2020 оны 9-р сарын 29
10 цаг 10 минут

Э.Бат-Үүл: Хүний эрх, эрх чөлөөг нийгмийн эрх ашиг нэрийн дор булшилж байна

Цагдаагийн байгууллагаас дэргэдээ худал мэдээлэлтэй тэмцэх бие даасан нэгж байгуулснаа зарласан.  Энэ асуудлаар АН-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Хуулийн байгууллагаас худал мэдээлэлтэй тэмцэнэ гээд бүхэл бүтэн алба ажиллуулахаар боллоо. Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Харамсалтай байна. Энэ бол ОХУ, БНХАУ-ын алдааг Монгол Улс давтаж буй маш ноцтой үйл ажиллагаа. Эрх баригчид наанаа худал мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн маш гоё хөшигтэйгөөр цахим орчинд иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хянах нь л дээ.

Хувь хүний эрх, эрх чөлөөг нийгмийн эрх ашиг гэдгийн цаана булшлах гэсэн оролдлогууд маш олон хийгдэж байна.  Үүний нэг илрэл нь хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн халхавч  юм.

Цаашлаад өөрсдийг нь шүүмжилбэл хэрэг тохож, амыг нь барих оролдлогоо хийж байна. Энэ нь үндэсний эрх ашиг,  нийгмийн эрх ашиг, нийгмийн язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс хувь хүний чөлөөт сэтгэлгээнд халдаж байгаатай агаар нэг. Уг нь бол  үндэсний эрх ашиг гэдэг нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөө юм. Гэтэл энэ эрх ашгийн цаана монгол иргэний биш эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалдаг ийм л байдал үүсчихсэн. 

Энэ асуудал улам даамжирч байна. Одоо иргэд маань ямар нэг эрх мэдэлтнийг шүүмжлэх ч аргагүй болж байна. Үзэл бодлоо илэрхийлэхээр үндэсний эрх ашигт аюул занал учрууллаа гэж хуулийн байгууллага нь эрх мэдэлтнээ хамгаалж, эрүүгийн хэрэг тохох юм байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  УИХ-ын үйл ажиллагааг шүүмжлэхээр үндэсний эрх ашигт заналхийлсэн гээд мушгин гуйвуулж, нугалж эхлэх ийм л айдастай, ардчилсан бус нийгэм бий болох гээд байна. Дарангуйлал тогтоход ойрхон боллоо.

-Монгол Улс бол Үндсэн хуультай, ардчилсан орон. Үндэсний эрх ашгийн тухай Үндсэн хууль болон дагалдах хуулиудад юу гэж тодорхойлсон байдаг вэ?
-Үндэсний эрх ашиг гэдэг нь монгол хүний эрх, эрх чөлөөг хэлээд байгаа юм. Иргэдийн эрүүл, аюулгүй, халдашгүй байдал юм. Үндсэн хуульд ч ингэж тодорхойлж, тайлбарласан байдаг. Төр нь иргэнийхээ язгуур эрх, эрх чөлөөг хангах үндсэн үүрэгтэй гэж Үндсэн хуульдаа заасан. Гэтэл Үндсэн хууль, иргэдийнхээ эрх чөлөө рүү төр өөрөө халддаг болсон. Хувь хүний эрх, эрх чөлөөг нийгмийн эрх ашиг гэдгийн цаана булшлах гэсэн оролдлогууд маш олон хийгдэж байна.  Үүний нэг илрэл нь хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн халхавч  юм.

-Та энэ асуудал дээр хоёр хөршийн асуудлыг хөндлөө.  Тэнд яг юу болж байна вэ?
-Үндэсний эрх ашиг,  үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэдгийн цаана эрх мэдэлтнээ хамгаалж халхавчилдаг байдал хоёр хөршид бий болсон нь нууц биш. Иргэнээ гэрт нь, сууцанд нь хянаж байна. Бараг камер зоох нь холгүй болсон байна. Удирдагч нараа шүүмжилсэн хүнийг цахим орчноос хайж олоод эрүүгийн хэрэг нээдэг. Үндэсний аюулгүй байдалд халдсан гэж мушгиж, хууль хяналтын байгууллага нь тухайн иргэний амьдралыг хааш нь ч эргүүлэхэд бэлэн болсон байна. Энэ бол ардчилалд тулгарч буй гол аюул. Өнгөрсөн долоо хоногт манай улс ийм зам руу явах эхлэлээ тавилаа. 

Төрийн цагдаа юу гэж тангараг өргөдөг билээ.  Ард иргэдийнхээ төлөө гэдгээс биш эрх мэдэлтнүүдийг хамгаална гэдэггүй биз дээ.

