Английн премьер лигийн гуравдугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб талбайдаа улирлыг гайхалтай эхлүүлсэн "Лестер" клубыг хүлээж авсан тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан. Тэгвэл энэ тоглолт хүлээлтийг давж, "Лестер" ямархуу формтой байгаагаа ч харуулж, "Сити"-г талбайд нь 2:5-аар "бут ниргэлээ". Ингэснээр "Лестер" улирлын эхний 3 тоглолтод 12 гоол оруулж, бүгдэд нь хожсоноор 9 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
Тоглолтын 4 дэх минутад Махрез гоолдож, "Сити" тэргүүллийг гартаа авсан. Гэвч 37, 54, 58 дахь минутад Варди гурван гоол оруулж, хет-трик толилуулсан. Түүний араас Мэддисон 77 дахь минутад нэгийг нэмж, тэргүүллээ баталгаажуулав. Асуудал нэгэнт шийдэгдэх дөхсөн үед буюу 84 дэх минутад Аке нэг гоол оруулсан ч Тилеманс 4 минутын дараа хариуг нь барьж, асуудлыг шийдсэн билээ.
Ийнхүү эхний 3 тойргоос "Лестер", "Эвертон" гэсэн багууд 3 хожилтой гарч ирлээ. Одоо "Ливерпүүл" болон "Арсенал" клубүүд хоорондоо тулна. Мөн "Фүлхэм" нэг тоглож, нэг хожчихоод байгаа билээ.
Сэтгэгдэл бичих