С.Лхагвадорж: Иргэд галт зэвсэг эзэмшихийн тулд ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авдаггүй

-Галт зэвсэгтэй холбоотой зөрчил хөдөө орон нутагт их гардаг-

Сүүлийн өдрүүдэд гэрийн нөхцөлд хадгалж байсан галт зэвсгийг буруу эзэмшиж, хадгалж байснаас болж эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн харамсалтай мэдээ олон дуулдаж байна. Тодруулбал, энэ сарын эхээр Хөвсгөл аймагт бэлчээрээс болж маргалдсан залуу саахалт айлынхаа хоёр хөгшнийг буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн бол уг хэрэг явдлаас хэдхэн хоногийн дараа Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн өөдөөс харсан айлынхаа цонхыг санамсаргүйгээр нэвт буудсан хэрэг гарсан юм. Азаар хүний амь эрсдээгүй.

Гэтэл хамгийн харамсалтай нь, хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймагт ах, дүү хоёр буугаар тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Тиймээс галт зэвсгийн ашиглалт, аюулгүй байдал хадгалалтын талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Лхагвадоржоос тодрууллаа.

-Галт зэвсгийг өөрийн  гэрт хадгалахдаа хаанаас ямар зөвшөөрөл авсан байх ёстой вэ?

-Галт зэвсгийг гэртээ хадгалахын тулд ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авдаггүй. Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу галт зэвсэг хадгалахад заасан тодорхой шаардлагуудыг хангаж, уг шаардлагын дагуу хадгалах ёстой. Тодруулбал, галт зэвсгийг зориулалтын хайрцаганд гох, замагны түгжээ болон замагийг салгах, замагийг сумнаас нь тусад нь хадгалж аюулгүй байдлыг хангах шаардлагатай. 

Сүүлийн үед галт зэвсэгтэй холбоотой хэрэг, зөрчлүүд их гарч байна. Энэ нь иргэд галт зэвсгийн хадгалалт, хамгаалалт, иргэний эрх зүйн боловсрол дутмаг байгаагаас болж байна. Ялангуяа хөдөө орон нутагт галт зэвсэг эзэмшдэг иргэд зориулалтын дагуу буюу хангах ёстой шаардлагуудыг биелүүлэхгүй байна. 

Галт зэвсгийн хууль 2015 онд шинэчлэгдсэн. Шинэчлэлийн хүрээнд галт зэвсгийг өмчлөх насны хязгаар, хадгалалт, хамгаалалтад өөрчлөлт орсон. Ингэхдээ 21 нас хүрсэн хүн галт зэвсэг эзэмших эрхтэй гэж заасан. Мөн эзэмшигч нь галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах, эрүүл мэндийн шаардлага хангасан, эрх зүйн бүрэн чадамжтай гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. 

Хөдөө орон нутгийн иргэд зөвшөөрөлгүй галт зэвсэг ихээр ашигладаг. Тиймээс галт зэвсгээ баталгаажуулахын тулд дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой. Сургалтад хамрагдаагүйн улмаас галт зэвсэгтэй холбоотой харамсалтай зөрчлүүд гарсаар байна.

-Тэгвэл дээр дурьдсан шаардлагуудыг хангасан тохиолдолд энгийн иргэн биедээ галт зэвсэг зөөвөрлөн авч явах боломжтой гэсэн үг үү?

-Галт зэвсэг эзэмших эрх, гэрчилгээтэй бол хуулинд зааснаар галт зэвсгийг биедээ авч явж болно. Харин биедээ зөөвөрлөн авч явахдаа зориулалтын хайрцаганд, гохны түгжээг нь хийж, гадуур авч явахдаа бичиг баримтыг нь заавал авч явах шаардлагатай. 

-Галт зэвсгийг ашиглах сургалт, хөтөлбөрийг хаана, хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Галт зэвсэг ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдахын тулд Цагдаагийн Ерөнхий газрын цагдаагийн дотоодын цэргийн ангийн сургалтын нэгдсэн төвд бүртгүүлэх ёстой. Тус төв  тодорхой анги дүүргэлт бүрдсэний дараа сургалтыг зохион байгуулдаг. Хөдөө орон нутагт тухайн аймгийн цагдаагийн хэлтэст сургалт зохион байгуулагддаг.

