2020 оны 9-р сарын 29
14 цаг 57 минут

“Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөөгөөнд 4200 хяналтын ажилтан чууллаа

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг. Энэ эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэдтэй хамгийн ойр ажилладаг өрхийн хяналтын ажилтнуудын угаарын хийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая–Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Бид 2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд томоохон шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Энэ ажлын хүндийг нуруун дээрээ үүрдэг хүмүүс бол эдгээр орон тооны бус хяналтын ажилтнууд байдаг. Өнгөрсөн жилүүдэд угаарт хорддог, цаашлаад эрүүл мэнд, амь насаар хохирдог асуудлууд гарсаар байсан. Үүнийг хамтын хүчээр олон цогц байдлыг бий болгож, тэр дундаа хороо нэгжийн бүртгэл, судалгаан дээр үндэслэн даван туулах боломжтой гэж бид харж байгаа. Иргэдэд шууд хүрч ажилладаг хяналтын ажилтнуудыг мэдлэг мэдээллээр хангах, заавар зөвлөгөөг нэмэгдүүлснээр өвлийн ачааллыг хохирол, эрсдэлгүйгээр даван туулах юм” гэлээ. 

Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Өнөөдрийн байдлаар нийслэл хотод галлагаа хийдэг 200 мянга гаруй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдэд 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавин ажиллаж байгаа. Намрын галлааны үе эхэлсэн байгаа энэ үед 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимүүлэх, угаарын эрсдэлд өртөж байгаа айл өрхүүдийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа” хэмээв. 

Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаран ажилчид өнөөдөр ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангын хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлэх тохиолдлуудаас сэргийлэн хяналт тавьж ажилласаар байгаа юм.

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны орон тооны бус хяналтын ажилтан Г.Уранчимэг: “Миний хувьд сайжруулсан түлшийг анх хэрэглээнд нэвтэрснээс буюу 2 жилийн турш орон тооны бус хяналтын ажилтнаар ажиллаж байна. Бид айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжөө тараах, зөвлөгөө өгөх, утаа мэдрэгчийн ажиллагааг шалгах, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг ажих гэх мэтээр иргэдтэйгээ тулж ажилладаг. Айл өрхүүдийн хамгийн их гаргаж байгаа алдаа, эрсдэл нь хайнга байдал гэдэг нь анзаарагддаг. Жишээ нь тамхины утаанд угаар мэдрэгч ажиллаж дугардагаас нь төвөгшөөн зориуд унтраадаг тохиолдол их байна. Ингэснээр угаарын эрсдэлээс сэргийлэх боломж, нөхцөл дагаад багасна. Мөн яндангаа дутуу хөөлөх, пийшин зуухны хагарч, цуурсныг засдаггүй, тоодоггүй нөхцөл байдал ч их бий. Гэхдээ нэг үеэ бодоход иргэд харьцангуй мэдээлэлтэй болсон байна. Энэ нь орон тооны бус хяналтын ажилтнуудын иргэдэд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэх юм. Бид өнөөдөр иргэддээ өгөх мэдээ, мэдлэгээ нэмэх, зөвлөмжөө үр дүнтэй, ойлгомжтой байлгахад чиглэсэн зөвлөгөөнд оролцлоо. Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэдтэйгээ хамтран ахиц гаргаж чадна гэж итгэж байна” хэмээлээ. 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 5000 айлын янданг хөөлөөд байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.