Сурвалжилга: Туул голын хөвөөнд багачууд наадаж байна

Улаанбаатар хотод гэр бүлээрээ амарч, зугаалах газрууд тун ховор байдаг. Тэгвэл Туул голын эрэг дагуух 2 км орчим газрыг тохижуулан амралтын газар байгуулжээ. Энэхүү газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамтран тохижуулсан байна. 

Талбайг тохижуулах ажил есдүгээр сарын 4-өөс эхэлж есдүгээр сарын 28-ны өдөр дуусч хүлээлгэж өгөх зохион байгуулалттай явагдсан байна. Манай сурвалжлах баг тохижилт хийгдэж буй амралтын газрыг зорин очиход хүүхдүүдээ дагуулан ирсэн эцэг, эхчүүд олон байв. Мөн саяхан амаржсан ээжүүд талбайн сандал, саравч цаашлаад өөрсдийн авчирсан аяны хэрэгслийг дэлгэн хүүхдээ салхилуулж байв. Мөн хүүхдүүдээ хөтлөн алхах аавууд ч олон. Зарим нь бүр хүүхдүүдийн дунд тэдэнтэй тоглож харагдана. Тэнд байх хүмүүсийн царайд амар тайван бас аз жаргал тодорч,  хүүхдүүдийн инээд хаа сайгүй цангинана. Эцэг, эхийн хараа хяналтан дор байгаа хүүхдүүд хотын хамгийн аюулгүй, хүүхдэд ээлтэй бүсэд байгаа мэт санагдав.

Тус талбайн сандал ширээ, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай бүгд шинэхэн бас өнгөлөг. Туул голын эрэг дагуу байх тус талбайн хажууханд урсах усны чимээ олон хүнд тайвшрал бэлэглэж байгаа бололтой. Харин бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхиж огтхон ч болохгүй гэдгийг анзаарав.

Учир нь усны эрэг намхан учраас хүүхдүүд шохоорхон, эсвэл бөмбөгнийхөө араас  ус руу орох аюултай мэт ажиглагдлаа. Голын дагуу хашлага, хаалт хараахан хийж амжаагүй байв. Учир нь энэхүү талбайн ажил бүрэн дуусаагүй, хариуцсан компанийн ажилчид зорин ирэх хүмүүсийн хажуугаар зэрэгцэн зам засах, чулуу өрөх ажлыг хийж байсан юм. 

Тус ажлыг хийж зогсох нэгэн залуугаас тохижилтын ажлын талаар сонирхон асуув. Тэрбээр  завгүй байсан ч ажиллах зуураа “Тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа. Манай компани 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Энэ ажил эхлээд удаагүй байхад л хүмүүс ирж эхэлсэн. Хүүхдүүдийн тоглоом, сандал ширээг байрлуулснаас хойш илүү олон хүн ирэх болсон. Амралтын  өдрүүдээр энэ талбай хүмүүсээр дүүрдэг” хэмээн хуучлав.

  Орчныг ажиглан зогсохдоо хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой энэ газарт худалдаа үйлчилгээний газар хэрэгтэйг анзаарлаа. Учир нь Маршелийн гүүрнээс Зайсан орох уулын зам дагуу худалдаа эрхэлдэг ягаан мухлаг хүний хөлд дарагдсан байв. Тэнд олон цагийг өнгөрөөх хүмүүст халуун хоол, цай хэрэгтэй байх нь ойлгомжтой. Тэр аяны гэмээр жижигхэн мухлагт хоёр хүн ажиллана.

