2020 оны 9-р сарын 23
10 цаг 30 минут

Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5.0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө

“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.

Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21,0 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм.

Коронавирус /COVID-19/-ийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ ийнхүү үргэлжилж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана43 минут 57 секундын өмнөМьянмарт эсэргүүцэгчдийн цогцсыг ар гэрт нь 85 ам.доллараар зарна2 цаг 6 минутын өмнө“БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна2 цаг 20 минутын өмнөЦэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана2 цаг 21 минутын өмнөНоён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ2 цаг 30 минутын өмнөСансарт ниссэн хатагтай нар: Mэй Жэмисон2 цаг 31 минутын өмнө"Pfizer" вакцинд тэсвэртэй мутацид орсон хувилбар Өмнөд Африкт илэрчээ2 цаг 36 минутын өмнөХөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан2 цаг 48 минутын өмнөДээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 8 шүүгч ажиллахаар болов3 цагийн өмнөКоронавирусийн халдвар авсан жүдочдыг Монголд авчран эмчилж эхэлжээ3 цаг 11 минутын өмнөСамранд явсан зургаан иргэн угаартаж нас баржээ3 цаг 25 минутын өмнөНэгдүгээр ангид элсэгчдийг НАЙМДУГААР САРД бүртгэнэ3 цаг 41 минутын өмнөС.Энхболд: Эмч ажилчид дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцож болно4 цаг 6 минутын өмнөУОК: Байгууллагууд ажиллах ажилчдынхаа нэрсийг Шуурхай штабт бүртгүүлэхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй4 цаг 55 минутын өмнөХөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй5 цаг 8 минутын өмнөНийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ5 цаг 35 минутын өмнөС.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна5 цаг 55 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа6 цаг 1 минутын өмнөЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас 20 настай эрэгтэй нас барлаа6 цаг 32 минутын өмнөДэлхийн аваргын төлөө боксчид шинэ дүрмээр тулалдана6 цаг 40 минутын өмнөХӨСҮТ: 28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтаа үр дүнтэй байлгавал долдугаар сард өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош бүртгэгдэх тооцоолол байна6 цаг 47 минутын өмнөФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР7 цагийн өмнөЯпон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ7 цаг 11 минутын өмнөЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна7 цаг 13 минутын өмнөХ.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна7 цаг 22 минутын өмнөУлаанбаатарт 8 хэм дулаан байна7 цаг 24 минутын өмнөЗасгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4 сар 12. 18:08Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов 4 сар 12. 17:44Bild: Германы канцлер Меркель коронавирусын эсрэг вакцин хийлгэхээ хойшлуулжээ4 сар 12. 15:06Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна4 сар 12. 14:17
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.