2020 оны 9-р сарын 22
8 цаг 20 минут

Б.Галаарид: Хэн нэгэн хэзээ нэгэн цагт гарцаагүй хөндөх ёстой чухал сэдвийг П.Анужин ярьсан

УИХ-ын гишүүн П.Анужин төрийн түшээдийн дээлний хээг хуульчлах талаар санал хөндсөн нь эерэг, сөрөг хандлагын аль алиныг дагуулсан. Түүний саналыг өмгөөлсөн санаагаа тухайн үед сошиалд илэрхийлж байсан Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор Б.Галааридтай энэ сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын гишүүн П.Анужин төрийн хүний дээл хувцасны хээг хуульчлах ёстой гэж ярьсан. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-П.Анужингийн ярихыг сонссон. Төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны соёл гэж Монголын уламжлалт том соёлыг хэрхэн зөв хадгалах талаар саналаа хэлсэн гэж ойлгосон. Хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт гарцаагүй хөндөх л ёстой байсан чухал сэдэв. Үүнийг ойлгодог, санаа тавьдаг хүн төрийн түшээд дунд байгаад баярласан. Гэхдээ бүхэлд нь биш, зөвхөн хээний тухай ярьсан байна лээ. Цогцоор нь ярих байсан юм.

-Цогцоор нь гэдгээ та тайлбарлаж өгөөч. Яагаад цогц асуудал гэж?

-Монгол төрийн тэргүүн, эвэртэн туурайтнуудын хувцасны соёл гэж нэн эртнээс улбаатай том соёл. “Эвэртэн туурайтан” гэдэг нь Хүннүгийн өндөр дээд албан тушаалтнуудын зэрэг дэвээс үүдэлтэй нэршил. Ийм л эртний түүхтэй. Эрдэмтэд маань ч багагүй судалсан. Г.Бадрахын “Чингисийн дээд үеийн монгол хувцасны өгүүлбэр” гэж бүтээл бий. Х.Нямбуу, С.Бадамхатан, Ү.Ядамсүрэн, Б.Мөнхцэцэг, У.Эрдэнэбат, Д.Баяр, С.Дулам, Д.Цогзолсүрэн, Ж.Урангуа, Ц.Базардорж гээд олон эрдэмтэн энэ чиглэлийн судалгаанд өөр өөрийн хувь нэмрээ оруулсан байдаг. Титэм, дээл, бүс, тэдгээрийн хээ, өнгө гээд нарийн яривал асар их юм бий. Энэ уламжлал үеийн үед хадгалагдсаар Богд хаант Монгол Улсаар дуусгавар болсон. 1990-ээд онд үндэсний уламжлалаа сэргээсэнтэй холбоотойгоор дахин сөхөгдөж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан ёслолын иж бүрэн хувцастай тангараг өргөсөн түүхтэй. Үндэсний хувцас гэдгээсээ гадна бэлгэдлийн хээнүүд нь ч учиртай. “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж үг хүртэл бий.

-Тэгээд л УИХ-ын гишүүн П.Анужин хээний тухай онцолж ярьсан байх нь ээ?

-Тийм байх. Ер нь үндэсний хувцасны соёлоо эргэн сэргээхдээ мэдлэггүй, хэт чамирхсаны улмаас уламжлалт хээ бэлгэдлийн хэрэглээний утгыг алдуулчих вий гэж сануулсан сануулга гэж би хувьдаа ойлгосон шүү. Зөвхөн малгай титмэнд залах ёстой, бүсэлхийнээс дээш хувцсанд хэрэглэх хээнүүд гэж бий. Мөн манж, түвэд, хятад зэрэг ард түмний эрхэмлэдэг утга бэлгэдэл, монголчуудын уламжлалт бэлгэдэл гээд ялгаж салгаж хандахгүй бол ёс мэддэг хүмүүсийн элэг доог болно. Уул, үүл, ус, цэцэг, гар, сар, навч, ургамал, амьтан, геометрийн янз бүрийн дүрсэн хээнүүд бүгд өөр өөрийн утга бэлгэдэлтэй. Үүд хаалга, авдар сав, хувцас хэрэглэлдээ алийг нь хэрхэн хэрэглэх тогтсон соёл байсан. Сүүлийн үед монгол дээлийн ар, өвөр хормойн дээр хаан хатны дүр хатгамалжуулж, дээш залж дээдлэх ёстой зарим хээг бөгс хувцсандаа зуруулж чамирхах болсон байна. Чамирхал хөөж хэлбэрдсэн залуус нэг л өдөр өгзгөн дээрээ соёмбо шивүүлчихсэн явах вий дээ гэж санаа зовох юм.

