Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлээр зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарийг гаргасан байна.
Хуваарьт 2020 оны 12 дугаар сарын 11-13-нд IJF-н цуврал тэмцээн болох "Токиогийн Их Дуулга" зохион байгуулагдана гэж товлогдсон байсан ч тус тэмцээн цуцлагджээ. Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ тэргүүн Мариус Визер, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита цахим уулзалт хийснийхээ дараа Их Дуулгыг цуцлах шийдвэр гаргасан байна.
Дэлхийн дахинд сүүлийн үед дахин идэвхижсэн цар тахлын энэ үед Их Дуулга тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпын наадамд ч нөлөөлөх магадлалтай хэмээн 2 тал үзсэн байна.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо
Сэтгэгдэл бичих