Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойргийн хамгийн онцлох тоглолт нь "Челси" болон "Ливерпүүл"-ийн "тулаан" байсан. Энэ зуны солилцоо наймаанд хамгийн идэвхтэй оролцсон баг бол "Челси". Харин "Ливерпүүл" сул гэж болохоор байрлалдаа 3-4 тоглогч авсан. Тэгвэл хоёр том багийн улирлын эхний шалгуур гэж болохоор энэ тоглолтод "Челси" өөрсдийн алдаанаас болж хожигдлоо.
Тоглолтын эхний үе дуусахтай зэрэгцээд Кристенсен улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Улмаар 50, 54 дэх минутад Мане дубль хийж, багтаа ялалт авчирлаа. 75 дахь минутад "Челси" тооны харьцааг ойртуулах боломжтой байсан. Гэвж Жоржиньо торгуулийн цохилтыг Алиссон хааж, хаалгаа хуурай маналаа. Ийнхүү "Ливерпүүл" хоёр дахь хожлоо авч, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Тэгвэл хүснэгтийг "Лестер" тэргүүлж байна. Хоёрдугаар тойрогт "Лестер" талбайдаа "Бөрнли" клубыг хүлээж авч, 4:2-оор буулгаж авлаа. Эхний тойрогт "Вест Бромович"-ийг 3:0-ээр хожсон. Ингэснээр хоёр тоглолтод 7 гоол оруулж, гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Энэхүү тоглолтод "Лестер"-ээс Барнс 20, Жастин 61, Прат 79 дэх минутад гоол оруулсан. Харин үлдсэн нэг гоолыг нь "Бөрнли"-гийн хагас хамгаалагч Питерс 50 дахь минутад оруулсан юм. Зочин багаас Вуд 10, Данн 73 дахь минутад нэг нэгийг оруулжээ.
Сэтгэгдэл бичих