Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болов. Түүнчлэн дараах хүмүүс төрийн цол тэмдгээр шагнууллаа.
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын инженер Д.Адъяа
- Худалдааны гавьяат ажилтан цолоор Түшиг группын ерөнхий захирал Г.Баттүшиг
- Худалдааны гавьяат ажилтан цолоор МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх М.Оюунчимэг
- Худалдааны гавьяат ажилтан цолоор "БСБ сервис" компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан
- Гавьяат барилгачин цолоор “Хурд” группын барилгын даамал М.Хүрэлбаатар
- Гавьяат нисгэгч цолоор МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайхан
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Витафит милк” компанийн захирал С.Болорсайхан
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ханбогд кашимер компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Оби кластик” компанийн захирал Ж.Отгонбаяр
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Жүр-Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул
- Худалдааны гавьяат ажилтан цолоор “Моннидер” компанийн захирал Э.Алтанбагана нарыг тус тус шагналаа.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
шагнал хавтгайрч, эзнээ олохгүй байгаа учир Алдарт эхээс бусад одон медаль хэрэггүй. энэ 3 нөхөрт баатар цол томдож бна
Төрийн албанд олон жил ажилласан иргэдээ шагнаач ээ
Цаагуураа бизнесийг нь хурааж авах санаатай наагуураа төмрөөр хуурч байгаа юм биш биз