-Улс оронд тулгамдсан асуудал зөндөө байна. Тийм тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудал биш гэж олон хүн шүүмжилсэн. Олон нийт маш сөргөөр хүлээж авсан. Яагаад тэгэв?

-Монголын нийгмийн тогтолцоо, эдийн засаг, олон нийтийн санаа бодол тааруу байгаа нь үнэн. Хүмүүс бухимдалтай байна. Тэгээд л ач холбогдолгүй юм ярилаа гэж дургүйцсэн байх. Уг нь Монголынхоо төрт ёсны уламжлалыг хадгалах гэдэг тийм ч ач холбогдолгүй асуудал биш шүү. Төрийн түшээд нь хүртэл харийн утга бэлгэдэл бүхий хээтэй дээл хувцас өмсөөд явбал ямар олиг байхав. Луун хээт торго гэхэд л хэдэн хумстай луу вэ гэдгээс эхлээд асуудал үүсдэг. Үндэсний хувцсаа утга бэлгэдлийг нь мэдэж урлуулъя, болохгүй бол хуульчилж байгаад ч болов хэвшүүлье  гэсэн санааг П.Анужин илэрхийлсэн байх. Ийм ёс байгаагүй биш, байсан юм аа. Хамгийн ойрын жишээ гэвэл Богд хаант Монгол улсын “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг”-ээс төрийн томчуудын ихэд яамлах (ёслол хүндэтгэл), энгийн яамлах үеийн өмсөх хувцсыг нарийн тодорхой журамлан хуульчилж байсныг олж үзэж болно.

-Үндэсний гэх бүхнийг хоцрогдол, шал дэмий юм гэх хандлага давамгайлах болсон шалтгаан нь юу вэ?

-Дэлхийн ард түмнүүд даяаршиж, ижилсэж байна. Европ соёл нийтэд нэвтрээд удлаа. Суурин амьдралд зохицож төгөлдөршсөн энгийн, амар соёл юм даа. Бас соёлт ертөнцийн нэг төлөөлөл гэж харагддагаараа давуу тал болдог байх. Гэхдээ аль ч улс орны төрт ёсонд уламжлалаа хүндэтгэн дээдлэх байдал хадгалагдсаар байгаа. П.Очирбат гуай нэг удаа надад гоё түүх ярьж өгсөн юм. Английн хатан хаантай уулзахынхаа өмнө яавал халуун дотно яриаг хурдан өрнүүлж, уулзалтын цагийг илүү үр дүнтэй ашиглах вэ, бидний адил тал юу билээ гэж бодож байгаад үндэснийхээ хувцсыг өмсөж очих нь зөв гэж шийджээ. Түүний бодсончлон яриа хөөрөө үндэсний соёлоос эхэлж, улмаар маш халуун дотно өрнөсөн гэдэг. Үндэсний юм гэдэг ийм л сайхан.

-Улс төрчид монгол дээл хувцасны дэг соёлтой болсноор ямар ач холбогдолтой вэ?

-Би дөнгөж сая нэг давуу талыг нь хэлчихлээ. Тэгээд ч даяаршлын үед дангааршлаа хадгалах хүчин зүйлийн нэг юм даа. Үндэсний өв соёлоо хамгаалах, уламжлан хадгалах үйлсэд улстөрчид үлгэрлэх үүрэгтэй гэдэг утгаараа П.Анужингийн санал байж болох л шийдэл.  

-Ер нь үндэсний соёлын дархлаанд хувцасны соёл ямар нөлөө үзүүлэх вэ?

-Монгол хүн юм бол монгол бичгээ суръя, хэрэглэе гэсэн санаачилга өнөөдөр нэлээд эрчтэй байна. Түүнтэй нэгэн адилаар монгол хувцас, үндэсний онцлог шингэсэн хувцас өмсөх сонирхол сүүлийн жилүүдэд илт нэмэгдэж байгаа нь сайн  хэрэг. Монголчуудын эртний, өөрийн гэсэн өвөрмөц соёл бол хүн төрөлхтний үнэт өвийн нэг. Монгол хувцасны соёл ч тэр л ай савд багтахаар барахгүй дэлхийд ихэд үнэлэгддэг. Тэр утгаараа үндэсний хувцсаа дээдлэх нь хүн төрөлхтний хувцасны соёлд жин нэмсэн, үндэсний соёлын дархлаагаа хадгалсан сайн үйл юм.  

