2020 оны 9-р сарын 29
16 цаг 41 минут

Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ

Монголын сэтгүүл зүйн салбарт мэдээллийг олон эх сурвалжаас, тэнцвэртэй хүргэх зарчим бага багаар алдагдсаар байгааг сүүлийн үеийн мэдээллүүд болон хэвлэлийн бага хурлууд харуулж байна. Ялангуяа, мэдээллийг дамжуулж байгаа гээд хэн нэгний алдар хүндэд халдах нь өөрөө ёс зүйн зарчмын эсрэг бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм. Шүүх буюу хуулийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэн нэгнийг “ялтай” хэмээн цоллох нь хууль бус. Хоёрдугаарт, “Бусдыг гүтгэх” хэмээх үйлдлийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шийтгэдэг байсан бол 2020 оны хавраас хойш “худал мэдээлэл тараах” болгон өөрчилж, Эрүүгийн хуулиар шийтгэдэг болоод буй. 

Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгнийг гүтгэх хэрэгсэл биш бөгөөд талуудын байр суурийг тэгш хангаж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үндсэн зарчмаа хэзээд хадгалан ажиллах учиртай. Энэ нь жижиг, том гэлтгүй л бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамааралтай асуудал. Гэтэл орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн зорилгоор хэн нэгнийг онилон дайрч, гүтгэн, нэр төрийг нь дураараа гутаах хандлага бүр ч газар авлаа.

Үүний нэг жишээ бол сүүлийн өдрүүдэд эрчимжээд буй Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболдын талаарх мэдээлэл. Түүнийг “хар тамхины хэрэгтэй” хэмээн цоллож, халаасны хулгайч, гэмт хэрэгтэн байсан мэтээр мэдээллэж, нэр хүндэд нь халдах болсон тул тэрбээр цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж албан ёсоор үнэнийг шалгаж тогтоолгууж байна. Тодруулбал, “АН-ын дарга асан С.Эрдэнэ ганц худагт саатуулагдаад байх үедээ ирээдүйн хүргэн болох Г.Энхболдтой танилцсан гэнэ. Тухайн үед Г.Энхболд ганц худагт хар тамхины хэргээр хоригдож байсан юм гэнэлээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл нэр бүхий сайтуудаар мэдээллийн сайтуудад нийтлэгдэж, зарим сайтуудад нийтлэлчийн нэргүй нийтлэгдсэн нь зохион байгуулалттай, зорилготойгоор хүний нэр хүндэд халдсан хэрэг хэмээн хардахад хүргэж байгаа юм.

Тэгвэл 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр  Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн хурал хийж, Г.Энхболдыг “халаасны хулгайч” хэмээн зарлав. Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намууд 2020 оны аравдугаар сарын 15-нд товлогдсон орон нутгийн сонгуульд хамтран оролцох тунхаг бичигт гарын үсэг зурж, энэ талаараа олон нийтэд мэдээлсний дараа үүнийг эсэргүүцэн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийхдээ Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, орон нутгийн сонгуульд АН-аас тус дүүрэгт нэр дэвшигч Г.Энхболд халаасны хулгайгаар ял авсан гэж сонссон хэмээн баримт нотолгоогүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлснийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримт, өөр эх сурвалжаар баталгаажуулалгүйгээр олон нийтэд шууд дамжуулж “Халаасны хулгайч Г.Энхболд БГД-ийн Засаг дарга болох гэж байна” гэсэн агуулга бүхий гарчигтайгаар мэдээллийг түгээсэн байна. 

Цахим орчныг ашиглан хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуртай хүнээ зохион байгуулалттайгаар харлуулж болдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийнхүү өөгшүүлж болохгүй юм. Баянгол дүүргийн хувьд бусад дүүргээс онцлог, хүн амын нягтаршил ихтэй, тэр хэмжээгээрээ иргэдэдээ зориулсан ажлуудыг тогтмол хийдэг. Нөгөө талаар иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага маш их байгааг нотолж буй. Харсан, сонссон болгондоо итгэх бус тухайн мэдээллийн бодитой эсэхийг шүүн тунгааж, боловсруулж, нягтлах нь уншигчдын хувьд ч чухал байна.

https://ikon.mn/

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

174.193.131.60Zochin   • 2020, 9 сарын 30. 1 цаг 29 минут

Onigoo ortei gedegiim daa

103.229.123.234Зочин   • 2020, 9 сарын 29. 19 цаг 32 минут

Yach ch harsan butehgui hulgaich bn daa

77.2.110.103ZOCHIN   • 2020, 9 сарын 29. 19 цаг 20 минут

XARBAAC IX GARIIN XULGAICH BAINA ARD ZYMEEN CAIN XARAAD ABAARAI

59.153.87.166Зочин   • 2020, 9 сарын 29. 19 цаг 05 минут

ХУЛГАЙЧ НЬ ҮНЭН ШДЭЭ ГЭРЧҮҮД ӨДИЙ ТӨДИЙГӨӨРӨӨ БАЙНА. ЧИ БИ ХУЛГАЙЧ БИШ ГЭЭД ЗАРГА ҮҮСГЭЭД ӨГ БИД ЧАМАЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭДГИЙГ ЧИНЬ 100 ХУВЬ БАТЛААД ӨГЬЕ,АЛУУРЧИН ЭРДЭНЭТЭЙ УРАГ ХОЛБОЖ ГАНЗАГ НИЙЛЭХИЙГ БОДОХОД

192.82.72.135Зочин   • 2020, 9 сарын 29. 18 цаг 53 минут

Олиггүй гар

220.244.36.98Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 34 минут

Халаасны хулгайч бишээ Орон байрны хулгайч нэг казактай хамт байр дэлбэлдэг байгаад нөгөөхөөө муриад шорон явуулчихсан Нөгөөх нь Энхболдоо хами хийгээч гээд шоронд өлсгөлөн зарлаад байж байдаг байсан

202.21.127.183Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 33 минут

шоронд байх нь байсаан

49.0.137.164!   • 2020, 9 сарын 29. 17 цаг 04 минут

hachin zariatai yum be !

202.55.188.43Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 00 минут

Угаасаа хулгайчууд шүү дээ.

202.131.245.220zochin   • 2020, 9 сарын 29. 16 цаг 50 минут

ugaasa haana bsan ene ter ni todorhoi bdaggvi yumu yal shiitgel gabiya shagnal gmet shalguur tabih blgvi de

202.9.46.160Зочин   • 2020, 9 сарын 29. 16 цаг 47 минут

Энхболд гэгч шоронд байсан эсэхээ хэлбэл болоо бишүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.