Энэ улсын эдийн засгийн голлох ачааг амжилттай яваа бизнесийн салбарынхан үүрч байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэдний бүтээсэн оюун санаа, хөрөнгө санхүүгийн “хөдөлгүүр” эргэж байж л өнөөдрийн энэ санхүүгийн эргэлт орчин тогтож буй юм.
Тэгвэл тэдгээр хүчирхэг эрхмүүдийн нэг нь бөгөөд хэдхэн хоногийн өмнө "НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙ: ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ" гэх шинэхэн номоо өлгийдөн авч байсан "Метро девелопмент" группийн захирал Б.Одсүрэн юм.
Сүүлийн үед түүнийг боловсролын салбар, тэр дундаа хүүхдүүдийн ба хувь хүний хөгжлийн талаарх байр сууриудаа илэрхийлэхэд нь олон нийт таашааж хүлээж авдаг болоод байгаа. Тэр ч өөрөө "Хүний эзэмшсэн боловсрол амьдралд нь хэрэг болж байна уу гэдэг том асуудал байна. Баахан цаг хугацаа зарцуулаад сурдаг. Төгссөний дараа нөгөө мэргэжил нь хоцрогдсон байдаг. Тийм жишээ олон бий. Технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд боловсрол гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Хүн боловсрол эзэмшинэ гэдэг нь өөрөө буруу юм. Боловсрол гэдэг бол үйл явц, процесс юм. Генри Форд “Хүн 20 насандаа ч хөгширч болно. 80 насандаа ч хөгширч болно” хэмээн байр сууриа илэрхийлж байдаг юм.
Энэ бол түүний залуу үедээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Харин бизнесийн салбартаа унаж босож өнөөдрийг хүрэхдээ юугаар ч үнэлэгдэхгүй "Метро девелопмент" гэх том капиталыг үүсгэн байгуулж чадсан. Анх 16 настайгаасаа л бизнесийн салбарын хатуу чанга хийгээд хайрламаар амжилтыг биеэрээ мэдэрч ирсэн хүн. Ганзагын наймаанаас эхлүүлсэн түүний бизнес орчин үеийн мэдээллийн технологид суурилсан шинэ компани, “Метро Девелопмент” гэх барилга, уул уурхай, хайгуул шинжилгээ, боловсрол, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээс тэргүүтэй 9 том компанийг багтаасан, нийт 400 гаруй ажилтантай, өдрөөс өдөрт салбар бүрт амжилт олсоор буй их айл болон өргөжөөд байна. Түүний компаниудын жилийн борлуулалтын орлого нь 58 тэрбумыг давдаг гэх ганцхан тодорхойлолт түүний ажлын үр бүтээлийг товчхон атлаа тодхон дүгнэх биз ээ.
Мөн Б.Одсүрэн захирлын аливаад тууштай суралцаж, хэзээ ч суралцахаа зогсоохгүй байх гэсэн үндсэн зарчим яалтчгүй өнөөдрийн энэ амжилт, энэ том хөдөлмөрийг зүй ёсоор цогцлоосон гэдэг. Уг зан чанарыг өөрийн болгохын төлөө бидний залуу үеийнхэн үргэлж хичээж суралцах ч хэрэгтэй. Уг зан зарчим нь түүнийг 16 настай 8 дугаар ангийн хүүхэд анх ганзагын наймаанд орж, 22-хон насандаа орчин үеийн шинэ технологид суурилсан компани байгуулахад хамгийн том түлхэц үзүүлсэн.
Тэр өнөөдөр ч гэсэн суралцсаар, бас судалсаар байна. Үүнийх нь үр өгөөж Монголын хэдэн мянган залууст хүрэхээр судалгааны томоохон бүтээл болоод байна. Хэн суралцахаа зогсооно, тэр хөгжихөө зогсооно.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
OLON AJILCHUDAA GOMDOOSON XUN DEE.... TAIM KONSTRAKSHINII ZAXIRAL ODSUREN L B.NA... KKKKK