2020 оны 9-р сарын 29
14 цаг 00 минут

ХӨНДӨХ СЭДЭВ: "Охиноо байнга л зоддог байсан, бидэнд ямар хамаатай юм гээд ойшоодоггүй"

-Бусдын хүүхэд зодуулж, хавиргаа хугалуулж, амиа алдахыг хараад юу ч хийхгүй сууж байгаа бол та ч гэсэн хүчирхийлэгч-

Хойд эцгийнхээ харгис тамлал, хайр найргүй зодуурыг даалгүй 9-хөн настай охин хорвоогийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Хэвлэлийнхэн охины ээж, эгч, хойд эцэгтэйгээ амьдарч байсан газруудыг хайж олж, хөршүүдтэй нь уулзаж, ярилцлага авсан. Гэтэл хөршүүд нь “Байнгын архи уудаг байсан. Хүүхдүүд нь орой үдэш уйлна. Нөхөр нь юм байлгүй нэг залуу хүүхдийг маш их зоддог. Тэр охиныг зодож байхыг нь би харсан. Орой зодоод, чирээд явж байхыг нь би зөндөө харсан. Хөөрхий минь орой уйлаад л зогсож байдаг байсан. Ээжтэй юм билээ. Ээжгүй байсан бол би цагдаа дуудаад өгмөөр л байсан. Ээж нь байгаа мөртлөө хүүхдийг нь зодоод байхад яагаад өмөөрдөггүй юм бол гэж би хараад гайхдаг байлаа” гэж ярих. 

Өөр нэг хөрш нь “Энэ хавийнхан сайн мэднэ. Хүүхдээ байнга зодож, нүдэх юм, ямар сонин юм гэж ярьдаг байсан. Би цагдаад хэлдэггүй юм. Ямар манай ах, дүү нар байгаа биш, бидэнд ямар хамаатай юм гээд нэг их ойшоодоггүй байхгүй юу. Уг нь би хэлье гэж бодож байсан. Гэтэл нөхөр маань намайг загнадаг. Чамд ямар хамаатай юм гэж” хэмээн ярьж байх жишээтэй. Монголчуудын дунд “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж хэллэг бий. Эртнээс л гэр бүлийн хүчирхийллийг өөхшүүлж ирсэн муу зантай гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Гэхдээ одоо хувиа бодсон энэ мэт зангаа хаяж, илжиг болж жороолох хэрэгтэй байна. Монголд хүүхдийн хүчирхийллийн эсрэг 52 хууль, журам байгаа талаар албаны хүмүүс хэлж байсан. Тэгэхээр хууль, журмаар дутаагүй. Харин тэр олон хуулийнхаа цоорхойг нөхөж, цагдаа нь мэдрэмжтэй ажиллаж, хаалттай хаалганы цаадахыг сайтар судалж, тандаж байх хэрэгтэй байна. 

Тэгэхийн тулд иргэд “илжиг” болж жороолох ёстой. Яг үнэндээ гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг багасгах, таслан зогсоох эрх, боломж иргэд бидний гарт байна. Хөрш чинь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ, хүүхдүүдээ байнга дарамтлаад, зодоод, тамлаад байвал та цагдаад мэдэгд. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 29.1-т "Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй" хэмээн зааж өгсөн. Хөрш айлынхан хүүхдийн хүчирхийлэл үйлдэж буй этгээд байгааг мэдсэн бол заавал цагдаад мэдэгдэх үүрэгтэй.  Гэтэл энэ үүргээ иргэд биелүүлэхгүй байна. 

2018 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагын ердөө л 10 хувийг хөршийн дуудлага эзэлж байсан. Харин 2019 онд энэ тоо 20 хувь болж нэмэгдсэн судалгаа байсан. Гэхдээ энэ оны эхний улиралд. Оны эцэс болоход энэ тоо яаж нэмэгдэхийг, эсвэл хасагдахыг таашгүй. Нэмэгдээсэй билээ. Энд дурдаад байгаа тоо бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлтэй холбоотой статистик. Үндсэндээ мэдэгдсэн, илэрсэн, хүчирхийлүүлж байгаа иргэд нь хэлсэн хэрэгтэй холбоотой тоо юм. Гэтэл түүний цаана хуулийн байгууллагийнханд мэдэгдэлгүйгээр хэчнээн хүн араатан гэртээ хүчирхийлэл үйлдэж, хэдэн хүүхэд, эмэгтэй амьдын там дундуур туучиж явааг хэн ч мэдэхгүй.