-Төрийн өндөрлөгүүд нэг хэсэг баахан хоргой торго, том том хүрэм, нударгатай дээл өмсдөг байсан. Одоо энгийн бүрх малгай, цулгуй дээл өмсдөг болчихлоо. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

- Тийм шүү. Хаад ноёдын жишгээр хөлтэй магнаг дээл, үнэтэй үслэг малгай, элдэв янзын хүрмээр гангарсан. Зарим нь хурлын танхимд малд явж байгаа юм шиг үстэй дээл, лоовуузтай суудаг л байсан. Сүүлийн үед энгийн дээл өмсөж, арай даруухан байдаг болсон байна лээ. Нэг нэгнээ дуурайдаг, ялангуяа төрийн гурван том албан тушаалтан ямар хувцас өмсөж байгааг харж дагадаг бололтой. Бөхчүүд бол түрүү бөх ямар өнгийн дээл өмссөнийг дуурайх байдал харагддаг. Эртний ёсондоо бол дээл, малгайны өнгө, хээ гээд утга бэлгэдлийн нарийн юм нэлээд бий. Алийг нь гэж ярихав дээ.

-Танай гэр бүлийн хүн үндэсний хувцасны урлантай. Яагаад дээл урлах болсон юм бол?

-Манай гэргий удмын сайн үйлчин. Хэл судлалын мэргэжилтэй ч  “Уран гоёл урлан” гээд үндэсний хувцасны газар ажиллуулаад 5 жил болж байна. Үндэсний өв соёлоо хадгалах, түгээх гэсэн хүсэл эрмэлзлээс нь үүдэлтэй байх. Олны танил хүмүүс нэлээд үйлчлүүлдэг, оёдол мэддэг хүмүүст хийц чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн газар болсон. Үндэсний дээл, цамц, өмд урлахаас гадна үндэсний хувцасны онцлог шингээсэн орчин үеийн хувцас бас хийдэг. Мөн эртний хувцас судалж, сэргээн урлах хоббитой. Энд тэндхийн ном их цуглуулж, судалгааны ажил хийж байгаа. Хамгийн сүүлд Дондогдулам хатны нэг хантаазыг дуурайлган урлахаар тэдний урлангийн үйлчин бүсгүйчүүд нэлээд хэдэн сар ажиллаж байна. Нарийн чимхлүүр, өртөг ажиллагаа ихтэй, бас сонирхолтой ажил байдаг юм байна. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, шинэчлэлийн асуудлаар нэг ном гаргана гээд, тэр ажил нь овоо ахицтай байгаа гэсэн шүү.

 

42
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

42 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.84.139Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 37 минут

За тэгвэл орос еропууд өмдөг костюм пиджакаа өмсөх хэрэгггүй болохнээ

202.9.40.32зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 59 минут

Анужинг харахаараа, ярих хэлэхийг нь хүртэл шүүмжлээд байдаг хүмүүс дээд зэргийн атаач, хар сэтгэлтэн, ховын тулам, нэг үзүүртэй зүү, 2 үзүүртэй тэвнэ болохоо мэдэж ав.

103.26.194.234Зочин   • 2020, 9 сарын 26. 15 цаг 36 минут

Билэгдэлтэй ард түмэн үндэсний хувцасны хэв маяг, хээ хаур утгатай. Төрийн түшээдээс эхлээд үндэсний хувцасанд хүндэтгэлтэй хандах нь түмэн олонд нөлөөтэй ярих сэдэв мөн.

149.74.112.49Зочин   • 2020, 9 сарын 25. 14 цаг 06 минут

Er ni bol jijighen asuudal gej baij bolohgvi. Anujin erhmiin hunddun sedev bol bas l chuhal sedev. Gehdee aliig ni hamgiin tvrvvnd tavih ve gedeg daraalal bh estoi bolov uu. Ehleed korrupts, hulgai, turiin Albyg hamaatan sadangaaraa ezleed suudag asuudal zergiig shiideh.