-Галт зэвсэг эзэмшигчдийг сургалтад хамрагдсан, зайлшгүй мөрдөх шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг хэрхэн яаж хянадаг вэ?

-Галт зэвсгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэлийг цагдаагийн байгууллага хуулиар хамгаалах чиг үүрэгтэй. Тухайн иргэний амьдарч байгаа хороо, багийн хэсгийн байцаагч, төлөөлөгч, дүүргийн цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлдэг. Үүний дагуу хэсгийн байцаагч, төлөөлөгчид галт зэвсгийг  тоолж, бүртгэлийн ажлыг хийдэг.

-Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймагт гэртээ буу хадгалж байсан айлын хүүхдүүд санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрсэн таагүй хэрэг гарсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ. Таны дурдсан хадгалалт, эзэмшлийн шаардлагуудыг хангаагүй байсан гэж ойлгож болох уу?

-Тухайн хэргийн шалгалтын ажлын тухай мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар ажиллагаа явуулж, гэм буруутай этгээдэд шүүх хариуцлага тооцно. Хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шалгалтын явцад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдэгдвэл эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ.

-Бууны сумыг ашиглах, зарж борлуулахад цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авдаг вэ. Иргэн гэртээ хэчнээн бууны сум хадгалах ёстой гэсэн заалт байдаг уу. Иргэд бууны сумыг яагаад нууцаар худалдан борлуулдаг юм бэ?

-Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас галт зэвсгийн сумын хууль бус наймаа эрхлэлттэй тэмцэж, хариуцан ажилладаг тодорхой нэгж бий. Тухайн нэгж өөрсдийн хариуцсан үүргйиг гүйцэтгэн ажиллаж байгаа. Сүүлийн үед задгайгаар, нууцаар сум худалдаалах тохиолдлууд эрс багассан. Учир нь Монгол Улсад галт зэвсэг, сум идэвхтэй худалдаалдаг зургаан байгууллага байдаг. Эдгээр байгууллагуудад сум, галт зэвсэг нээлттэйгээр зарагдаж байдаг. Мөн сум, зэвсгийн сургалтад хамрагдаж, галт зэвсэг эзэмших гэрчилгээтэй иргэдэд нээлттэйгээр худалдаалдаг. Одоогоор нэг иргэн хэчнээн буу, сум хадгална гэдэг заалт байхгүй. Иргэн хуулийн хүрээнд галт зэвсгийг ашиглах нь тухайн иргэний эрх, үүргийн асуудал юм.

-Хууль эрхзүйн орчинд иргэдийг галт зэвсгийг ямар зориулалтаар ашиглах ёстой гэж тусгасан байдаг вэ?

-Иргэн ан ангах, спорт сургалт, үзмэр цуглуулгын зориулалтаар эзэмших, хадгалах эрх зүйн үзүүлэлттэй. Хуулийн этгээд тодорхой эрхэлсэн харуул хамгаалалт, спорт сургалтын чиглэлийн үйл ажиллагаа явуулах тодорхойлолт, бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авсны дараа иргэний зориулалттай галт зэвсгийг ашигладаг.

-Иргэдийг галт зэвсэгтэй хянуур болгоомжтой хандаж, зөв хадгалах уриалгыг хүргээч?      

-Иргэдэд галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, эрхзүйн мэдлэг олгох талаас нь уриалга хүргүүлэхэд “Та бүхэн өөрсдийн гар дээр байгаа бүртгэлгүй, хэн нэгнээс худалдаж авсан галт зэвсгийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй бол өөрийн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллага, хөдөө орон нугийн иргэд тухайн аймгийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт бүртгүүлж гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж, галт зэвсэгтээ гэрчилгээ авах ёстой. Мөн галт зэвсгийн аюулгүй ажиллагааны сургалтад заавал хамрагдаж албан ёсны шаардлагын дагуу хадгалаж, хамгаалахыг уриалж байна”. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.34.131Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 35 минут

Буу эзэмшихэд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авдаггүй гэж үү?

202.126.89.113Зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 28 минут

Galt zewsegig bolgoomjtoi hadgalah n hamgin chuhal

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.