9 настай охин амь насаа алдсан нь үүний нэг жишээ. Тэр айлд тийм хэрцгий хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хуулийн байгууллагынхан мэдээгүй байж болно оо. Харин хөршүүд нь мэдэж байсан. Харсан. Хөөрхий охиныг аврал эрэн уйлахыг, харанхуй шөнө нүдэндээ нулимстай гадаа зогсохыг тэд харж, мэдэж ч байж. Гэтэл яагаад мэдэгдсэнгүй вэ. Бусдын асуудалд оролцохгүй гэдэг аминчхан бодлоос чинь үүдээд бяцхан үрс амиа алдаад байна. Хойд эцэг, эх төдийгүй төрсөн аав, ээжийнхээ гарт амиа алдаж байгаа олон тохиолдол гарсан. Бид зүгээр л тоолсоор суугаа.

Хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг, мэдэх боломжгүй, хэцүү гэж ярих хүн цөөнгүй байна. Хүчирхийлэл заавал ул мөр үлдээдэг. Хөршгүй айл гэж байхгүй. Хөршүүд нь заавал анзаарч л байгаа. Тиймээс иргэдийнхээ ухамсрыг дээшлүүл. Хууль, журмаа сайтар сурталчил, таниул. Хүчирхийллийг тэвчдэггүй иргэдтэй бай. Хүчирхийллийн талаар мэдээлсэн хүнийг зовоодог элдэв дүрэм, журмаа багасга.

 

 Хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй гэсэн дуудлага ирсэн бол нэг очиж шалгаад, иргэдийн амыг дагаад буцаад явчихдаг, мэдээлэл өгсөн хүнийг “тамлан зовоодог” тогтолцоогоо хал.  Хамтарч болох бүх хүн хамтраад, хүчирхийлэгч байж магадгүй айлыг ажигла, танд, хөрштэй нь нийлээд хөдөлшгүй баримтаар тогтоо. Утсаараа видео болон аудио бичлэг хийгээд, баталгаажуулдаг байхыг ч зөвлөсөн яадаг юм. Тийм сэтгэлтэй, мэдлэгтэй, бяцхан үрсийг, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хөгшид, зарим эрчүүдийг хайрлах зүрхтэй иргэдтэй больё. Түүний тулд соён гэгээрэл хэрэгтэй байна. 

Иргэд ч гэсэн цагдаа ганц, хоёр дуудаж мэдүүлэг авахаас төвөгшөөж байгаа бол та хүн биш. Хоёр дуудагдаж мэдүүлэг өгөх хүүхдийн амь наснаас үнэтэй юм гэж үү. Хүний хэрэгт оролцохгүй байна гээд дуугүй сууж байгаа чинь та ч гэсэн хүчирхийлэгчийг өөхшүүлэн дэмжиж байгаагаас ялгаагүй. Тиймээс хүчирхийлэгчийг тэвчдэггүй иргэн байцгаая. Та гэртээ хүчирхийлэл үйлдэхгүй, хүүгээ, охиноо хайрлаж өсгөж болно. Таны хүүхэд гэрээсээ гараад хүчирхийллийн үр дагавартай нүүр тулаад байна.  Ангийнх нь найз хойд эцэгтээ зодуулаад нас барсныг сонсоод хүүхдүүд бяцхан зүрхэндээ яаж шаналж, сэтгэлдээ юуг тунгааж байгаа бол. Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж байж л бид бүгдээрээ хүчирхийллээс ангид байж чадна. Та өөрийнхөө хүүхдийг хүчирхийлдэггүй, байнга зоддоггүй, дарамталдаггүй, зовоодоггүй байж болно оо. Гэхдээ бусдын хүүхэд зодуулж, хавиргаа хугалуулж, заазуураар зүсүүлж, эхнэрүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй болтлоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг тэвчээртэй хараад сууж байдаг бол та ч гэсэн хүчирхийлэгч мөн. 

