Ж.Үйлст: Үл хайхрах хүчирхийлэлд өссөн хүүхэд хатуу, хүйтэн сэтгэлтэй болж төлөвшдөг

"Нийгэм нягтших тусам сэтгэл гутрал, айдас, түгшүүр зэрэг сэтгэл зүйн өвчлөл бий болж байна"

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг олон нийт хүчтэй хөндөж байна. Иймд бид гэр бүл хэрхэн эрүүл сэтгэл зүйтэй байх, хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлөх, түүнээс эцэг, эх асран хамгаалагч хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг үйлдэгчдийн сэтгэл зүйн байдлыг хэрхэн тодорхойлж үздэг вэ. Нөлөөлөгч хүчин зүйл нь юу байна вэ?

-Бие махбодь, сэтгэл санаа, үл хайхрах, бэлгийн, эдийн засгийн зэрэг нь бүгд хүчирхийллийн хэлбэрт багтдаг. ЦЕГ-аас гэр бүл салалт, эцэг, эхийн хариуцлагагүй байдал мөн цахим орчин дахь хяналтгүй байдал зэргээс хүүхэд хүчирхийлэлд өртөх улмаар хохирогч болж байна хэмээн тодорхойлсон байдаг. Харин сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал  нийгмийн нягтралын нөлөөллөөс шалтгаалж, энэ төрлийн гэмт хэрэг гарч байх магадлалтай. Учир нь нийгэм нягтших тусам бие хүнээс хүлээх хүлээлт өндөр болж эхэлдэг. Би орлоготой байх ёстой, өөрийн карьераа дээшлүүлэх хэрэгтэй гэх мэтчилэн хувь хүний өөртөө тавих хүлээлт өндөр болж байгаа юм. Гэвч эдгээр зорилгодоо хүрэхийн тулд гэр бүл, үр хүүхдээ орхигдуулах, улмаар гэр бүлийн орчинд таагүй харилцаа үүсэх болдог. Энэ нь гэр бүл салалтын үндсэн шалтгаан болж байна.

Хоёрдугаарт, нийгэм өөрөө нягтших тусам сэтгэл зүйн эмгэг, сэтгэл гутрал, айдас, түгшүүр зэрэг нийгмийн шинжтэй өвчин бий болж байна. Хувь хүнд гарч буй эдгээр өөрчлөлт нь гэр бүлд сөргөөр нөлөөлдөг байж болно. Магадгүй сэтгэл гутралд орсон хүн амьдралд тохиолдох бүх зүйл, өөртэй нь тааралдах хүмүүс, тэр бүү хэл ирээдүйгээ ч сөргөөр хардаг. Өөрт мэдрэгдэж буй тэрхүү түгшүүртэй, сэтгэлзүйн байдлаа хамгийн ойр дотны хүмүүстээ иэлрхийлж гаргадаг. Энэ нь сэтгэл зүйн өөрчлөлтүүд нь тухайн бие хүнд тулгамдсан асуудлын нэг болж хувирч буй үйл явц юм. Цаашид тэрхүү асуудлууд нь удаан хугацаанд даамжирч, хадгалагдаж явсаар сэтгэцийн эмгэг төвшинд ч очиж болдог. Өнгөцхөн харвал эрүүл саруул, бусадтай л адил яваа хүн мэт харагдавч сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөд орсон байдаг. Үүнийг хүмүүс “Чи нэг л өөр болоод байна” гэж илэрхийлдэг. Энэ нь зан чанар, харилцааны хувьд өөрчлөлт орсон байдлаа анзааралгүй явсантай шууд холбоотой. Гэр бүлийн хүчирхийллийн талаар асуудал гарахад хүмүүс хэн нэгнээс, байгууллагаас аль эсвэл төр засгаас хариуцлагыг нэхдэг. Гэвч бид эхлээд иргэн бүрийн сэтгэл зүйн асуудалтай нь тэмцэх ёстой.  

-Тэгвэл хүн бүр өөрсдийн сэтгэл зүйн асуудалтайгаа нүүр тулж, тэмцэж чаддаг болов уу?

