2020 оны 9-р сарын 30
10 цаг 15 минут

Ц.Сугаррагчаа: Зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө анхныхаа хадгаламжийг нээгээд азтан боллоо

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны дөрөв дэх удаагийн тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар ээлжит азтанууд тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд болсон юм. Азтануудын нэг болсон 3 дугаар курсийн оюутан Ц.Сугаррагчаатай цөөн хором хуучилсныг хүргэж байна.

- Юуны өмнө танд иргэдийн хуримтлалыг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе.

- Маш их баярлалаа. Эхлээд итгэж чадахгүй байлаа. Миний хувьд анх удаа азтан болж үзэж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

- Та Голомт банкаар үйлчлүүлээд хэр удаж байгаа вэ?

- Би Голомт банкаар үйлчлүүлээд гурван жил болж байна. Харин хадгаламж нээгээд ердөө ганцхан сар болж байгаа. Миний хувьд анхныхаа хадгаламжийг Голомт банкийг сонгож нээгээд хадгаламждаа орлого хийснээр азтан боллоо.

- Оюутан хүний хувьд тууштай хуримтлуулах боломж хэр байдаг вэ? Тэр бүр тогтмол орлоготой бус байдгийн хувьд оюутнууд хадгаламжтай байх хэр боломжтой зүйл гэж боддог вэ?

- Оюутнууд хадгаламжтай байх боломжтой гэж би хэлнэ. Их, бага нь чухал биш. Ямар нэг байдлаар орлого, мөнгө орж ирж байгаа л бол тодорхой хэсгийг нь бага гэлтгүй хадгалж болно шүү дээ. Хадгаламжтай байх нь мөнгөний хэмжээнээс биш, тухайн хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэж боддог. Миний хувьд зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хадгаламжаа нээсэн. Үүнийгээ бага багаар арвижуулан тууштай хуримтлуулаад ирээдүйд машин авах зорилго тавьсан. 

- Хадгаламжтай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ? 

- Мөнгөтэй болчихлоо гээд тухайн үедээ сэтгэл хөдлөлөөр үрснийхээ дараа яг шаардлагатай үе тулгарахад тэр мөнгөө хадгалчихсан байсан бол гэх харамсах үеүд их тохиолдож байсан. Эсрэгээрээ мөнгөө хадгалж байсан минь чухал үед “аминд” орж, өөртөө баярлаж байсан удаа ч цөөнгүй бий. Тэр үеүдэд хүнд хэзээ ч юу ч тохиолдож, ямар ч хэрэгцээ шаардлага тулгарч болдгийг ойлгосон. Тиймээс хадгаламж хүн бүрт заавал байх ёстой зүйл. Ялангуяа залуучууд үүний ач холбогдлыг ойлгодог байгаасай. Мөнгөө өнөөдөртөө биш, маргаашаа харж зарцуулдаг, тодорхой хэсгийг нь хадгалж сураасай гэж хүсдэг.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

- Баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд эхний супер азтан тун удахгүй буюу 2020.10.10-нд болох тохирлын үеэр тодроход хэдхэн хоног үлдээд байна.

Бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодорно.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё10 цагийн өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.