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.127Зочин   • 2020, 9 сарын 30. 14 цаг 38 минут

ter duudlaga ugsun xuntei zerleg buduuleg balmad xanddag ter tsagdaa nar , duudlaga ugsun xuniig hohirooj torgoj zovooj bxr zohitsuulsan ter xuulial uurchil , teriigee uurchuxgui bol naad chin myanga orilood nemergui , 1 -2 duudlaga ugnu teged l zalhaad xashirna sh de xumuus, yamar gadaadiin gar xul bolson erguu malnuud ni tiim xorlontoi xuuli batluulaad yavdag um bgaan

83.253.60.93Буриад   • 2020, 9 сарын 29. 23 цаг 17 минут

Хов битгий зөө гэсэн хэллэгийг буруугаар ойлгосноос болж хичнээн их хүүхдүүд болон эмэгтэйчүүд хохирч байгааг ойлгох цаг нь болсон.

43.242.243.101Зочин   • 2020, 9 сарын 29. 22 цаг 51 минут

эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг нь хооронд нь хов бүү зөө гэсэн үг болохоос хэн нэгнийг зодож байхад бүү оролц гэсэн үг огт бишшшш

103.57.92.25n   • 2020, 9 сарын 29. 21 цаг 08 минут

bossuudiin arhinii vildveree haagaachee..tv.r arhi pivoni reklam dvvren garch b.ashdee.henii biznesiig demjeed b aa

61.68.58.37Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 29 минут

Архидалттай тэмцэж байж гэр бүлийн хүчэрхийлэлийг бууруулна. Албан газар, найз нөхөдөөрөө нийлж архидаж, садарлаж явдаг гаж үзэгдэлийг эхлээд таслах хэрэгтэй.

202.9.40.124Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 15 минут

dawxar tsagdaad baitsagdaxaas zalaxdag baij bolno tiimees duudlaga ugduggvi baix shv eej ni dawxar daramtand baisan bolj taarax geed baina xetsvvch ymda xvnee tanixgvi xanilax

66.181.161.13Зочин   • 2020, 9 сарын 29. 14 цаг 11 минут

Хүний эохийн Оюунчмэг гэж аьгай өөрийгөө яаж өмгөөлж хошгирч чаддаг билээ хүний төлөө юу хийсэн бэ

66.181.161.13Зочин   • 2020, 9 сарын 29. 14 цаг 09 минут

Хүний эрх хүүхдийн эрх ярьсан хэдэн авгай нар орой болгон телевизээр гарч худлаа хошгирдог биз дээ. Тэднээс яг юу хийн г йгүүлж ямар ажил хийж цалин авч зүгээр суудгийг байцаамаар бна.

43.242.242.218Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 16 минут

Архи, архидалт ийм их байхад хүчирхийлэл, гэмт хэрэг хэзээ ч зогсохгүй.

202.179.27.176Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 50 минут

хүчирхийллийн гол шалтгаан нь архидалт, ажилгүйдэл. өөрөө өөртөө ажлын байр бий болгоод амьдралтай байна гэхээр төрд орсон нам дагасан хулгайчдын торгууль хавчлага татвар дарамт их ингээд дампуурна. дараа нь дампуурчвуу ашгүй тэгвэл гэр ав, түлээ ав, халамж ав, хоолны талон өгий чи архиа уугаад авгай хүүхдээ тамлаад бай гэснээс ялгаагүй бодлого манай аугаа намчид явуулж байгаа. манжууд ч ийм хорон бодлого явуулж байгаагүй. дээр нь цагдаа дуудвал торгуультай дуудахгүй бол бас торгоно та нарын аугаа хүкийн ард иргэд зориулж хийж байгаа гол ажил

202.126.88.167Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 11 минут

Нам ярьж хөөрсөн, сонгууль хооронд ажилласан хүмүүсийг хүнд хэрэгтэй ажил хийлгээ Гэр хорооллын гудамжинд өдөр тутмын ажлаа хиййййй. Энэ Монгол улсыг Нам биш одооны хүүхдүүд чинь цаашид авч явах юмшүүдээ.