192.82.65.120Зочин   • 2020, 9 сарын 24. 7 цаг 46 минут

С.Жавхлан шиг дээлээ өмс үгүй бол больцгоо идэж ууж ханаж цадахгүй бирдүүд яагаад иргэд ядуу ИХ гишүүд сайд дарга нар баяжаад багаагаа тайлбарла ажлаа өг шуналтангуудаа

219.59.73.170Зочин   • 2020, 9 сарын 24. 6 цаг 50 минут

АНУЖИН ГУАЙ НЭЭХ ЯПОН ГЭЖ ИРЭЭД ЖИШЭЭ АВХЫН .ХАЧИР ДЭЭРЭЭ 2 ЖИЛ Ч БАЙЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ .АЛИВАА УЛСЫН НИЙГЭМ СОЁЛЫГ МЭДИЙ ГЭВЭЛ ДООД ТАЛ НЬ 4 ЖИЛ БАЙЖ ЗАХЫН СОЁЛЫГ МЭДЭЖ ЭХЭЛНЭ ГЭДЭГ ЯПОН ХИЧЭЭЛД СУУСАН Л БАЙХДАА

192.82.78.79монгол   • 2020, 9 сарын 22. 16 цаг 48 минут

маш чухал асуудал мөн үү

202.179.31.251Зочин   • 2020, 9 сарын 23. 11 цаг 25 минут

мөн учир нь монгол хүн билэгээрээ хятад хүн бэлээрээ гэдэгдээ

103.26.195.6Зочин   • 2020, 9 сарын 22. 16 цаг 37 минут

Аливаа улс үндэстэн өөрийн бичиг, соёл, ёс заншилаа алдахлаар устаж үгүй болдог. Олон орныг энэ аргаар их гүрнүүд эзлэж авсан байдаг. Маш чухал сэдэв хөндсөнийг маш харамсалтайгаар хүлээж авч байна.

43.228.129.86Зочин   • 2020, 9 сарын 22. 13 цаг 42 минут

Галаарид чинь эхнэр нь ямар урлантай гээд дээл хувцас харуулаад байдаг билээ. Түүндээ Анужингаар дамжуулж төрийнхний дээл хийж баяжих гэж долигонож байгаа ухаантай юм биз дээ. Галаарид гэж хэрэг дээрээ үнэхээр үхээнц дорой, пялдага, монголын сэтгүүлчдийг хятадад сургаж баахан явсан нөхөр гээ биз дээ.

202.131.227.82иргэн   • 2020, 9 сарын 22. 13 цаг 32 минут

Дэмжих юмаа дэмжиж ядав аа

192.82.78.79монгол   • 2020, 9 сарын 22. 13 цаг 23 минут

Анужин өөрийн хүчээр их хурлын гишүүн болоогүй нь тодорхой шдэ. Үргэлж шалдир балдир зүйлийг том болгож ярьдаг. Өөрийн чадлаар явж байна уу эсвэл хэн нэгний дэмжлэгээр явж байна уу гэдэг нь бүхний өмнө ил байдаг

202.179.24.72Иргэн   • 2020, 9 сарын 22. 13 цаг 05 минут

Ард иргэд минь ядуурч туйлдаж, бухимдаж байгааг төр засаг маань мэдэх сөхөөгүй л байна. Хэдэн мал минь өлсөх аюулаас аварч байна даа

202.179.24.72Иргэн   • 2020, 9 сарын 22. 13 цаг 03 минут

Байгаа байдалдаа зөв дүгнэлт хийхгүйгээр зөв замаар явна гэвэл түүн шиг худал хуурмаг юм байхгүй. Олон дээд сургууль төгссөн онолын мэдлэг сайтай ч хүмүүжил муутай л бол буруугаар сэтгэж булхайтай зүйл рүү л зүтгэнэ. зүтгүүлнэ. Төрд сонгогдож ард иргэдээ төлөөлж хуулиа боловсруулж баталж мөрдүүлж байгаа хүмүүсийн бид хэн нь эх орон ард иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж байна вэ? гэдгийг дүгнэж цэгнэдэг тийм ухамсар мэдлэгийн хүрээ бидэнд дутагдаад л жижигхэн хов живийн маягтай юмаар хөөцөлдөөд байх юм. Ард иргэ

202.9.46.143Зочин   • 2020, 9 сарын 22. 12 цаг 56 минут

Undesnii uv ulalmjlal,turt ysnii bilegdel heregtei.Manjiin ueiin dald sanaa buhii bilegdluudiig sudlaachid sudlaad olon tumend surtalchlan taniulah heregtei.Gol ni deer doorgui medehguigeesee l bolood bgaa ym da.

