Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол хэд хэд бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 27-ны 22.40 цагийн орчим Увс аймгийн Өмнөговь сум “Намир” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 1 км/ шороон замд Мустанк-150 маркийн улсын дугааргүй жолоочтой мотоцикл онхолдож, 32 настай, эрэгтэй Ц-н амь нас хохирсон байна.
Мөн өдрийн 00.20 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын “Баян даваа” гэх газар /сумын төвөөс баруун тийш 14км/ асфальтан замд Hyundai Sonata-7 маркийн автомашин онхолдож, жолооч 20 настай, эрэгтэй О-н амь нас хохирч, зорчигч 28 настай, эрэгтэй Б, 54 настай, эрэгтй Б, 4 настай, эмэгтэй Н нарын 3 хүн гэмтжээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
shithole country