монголд урлаг хөгжиж байгаа ч хэцүү л байна. Аливаа уран бүтээлчид ивээн тэтгэгч гэж байдаг. Харин надад байдаггүй. Би өөрөө өөрийгөө ивээн тэтгэдэг. Бусад хүмүүсээс зургийн захиалга орж ирдэг. Би тэр мөнгөөр нь амьдардаг хүн. Мөн өөрөө дуртай учраас багшийн ажлаа ч хийдэг. Урлагт маш их авьяас шаардлагатай. Танд нэг хувийн авьяас байлаа гээд та зураач болж чадахгүй. Харин та 99 хувийн авьяастай байж л зураач болно. Манай Монголоос өөр газруудад урлагийн амьдралаар амьдарч байгаа хүмүүст дэмжлэг, тэтгэлэг өөр хөтөлбөрүүд байдаг юм билээ. Харин манайд бол зураачид өөрөө өөрийгөө л ивээн тэтгэж бүгдийг болгодог.

-Уран бүтээлчид өөрөө өөрийгөө ивээн тэтгэдэг гэхээр таныг бага залуу байхад уран бүтээлчийн амьдрал уу эсвэл тогтмол цалинтай байгууллагын ажилтан байх уу гэдэг сонголт тулгарч байсан уу?

-Уран бүтээлчид шиг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хүмүүст маш хатуу. Би 2007 онд SBN телевизэд анхны тайзны зураач байлаа. Тэр үед би зурагтай холбоотой ямар л ажил байна хайж олоод бүгдийг нь хийдэг байсан. Мөн оюутан байхдаа ч багшийн ажлыг хийдэг байсан. Би 2013 онд Тайвань улсад суралцаж ирээд “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд гурван жил ажилласан. Тэр хугацаандаа гурван өнчин хүүхдийг бүтэн тэтгэлгээр дээд сургуульд өөрийнхөө мэргэжлээр оруулсан. Тэдгээр хүүхдүүд зураачийн амьдралаар амьдрах хэцүү л дээ. Тэгэхдээ л надад өөр арга байгаагүй. Би ганц ч гэсэн авьяастай хүүхдийн амьдралд гэрэл гэгээ болохыг хүссэндээ тусалсан. Би нийгэмд тустай ажил маш их хийхийг хүсдэг. Би зарсан зурагныхаа 3-5 хувийг ядарсан хүмүүст хандив болгоод өгдөг. Би ная гараг бүр алхдаг. Энэ миний хобби юм. Монголын явган алхалтын холбооны салбар холбоо болох “Залуу бизнес эрхлэгч явган алхалтын холбоо”-д байнгын алхалт амралтын өдрүүдээр алхдаг. Та бүхэн ч бас алхангаа урлаг ярилцаж болно шүү. Ирэх долоо хоногт алхалтын хуваарь гарахаар алхана.Энэ удаагийн алхалт зайсангаас алхана гэж байсан санагдаж байна. Би цаашдаа ШУТИС-ийн багш Ц.Энхчимэг доктортой хамтран эмзэг бүлгийн хүнд, хэцүү амьдралтай хүмүүст туслахыгтөсөл хэрэгжүүлэх бодолтой байгааБид хамтдаа алхангаа ярилцдаг юм. “Компанийн нийгмийн хариуцлага ” сэдвээр докторын зэрэгээ солонгост хамгаалсан багш л даа. Тиймээс бид нийгэмдээ яаж өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг дээр хүн бүр хичээх хэрэгтэй. Хүн бүрт ашиглахгүй зүйл гэж байдаг. Та бодоод үзээрэй. Таньд ашиглахгүй зүйл. Гэтэл хэн нэгэнд тэр зүйл чинь ус агаар мэт хэрэгтэй магадгүй ирээдүйг нь гэрэлтүүлэх галын цучил байж болно шүү дээ. Бид энэ олон галын цучлыг нийлүүлж нийгэмд өөрчлөлт авчрах болно.  

                         

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.67Зочин   • 2020, 9 сарын 22. 12 цаг 46 минут

ene huuhduud tom bolsood olon jiliin daraa uulzahdaa zurgiin hicheelee yarij bh saihan dursamj uldeejee,Zaluu bagshid amjilt.bieiin tamir ordog bagsh nar bas l hetsuu shuu dee geed halitirchihlaa kkk

192.82.70.62Зочин   • 2020, 9 сарын 21. 23 цаг 32 минут

Хүүхдүүдтэй ажиллаж байгаа байдал нь таалагдсан ч гэлээ ярилцлага нь үнэндэн таалагдсангүй.99 хувийн авьяастай байжийж зураач болно гэж байдаг шүү.Бас өөрийгөө дөвийлгөж ярьдаггүй гэсэн хирнээ битүү өөрийгөө дөвийлгөөстэй.