202.9.47.17Зочин   • 2020, 9 сарын 22. 11 цаг 46 минут

ojuni jaduural het gazar avchdee jasan uhamsar doroi hvmvvs olshirson jum be dee

202.126.89.228Зочин   • 2020, 9 сарын 22. 11 цаг 14 минут

Энэ Галаарид бас эхнэр нь аль аль нь сумтай гарууд байдаг. Пануужинтайгаа таарсан юмнууд

64.119.18.36Зочин   • 2020, 9 сарын 22. 11 цаг 10 минут

Ярих юмаа мөн олов оо. Дээлийн торгоны хээтэй манатай. Амьдрал хэцүү байхад ....

66.181.167.235Зочин   • 2020, 9 сарын 22. 11 цаг 06 минут

Монголчууд ирээдүйн тухай ярихаа байжээ өнгөрсөн үёийн түүх торгоны хээл ярьж цаг нөхцөөдөг болж

202.179.31.251Зочин   • 2020, 9 сарын 23. 11 цаг 29 минут

монгол хүн билэгээрээ гэдэгдээ билэгдэл гэдэг бол ирээдүүгээ сайн сайхан байгаасай гэж билэгдсэн зан үйл юм шүүдээ,монгол хүн бол үүнийг сайн ойлгоно

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 48 минут

10 сая төгрөг өгч байж өмсөх дээл хувцасаа Хуульчлах хэрэг байна уу. Үндэсний өв уламжлалаа сурталчилдаг зааж сургадаг баяр наадмаараа өмсөж хэрэглэдэг байхад болоо ш дээ . Одоо үед нэн тэргүүнд хийх зөндөө ажил байна даа Чаддаг чаддагаа л хийх болохоор улс хөгжих ч гүй юм даа

202.21.124.132Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 43 минут

төрийн албан хаагчдийн дүрэмт хувцас,дүрэмгүй нормын хувцас,үс гэзэг, сахал ,шивээс, нүүрний будаг шунха нүдний шил,нөмрөг,амны хаалт,гутал хувцасныг цэгцэлэхгүй бол замбараагүй болж дүртай нь цэргийн дүрэмт хувцасаар тодрох,дургүй нь нүүр царайгаа нууж чамирхах,шалдалж цээж бөгсөө товойлгож гайхуулах мэтийн үндасний Монгол ёс жудгаас даварсан дүр төрөхтэй хүмүүс төрийн албанд байлгамааргүй байгааг _хөхшид,эрдэмтэд-судлаачид анзаарч лбайгаа шүү, төр төмбөгөр-ёс ёмбогор гэдэг үг гудамны зүй цэцэн үг боловч ард иргэдийн дунд тархасан онч мэргэн с

124.158.95.14ИРГЭН   • 2020, 9 сарын 22. 10 цаг 39 минут

ПАНУУЖИН ТА ОЛОН НӨХӨРТЭЙ БАЙЯ ГЭСЭН ХУУЛЬ САНААЧИЛБАЛ АМЬДРАЛД ЧИНЬ АРАЙ ОЙР БАЙХ АА???

202.9.40.42Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 35 минут

gadna tal yaaxuu dotor talaa exleed bod yari

202.126.89.236Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 23 минут

Төрийн түшээдийн бэлэг эрхтний хэмжээний тухай хууль хэрэгтэй байна

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 9 сарын 22. 10 цаг 06 минут

ХИЙХ ЮМГҮЙ ХҮМҮҮС САЙХАН ЮМАА, НЭГ БАЛАЙ АВГАЙ 10 САЯЫГ АВАХ ГЭЖ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАЙДАГ, БАС НЭГ ЭРГҮҮ НЭГ СЭТГҮҮЛЧ НЬ ДЭМЖИЖ Л БАЙДАГ, ЦААНА ЧИНЬ ЭНЭНЭЭС ЧУХАЛ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДАЛ МАШ ЧУХАЛ БОЛООД БАЙНА. ЮУН ТОГОНЫ ХЭЭ, ИДЭХ ХООЛГҮЙ, ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ ИРГЭД ҮЙ ОЛОН БАЙХАД БАЯЧУУД, ДЭЭДСҮҮД ДЭЭЛ, ТОРГОО ХУУЛЬЧИЛЖ БАЙЖ ӨМСӨХ БӨӨН ЯМБАЛАЛ, ТАНСАГЛАЛ??? ДУРГҮЙ ХҮРМЭЭР ЮМАА

202.55.188.36Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 04 минут

Эмэгтэй Жавхлан болохоо баталлаа. Удахгүй янхан гэдэг нь ил болох байх даа.

