2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр иргэдийн итгэлийг авч бүрдсэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал АН-аас сонгогдсон 31, МАН-аас сонгогдсон 10, нийт 41 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.
2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийнхээ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн чадвар бүхий нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, дүүргийн иргэдийн нийгмийн хэрэгцээнд нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн дуу хоолой, оролцоог хангах боломжийг нэмэгдүүлж, төлөөллийг ардчиллыг хөгжүүлэх, иргэдийн оролцоотой олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөөллөөрөө дамжуулан тогтмол, тасралтгүй явуулах суурь хэвшлийг бий болгож бэхжүүлж ажиллаа.
Мөн дүүргийн ИТХ энэ хугацаанд дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, зорилтууд, түүний хэрэгжилтийн талаарх дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын харьяа дэргэдэх хэлтэс албадын тайлан мэдээг хэлэлцэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээг иргэдийн нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн хуулийн хүрээнд үр дүнтэй хүргэж буй байдалд хяналт тавих, үр дүнг хэлэлцэх, сайжруулах арга гарц шийдлийг тодорхойлох шийдвэр гаргах нэгдсэн хуралдааныг 72% дундаж ирцтэйгээр 17 удаа зохион байгуулж 102 асуудлыг хэлэлцэн 89 тогтоол, 3 албан даалгавар, чиглэл гаргаж зохих байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулжээ.
ИТХ нь дүүргийн иргэдийн хэрэгцээг тодорхойлох асуулга судалгааг жил бүр зохион байгуулж хэвшсэн төдийгүй судалгааны дүн болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, тайлангийн уулзалтын үеэр хөндөгдөж буй асуудлын 80% нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх гарц шийдлийг олоход анхаарал хандуулахыг хүсдэг болох нь тогтоогдсон. Иймд дүүргийн ЗДТГ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн “Баянгол хөгжил хотхон түрээсийн орон сууц, Угсармал орон сууцны барилгын дулаан техник шинэчлэл, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон өөрчлөн хөгжүүлэх төслүүдийг боловсруулан дүүргийнхээ иргэдэд танилцуулан хэлэлцүүлж, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
za.bvv hudlaa zal..gazriin aduudlaar toodog mal alga.hvvhdiin togloom.nastan suuh 1 sandal taviagvi bj.dasgal hiih zam tavih setgelgvi bj..irgediin tuluu yu hiisen beee.avilgchid
Сайн залуу. Олон ч удаа хандаж байсан. Нухацтай шийдэмгии ханддагийн бн лээ.
Энэ нөгөө С.Эрдэнээгийн хүргэн халаасны хулгайч гал хам нь мөн үү