202.55.191.194zochind hariu   • 2020, 9 сарын 22. 10 цаг 25 минут

ataarhgch

202.9.46.185Зочин   • 2020, 9 сарын 21. 21 цаг 58 минут

Хөөрхөн хүү

202.9.46.185Зочин   • 2020, 9 сарын 21. 21 цаг 59 минут

авъяаслаг хичээнгүй даруу төлөв хүний төлөө гэсэн сэтгэлтэй

202.9.46.185Зочин   • 2020, 9 сарын 21. 21 цаг 59 минут

чамд ажил амьдралд нь аз амжилтыг ерөөе

202.9.46.62зочин   • 2020, 9 сарын 21. 21 цаг 55 минут

үнэхээр нэг салхи сэвэлзүүллээ дээ. залуу минь амжилт хүсье. МАШ МУНДАГ so creative

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 21. 17 цаг 23 минут

uneheerbishirvh bn topmol awiyas yma

59.153.113.122Зочин   • 2020, 9 сарын 21. 16 цаг 12 минут

Zurgiin surguuli um uu, zurgiin surguulid ajillah bagsn bna,

103.229.122.10Зочин   • 2020, 9 сарын 21. 15 цаг 13 минут

Sainyy yu bnaa byambaa hugshuun

64.119.22.163Зочин   • 2020, 9 сарын 21. 14 цаг 17 минут

Жет сургуулийн багш залууд баяр хүргэе! Хичээлийг маш сонирхолтой шинэлэг арга барилаар зааж бна

139.5.217.173Зочин   • 2020, 9 сарын 21. 14 цаг 02 минут

залуу сайхан сэтгэлтэй багш танд амжилт хүсье ийм хүнээр заалгаж байгаа хүүхдүүд азтай байна багшийн эрдэм шавиас гэдэг дээ

66.181.181.88Зочин   • 2020, 9 сарын 21. 11 цаг 04 минут

Араггүйе жилийн төлбөрнь12саяын үнэтэй сургууль шүү дээ

103.111.68.3иргэн   • 2020, 9 сарын 21. 10 цаг 52 минут

зааж байгаа арга барил нь гоё байсан шүү ажлын амжилт

202.9.46.132ӨВ   • 2020, 9 сарын 21. 10 цаг 39 минут

Амжилт хүсэе

192.82.72.251Хүү   • 2020, 9 сарын 21. 10 цаг 13 минут

Мундаг багш сэтгэл сайтай боловсролтой сайхан залууд амжилт...

64.119.22.148zochin   • 2020, 9 сарын 21. 9 цаг 51 минут

iim l hvn ene uls oron niigemd us agaar met heregtseetei bgam shde shiniig ilerhiildeg ireedvi hoich vedee gerel tsatsruulsan zaluu bna busad surguuliud vlger jishee avaasai bilee.ajiliin undur amjilt hvsei sxan yariltslaga bson bna

202.131.234.194Зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 23 минут

Ийм багшаар хичээл заалгадаг азтай хүүхдүүд байна . Багшид амжилт бүхнийг хүсье

139.5.218.12зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 18 минут

үнэхээр мундаг сэтгэлтэй сэтгэлгээтэй багш байна олон шавь төрүүлээрэй амжилт ЕБС-д ийм багш байгаад баярлаж байна. Сургууль нь сайн дэмжээрэй битгий алдчихаарай

68.145.61.75Zocnin   • 2020, 9 сарын 21. 9 цаг 10 минут

Iim cnin setegeltei zow gegeeleg zaluus olon bolbol mongol hogjino

202.9.40.92Зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 02 минут

Соён гэгээрүүлэгч . Бахархалт залуу багш. Танд баярлалаа.

145.14.31.81Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 49 минут

Yostoi jinhene yasnii bagsh soyon gegeeruulegchdiin 1 bna, chamaar baharhaj bna zaluu mini, hun bur meddeg chaddag zuileeree huvi nemree oruulaasai

64.119.18.190Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 43 минут

Эрдэмтэй хүн даруу гэдэг сайхан нүдэнд дулаахан ,мундаг хүү байна. Цаашдынх нь ажил ,уран бүтээлд улам их амжилт хүсье.

202.126.88.231Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 37 минут

Ийм сэтгэлтэй багш нар олонд байгаасай. Энэ сургуулийн сурагчид азтай.

66.181.161.11Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 36 минут

Мундаг залуу бна амжилт

202.126.89.51Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 35 минут

Сайхан ярилцлагаар өглөөг эхлүүлэв. Та бүхэнд баярлалаа

202.126.89.192Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 19 минут

ЯМАР МУНДАГ САЙН ХҮН БЭ ХҮҮХДҮҮДЭД ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ БОЛОХ НЬ ЗОРИЛГО ГЭЖ САЙХАН ҮГ ХЭЛЛЭЭ БАЯРЛЛАА. МЭРГЭЖИЛДЭЭ ХАЙРТАЙ ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛЫН МААНЬ СОР ЮМ ШҮҮДЭЭ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА БОЛ АГУУ ХҮН БАЙНА ЭНЭ СЭТГЭЛЭЭ ОРХИЛГҮЙ БАЙНГА ХӨГЖИЖ ДЭВЖИЖ ЯВААРАЙ .

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.