-Асуудал байх нь хэвийн зүйл, түүнийг цаг хугацаа эдгээнэ гэсэн хандлагатай иргэд олон байна. Монголчууд эрүүл мэнддээ цаг зав зарцуулж, урьдчилан сэргийлэлтэд ач холбогдол өгдөггүйтэй адил сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч төдийлөн анхаарч чаддаггүй. Олон улсын жишгээр сэтгэцийн эрүүл мэнддээ тогтмол анхаарч байх ёстой. Хэрвээ сэтгэл санаа тавгүйрхэж, түүнийг шийдэх шийдлийг олж чадахгүй байгаа бол танд хэн нэгний тусламж хэрэгтэй байгааг илэрхийлдэг. Гэвч манайхан сэтгэл зүйн асуудал тулгарахад архи, тамхи хэрэглэх төдийхнөөр өөрийгөө тайтгаруулж байна. Харин энэ үедээ стресс болон сэтгэл хөдлөлийг зөв зохицуулж сурах хэрэгцээ үүсч буй юм. Үүнийг зөв зохицуулж чадахгүйгээс хамгийн ойрын, хайртай дотны хүндээ таагүй харилцах, улмаар гэр бүлийн орчинд хүчирхийлэл болж хувирах эрсдэлтэй.

-Үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийлэл гэж юу болох, ямар үйлдлээр илэрхийлэгддэг талаар мэдээлэл тодорхой ойлголт мэдээллийг хүргэхгүй юу?

-Сэтгэл санааны хүчирхийллийн тал дээр иргэдийн ойлголт дутмаг байдаг. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжихгүй байх, үзэл бодлыг нь үл хүндэтгэх, элдэв үгээр доромжлох, бусадтай харьцуулах зэрэг нь сэтгэл санааны хүчирхийллийг бий болгож байдаг. Мөн эцэг, эхчүүд өөрсдийнхөө үзэл бодлыг хүүхэддээ тулгах байдал ажиглагддаг. Эцэг, эх зааварлах үүрэгтэй болохоос тулган шаардах эрхгүй. Энэ нь ирээдүйд бусдад өөрийн үзэл бодлыг тулгасан, хүчирхийллийн зан чанартай хүнийг бэлтгэж байна гэсэн үг. Харин үл хайхрах хүчирхийлэл нь материаллаг болон материаллаг бус байдлаар ч илэрч болно. Жишээлбэл, хүүхдийг улиралд нь тааруулж хувцаслахгүй байх нь үл хайхрах хүчирхийлэл. Хүйтэнд нимгэн хувцастай явуулах, дүүрсэн памперсийг нь сольж өгөхгүй, цагт нь хооллохгүй байх, тухайн сар болон насанд нь тохирсон нэмэлт витаминуудыг өгдөггүй мөн эмнэлгийн үйлчилгээг цаг тухай бүрт өгөхгүй байх, өвдөхөд нь тоохгүй байх, сурах эрхийг нь хязгаарлах зэрэг бүгд л үл хайхрах хүчирхийлэл юм. Үл хайхарсан байдлаас хүүхэд миний хэрэгцээг бусад хүмүүс тоохгүй байхад би бусдыг тоохгүй байж болно гэсэн хүйтэн сэтгэлийг авч байдаг. Энэ нь бусдад илүү хатуурхах зан төлөвтэй болоход нөлөөлж буй юм.

