Английн цомын тэмцээний эхний шатны тоглолтууд болж байгаа билээ. Тэгвэл "Челси" клуб талбайдаа "Барнсли"-г хүлээж авч, 6:0-ээр "бут ниргэж", уураа гаргалаа. Энэ тоглолтод "Цэнхэрүүд" шинэ тоглогчдоо гаргасан. Тэр дундаа "ПСЖ"-гээс үнэгүй авсан Тиаго Силва энэ тоглолтод оролцсон юм.
Тоглолтын 19 дэх минутад Абрахам гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин "Шинэ цэрэг" Хавертц 28, 55, 65 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилуулсан юм. Үлдсэн хоёр гоолыг Баркли 49, Жиру 83 дахь минутад оруулсан.
Цомын тэмцээний хүрээнд өөр нэг тоглолтод гоолын бороо орсон юм. Тодруулбал, "Нью Касл" дөрөвдүгээр дивизонд тоглодог "Моркэм" клубын талбайд зочилж, 7 гоолоор бөмбөгдлөө. Тоглолтын 5, 31 дэх минутад Жоэлинтон дубль хийсэн. Тэгвэл Альмирон 20, Мерфи 27, Хэйден 45, Ласселс 51 дэх минутад тус бүр нэгийг оруулжээ. Харин 7 дахь гоолыг Лэйвел өөрийнхөө хаалганд оруулсан байна.
Энэ шатнаас "Лестер" клуб шууд хасагдлаа. "Арсенал"-д талбайдаа 0:2-оор хожигдсон. Фукс өөрийнхөө хаалганд гоолдсон. "Арсенал"-аас Нкетиа нэгийг нэмжээ.
Сэтгэгдэл бичих