2020 оны 9-р сарын 21
15 цаг 48 минут

У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцаж, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, эрүүл мэндийн яаманд ажиллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй “Цаг захиалах дуудлагын нэгдсэн төв”, эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох PACS системийг нэвтрүүлж, ашиглалтад оруулснаа танилцууллаа.

Arslan.mn

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий нийтэд цар тахал гарсан цаг үеэс эхлэн Монгол Улс найман сар дотооддоо Коронавирусыг алдалгүй амжилттай хамгаалж ирсэн. Энэ ажлын үр дүн бол эрүүл мэндийн салбарын хамт олон болон эмч, эмнэлгийн ажилчид та бүхний хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Төр захиргааны байгууллагын бүх шатанд амжилттай ажиллаж, өнөөдөр эх орон маань амар амгалан сайн сайхан байна. Энэ бол Эрүүл мэндийн салбар, бусад төрийн байгууллагууд цаг үеийн арга хэмжээг уялдаа холбоотой хэрэгжүүлсний үр дүн. Үүнийг дэлхийн улс орнууд төдийгүй ДЭМБ-аас сайшааж байгаа. Олон улсын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бидэнд дутуу зүйлүүд их байна. Гэхдээ та бүхний зөв бодлого, зөв шийдвэрийн үр дүнд өнөөдрийг хүртэл хугацаанд дотооддоо энэ аюулт цар тахал дэгдсэнгүй. Тиймээс Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад Монгол Улсын Засгийн Газрын зүгээс болон ард түмний зүгээс гүн талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд энэ аюулт цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газраас, улсын төвөөс, Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ ажлын үр дүнд бид бэлэн байдлыг хангах боломжоор олгосон гэж харж байна. Бусад улсуудын туршлагаас мөн суралцаж байна. Алдаа дээр нь ажиглалт хийж байна. Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэн суулгах төв, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна. Энэ суурь ажлуудыг бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана” гэлээ.

Arslan.mn

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажлаа танилцуулах илтгэлдээ “эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн ажлуудтай танилцаж буй Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт талархал илэрхийлье. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэддээ чанартай хүртээмжтэй үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын гол хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, зорьсон ажлаа хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс гүйцэтгэлээр санхүүжих том тогтолцоо руу шилжихтэй холбогдуулан бид бэлтгэл ажлуудыг хийж ажиллаж байна.  Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын үед дараах дөрвөн чиглэлд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд лаборатори оношлуур, тоног төхөөрөмж, хүний нөөц, орны нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын зэрэгт анхаарч ажиллаж байна. Бид бүх эмнэлгүүдийнхээ нөөцийн мэдээг нэгтгэх зорилгоор burtgel.mohs.mn цахим програмд 418 байгууллагаас мэдээ, мэдээллийг шуурхай авч байна. Бид орны болон эрчимт эмчилгээнийхээ орны тоог тооцоод үзэхэд Улаанбаатарт эрчимт эмчилгээний 148 ор нэмэх шаардлагатай бол орон нутагт орны хүртээмж хангалтттай боловч тоног төхөөрөмж, хүний нөөц шаардлагатай байна. Ковид-19 оношлох PCR оношлуураар таван аймгийг хангасан. Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж гурван аймагт  байршуулахаар ажиллаж байна. Мөн Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг төвлөрсөн ариутгалын тасгуудыг засварлан, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байна.

Түүнчлэн эмч сувилагчийн 1:1 харьцааг 1:2 болгох зорилт тавин ажил болгоод явж байна. Энэ хүрээнд сувилагчийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж энэ онд 100 оюутан хамрагдаад байна. Бид ирэх 4 жилд эрүүл мэндийн салбарт халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас 5 том цогц ажлыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, нотолгоо шинэ технологид суурилсан эрүүл мэндийн дэмжих төвүүдийг байгуулах, эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог бүрдүүлэх, эмийн чанар, үнийн зохицуулалтын тогтолцоо, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн тогтолцоог тус тус бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Уулзалтын төгсгөлд Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар цар тахлын үед ариутгал, халдваргүйтгэл хариуцан сайн ажилласан эмнэлгийн ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

95.114.104.46MGL   • 2020, 9 сарын 21. 23 цаг 40 минут

XYREL-ILJGEE CHI DAANCH ARCHAAGYI E.CAID YUM DAA CHI BOL ZYGEER NEG MUU TSERGIIN CURGUUL DECLEGCH TSOLTOI TOGCCON GOIJUUR OFITSER

64.119.25.130Зочин   • 2020, 9 сарын 21. 22 цаг 02 минут

ЧИНБҮРЭН эмчид улам их амжилт ерөөе.Түүний гаргасан санаачлагыг дэмжин хурдан шуурхай ажиллаараЙ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.