-Хүчирхийлэл нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхэд ямарваа нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдэхгүй. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүүхэд 12 наснаас эхлэн би ямар хүн байх ёстой вэ гэдэг ойлголт, хандлага, итгэл үнэмшлийг ойр тойрны хүрээллийн хүмүүстэй харилцах харилцаанаасаа олж авна гэсэн байдаг. Бүх л мэдээлэл, ойлголтыг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авч байдаг үе гэсэн үг. Харин түүнийгээ ямар нэг мэдрэмжээр илэрхийлнэ. Магадгүй аав нь бага балчир үед нь гар хүрдэг байсан бол нас биед хүрсэн хойноо бусдаас айж, эмээх эсвэл эрэгтэй хүнээс айх айдастай байх гэх мэтээр эмгэг болж үлддэг. Өөрт тулгарсан ямар ч асуудлыг дотогш шингээж авдаг нь сэтгэлзүйн гэмтлийг тухайн хүүхдэд бий болгоно. Сэтгэлзүйн гэмтэлтэй хүүхэд ирээдүйд нийгмийн сөрөг зан үйлтэй, гэр бүл гэх итгэл үнэмшил дүүрэн бус, эрэгтэй, эмэгтэй хүнд итгэхгүй байх хүртэл нь нөлөөлдөг гэсэн үг.

-Хүүхэд аль ч хэлбэрийн хүчирхийлэлд өртсөнөө нуух, энэ үедээ бусадтай харилцахаас зайлсхийх байдал үүсдэг гэдэг. Тэгвэл энэ үед эцэг, эхийн мэдрэмж, анхаарал хүүхдэд хамгаас чухал байх?

-Хүүхэд эцэг, эхтэйгээ ойр дотно, байнгын харилцан ярилцдаг харилцаа байхгүй бол би хамгаалагдаж байна, би итгэж болно гэх мэдрэмж байхгүй болж өсдөг. Үр хүүхдээ юугаар ч дутаахгүй байх нь өөрсдийгөө сайн эцэг, эх гэж тодорхойлох үндэслэл биш. Гагцхүү үр хүүхэдтэйгээ харилцаж, тэрхүү сэтгэлийн нандин холбоог бий болгож чадаагүй тохиолдолд хүүхэд эцэг, эхдээ тулгарсан асуудлаа хэлэхээс цааргалдаг. Жишээлбэл, хүүхдийн бэлгийн чиг хандлага нь ээж, аавыгаа сонирхохоос эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүнийг ааваараа, эмэгтэй хүнийг ээжээрээ төсөөлдөг. Явц дундаа өөрийн гэсэн бие хүн болж, өөр хүнийг сонирхох ёстой гэдгээ ойлгох зарчмаар явдаг. Гэтэл ээж, аавтайгаа холбогдож буй холбоо алдагдвал хүүхэд өөртэйгөө болон үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа нь алдагдана. Мөн үүнд нөлөөлж буй бусад сэтгэл зүйн эмгэг, өөрчлөлтүүд ч байж болно.

-Хүүхдийг сургууль, цэцэрлэг болон гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг хамгийн энгийнээр хэрхэн мэдэж, ажиглах боломжтой вэ?