202.126.88.167Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 08 минут

Үзэх дуртай Холливудын кинон дээрчин гардаг биздээ. Хүүхдийг хуулиар яаж хамгаалж байна. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадахгүй хүнээс хүүхдийг нь хулиар салгадаг. Кинон дээрээс ч гэсэн ядаж хэрэг болох юмаа хуулж аваачаа.

202.126.88.167Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 06 минут

Хэрэгггүй баахан конторын албан хаагч нарыг байнга гадуур явж халуун цэгт хүүхэд хамгаалах ажилд оруул. Энэ ажилд төр засаг хүч тавих хэрэгтэй. Хүчирхийлэлд өссөн хүн мэдрэлийн согогтой, гаж донтой, хүчирхийлэгч төрж гарна.

202.126.88.167Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 02 минут

Тийм тохиолдолд юун түрүүнд хүүхэдийг хамгаалах ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Хүүхдийг улсын хамгаалалтанд авах шаардлагатай бол ээжийг нь ч гэсэн хамгаалах хэрэгтэй. Хүчирхийлэгчийг ахиухан хугацаагаар хорих бөгөөд хорихоос гарсан тохиолдолд эх хүүхэд хоёртой хамт ойрхон амьдрахыг хуульчлан хориглох цаашид цагдаагийн хяналтанд байнга байлгах хэрэгтэй. Хамгийн гол нь хүчирхийлэл үйлдэхээс өмнө таслан зогсоох шаардлагатай байна.

66.181.165.92Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 36 минут

Цагдаа дуудаад ирээд аваад явлаа гэхэд эрүүлжүүлэхээс гарч ирээд л бүр их дарамтлана шүү дээ. Харин орчин үеийн электрон гав энээ тэрээ гэсэн арга хэрэгслийг амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй байна. 1-2 метр зайтай байх тогтоол гаргаад тэгэх юм бол гар хүрч чадахгүй шүү дээ.

64.119.25.88З   • 2020, 9 сарын 29. 11 цаг 35 минут

ЭХ НЬ БАС МАШ ИХ БУРУУТАЙ

66.181.176.237Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 13 минут

Нас Хууль хатуу шуударга санаатай хүний амь бусниулсан бага насны хүүхэд хүчирхиилсэнд цаазын ял өг үүл

124.158.120.146Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 05 минут

Эх нь хамгийн их буруутай, мэдсээр харсаар байж бага насны охиныг амь насаа алдах хүртэл дуугуй сууж байдаг, үр хүүхдээ үхэлд хүртэл занчуулж яргалуулаад юуны нөхөр вэ? яасан их энэрэнгүй хайраар нөхөр нэртэй хүн хогийг өршөөсөн юм болоо? Лав сэтгэц нь урүүл биш байхаа. дээр нт хөршүүд нь хүний үнэргүй, амиа хичээсэн арчаагүй юмнууд байж, хэрэв эртхэн цагдаад мэдэгдсэн бол амийг нь амрах байсан ш дээ. Хайран хөөрхөн охин... Хүүхдийн эрх зөрчигдсөөр, өнгөрсөн хойно л худлаа халаглаад л...Ум сайн амгалан болтугай.

66.181.190.189zochin   • 2020, 9 сарын 29. 10 цаг 17 минут

Manai gerees hun deerem hiigeed tsagdaa duudaad irtel nuguu hun bi uuriinhuu yumiig avch bna geed minii ed heregsliin tsagdaa bid 2-n nuden deer avaad garsan. Duudsan tsagdaa maani namaig hamgaalah baital yumiig ni ug gej namaig zagnaad bitgii dahij iim yuman deer tsagdaa duudaj bai gej baahan hel amaar doromjlood yavsan. Bi bur shokond orood yumaa aldaad deerees ni setgel zuin hohirol tsagdaagaas avaad uldsen. Uuneed hoish Mongoliin tsagdaad itgeh itgel baihgui bolsoon.

