Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргах шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн 3 долоо хоног Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаж, "Nomad" гэдэг бондыг Олон улсын зах зээлд амжилттай гаргалаа. Энэ бондыг гаргаснаар 600 сая ам.доллар босгоно. Хүү нь 5.125 хувь. Хугацаа нь 5.5 жил. Бонд гаргалаа гээд манайд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг л бага хүүтэйгээр солих ажиллагааг хийсэн. 2016 онд гаргасан "Мазаалай" бондын жилийн хүү 10.870 хувь. Чингис бондын жилийн хүү 5.125 хувь. "Мазаалай" бондын өр болох 500 сая ам.долларыг 2021 онд Засгийн газар төлөх ёстой. 2022 онд "Чингис" бондын 1 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай.
Тэгвэл энэ 600 сая ам.доллараар бид ирэх хоёр жилд ирэх бондын өрийг сольж, арилжаалж авсан гэсэн үг. Манай улс дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Тэгвэл энэ бондыг сольж арилжаалснаар бид жилд 176.4 сая ам.долларыг төлнө. Өөрөөр хэлбэл, жилдээ бид 26 сая ам.доллар буюу 70-аад тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой боллоо.
Түүнээс гадна, бондын төлбөр төлөх хугацаа ойртож байсан. Төлбөр хийх цаг хугацаа ойртсон үед бид бонд босгох гэж оролдвол хүү нь өсдөг. Тиймээс тодорхой хугацааны өмнө бонд гаргаж, арилжааг хийлээ. 2021, 2022 онд бид 1.5 тэрбум ам.долларын төлбөр хийх байсан бол 900 сая болгож буурууллаа. Мөн "Мазаалай" бондыг гаргаж байх үеийнхтэй манай зээлжих зэрэглэл адилхан байхад хоёр дахин бага хүүтэй бонд гаргаж чадлаа.
Дараагийн хэлэх чухал зүйл нь, бондын төлбөрийг жигдэлж эхэлж байгаа. 2021 онд 500 сая ам.доллар төлнө. 2022 онд 1 тэрбумыг төлөх ёстой. Тэгээд 800, 600 сая ам.долларыг төлнө. Төлбөрийн хэмжээ өөр өөр байхаар зах зээлийг хөдөлгөөд байдаг. Тиймээс жилд төлөх хэмжээг адилхан болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, жил болгон 400 сая ам.доллар төлдөг болчихвол эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө гэж үзсэн.
"Номад" бонд гаргаснаар 2021 онд 130 гаруй сая ам.доллар төлнө. 2022 онд тэрбумыг төлөх ёстой байсан бол одоо 800 саяыг төлөхөөр болж байгаа" хэмээлээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
3 хан сарын өмнө бид гадаад дотоодод бонд гаргахгүй төсөв тодотгох шаардлагагүй гээд байсан Хүрэлсүг, Хүрэлбаасар Овунэрдэнэ нар одоо юу ярьж хийгээд бна. 3хан сарын дараахыг тооцож хараж чадахгүй хүмүүс 8-12 жилд улсаа хөл дээр босгохыг харах уу бүүр 50 жилийг харсанд итгэх үү
но мад гэнүү
Алив, та минь, надад баярлах ганц шалтгаан хайрлаач. Хүрэлбаатар аа, өөрөөс чинь ч гэсэн хүсье.
Zeelsen ter ih mungu haachiv hulgaichuudaa shahaachidaa.
Эдийн засаг тоо мэддэг хүн ингэж ярьж хийдэг юм байна хар ухаан мухар тайралт бол худлаа байсаныг одоо харж авцгаа үүнээс монгол улс л хожиж байгаа өөр хэн ч биш
АН-ы хулгайчид баахан бонд гаргаж өрөнд оруулж хэрэгцээгүй зам барьсан гэх мөртлөө энэ хулгайчид юу хийгээгүй байхад нөгөө АН-ы хулгайчдын өрнөөс хэд дахин давцан өр тавьцан байх жишээний бүр нэг үзээрийн. хувийн хэвшлийн тавьсан өрийг нийт ард түмэнд нилзаах гэж оролдож байгаа. гэтэл энэ новшнууд өр тавих шаардлага байсануу нүүрс алт зэс гээд манай гаргадаг түүхий эдийн үнэ өндөр нэн таатай жилүүд өнгөрлөө. ганц нүүрснээс гэхэд 36 их наядын цэвэр ашиг олсон. ЭНЭ ИХ МӨНГӨ ХААЧИВАА. ҮМХИЙ НАМЧИД ИЙМ БАЙХАД ЭРГҮҮТЭЭД Л ДОЛООГООД БАЙНА