-Цэцэрлэгийн орчинд хүүхдээ хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэд хэдэн зүйлийг ажиглах хэрэгтэй. Гэнэт цэцэрлэгтээ явахаас дургүйлхэх, биед нь ямар нэг байдлаар өөрчлөлт гарч байгааг ажиглах хэрэгтэй. Хүүхдээсээ байнга асууж, лавлахад болно. Учир нь цэцэрлэгийнхээ талаар ярих чадвартай хүүхэд юу болохгүй байгааг илэрхийлж чаддаг. Ярьж чадахгүй тохиолдолд уйлах, дургүйлхэх гэх мэт үйлдлээр илэрхийлж болно. Гэхдээ хүүхэд цэцэрлэгтээ дасах 14-21 хоногийн хугацаанд гарсан уйлагнах явдлыг хүчирхийллийн шинж тэмдэг гэж андуурч болохгүй. Харин цэцэрлэгт удаан хугацаанд явж, аль хэдийнэ дасчихсан байх үедээ мэдэгдэхүйц өөрчлөлт илэрч эхэлвэл анхаарлаа тэр дор нь хандуулах хэрэгтэй. Мөн хэн нэгнийг буруутгах гэж яарахаас урьтаж нөхцөл, шалтгааныг нь тодруулах нь зөв. Цаашилбал багш, зохих төвшний удирдлагуудтай нийлж асуудлыг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж буй хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөх сонирхол буурдаг, хичээлээ зорилгогүйгээр таслах, дуугаа хурааж өөрийгөө илэрхийлэхээс цааргалах, бусдаас зай барих зэргээр илэрч болдог. Магадгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол маш олон давхар хувцас өмсөх, юбка өмсөхөө болих гэх мэт байдлаас нь ажиглах боломжтой. Басхүү эрэгтэй багшийн өөдөөс үг ч хэлж чадахгүй, ангийн эрэгтэй хүүхдүүдтэй илтэд дайсагнасан ширүүн харилцаатай болох гэх мэт энгийн зүйлсээс ажиглаж болно. Хүүхэд өөрөө тэр болгоныг хэлэх зүрх зориггүй байдаг. Учир нь хүчирхийлэлд өртөж буй тохиолдолд тухайн хүний заналхийлэл дор байдаг. Хамгийн хайртай, ойр дотны хүмүүст хор хүргэнэ гэдэг байдлаар айлган сүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ сайн ажиглаж чадвал хүчирхийлэлд өртөж буй хүүхэд ямар нэг байдлаар хэн нэгэнтэй ярилцаж, сэжүүр өгсөн л байдаг. Иймд анхаарлаас холдож буй хүүхдүүдэд гэр бүл, сургуулийн орчинд ч анхаарал өгч, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Олон улсын жишгээр хүүхэд хичээлдээ хоцрогдож эхлэхэд нийгмийн ажилтан нь түүний шалтгааныг олохын тулд олон эх сурвалжтай уулзаж, чимээгүйхэн ажиглалт хийдэг. Магадгүй эцэг, эхтэй нь уулзаж хүчирхийлэлд өртөж буй мэдээллийг гаргаж тавьдаг.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэхэд эцэг, эхчүүд болон төр засгаас юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Сүүлийн үед иргэд гэр бүлийн хүчирхийллийн асуудалд эмзэг хандаж байна. Иймэрхүү хүнд хэргүүд нь нийгэмд айдсыг бий болгодог. Магадгүй миний хүүхэд ч энэ төрлийн гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болж байж болзошгүй гэдэг бодол нь тухайн эцэг, эхийг айдаст автуулдаг. Үүнээс болж бусдыг буруутгах, шүүхэд хүргэдэг. Иймд хэн нэгэн хүнтэй тэмцэх бус эцэг, эхчүүд өөрсдөөсөө асуудлыг шийдэж эхлэх хэрэгтэй. Бас иргэдийн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд төр илүү анхаарах ёстой. Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ нь орон тоо дутмаг байдалтай ч холбоотой байж болох юм. Нэг хэсэг байгууллага, сургууль бүр сэтгэл зүйчтэй байхаар тогтоол гарсан ч хэрэгжүүлэх хууль зүйн орчин байхгүй учраас цаасан дээр л үлдсэн. Үүнийг хуулийн хүрээнд л авч үзэх хэрэгтэй байх.

“Эцэг, эх хоорондын элэгсэг, найрсаг харилцаанаас хүүхэд ирээдүйд бусдыг хайрлах арга ухаанд суралцдаг”

-Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “Эрүүл сэтгэлзүйтэй гэр бүл”-ийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Эрүүл сэтгэлзүйтэй гэр бүл мөн болохыг хэд хэдэн үндэслэлээр харж тодорхойлж болно. Үүнд:

-Эцэг эхийн эрх мэдэл, ахлах захлах ёс хүчтэй атлаа уян хатан /гэр бүлийн гишүүдийн нэг нэгнээ гэх хүндлэл нь хүчтэй тогтсон хэрнээ шийдвэр гаргахад нэг хүний үгээр бус бүгд оролцох төвшинд уян хатан/