103.14.36.249Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 08 минут

Цагдаа нэг ирээд аваад явна. хэд хоногийн дараа гарч ирээд дахиад л хүчирхийллээ үргэлжлүүлнэ. Гэртээ улам их агсан тавина. Дуудлага өгсөн биш тэр гэр бүлийнхэн улам их хүчирхийлүүлж байна ш дээ. Ийм байхад тэр гэр бүлийнхний төлөө дуудлага өгөхөөсөө ч эмээж байна.

202.21.110.186Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 53 минут

heleh ch ug oldohguinee huurhii mini

202.9.40.13Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 45 минут

Хадамын хашаа байшинд очих болгонд хажуу хашааны гэртэй айлын 10 орчим насны хүүг байнга зодоод байгаа дуулддаг аймар зоддог бололттой чарлаал үнэхээр хэцүү санагдаад Цагдаа дуудаад хашааны завсараар харж байсан чинь 2 цагдаа ирээд дуудлагын дагуу явж бна танай хөрш дуудлага өглөө гэдэгийм даа тэгсэн нөгөө хүүхдээ зоддог авгай хашаа давуулж хоньны сүүжний яс мас янз бүрийн юм цацаад хүүхэдийг гудамжинд явж байхад нь загнасан гэсэн. Тэгэхээр цагдаа дуудлага өгөгчөө нуумаар юм

202.126.89.226Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 45 минут

Бусдаас буруу эрэх хэрэггүй. Хувь хүний ёс суртахуун ухамсар маш доройтсонд анхаарах хэрэгтэй. Авилгал, архидалт байгаа цагт улс хөгжихгүй

116.125.52.120Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 33 минут

Өмнөд Солонгост хажуу айлд байнга хүүхэд уйлах чимээ гараад байвал хөрш нь цагдаа дууддаг. Мөн архи уусан хүн жолоо барьвал хажууд нь хамт явсан хүнийг нь ч бас ялладаг хуультай!!

202.9.46.212Зочин   • 2020, 9 сарын 29. 9 цаг 17 минут

Хүмүүсийн хүн чанар эвдэрсэн учраас хүчирхийлэл гаарсаар байна. Үүнд баян ядуу хамаагүй.

202.9.46.109zochin   • 2020, 9 сарын 29. 8 цаг 58 минут

iljig bolchihvol tsagdaa nar n bainga duudah bailgui

192.82.65.103Зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 53 минут

Arhinii gradusiig bagashaj sojutei adilhn 20 gradus bolhochih l heregtei bgamdaa mongol hund ondor gradus n arhi zohihguiee

192.82.74.178зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 49 минут

эх нь гэж нэг мал хүүхдээ авраад өөрөө үхэх хэрэгтэй шүү дээ энэнд их учир байна

192.82.77.22Зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 40 минут

ИЛЖИГ БОЛОХООР ЦАГДАА ШҮҮХ НЬ ДУУДААД ГЭРЧ БОЛГООД МАТААЧ ХОВЧ ИЛЖИГ ГЭЭД ЗАРЛАЧИХ БАЙХ ГЭЖ АЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХОРООНЫХОН ИРГЭДЭЭ САЙН СУДАЛ, ХҮҮХЭД ХАМГААЛДАГ ҮЙ ТҮМЭН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ХИЙ.

192.82.68.134Зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 20 минут

Тэр хөршүүд нь ёстой арчаагүй амьсгаанууд юмаа. Бяцхан амьтан тамлуулж байхад цагдаад мэдэгдээгүй байсан гэхээр үнэндээ хүйтэн сэтгэлтэй амьтад байна. Хүй нэгдлийн үеийн хүн сүргүүд л байдаг байх тэр хавьд нь

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.