Үнэхээр харамсалтай байна. Энэ асуудлаар цагдаагийн хурандаа Г.Амгалан мэдээлэл хийж харагдсан. Иргэд томоотой байх ёстой гэж ичгүүр сонжуургүйгээр хэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэдээ дарга нарынхаа өмнө номхон байлгах хүсэлтэй байгаа юм байна. Үнэн, худал хоёрын дунд займчуулж ярьж байна. Цахим орчин дахь худал мэдээлэлтэй хуулийн байгууллага нь тэмцэнэ л гэнэ. Гэтэл яг үндсэндээ эрх мэдэлтнүүдээ хамгаална гэдгээ л зарлачихлаа.  Цахим орчинд дарга нар, эрх баригчдыг шүүмжилж болохгүй гэдгийг л шууд хэллээ.

Зүй нь бол монгол хүний эрх, эрх чөлөө рүү халдаж байгаа дарга нарын үйл ажиллагаанд цагдаа нар нь хяналт тавих үүрэгтэй юм. Гэтэл тэд иргэдийнхээ эрх чөлөөг биш эрх мэдэлтний эрх ямбыг хамгаалж ажиллах юм байх. Уг нь бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөнөөс эхлээд Үндэсний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл шүү дээ. Төрийн цагдаа юу гэж тангараг өргөдөг билээ.  Ард иргэдийнхээ төлөө гэдгээс биш эрх мэдэлтнүүдийг хамгаална гэдэггүй биз дээ.

-Тэгэхээр энэ үйл явц ардчилсан оронд байж болохгүй асуудал биз дээ?
-Тийм ээ.  Би  дахиад хэлье. Ардчилсан  оронд үндэсний язгуур эрх ашиг нь иргэнийх нь эрх чөлөө байдаг. Бусдад гэм хор учруулаагүй л бол иргэний эрх, эрх чөлөө рүү хэн ч халдаж болохгүй. Энэ эрх чөлөөнд хэн нэгэн халдах вий гэдгийг цагдаагийн байгууллага нь хянаж байх ёстой юм. 

Энэ эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд тагнуулын байгууллага байдаг. Гэм хоргүй иргэдийнхээ эсрэг цагдаа байж болохгүй. Дарга нарын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хуулийн байгууллага байж болохгүй. Буруу яваад байна. Ард түмэн өөрсдийн сонгосон, эрх баригчид, Засгийн газраа шүүмжлэх эрхтэй. Тэр шүүмжлэх эрхийг нь хаах эрх хэнд ч байхгүй. Энэ албан тушаалтнууд чинь ард түмнээс томилогдсон ажилтан биш юм уу. Хэн юм.

-Олон улсад ардчилсан орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?
-Барууны орнуудад хуурамч мэдээлэлтэй тэмцэх үйл ажиллагааг дарга нар, эрх баригчид явуулдаггүй. АНУ, Их Британи зэрэг ардчилал өндөр хөгжсөн оронд иргэн нь Засгийн газар, эрх баригчдаа шүүмжилдэг. Харин шүүмжлэл өдөөсөн тухайн иргэнийг хуулийн байгууллагаас ч юм уу ямар нэгэн байдлаар хавчих, дарамтлах гэж үзвэл тэгж хавчиж мөрдсөн хуулийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцдог. 

Эрх мэдэлтнүүдэд нь хэрэг үүсгэдэг ийм л иргэнээ хамгаалсан ардчилсан тогтолцоотой. Харин манайд хуурамч мэдээлэл нэрийн дор эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах хана хэрмийг л босгож байна. Ер нь хувь хүний эрх, эрх чөлөө алдах эрх чөлөөтэйгөө хамт явдаг юм.

 

Эх сурвалж:
20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.176.171.37Zochin   • 2020, 10 сарын 1. 3 цаг 34 минут

Zonog nokhoi amaa tat.

202.9.46.212Зочин   • 2020, 9 сарын 30. 16 цаг 21 минут

хүний эрх биш өөрсдийнх нь эрх дураараа байх эрх нь булшлагдах гээд сандарч байгаа юм.