Тэд амрагчдад халуун кофе, цай, шорлог, хуушуураар үйлчилнэ. Үйлчлүүлэгч олонтой учраас ачаалал маш их. Хүмүүсийн хажуугаар дараалалд зогсож байтал нэгэн эмэгтэй 5 ширхэг хуушуур захиалав. Харин худалдагч залуу “Уучлаарай. Та энд удах уу. Таны өмнө 30 ширхэг хуушуурын захиалга гараагүй байна” хэмээн хариулав. Харин хэсэг хугацааны дараа худалдагч залуугаас хэзээнээс энд худалдаа эрхэлж байгааг асуув. Тэр “Манайх энэ зам дагуу 10 жил худалдаа хийж байна. Жил бүрийн дулааны улирлуудад энд ирдэг. Харин энд саяхан амралтын газар байгуулагдаж, хүмүүс гэр бүлээрээ маш их ирдэг боллоо” хэмээн хариулж байлаа.

Бид түүнтэй ярилцсаны дараа амралтын өдрийг цэвэр агаарт, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлж буй эцэг, эхчүүдтэй хэсэгхэн хором ярилцав.

                        -Эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байна-

Н.Бямбацэцэг: Уулын замаар өнгөрч байхдаа тохижилтын ажил хийгдэж байхыг харсан. Тэгээд л өнөөдөр /2020.09.27/ анх удаа хүүхдүүдээ дагуулан зорьж, ирлээ. Амралтын өдөр учраас хүн их иржээ. Надад хүүхдүүдийн тоглоомын талбай нь маш их таалагдаж байна. Элдэв төмөр хашаа, машин замаас хол учраас хүүхдүүд чөлөөтэй                                                                                                                                                  гүйлдээд сайхан юм.

 

Н.Улсхүү: Манай гэр бүл хоёрдахь удаагаа ирж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр хүн бага байсан. Харин өнөөдөр /2020.09.27/ олон хүн иржээ. Хүмүүс амралтын газар болсныг нь мэдэж эхэлж байх шиг байна. Хот дотор голын эрэг дагуу байгуулсан анхны цэцэрлэг байх. Байгальтай ойрхон учраас хүүхдүүдээ авч ирэх дуртай болсон.

Б.Оюунгэрэл: Энэ талбайг засаж янзлахаас өмнө олон удаа ирсэн. Өмнө нь энэ хэсэг хоосон булан, тохой байсан. Хүүхдүүд маань усны хөвөөгөөр тоглож байгаад буцдаг байлаа. Мөн энэ зам дээр заримдаа худалдаачид ирж цай, хоол зардаг байсан. Харин өнөөдөр /2020.09.27/ ачтайгаа хамт ирэхэд энэ талбайг тохижуулаад маш сайхан болгожээ. Энэ жижигхэн булан, тохойг бага гэлтгүй тохижуулсан нь бидний ач, зээ үр хүүхдүүдэд л хэрэгтэй. Энд байгаа бургаснууд, голын ус өөрөөсөө маш их хүчилтөрөгч ялгаруулдаг шүү дээ. Энэ талбайг тохижуулж өгсөн хүмүүст маш их баярлалаа.

Ө.Жагаанаа: Би энд хоёр дахь удаагаа ирж байна. Өмнө нь тохижилтын ажил хийгдэж байх үед нь ирж байсан. Хотод гэр бүлээрээ цагийг өнгөрөөх газар тун ховор байдаг. Харин агаар салхинд гарахын хажуугаар хүүхдүүдтэйгээ өдрийг сайхан өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдсэнд баяртай байна.

 

Т.Гульмар: Би энэ газарт өнгөрсөн өвөл ирж хүүхдүүдээ чаргаар гулгуулж байсан. Хүмүүс гэр бүлээрээ их ирдэг юм байна. Энэ газар манай нөхрийн ажилдаа явах зам дагуу байдаг учраас биднийг энд өнөөдөр /2020.09.27/ дагуулж ирсэн. Байнга ирж баймаар сайхан тохижуулжээ.

