Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн нислэгээр 213 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран” сувилалд тусгаарлажээ. Зорчигчдын ачаа тээшийг ариутгал халдваргүйтгэл хийсний дараа 5 хоногийн дараа хүлээлгэж өгөх юм.
Одоо хоёр хоногийн дараа буюу энэ сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ. Ингэснээр есдүгээр сард төлөвлөсөн 14 удаагийн нислэгээр нийт 3000 орчим иргэн эх орондоо ирэх юм.
Сэтгэгдэл бичих