  • Гэр бүлийн амьдралын дүрэм, журам тодорхой нээлттэй /гэр бүлийн гишүүн бүр тогтсон дэг журамтай, үүрэгтэй, бие биетэйгээ нээлттэй ярилцдаг/
  • Өсөж дэвжихэд чиглэсэн / гэр бүлийн нэг гишүүний хүсэл сонирхлын төлөө бусад нь хөдөлдөг, тусалдаг/,
  • Томчууд, хүүхдийн харилцаа дайсагнасан биш тэнцвэртэй /эцэг, эх, үр хүүхэд хоорондын эрх мэдэл, сэтгэл санааны төвшин ч тэнцвэртэй байх/,
  • Үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэдэг, хөгжих хэрэгцээг нь хангаж чаддаг
  • Гэр бүлийн гишүүд бие биендээ хүндэтгэлтэй, үнэнч шударга харилцаатай байх
  • Бие биенийхээ онцлогийг хүлээн зөвшөөрсөн, асуудалд тэвчээртэй хүлээцтэй хандаж сурсан байдаг /бие биенийхээ алдаа дутагдлаас үүдэлтэй сул болон давуу талыг хүлээн зөвшөөрсөн байх/
  • Эцэг, эх хоорондын элэгсэг харилцаа үр хүүхдэд үлгэр дууриалал болж итгэл найдвар төрүүлдэг /эцэг, эх бие биенийгээ хайрладаг, итгэдэг, зөв харилцдаг зэрэг нь үр хүүхдэд бодитоор харагддаг тул ирээдүйд бусдыг хайрлах арга ухааныг төлөвшүүлж байдаг/

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ холбоотой сэтгэл зүйн тусламж зөвлөгөө авахаар хэр ханддаг вэ. Ямар асуудлаар хандах нь элбэг вэ?

-Хүүхдийн маань сурлага муудлаа, ааш занд нь өөрчлөлт орсон гэх мэт хүүхэдтэй холбоотой маш олон асуудлаар эцэг, эхчүүд ханддаг. Гэхдээ хүүхдэд энэ мэт асуудлын шалтгаан нь эцэг, эхчүүдтэй холбоотой байдаг. Хүүхэд бол гэр бүлийн тусгал. Эцэг, эхийн анхаарал дутсан, хэт их эрх дураар нь өсгөсөн эсвэл буруу харилцаанаас үүссэн зан чанарын өөрчлөлтүүд байдаг.

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ учраа ололцоход гаргадаг гол алдаа юу вэ?

-Эцгийн эрхт ёс давамгайлсан гэр бүлд хаалттай харилцаа бий болсон байдаг. Эрэгтэй хүн илүү эрх мэдэлтэй учраас шийдвэр гаргах, гэр бүлээ авч явах материаллаг хэрэгцээг хангах хүлээлтүүд байдаг. Эрэгтэй хүнийг илүү хүчтэй харагдуулахын тулд уйлах ёсгүй гэдэг үгийг бага наснаас нь хэлдэг. Энэ нь эрэгтэй хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй гэх соёлын хүлээлтээ тулгадаг гэр бүл цөөнгүй байдагтай холбоотой. Үүнээс үүдэн эцэг, эх гэр бүл хоорондын харилцаанд тодорхой хаалтуудыг бий болгож байна харж байна.

-Гэр бүлийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэлгүй, эрүүл сэтгэл зүйтэй гэр бүл байхад эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Эцэг, эх бие биенийгээ буруутгалгүйгээр, шүүмжлэлгүйгээр сонсож сурах нь хамгийн чухал. Сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь ойлгож, хүлээж авах нь хамгийн том хүндлэл бөгөөд хайр. Эцэг, эх хүүхдэдээ цаг гаргах нь хэрэгтэй. Сурч боловсрох, аливаа зүйлийг танин мэдэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах, өөрийгөө бүрэн илэрхийлэх үед нь тэднийгээ сонсож, цаг гаргах нь хайр, халамжийн илэрхийлэл байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.76.81Иргэн   • 2020, 9 сарын 24. 22 цаг 42 минут

Ядуу эмэгтэйчүүдэд хүүхэд бүү төрүүлж бай гэдгийг багаас нь сургах хэрэгтэй. Монголын асрамжийн газрууд бутач хүүхдээр дүүрсэн, эдгээр хүүхдүүдийн төрсөн эцгүүд нь амьд байгаа.