66.181.189.31Зочин   • 2020, 9 сарын 30. 16 цаг 02 минут

batuulee chi hunii erh yrih erehgui nobsh shuu tahin toloblolt nertei nobshiin ajil ehluulchhed baahan humuusiig oroh orongui bologson muu adgiin hudalch chamaig hotiin darga baihad tanai nam buh erh medel baisan shuu erguu muu mal

103.26.195.6Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 19 минут

Ядарсан ард олны нэг хэсгийг нь орох оромжгүй, газар ч үгүй болгож луйвардчихаад ард түмний эрх ашиг гэж ярихаас ичээч

192.82.69.181Зочин   • 2020, 9 сарын 30. 10 цаг 12 минут

Батүүлээ битгий худлаа яриад залуучуудын толгойг угаах гээд бай. Та нар монголын ард түмний толгойг 30 жил угааж улсын өмч хөрөнгө ард түмний ажлын байр эрүүл мэндийг дур зоргоор нь тавьж улсын нййгэм эдийн засгийг ямар байдалд хүргэж өөрсдөө хагартлаа баяжчихаад ямарч гэм зэмгүй амьтад байсан юм шиг ярьж суудгаа ичээч. Одоо мянга худлаа яриад хэрэггүй. Монголын ард түмэн ухаарч сэрж байгаа гэдгийг мэдэр.

64.119.18.33Зочин   • 2020, 9 сарын 29. 19 цаг 43 минут

GUIEE ENE LALAR ODOO HUUTEIGEE SHOROND OROOGUI BAIGAAMUU HAMUUD N SHOROND HULEEJ BAIGAASH DEE HURDAN HIILDEE ANDUURTSAN HULGAICH ODOO CHAMAIG NOHOI CH TOOJ SONSOHGUISHDEE

122.201.21.128Зочин   • 2020, 9 сарын 29. 18 цаг 58 минут

Энэ худалч авилагч амьтаныг одоо тоох хүн байхгүй

202.179.21.238зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 53 минут

Энэ ч дээ хулгайч баатар ухаантай үгийг нь хүн сонсдог ч юм уу өөрөө гүйгээд яриад байдаг юм уу ичээсэй дээ үүл минь хайранч сайхан аавын нэр

103.26.195.6Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 10 минут

АНУ, Европын орнуудад ардчилал хаана нь байнаа. Цагдаа нь иргэнээ буудаад л ална.

202.21.97.30Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 02 минут

өөрсдөө ичихгүй Герман, израйлаас тагнуулын программ өчнөөн мянган доллараар аваад өнөөг хүртэл хэрэглэж байгаа биз дээ????

192.82.77.180Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 07 минут

АРД ТҮМЭН ЗӨВХӨН ҮНЭНИЙГ,ЗӨВХӨН ҮНЭНИЙГ МЭДЭХ ЁСТОЙ

64.119.24.1Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 02 минут

Huuteeged niileed ard tumnii hashaanii gazriig bulaagaad hamag ymiin deerdjeed hunii erh gej hutcaad salaglaad suuj bh ymaa chamd ymaa aldsan humuusiin eehiig yahu teguul uul chuluudai 2 oo

43.228.129.161Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 36 минут

хуц за луйварчин алуурчин дээрэмчин тонуулчин авилгачаа БААТАР цолоосоо ичиж амьдарч үлдсэн амьдрал шоронд дуусаг нүгэл нүдээрээ,,,

203.91.115.56Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 01 минут

***** батүүл дураараа гүтгэж дорожилох гэсэн чинь хууль гарчихлаа. гоё

202.9.40.38Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 48 минут

Чи больж уз. Яасан тевегтэй туужуур вэ. Чамаар заалгах нь дутаж дээ.

59.153.87.166Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 32 минут

УРАВСАН ХУЛГАЙ. АЛУУРЧИН УЛААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧИН ШОРОНД Л БАЙХ ЁСТОЙДОО, ТЭГЭЭД ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАРТ

192.82.68.204irgen   • 2020, 9 сарын 29. 11 цаг 25 минут

hunii erh chuluu yarisaar bgaad hulgai luivarhiij ,uls eh ornoo zarsan uudgui humuus. Ene yariand chini huurtahaa bolisoon Erhiig ni olgoj bhad hulgai hiiseer bj yavchihaadodoo yugaa dongosood bnaa

202.9.40.149Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 52 минут

1990 оноос хойш та болон таны хүү шиг хүмүүс л эрх чөлөө, ардчилал нэрийн дор анархизм, хувьчлал нэрийн дор эдийн засгийн эрх чөлөөг эдэлсэн болохоос ЖИРИЙН ИРГЭД, АРД Түмэн энэ зүйлүүдийг хүртээгүй шүү

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 51 минут

Зайл муу өвгөн

182.160.32.175Я   • 2020, 9 сарын 29. 10 цаг 50 минут

Хүмүүс ийм ядуу, ухамсаргүй байхад юуных нь эрх,эрх чөлөө яриад байгаа юм бэ

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.