2020 оны 9-р сарын 25
12 цаг 10 минут

Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай эмчилгээний тасгийн ар гэрийн хүлээлгийн өрөөг засвар хийж,  тохижуулах санаачлага гаргасан тус эмнэлгийн Ерөнхий мэргэжил судлалын резидент эмч Б.Мишээлтэй ярилцлаа.

Юуны түрүүнд сайхан санаачлага гарган амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэеЯагаад энэ ажлыг санаачлах болсон талаар яриагаа эхэлье?

- Сайн байна уу? Та өдрийн мэндийг хүргэе, Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөөд Эрдэнэт хотынхоо бүсийн оношилгоо эмчилгээний төвд резидент эмч болсон. Анх эмнэлэгтээ ирэхэд эмнэлгийн маань удирдлагууд найрсгаар хүлээн авч, өвчтөнөө чин сэтгэлээрээ хайрлан үйлчлэх, сайн суралцахын зэрэгцээ шинэ санаа санаачлага гаргаарай гэж захисан. Эмнэлгээр тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлж буй хүмүүс их бага гэлтгүй сэтгэл зүйн хувьд санаа зовох асуудалтай байдаг. Тэр дундаа хэн нэгний ойр дотны хүн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад ар гэрийн сэтгэл зүй маш хүнд байх нь байдаг. Тиймээс ядаж хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ тав тухтай, тайван, дулаан орчинд байснаар дагаад бие, хэл, сэтгэл гурав тайван байх болов уу гэж бодсон.

Санаагаа яаж хэрэгжүүлсэн бэхэдэн төгрөгийн зардалтай бүтсэн бэ?

- Анх ийм санаа байна гэдгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд ээж маань төрийн бус байгууллагуудтай холбож өгсөн ч олигтой шийдэлд хүрч хүрээгүй. Гэсэн хэдий ч яаж хийх гэж бодож, ярьж явсаар нэг өдөр өөрийн ойрын эгч болох Х.Тамир-д хэлэхэд маш сайхнаар хүлээж авч тусална гэдгээ хэлсэн.  Тэгээд Тамир эгч ахынхаа “Тийм Эттэ” ХХК-тай холбон өгч,  засварын ажлыг маань сэтгэл зүтгэл гарган хийж өгсөн. Мөн “Тийм Эттэ” ХХК-ийн хамт олон манай эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэс заслын тасгуудыг бүрэн камержуулсан.

Түүнчлэн, Х.Түмэнтогтох, Х.Тамир, Б.Өнөдэлгэр, Л.Энхзориг нар мөнгөн дэмжлэг үзүүлж, өрөөний тавилгаа “Монтэ мебель” ХХК-д хийлгүүлсэн. Ийм өрөө байна гээд анх зургийн явуулахад чи заавал хийгээрэй гэж урам өгсөн миний үеэл болох Д.Соёлмаа маань маш хурдан хугацаанд үнэхээр гоё интериер дизайн гаргаж өгсөн.

Тиймээс маш олон хүний сайхан сэтгэлээр  санаагаа хэрэгжүүлж чадсан. Энэ бүх хүмүүстээ маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Нийт 4’550’000 мянган төгрөгийн зардлаар бүтсэн.

Тав тухтай цэвэр орчинд байгаа хүмүүсийг хараад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ажлын бусад цагаар хүмүүс маань ирж ажилладаг байсан шөнө нойроо хагасалж бусдын төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа тэр хүмүүсийг хараад би өдөр бүхэн үнэхээр их баярладаг байсан. Одоо өрөөний хажуугаар явахдаа тухтай сайхан орчинд сууж байгаа ар гэрийг хараад энэ өрөөг засварласан бүх хүмүүс бодогддог үнэхээр ямар нөхцөлд яаж ажиллаж байсан гээд бүгд бодогддог болохоор үргэлж дотроо талархдаг.

Ер нь яагаад эмч мэргэжлийг сонгох боловМөн Орхон аймагт ирж сурах болсон талаараа ярьж болох уу?