202.9.46.219Зочин   • 2020, 9 сарын 25. 7 цаг 52 минут

Ядуу хүмүүсийн сэтгэхүй ядуу оюун нь ядуу байдаг юм.

139.5.218.89ДАХИЖ ТЭГЭХГҮЙ   • 2020, 9 сарын 24. 13 цаг 18 минут

ТЭР ТОМ АЛГААРАА ТЭР ЖИЖИГ ХАЦАРЫГ АЛГАДСАНДАА ГЭМШДЭГ

103.26.193.100Зочин   • 2020, 9 сарын 24. 10 цаг 58 минут

Монгол хүн хүүхдүүдээ хөдөлмөрөөр хүмүүжүүлж ирсэн. Үр хүүхдэд гай барцад тохиолдвол эцэг хүн нэг алгадаад зайлуулдаг гэж ярьдаг. Тэхлээр аав ээжээс зэмлэл авах, ааваараа ганц нэг алгадуулаад авахад эрэгтэй хүүхдээс унах юм байхгүй дээ. Охид бол үргэлж байгалаас заяасан зөөлөн хүмүүс байдаг. Тэдэнд гар хүрэх ч болзол гардаггүй. Сүүлийн үеийн багш нарын номлол бол барууны нийгмийн номлол их явах боллоо. Хүүхдийг багаас нь ажилд, эрдэмд сургаж байж л сайн хүн төлөвшинө дөө. Аа тэр гэр бүлийн хүчирхийлэл, эхнэр хүүхдээ зодох нь гэмт хэрэг.

202.9.46.219Зочин   • 2020, 9 сарын 24. 10 цаг 23 минут

Социализмын үеийн хүүхэд залуус ээж аавдаа зодуулаад болоод л байдаг байсан. Одоо үеийн хүүхэд залуус ээж ааваасаа хатуу үг сонсож зодуурын ая даахгүй эмзэг өрөвдөлтэй амьтад болжээ.

103.229.120.62Иргэн   • 2020, 9 сарын 24. 11 цаг 11 минут

Соц -ын үеийн өөрийн чинь зодуур дуусаа л биз. Албатай юм шиг хүүхэд гаргачихаад хүмүүжүүлж байгаа нэрийдлээр хүчирхийлэл үйлдэх ёсгүй. Өөрсдөө ухамсрын доройтолтой эцэг , эх яаж ч хүүхэд хайрлах хүмүүжүүлэхэв дээ. Ухамсар,уураг тархиндаа салхи агаар оруул.

103.229.120.62Иргэн   • 2020, 9 сарын 24. 9 цаг 43 минут

Тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гээд баахан л хэрэгтэй. Өнөө өглөө гэхэд ШИНЭ ӨРГӨӨ хороололын 613 байрны 1 р орцны аав хоёр хүүгээ SOLONGO -SF сургууль хүргэх замдаа нэгийг тас хийтэл алгадаад ,нөгөөг нь өшиглөж байна. (4,6 р ангийн л хөвгүүд байх) Алгадуулаад ,өшиглүүлээд хичээлдээ орж байгаа хөөрхий хүүхдүүдийн сэтгэл зүрх ,гомдол яаж тэр өдрийн хичээлийг барах вэ гээд бодохоор өрөвдмөөр

139.5.218.89БИД БУРУУТАЙ   • 2020, 9 сарын 24. 13 цаг 18 минут

БОЛЬ ГЭЖ ДУУГАРААЧ

103.229.120.62Иргэн   • 2020, 9 сарын 24. 15 цаг 24 минут

Хүн гуай та хүүхэд зодох ёсгүй гээд хэлсэн. Өглөө утсаа орхиод гарсан болохоор бичлэг хийж чадаагүй.

122.201.23.201Зочин   • 2020, 9 сарын 24. 9 цаг 12 минут

Монголийн хууль 3 хоног гэдэг байлаа ,Одоо бол хууль гууль болсон,

66.181.169.116Зочин   • 2020, 9 сарын 24. 8 цаг 51 минут

Ямар нэг зүйл болохоор гоё гоё юм ярих юм аа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.