112.72.15.78Зочин   • 2020, 9 сарын 22. 10 цаг 04 минут

Хувцасаар жигдрэх нь зүйтэй . Өмссөн хувцас бол тухайн албаны ил тод байдал, ёс зүйг нийтэд илчлэх хүмүүжлийн том илэрхийлэл. Болохгүй зүйлгүй зөв л асуудал

192.82.75.76Зочин   • 2020, 9 сарын 22. 12 цаг 37 минут

Өнөөдөр дүрэмт хувцас,бие хамгаалах хэрэгсэл буюу хувцас гэсэн 12 төрөл ойлголт байгаа. Төрийн эрхэмүүдийн хувцас лав бие хамгаалах нь биш дүрэмт хувцас биш зөвхөн тухайн хувцас / өмд,цамц,пижик гэх мэт/ хээг хуульчилах санаа яваад байнаа даа. Тэгвэл нөгөө талд нь хүссэн ч эс хүссэн ч энгийн иргэдийн өмсөх хувцасны хээ яригдаж таарнаа даа. Жирийн иргэд нь төрийн эрхэмүүдийн өмсдөг хувцасны хээтэй материалаар дээл хувцас хийж өмсөөд гүйж болохгүй биздээ.Тэгэхээр тийм хориглосон заалтыг яриад байгаа хуулинд оруулж таарах нь энэ юу вэ?

202.9.46.48А.Найдан   • 2020, 9 сарын 22. 9 цаг 43 минут

950саяыг эрх мэдлээ ашиглан авсан Солтан мэт нь ямар нүүрээрээ давж заалддаг б.аа , авсан мөнгөнийх нь банкны хүүг ядаж 12% -иар тооцон 100сая төгрөгөөс дээш торгууль ноогдуулах хэрэгтэй .

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 42 минут

Naad deelee zailuulaa turiin ordond alia salbadai tsarailaad

202.179.31.251Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 41 минут

монгол хүн бэлэгээрээ гэдэг монгол биш хүнд монгол ёс мухар сүсэг гэж санагдах нь мэдээж шүүдээ

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 32 минут

Энэ Галаарид ингээд хэлчихвэл хүмүүс өөрчлөгдөнө гэж үү, Ануужин Чимбай хатныг дуурайх гэсэн байх. Залуу гишүүд ард түмнээ мэдрэхгүй юм хийвэл засах арга нь өөрсдийгөө эргээд өмөөрөх биш харин энийгээ мартагдахаар сайн юм хийх хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүй өмнөх шигээ биш болсон. Тэгээд ч дэлхий ертөнц шал өөр тийшээ явж байна. Та нарын төсөөлөө ч үгүй өөр нийгэм рүү бага багаар урагшилж байна. Мэдрэмжтэй бай. мэдлэгтэй бай. Гишүүдээ, бас залуухан сайдаа.Төрийн тамгыг буруу ашигласан сайдад ч ингэж хэлмээр байна. Сургууль төгссөнөөрөө биш, өөрс

202.21.116.86Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 29 минут

Эхлээд улс орноо хөгжүүлчихээд хээ хуараа ярьдаа,Гуяа дагаж хүзүү болчихоод, хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй байгаа шүүдээ,

192.82.66.151Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 22 минут

Зөв дэмжиж байгаа.Манай хаад ноёдууд бүгд л төрийн хүндэтгэлийн хувцас өмсдөг байсан.Битгий ингэж атаархаж хүнийг гутааж бай.Өөрсдийгөө ясар өрөвдөлтэй хүмүүс бэ гэдгээ харуулж байгаа.Юу таалагддаггүй улстөрч гээд байгаа хэн тэр судалгааг авсан юм.Тэр судалгааг авуулсан нөхөр жинхэнэ Анужинд атаархаж хорсдог хүн байна .Өөрийгөө жинхэнэ барьж өглөөдөө.Мундаг эмэгтэй.Улам эрчтэй зоригтой тэгэх тусам дуугарч бай.Амжилт Анужин гишүүнээ.