 

Г.Гантулга: Бүтээн байгуулалтын ажил сайхан болсон байна. Хэдийгээр зарим ажил нь бүрэн дуусаагүй ч гэсэн зорьж ирсэн хүмүүсийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа нь таалагдаж байна. Манайхан ямар нэгэн шинэ ажлын нээлт хийх дуртай. Харин энэ газрыг тохижуулсан ч даруухан байх шиг байна. Энд өвөл, зунгуй хүмүүс маш их ирдэг байсан. Хүмүүс энэ газарт амралтын өдрүүдээр ирэх дуртайг сайн ажиглаж, зөв шийдэл гаргажээ.

  Туул голын, урд эргийн амралтын талбайн тохижилтын эргэн                                                       тойронд

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.251   • 2020, 9 сарын 28. 21 цаг 26 минут

BALIAR YUMNUUD HAMAG GAZARIIG TER NOMIN TIMES SKUER BALIAR HUJAA HULGAICHUUD AVTSAN,IRGED NI TER NARIIHAN ZAM DEER OSOL GARGAN BAIJ 1 MUU BURGANI ZAHDEER OCHDOG HAASHAA YANZIN ULS BE

103.57.93.38Зочин   • 2020, 9 сарын 28. 17 цаг 22 минут

tuulaas hol ger horoolol.hol yavj chadahgvil ulsni ochij chadahgvi shdee.geriinhni oir gazruudadni shahaad tomchuud oron suuts barisan.1 saravch.sandalgvi bairnuud olon b.adaa.bgd.modni2 urd dalan drl ghed gviltoin zamiig sungaj bolohoor btal avilgschid o suuts bariad taglachih yim..gazar.barilgiinhan bvgd avilgachid....

202.131.254.242Зочин   • 2020, 9 сарын 28. 15 цаг 10 минут

туул голоос ард түмэнд зориулан үлдээсэн хөл бөмөбөгийн талбай шиг газар. Бусадыг нь дарга нар эхнэр хүүхэдтэйгээ нүүж ирээд төрийн хууль биелүүлэхээр хамгаалалтанд авсан. дарга нартаа хайртай шүү.

202.21.124.132даваа   • 2020, 9 сарын 28. 12 цаг 52 минут

өөрсдөө л жаргаж зугаалж-цэнгэж байваас байгал,эх орон ирээдүй ернө хамаагүй болсон цагт нэр олж ,,дээшлэх арга зам хайж байхад сайхан болж гээд хөөрөлдөөд байх ч гэж дээ

182.160.38.20Иргэн   • 2020, 9 сарын 28. 12 цаг 24 минут

Сайхан болсон байна лэ. Харин тэр голын наад талын хаалтыг хүүхэд багтахааргүй болговол зүгээр юм уу .Тэр л жаахан эвгүй байсан. Нэг л анхаарал сарнихад хүүхэд гол руу явчихаар байсан

182.160.0.247зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 49 минут

хиншүү хярвас утаа хамгийн муухай н

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 02 минут

Uilchilgeenii tseguud baival zugeer gedeg chin l demii sanaa bna daa. Tegeed irvel zambraagaa aldaad hogondoo daragdah bolno.

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 31 минут

тийм шүү, хэрвээ үйлчилгээний газар болчихвол утгаа алдана

192.82.64.220иргэн   • 2020, 9 сарын 28. 10 цаг 37 минут

сайн байна. Улаанбаатар хотод иргэн ийнхүү амгалан тайван салхилах орчин нэн олон шаардлагатай байна. Аргагүй шүү дээ 1 сая гаруй хүнтэй том хотод цөөхөн хэдхэн л цэцэрлэгт хүрээлэн байна.Цаашид ийм талбай орчин олныг бий болгох хэрэгтэй, Харин эцэг эхчүүд асранхамгаалагч нар нь үр хүүхдээ сайн харж хандах хэрэгтэй. тэхгүй бол энэ газраас болоод хүүхдээ усанд унагаж осолдчихсон юм шиг аашлах хэрэггүй. Одоо хотоор дүүрэн байгаа автомашины тоосгон гражуудуудыг буулгаж хүүхдийн тоглоомын талбай, мод ус бүхий цэцэрлэгт талбай болгож тохижуулмаар юм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.