-Би жоохон хүүхэд байхаасаа эмнэлгийн орчинд байж өссөн хүүхэд болохоор эмчээc өөр мэргэжил бодож байгаагүй юм байна лээ /инээв/. Би чинь Эрдэнэт хотын унаган хүүхэд, манайх 3 дугаар микр-т байдаг. Тэгээд 2019 онд сургуулиа төгсөөд Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бодлогоор хэрэгжиж буй Японы “JICA” төсөл буюу “Төгсөлтийн дараах сургалт”-ын талаар сонсоод энэ хөтөлбөр их хэрэгтэй олон давуу тал байгааг олж хараад бүх чиглэлээр өөрийнхөө практикт суурилсан мэдлэгийг дээшлүүлэх боломжтой юм байна гэж шийдээд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг сонгон суралцсан.  Манай эмнэлэгт нийт 5 резидент суралцаж бүгд маш амжилттай шалгалтаа өгч төгссөн. Цаашид энэхүү JICA резидентийн сургалтанд олон залуу эмч нар хамрагдаж суралцана гэдэгт итгэлтэй байна.

Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг Б.Батсүх эмч, М.Ундрахсайхан эмч болон эмнэлгийн хамт олонд баярлалаа.

Таны хувьд эмч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ асуултаар ярилцлагаа төгсгөе.

-Мэргэжлийн үүднээс биш хувь хүнийхээ өнцгөөсөө хариулъя. Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог. Эх хүн хэчнээн олон хүүхэдтэй байсан ч хүүхэд бүртээ хайраа харамгүй өгч, тэднийхээ төлөө бүх зүйлийг зориулахад бэлэн байдаг. Эмч хүн ч мөн адил өвчтөн бүрээ өөрийн гэр бүл шигээ хайрлан эрүүл саруул болгохын тулд чадах бүхнээ зориулдаг гэж боддог.

Гэгээлэг сайхан зүйлийн талаарх ярьсан чамд их баярлалаа. Амжилт хүсье

  • Танд бас баярлалаа

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.81Зочин   • 2020, 9 сарын 28. 10 цаг 56 минут

Яасан мундаг санаачлагатай юм бэ? Сайн эмч болох болоорой. Одоо ийм санаачлагатай байгаа юм чинь эмч болохоороо илүү ихийг хийх байхаа. Хүмүүс яагаад ийм муухай байдаг байна. Нэг ч гэсэн сайн зүйлийг олж харах хэрэгтэй. Эмч хүн л хүний авардаг шүү дээ. Хүн л юм алдаа гаргадаг эмч байдаг л байх гэхдээ аврах хавьгүй олон байхаа. Байгаа байгаа газартаа хүн бүр л хичээгээд өөрт оногдсон ажлаа л хийчихдэг бол. Сошиал орчин бол хэрүүл хийж уур бухимдлаа тайлах талбар биш.

150.129.141.68Зочин   • 2020, 9 сарын 26. 7 цаг 45 минут

Сэтгэл санааны гутралтай, юмыг үргэлж болохгүй талаас нь хардаг хүмүүс олширсоор байгаа нь харамсалтай.

203.91.115.42Зочин   • 2020, 9 сарын 25. 20 цаг 53 минут

Би бол цагаан халаадтай алуурчин гэж боддог.

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 25. 19 цаг 47 минут

Нус бол харагдахгүй бнаа амжилт хүсье сайн эмч болоорой

202.179.24.127zochin   • 2020, 9 сарын 25. 16 цаг 49 минут

sain emch,amjilt chuseei

65.74.233.194Irgen   • 2020, 9 сарын 25. 14 цаг 39 минут

Ystoi neg Sain umiig sonsoh durgyi hymyys bh umaa Ene ohinii setgeliig hiisen byteesniig n harj boddoggyi umuu

202.21.113.146ББ   • 2020, 9 сарын 25. 12 цаг 55 минут

Нусаа ав, эмч бол. Дараа нь олон хүүхдийн эх мэх гэж ярь

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.