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 09 минут

Зөв шүү. Яахаараа дандаа юмыг үгүйсгэж байдаг, муулахын дон туссан ард түмэн юм бэ

64.119.18.190Зочин   • 2020, 9 сарын 22. 9 цаг 06 минут

Дээлийн хээ ч яамай байнаа. Хөгжөөд ,иргэд нь тайван, элбэг хангалуун амьдралтай болчихсон бол хийх юмаа олж ядаад хээ ,хуар яриад сууж байна гэхсэн.

139.5.218.45Дипломат   • 2020, 9 сарын 28. 13 цаг 10 минут

Хамгийн түрүүнд харь оронд Монгол өтор, Монгол улсаа төлөөлөн суудаг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын ёслол хүндэтгэлийн хувцасны соёлыг яримаар байна. Төрийн эрхэм дээд хүндэтгэлийн тэр хувцас нь үндэсний соёл уламжлалын агуулгыг хадгалсан, бас орчин үе, хөгжлийн хандлагатайгаа эецэхүйц хувцас баймаар байгаа юм. Энд өдөр тиумын ажил амьдралын явцдаа хэрэглэдэг хувцасны тухайд биш, зөвхөн Итгэмжлэх жуух бичиг барих, суугаа орны төрийн эрхэм дээд ёслол, арга хэмжээнд оролцох зэрэг цөөхөн тохиолдолд өмсөх хувцасны хэв загвар, утга агулга,

139.5.218.45Дипломат   • 2020, 9 сарын 28. 13 цаг 18 минут

донж маягийн тухай л ярьж байгаа юм шүү. Түүнээс биш хаад ноёдын ч юм уу баатар жанжингуудын хувцас хэрэглэлийг дуурайсан байх тухай яриа байж боломгүй. Олон улсын хэмжээнд ёсчлогдсон хувцас хэрэглэл гэж байдаг. Тэр нь Монгол хүний бие цогцос, царай зүсэнд тэр болгон тохирохгүй байх нь бий. Нөгөөтэйгүүр олон улсын тогтоосон ёс жаягт үндэсний хувцсаа хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс тэр тохиолдолд өмсөх хувцас хэрэглэлийн ёс жаягийг тогтоож өгмөөр байгаа юм. Одоогоор манай эрхэм Элчин сайд нар өөар өөрийнхөө ойлголт, сэтгэлгээгээр

139.5.218.45Дипломат   • 2020, 9 сарын 28. 13 цаг 27 минут

"үндэсний хувцас"гэж үзэж байгаа зүйлээ хийлгэн өмсөж төрийн эрхэм дээд ёслол, арга хэмжээнд оролцож байгаа харагддаг. Тэр нь нэгдсэн журам, дэг жаяг, загвар гэх мэт тогтсон ойлголтгүйн улмаас заримдаа "хошин шогийнхны үзүүлбэрт" орох гэж байгаа юм шиг харагдах нь бий.Төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай гэж ярьдаг, тэгж ч бусдад ойлгогддог Монглол улсын тэргүүн дипломатууд нэгдмэл утга агуулга, хадгалсан хувцас хэрэглэлтэй байх ёстой гэж би боддог.Энэ нь Элчин сайд, Байнгын Түр хамаарагч нарт л хамаарах асуудал.

139.5.218.45Дипломат   • 2020, 9 сарын 28. 13 цаг 33 минут

Бусад дипломат ажилтан нар бол дипломат албанаа дэлхий нийтийн хэмэжээнд хүлээн зөвшөөрч, хэрэглэж буй өнөөгийн жишиг жаягт нийцсэн хувцастай байхыг бүх нийтээрээ зөвшөөрсөн байдаг. Элчин сайд нарын зиндааны хүмүүсийн хувцасны хээ, хэлбэр, иж бүрдэл зэрэг асуудалэнд бүрэн хамаарна шүү. Тиймээс Анужин гишүүний дэвшүүлсэн саналын хүрээнд эн тэргүүнд шийдэх асуудал бол энэ мөн.

64.119.26.188Зочин   • 2020, 9 сарын 22. 8 цаг 34 минут

ТӨРИЙН ХҮН ГЭЭЛ ТУСГАЙ ХУВЦАСТАЙ БОЛОХ ЮМ БАЙНА. МАНЖ ХАР ШИГ УСТАХ ВИЙ ДЭЭ. ЯМБА ХЭТЭРЛЭЭ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.